Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага хурлаар хот байгуулалтын ажлын гол зорилтууд болох "Түүх, соёлын хамгаалалт, өв залгамжлал, хотын ландшафтын менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдал, хүн төрөлхтний газар зүй, байгалийн тогтцыг хамгаалах", "Хотын соёлын зөөлөн хүчний бүтээн байгуулалтыг бэхжүүлэх" зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэв.

Сүүлийн өдрүүдэд ХКН-ын Төв хорооны ерөнхий газар, Төрийн зөвлөлийн ерөнхий газраас "Хотыг шинэчлэх үйл ажиллагааг тасралтгүй ахиулах тухай санал дүгнэлт" гаргаж, хотын түүх соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх санал дэвшүүлсэн юм.

Хотын шинэчлэлийг дэмжих явцад хотын түүх, соёлыг ард түмний орчин үеийн амьдралтай хэрхэн илүү сайн уялдуулах вэ? Сэтгүүлч зарим бүс нутагт амжилттай болсон тохиолдлуудтай танилцсан байна.

Бээжингийн Лүнфү сүм: Хуучин сүмийн цуглаан моодонд оров

Хунчиртай шар луувангийн шарсан талх, олсны үрийн жигнэмэг, нохойн хошуутай латте, лам жимстэй американо гэх зэрэг. Бээжин хотын Дүнчэн дүүргийн Лүнфү сүмийн соёлын гудамжинд шинээр нээгдсэн Тунрэньтан Жима эрүүл мэндийн Лүнфү сүмийн дэлгүүр нь Хятадын уламжлалт анагаах ухааны "эм болон хоол нь нэг гарал үүсэлтэй" гэсэн ойлголтыг орчин үеийн амьдралын хэв маягтай уялдуулж, олон хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадсан байв.

Зигуанюань, Яожи хуурсан элэг зэрэг дэлгүүрүүд мөн Лүнфү бизнесийн гудамжинд нутагшжээ.

- Хотын иргэд, жуулчид эртний брэндүүдийн соёлын өв, орчин үеийн инновацыг мэдрэхийг хүсэж байвал Лүнфү сүмд зочлох нь маш тохиромжтой! Тус сүмийн бизнесийн дүүрэг нь 600 орчим жилийн түүхтэй бөгөөд Бээжингийн соёлын хэрэглээний дурсгалт газар байсаар ирсэн гэж Бээжингийн Шиньлүнфү соёлын хөрөнгө оруулалтын ХХК-ийн ерөнхий менежерийн орлогч Ван Юэ танилцууллаа.

Бээжин хотын Дүнчэн дүүрэг орчин үеийн нөхцөлд түүх соёлын өвийг орчин үеийн бизнесийн хүрээнд сэргээн хөгжүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд Лүнфү сүмийн бүсийг хамгаалах болон хот тохижилтын ажлыг эрчимжүүлсээр байна. 2019 оноос хойш Лүнфү сүмийн гудамжийг үе шаттайгаар шинэчилсэн ба энэ оны 09-р сард шинэчлэгдсэн гудамж албан ёсоор ашиглалтад орсон байна.

- Төслийг шинэчлэх явцад бид "Хуучныг дахин зохион бүтээх" болон "Өөрчлөлт ба тогтмол байдлын" сэтгэл татам байдлаа хадгалахад анхаарлаа хандуулсан. Тухайлбал, хуучин хоолны газрыг орчин үеийн гудамж нь оффисын талбай, соёлын орон зай, худалдааны талбай бүхий иж бүрэн цогцолбор болсон бөгөөд соёлын сэтгэл татам байдал, арилжааны үнэ цэнийг илүү сайн нэгтгэж, орчин үеийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чиг хандлагатай соёлын хэрэглээний гудамжийг бий болсон билээ гэж Ван Юэ хэлсэн байлаа.

Шинэ Лүнфү сүмийн бизнесийн гудамж нь хотын соёлыг илүү олон янзаар харуулахын тулд олон жил ажиллуулсан брэндүүдийг татаад зогсохгүй олон моод дэлгүүр, концепцийн дэлгүүрүүд зэрэг олон загварлаг брэндүүдийг ч татаж чадсан байна.

- Хуучин хотын соёлын онцлогийг хамгаалан ашиглах нь худалдааны гудамжинд өвөрмөц нэмүү өртөг шингээж чадна. Бид соёлын чадавхижуулах агуулга, хувилбараар дамжуулан соёлын хэрэглээний шинэ хэв маягийг бий болгосон учраас хэрэглэгчид Лүнфү сүмд дуртай, хайртай болсон. Үүний зэрэгцээ Лүнфү сүмийн талбайг сэргээн засварлаж, шинэчлэх нь нийслэлийн иргэдийн соёлын хэрэглээний чанарыг сайжруулахад ч чухал ач холбогдолтой гэж Ван Юэ танилцуулсан байлаа.

Гуанжөүгийн Юнчинфан: Хуучин "Шигуань" брэндийн шинэ дүр төрх

Гуандүн мужийн Гуанжөү хотын Литчи дүүрэг, Шигуань Юнчинфан аялал жуулчлалын бүс нь эртний соёлын барилга байгууламж, уламжлалт урлаг, загварын чиг хандлагыг нэгтгэсэн Гуанжөү хотын түүх соёлын гол дүүрэг юм.

Түүхээс үзвэл, Шигуань Юнчинфан Гуанжөү хотын хамгийн цэцэглэн хөгжсөн төв суурин газар байжээ. Хот хөгжихийн хэрээр Юнчинфан дахь хуучин барилгууд эвдэрч, аажмаар хүмүүсийн анхаарлыг татаж чадахаа болжээ. 2016 оноос эхлэн хуучин барилгуудыг сэргээн засварлах,   төслийн эхний үе шатыг эхлүүлсэн.

- Төсөл нь зөвхөн засвар оруулах л төдий биш, харин сэрээн, дахин ашиглах явдал юм. Засварын явцад бид зээл гудамжуудын хамгийн анхны өнгө үзэмжийг хадгалан үлдээж, Литчи булан, Шигуань цогцолбор, кино театр, алдартнуудын хуучин байр зэрэг хотын хуучин барилгуудыг тэр хэвээр нь үлдээжээ. Мөн Юнчинфанг шинэчлэх явцад орон нутгийн онцлогийг орчин үеийн чиг хандлагатай ухаалаг хослуулан уялдуулж, хүмүүст зугаалан оролцож, биечлэн мэдрэх боломж олгосон "Биет бус соёлын өв"-ийн бүсийг ч бий болгосон гэж Юнчинфангийн ажиллагаа, удирдлагын багийн холбогдох ажилтан хэлсэн байлаа.

Энд арслангийн бүжиг, кантон шаазан, Гуандүн хатгамал зэрэг үндэсний биет бус соёлын өвийн ур чадварыг хичээлийн танхимд нэвтрүүлж, олон иргэд, жуулчдыг оролцуулах боломж олгосон байна. “Олон залуучууд "Соёлын биет бус өв"-ийн тухай мэдрэх дуртай байгаа бөгөөд өөрсдөө үүнийг туршиж үзэх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Марк цуглуулга, биечлэн мэдрэх болон бусад аргуудын тусламжтайгаар биет бус соёлын өв нь статистик дэлгэцээс бодит хэлбэр дүрстэй болж, хүрч, сурах боломжтой болж байна.

Юнчинфанд шинээр баригдсан Линнань цэцэрлэгт хүрээлэн маягийн Кантон дуурийн урлагийн музей нь Кантоны дуурийг хүмүүсийн амьдралд нэгтгэн хөгжүүлснээрээ онцлог болжээ.

- Манай музей нь дуурийн үзэгдлийн шинэчлэх, туршлагыг чадваржуулах, контентын агуулгыг өөрчлөн шинэчлэх гэсэн гурван талаас ажиллаж, уламжлалт Кантон дуурийг хүмүүсийн амьдралд нэвтрүүлж чадсан байна гэж Кантон дуурийн урлагийн музейн ажилтан танилцууллаа.

- Юнчинфан нь зөвхөн "хэрэглээний газар" гэдгээрээ хязгаарлагдахгүй, харин хамтран бүтээн байгуулах, хуваалцах үзэл баримтлалын дор иргэдийн амьдрал, хорооллын хөгжлийг нэгтгэсэн соёлын орчныг бий болгосон. Оршин суугчид, сайн дурын ажилтнууд, коллежийн оюутнууд бүгд санаачилга гарган хорооллын олон нийтийн сайн сайхны төлөөх хөтөчтэй аяллын үйл ажиллагаанд оролцож, "хотын хөтөч" болж, Шигуань соёлыг түгээгч болсон гэж хэлж болно гэж Юнчинфангийн үйл ажиллагаа, удирдлагын багийг хариуцсан холбогдох ажилтан танилцуулав.

Энд нийтийн орон зайг мөн шинэчлэн тодорхойлсон. Ногоон зүлэг нь үдэшлэг хийх газар болж, талбай нь янз бүрийн сэдэвтэй түр зуурын зах болж, оршин суугчдын амьдралын ул мөр бүхий хуучин барилгуудын залуу үеийнхний гэрэл зураг дарах хамгийн сайн сонголт болж, хотын амьдралын янз бүрийн байдлыг олон талаас харуулсан байна. Ирээдүйд тус гудамж нь олон нийтийн хамтын бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжих бөгөөд "оролцоо" нь хуучин хотыг шинэчлэн, шинэ эрч хүчийг авчрах болно.

 Жиндэжэнь Таоянли: Мянган жилийн түүхтэй шаазанд шинэ эрч хүч авчирчээ

Таоянли түүх соёлын гудамж нь Жянши мужийн Жиндэжэнь хотын төвд байрладаг. Энэ нь 108 мянган жилийн түүхтэй хотын гудамж байж, Мин, Чингийн 400 гаруй жилийн шатаах зуух, 70 гаруй жилийн шаазангийн үйлдвэрийн өвийг хамардаг. Мөн эрт дээр үеэс Жиндэжэний шаазан үйлдвэрлэлийн төв байсаар ирсэн.

- Таоянли сүүлийн жилүүдэд "Хуучин зүйлийг сэргээн засах” гэсэн зарчмыг баримталж, барилгын уул материалын дээр сэргээн засаж, "урд гудамж + арын гудамж"-ны шаазан суурин орон зайн бүтэц, "шатаах зуухны өрөө - шавар байшин - орон сууц" гэх суурингийн орон зайн зохион байгуулалтын загварыг бүрэн хадгалсан байна гэж Жиндэжэнь Таоянли үзэсгэлэнт бүсийн аялал жуулчлалын хөгжлийн ХХК-ийн захирал Хуа Жин танилцуулсан юм.

Засварын дараах Таоянли нь хотын түүхэн нөхцөл байдал, хотын ой санамжийг хадгалан үлдээгээд зогсохгүй, хуучин хотыг соёл урлаг, бүтээлч аж үйлдвэр, аялал жуулчлалын үйлчилгээтэй уялдуулж, хотын хөгжлийг дэмжсэн байна гэж хэлж болно.

Физик орон зайг нягт нямбай сэргээн засварласан нь Таоянглигийн соёлын хүрээг бий болгосон. Эртний барилга, байшинг сэргээн засварлаж ашиглалтад оруулснаар орон нутгийн хөрөнгө оруулалтын сонирхол нэмэгдэн, бүс нутгийн эрч хүч эрс дээшилсэн. Өдгөө Таоянли эртний хотод ардын зан заншил, соёлын аялал жуулчлалын худалдааны иж бүрэн гудамжийг бий болгож, 200 гаруй дэлгүүртэй болсон байна.

Таоянгли шаазан үйлдвэрлэлийн шинэ бизнесүүдийг нэвтрүүлэхдээ соёлын дасан зохицох, инновацыг дэмжихэд анхаарлаа хандуулсан байна. Одоогийн байдлаар Таоянлид шаазан эдлэлийн ур чадварын 40 гаруй шаазангийн дархан болон тэдгээрийн 300 гаруй шавь нар ажиллаж байна. Үүгээрээ эдгээр элементүүд энэхүү эртний гар урлалын соёлын гүйцэтгэл, өв залгамжлалын хэлхээг бүрдүүлсэн.

Фүюйчинхуа Линлүн шаазангийн ХХК-ийн дарга, Линлүн паалан бэлтгэх ур чадварын биет бус соёлын өвийн төлөөлөгч Люй Ятингийн амьдралын түүх бол Таоянлигийн сэргэн мандалт, өв залгамжлалын тод дүрслэл юм.

- Таоянглид нутагшсан нь ганц бизнес эрхлэхээ л бодсон биш харин “Өөрийн гэртээ харьж байх” шиг зайлшгүй сонголт болсон юм. Таоянли бол Жиндэжэний шаазан эдлэлийн мянган жилийн түүхийн гэрч бөгөөд мөн шаазан соёлын өнөөгийн сэргэн мандалт, шинэчлэлийн гол талбар болох юм. Би өөрөө Таоянглид шаазан үйлдвэр байгуулж, шаазан эдлэлийг ойроос харж үзэх олон шинэ аргыг нэвтрүүлсэн. Миний үйлдвэрт жуулчид шаазангийн дархчуудын шаазан сийлбэрлэх, паалан дүүргэх зэрэг ур чадварыг маш ойрын зайнаас харах боломжтой. Таоянглигийн шаазан эдлэлийг музейн шилэн шүүгээнээс харах биш, харин зээл гудамжинд урлан хийж, жуулчид биечлэн мэдэрч, хэрэглэж үзэж байгаад худалдаж авч явах боломжтой гэсэн үг юм гэж Люй Ятин хэлсэн байна.

Таоянли нь "хуучин ба шинийг нэгтгэх" бичил засварын хэв маяг, биет бус соёлын өвийн амьд өв залгамжлал, нийтийн орон зайг дахин тодорхойлох болон дижитал технологийн ашиглан хөгжүүлэх замаар дэлхийн өнцөг булан бүрээс очсон зочдыг татдаг. Өнөөдрийн Таоянли нь нэгэнт алдартай үзэмжийн бүс болжээ. Таоян сүмийн цуглаан, шатаах зуух нээх ёслол, хаврын наадам, удаан хөгжмийн наадам зэрэг олон төрлийн сэдэвчилсэн арга хэмжээ нь жуулчдад илүү баялаг соёл, аялал жуулчлалын туршлага авчирсан билээ.

Зохиогч: ЛИ ЖЭНЬ,ЖАН ЧИЮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

 

Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өнөөдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өчигдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани