Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо  Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэнгийн хувьд "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг ахиулъя" урианы дор болж дэлхий нийтийн анхаарлыг татсан байна.

Энэхүү экспод Монгол зэрэг Зүүн хойд Азийн орнууд, Төв Ази, Зүүн өмнөд Азийн орнууд зэрэг “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах орнууд ба Бразил, Уругвай, Кени, Мозамбик зэрэг Өмнөд Америк, Африкийн 1500 гаруй аж ахуйн нэгж, дотоод, гадаадын 6000 орчим зочид оролцогчид оролцлоо.

Чанар сайтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи, дижитал ухаалаг бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд тус үзэсгэлэнд дэлгэгдэв. Оролцогчид хамтын ажиллагааны тухай ярилцаж, үзэсгэлэнд дэлгэгдсэн зүйлсийг сонирхон, үзэл бодлоо солилцов. Энэхүү экспогийн янз бүрийн шинэлэг бараа бүтээгдэхүүн нь экспог улам олон улсын чанартай болгосон байдаг.

Монголын үзэсгэлэнгийн талбай руу ороход Urgana брэндийн үзэсгэлэнгийн талбай онцгой анхаарал татаж байлаа. Олон давхаргат дэлгэцийн тавиур дээр шампунь, нүүрний маск, гарын тос зэрэг  төрөл бүрийн цэвэрлэгээ, арчилгааны бүтээгдэхүүнийг эмх цэгцтэй байрлуулсан нь үзэсгэлэн сонирхогчдын анхаарлыг  татсан юм.

- Энэ жил бид гурав дахь удаа Монгол-Хятадын экспод оролцож байна. Бид шинэ найзаасаа хуучин найзууд болсон. Манай бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдэд улам бүр хүлээн зөвшөөрөгдөж байгааг бид мэдэрч байна. Энэ удаад бид 16 нэр төрлийн бүтээгдэхүүн авчирлаа. Тэдгээрийн дотроос бидний гол бүтээгдэхүүн болох байгалийн гаралтай натрон аяга таваг угаагч шингэн нь байгалийн гаралтай орцноос гаргаж авдаг. Энэ нь аюулгүй, байгаль орчинд ээлтэй байдаг бөгөөд угаалгын дараа бохир усыг шууд ургамал услахад ашиглах боломжтой гэж Urgana ХХК-ын захирал Б.Чанцалдулам танилцуулав.

Хоёр талын солилцооны анхны платформоос эхлээд дэлхийн хамтын ажиллагааны өнөөгийн төв болтол  Монгол-Хятадын экспо Хятадын хойд зүгт нээлттэй стратеги тасралтгүй гүнзгийрч байгааг гэрчлэв. Хятадын статистик мэдээгээр, 2024 онд Хятад, Монголын худалдааны хэмжээ 18 тэрбум 620 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувиар нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Хятад улс Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн том импортын эх үүсвэр, хамгийн том экспортын орон гэсэн байр сууриа удаан жил хадгалсаар ирсэн. Энэхүү экспо нь дээр дурдсан бүтээн байгуулалтын ололт амжилтыг харуулах цонх болж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чухал түлхэц хүчин болж байна.

Монгол-Хятадын экспо өдгөө арваад жилийг үдлээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус Экспо Хятад, Монголын хамтын ажиллагаанд тулгуурлаад зогсохгүй Зүүн хойд Ази болон "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад оролцож буй улс орнуудын хөгжилд ч нөлөөлж ирсэн. Оролцогч улс орон, боловсон хүчний тоо жилээс жилд нэмэгдэж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол-Хятадын экспо нь хамтын хөгжил, хамтын боломжийн төлөөх хамтын ажиллагааны үзэл санааг үргэлж дэмжиж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор, Их Түмэн санаачилга зэрэг олон талт хамтын ажиллагааны механизмын үүргийг бүрэн гүйцэд биелүүлж, "Бүс ба Зам"санаачилгыг Монгол Улсын "Талын зам"-тай холбохыг дэмжсээр ирсэн. Бүс нутгийн улс орнуудын хөгжлийн стратегийн талаарх харилцаа холбоог сайжруулж, бүс нутгийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэд бүтцийн холболтыг дэмжин, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны боломжуудыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.

Энэхүү экспо нь шинэ эрчим хүч, орчин үеийн нүүрсний химийн аж үйлдвэр зэрэг салбарыг хамарсан олон салбарын мэргэжлийн павильон зохицуулж, Хятад, Монгол хоёр улсын хил дамнасан эрчим хүч дамжуулах болон холбогдох технологид анхаарлаа хандуулж, салбарын 30 гаруй ололт амжилтыг харуулсан байна.

Грекийн Фракийн салхины цахилгаан станцын төсөл нь нийт 78.2 мВт суурилагдсан хүчин чадалтай бөгөөд 2019 оны есдүгээр сард тус сүлжээнд холбогдож, жил бүр 180 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэж байна. Өмнөд Африкт хэрэгжүүлж буй Де А төсөл нь салбарынхаа бүх сүлжээг хамарсан дэлхийн хэмжээнд өргөжин тэлж, бүс нутгийг жил бүр 760 сая кВт.цаг цэвэр цахилгаан эрчим хүчээр хангаж, 300,000 өрхийн цахилгааны хэрэгцээг хангаж байна.Эдгээр нь бүгд үзэсгэлэнд оролцсон Хятадын үндэсний эрчим хүчний группийн сүүлийн жилүүдэд эрчим хүчний хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олсон ололт амжилтууд юм.

Эх сурвалжаас үзвэл, Хятадын Үндэсний эрчим хүчний групп одоогоор гадаадад хөрөнгө оруулж 15 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд цахилгаан эрчим хүч, худалдаа, төмөр замын тээврийн инженерчлэл, технологийн судалгаа, хөгжүүлэлт зэрэг бизнесийн цар хүрээтэй, нөөцийн нөөц нь 5 сая киловатт давсан байна.

- Энэ удаад бид Монгол-Хятадын экспогийн платформыг ашиглан эрчим хүчний нөөц, технологийн судалгаа, хөгжлөө дэлхийн түншүүддээ харуулж, улам олон чанарлаг түншүүдийг татна гэдэгт найдаж байна гэж холбогдох ажилтан танилцуулав.

Мөн үзэсгэлэнгийн үеэр "Хятад, Монголын уул уурхайн хамтын ажиллагааны тохиролцоо", "Цэвэр эрчим хүчний салбарын хяналт шалгалт" зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулагдана. CATL, LONGi Green Energy зэрэг дэлхийн топ 500 компанийн 20 гаруй нь тус экспод оролцож, дэвшилтэт технологиудыг харуулан, "Хил дамнасан аж үйлдвэрийн гинжин зураг"-аар дамжуулж "Бүс ба Зам" зангилааны бүсүүдийн үр нөлөөг үзэгчдэд шууд мэдрүүлэв.

Зайрмаг, анхилуун үнэртэй шинэхэн сүү,  исгэлэн тараг гэх зэрэг. Сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбайн амталгааны хэсэг рүү ороход олон төрлийн цагаан идээг хүмүүсийн өмнө дэлгэгдсэн байлаа. Или группийн үзэсгэлэнгийн талбайд Монголд ч худалдаалагддаг сүүн хүчлийн бактерийн ундаа хүмүүст их таалагдсан.

- Одоогоор манай бүтээгдэхүүнүүд Монголын томоохон супермаркетуудаар зарагдаж байна. Дараа нь Или Монгол улсын хэрэглээний зуршил, зах зээлийн эрэлт хэрэгцээний талаар улам гүнзгий ойлгож, Монголын хэрэглэгчдийн амт, тэжээллэг хэрэгцээнд нийцсэн улам олон төрлийн сүүн бүтээгдэхүүн гаргах тал дээр хичээн ажиллана гэж Или группийн дэд захирал Гэн Юэ хэллээ.

Энэ оны эхний хагаст ӨМӨЗО дэлхийн 168 оронтой худалдаа хийсэн байна. Үүний дотор Өвөр Монгол, Монгол улсын худалдааны хэмжээ Хятад, Монголын худалдааны нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлсэн байна. 2015 оноос өнөөг хүртэл Өвөр Монголын "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай хийсэн гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 815 тэрбум юаньд хүрч, мөн хугацаанд импорт, экспортын нийт үнийн дүнгийн 60.4 хувийг эзэлж байна.

Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоно. Монгол-Хятадын экспо нь худалдааны арга хэмжээ төдийгүй соёлын солилцоо, технологийн уралдаан, үзэл баримтлалын солилцооны талбар юм. Монгол-Хятадын экспо нь олон улсын шинэ чиг хандлагаар Хятад, Монгол болон дэлхийн бусад улс орон хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааны гүүр болсон байна.

Зохиогч: ХАНЬ ШЮЭРҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

 

Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өнөөдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өчигдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани