Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин гурвын харилцан уялдаа холбоог зохицуулж, малчдын ашиг орлого нэмэгдэх юм бол хөдөө орон нутаг цэцэглэн хөгжих болно. Тэгвэл бэлчээр-мал-малчин гурвын харилцан уялдаа холбоог хэрхэн зохицуулах вэ? Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
11-р сарын эхээр сэтгүүлчид бид Өвөр Монголын бэлчээрийн даацаас хэтэртэл мал маллах асуудлыг шийдэх туршилтын хошуу болох Баяннуур хотын Урадын дунд хошуу, Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошуу, Ордос хотын Отогийн өмнөд хошуунд хүрч сурвалжилга авсан юм.

Сүлжээ
Улирлын жамаар навчис шарлаж, модод нүцгэрээд, налгар өдрүүд үргэлжилнэ. Өвөр Монголын Ордос хотын Отогийн  өмнөд хошууны Нанс суурингийн Сүлд багийн малчин Заяагийн нутаг бэлчээрт өвс харгана салхины аяар найган халиурч, тансаг намрын өнгө үзэмж үнэхээр сэтгэл татам сайхан байлаа.
1900-ээд онд Заяа өөрийн нутаг бэлчээртээ 27 га гаруй талбайд харгана тарьжээ.
Харгана гэж манай нутгийн эрдэнэ, бороо хур цөөн ордог элс манханд харганын үндэс нь гүн хатгаж, навч намаанд нь уураг, өөх, витамин зэрэг олон төрлийн амин хүчлүүд элбэг агуулагддагаараа шим сайтай тэжээл бордоо болдог гэж Заяа харгана хэрхэн тарьсан тухайгаа ярилаа.

Заяа өдгөө 200 гаруй га талбайд харгана тарьдаг, зундаа нутаг бэлчээр нь хөхрөн ногоорч, хонь мал нь тарга сайтай. Энэ жил Заяа 13 га гаруй талбайгаас харгана хадаж хураан, өөрийн 500 гаруй малын тэжээл бордоогоо хүрэлцэхүйц батлаад үлдсэн харганаа тонн бүрийг 300 юаниар ойр хувийн айлдаа худалдан борлуулсан байна.

Хошуу засгаас харгана тарьсан айлд га талбай бүрд 450 юанийн тэтгэмж олгодог. Би жил бүр 90 мянган юанийн тэтгэмж олгодог гэж Заяа хэлэв.

Заяа харгана тарьж амжилт гаргаснаар ойр хавийн айлууд нь ч харгана тарьж, харгана тарьж ургуулах, хадаж хураах, боловсруулах, борлуулах аж үйлс ч өрнөн хөгжсөн юм.  

Бид харганыг бор царгас, иш сүрэл зэрэгтэй шинжлэх ухаанчаар холин боловсруулж, харганын нунтаг, мөхлөгт бордоо зэргийг жилд 3000 гаруй тонн үйлдвэрлэж, ойр хавийн малчдаас 1200 гаруй тонн харгана худалдан авдаг. Малчид харгана тарих дуртай, харгана тарьснаар өвс бэлчээр сайжирч, малчдын орлого ч нэмэгдсэн гэж Улаанхошуу багийн намын үүрийн нарийн бичгийн дарга Дү Шичян  танилцууллаа.

2021 онд Нанс суурингийн захиргааны зохицуулгаар Шархошуу, Улаанхошуу, Баян-Үзүүр зэрэг 3 багийнхан хамтран багийн хамт нийтийн мөнгө төгрөгийг ашиглан Шугуй тэжээл бордоо боловсруулах үйлдвэрийг байгуулав.

- Гурван баг хамтран ажиллах нь тоног төхөөрөмжийн дутагдал, мөнгө төгрөг хүрэхгүй зэрэг асуудлыг шийдэж, багийн хамтын эдийн засгийн орлогыг 200 мянган юаниар нэмэгдүүлэв. Мөн ойр хавийн малчид, тариачдыг 10 ажлын байраар хангаж, тэдний орлогыг ч дээшлүүлэв. Бид бас ядуурлаас ангижирсан айл өрхөд жил бүр 2 тонн өвс бордоогоор үнэ төлбөргүй хангаж байна гэж Дү Шичян хэллээ.

Ордос хотын Хэн Кэ хөдөө аж ахуйн хөгжлийн ХХК-ны ачаар нутгийн малчид тарга сайтай малаа өндөр үнээр худалдаж байна.

Би жил бүр тус компанитай 120 хурга худалдах гэрээ хийдэг. Энэ удаа 22 хурга тээж авчирлаа. Компаниас хурганд халдварт өвчний нарийн шинжилгээ хийж, холбогдох стандартыг хангасан нөхцөлд өндөр үнээр худалдан авдаг. Одоо бид хонио сайн маллах нь чухал, борлуулалтын тал дээр санаа зовохгүй болсон гэж Хэн Кэ компанид хурга худалдахаар ирсэн малчин Алтан-Очир хэлж байлаа.

Хэн Кэ компани 2023 онд Хятад улсын хөдөө аж ахуйн хошууч аж ахуйн нэгжээр тодорч, одоо жилийн үйлдвэрийн хэмжээ нь 100 сая юаньд хүрч байна. Тус компани айл өрх бүрд 240 м2 талбай бүхий хашаа саравчийг үнэ төлбөргүй байгуулж өгч, малчин айлууд жил бүр 120 хурга худалдан өгөх гурван жилийн гэрээ хийжээ.
Харгана тарихаас эхлээд нутаг бэлчээрийн экологийг сайжруулах, шим сайтай тэжээл бордоо боловсруулахаас авахуулаад мал сүргээ хашаалан тэжээх, тарга тэвээргэ сайтай малаа өндөр үнээр худалдах, малын ашиг шимийг нарийн боловсруулж зах зээлд гаргах хүртэл Нанс суурин нь аж үйлдвэрийн бүхэл бүтэн сүлжээг бүрдүүлж, малчин түмний орлогыг нэмэгдүүлж байна.

Чанар чансаа
Урад хошууны тал нутагт намрын бороо шивэрч, бид уулан замаар Хан-Уул хоршоог зорилоо. Сүүн цагаан ямаан сүрэг уулын хөтөл даган тавтайхан идээшилнэ. Хоёр Богдын ноолуурын цагаан ямаа нь Урад нутгийн бэлгэдэл болж малчдын орлогыг нэмэгдүүлж байна.

Мунь уулын энгэрт байрлах Урадын дунд хошууны Хан-Уул тэжээврийн тусгай хоршоо нь хашаа саравч, өвс бордооны агуулах, ямааны хашаа зэрэг бүрэн барилга байгууламжтай. Тус хоршоог үүсгэн байгуулагчийн нэг Онгон суурингийн Гурван Сайхан багийн намын үүрийн нарийн бичгийн дарга Хөгжилт ноолуурын ямаандаа тэжээл бордоо өгч байлаа.

Бэлчээрийн даацдаа зохицуулан, мөн Хоёр Богдын ноолуурын цагаан ямааны үүлдрийг хамгаалахын тулд 2022 онд бид уламжлалт мал маллах аргаа өөрчилж багийнхаа 17 малчин айлыг зохион байгуулан тус хоршоог байгуулсан. Одоо манай хоршоо нь 3000 ямаа хашаалан тэжээх боломжтой гэж Хөгжилт хоршоо байгуулсан тухайгаа сонирхууллаа.

Тусгай хоршоо байгуулсны дараа хоршооны гишүүд нутаг бэлчээр ба ямаагаа нийлүүлж, тэжээл, өвс бордоог нэгдсэн байдлаар худалдан авч, халдварт өвчнөөс нэгдсэн журмаар сэргийлэн, малын ашиг шимээ нэгдсэн байдлаар борлуулж, хамтдаа баяжих замаар замнажээ.

Бид орчин үеийн мал маллах арга болон хээлтүүлэг хийх мэргэжлийг ашиглан 2 жилд 3 удаа төл тосч, ноолуурын гаралт ба чанар чансааг баталж байна. Үнэ ханшийн хувьд зах зээлийн үнээс нэг килограмм бүрд 20 гаруй юаниар өндөр зарагдаж байна гэж Хөгжилт ярилаа.

 Италийн Цазена хотод болсон олон улсын ноолуурын ямааны чуулганаас 3 жил дараалан алтан медаль хүртсэн, “Зөөлөн алт”, “Ширхэглэг эрдэнэ” гэдгээрээ дэлхийд алдартай. Хоёр Богдын ноолуурын цагаан ямааны ашиг шим дэлхийн зах зээлд өрсөлдөх болсон тухай бид ойлгохоор Урадын дунд хошууны Бэй Пин нэхмэлийн ХХК-д очсон юм.

Тус компани нь үйлдвэрийн чанар чансааг батлах үүднээс “сайн ноолуур + урамшуулан шагнах” загварын дагуу 150 үлгэр жишээ айл өрхийг дайчлан, сайн үүлдрийн ноолуурын 30 мянган  ямаа маллах боломжийг бий болгов.
Урадын дунд хошуу нь бэлчээрийн даацад зохицуулан мал маллах арга хэлбэрээ өөрчилсөн бөгөөд Хоёр Богдын ноолуурын цагаан ямааны үүлдэрийг хамгаалан сайжруулж, орон нутгийн аж үйлдвэрээ хөгжүүлж байна.

Брэнд
Салхины аясаар өвсний толгой найгаж, тарга сайтай хонин сүрэг тавтай бэлчинэ. Нар жаргах үед Дархан Муумянган Холбоот Хошууны Дархан сумын Алтантуг багийн малчин Хөхөө электрон дурангаар хонин сүргээ дурандаж сууна. Хонид нь цувсаар усны онгоц руугаа ирэв. Хөхөө гэрээсээ удирдлагаар усаа нээж хонио усална.  
Хөхөө мал услах автомат онгоц, өвс бордоо цацах автомат машин, хяналтын төхөөрөмж зэрэг орчин үеийн ухаалаг төхөөрөмжийг иж бүрдүүлж,  мал маллах уламжлалт аргаа өөрчилсөн байна.

- Бид Дархан Муумянган тал нутгийн хонь хэмээх сайн үүлдрийн хонь маллаж байна. Тус үүлдрийн  хонь нь тухайн нутгийн байгаль орчин, уур амьсгалд дасан зохицдог бөгөөд хүйтэнд болон ганд тэсвэртэй, мах их гардаг болохоор ашиг орлого өндөр гэж Хөхөө хэлэв.

Дархан Муумянган тал нутгийн хонь бол монгол хонины үүлдрийн нэг юм. Тус хошуу нь Дархан Муумянганы тал нутгийн хонь хэмээх үүлдрийг голчлон маллаж байгаа бөгөөд 1 сая гаруй хоньтой.

Энэхүү хошуу нь малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө нэг талаар үйлдвэрлэлийн арга хэлбэрээ хувируулан тоо хэмжээг хөөцөлдөж байснаас илүү чанарт анхаарах болжээ. Нөгөө талаар махны чиглэлийн хонины ашиг шимийн чанар чансааг батлан “Дархан Муумянган тал нутгийн хонь” хэмээх брэндийг олонд таниулж, өндөр үнэд хүргэхээр хичээсээр ирлээ.

Тус хошуу нь бэлчээрийн даацын дагуу малын тоо толгойгоо барьж, дунджаар 1 га талбай бэлчээрт 1 хонь маллаж, хонины тарга хүчийг баталсан байна. Дархан Муумянган тал нутгийн хонь нь Өвөр Монголын бүс нутгийн олон нийтийн нэрт брэндээр сонгогдон, брэндийн үнэлгээ нь 4,197 тэрбум юаньд хүрч, улам олон хүнд танигдсаар байна.

Дархан Муумянган Холбоот хошууны мал аж ахуйн зах зээлийн төвийн дарга Хао Шяоюй:
Бид махны чиглэлийн хонины ашиг шимийн чанар чансааг батлан брэндийн байгуулалтыг үргэлжлэн чангатгаж, борлуулалтын арга замыг улам өргөтгөхөөр дамжин малчдын орлогыг нэмэгдүүлж, Дархан Муумянган тал нутгийн хонийг Өвөр Монголын мал аж ахуйн нэрийн хуудас болгоно гэж хэллээ.
Малчдын орлогыг нэмэгдүүлэх бол хөдөө орон нутгийг бүх талаар хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулах гол түлхүүр юм.

Зохиогч: Нийтлэл: З.ГЭГЭЭНТУЯА, СҮНЬ ЛИ-ИН, ЦОЛМОН, ИДЭРГҮН, БУЯН-ЭНЭРЭЛ, ТӨГСБИЛЭГ
Найруулагч: Редактор: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани