Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяны зүүн шугамын багийнхан ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар Хорчин хошуу, Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошуугаар сурвалжлан явлаа. Эдгээр хошуу нь бэлчээрийн даацаас хэтрүүлэн маллах асуудлыг шийдэх туршилтын цэг учраас ихэнх малчид уламжлалт маллагааны арга хэлбэрээ өөрчлөн, бэлчээрийн даац ба малын тоо толгойны харьцлыг зөв зохистой шийдвэрлэж байгаа нь мэдрэгдэн, тал нутгийн эзэн хүний эрхэм үүргээ гүйцэтгэж яваа нь үнэхээр бахархалтай. Мөн орон нутгийн засгийн газраас малчдыг удирдан бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг шинэчлэх ажлыг дэмжин, шинэ арга зам эрэлхийлсээр байгаа нь сайшаалтай. 

Мэдлэгээр саруулших малчин ухаан
Нар тунарсан намрын налгар өглөө Ар Хорчин хошууны Шуу суурингийн Манхан-Ар багийн малчин н.Хаштана сүү саалийн ажлаа дуусгаад цай ууж суух зуур цагаан идээний захиалгаа бүртгээд завгүй байлаа.
- Бид хурууд, шар тос, зөөхий, ааруул, өрөм зэрэг нийт 16 төрлийн цагаан идээ боловсруулдаг төдийгүй шар тосны найрлагатай уруулын будаг, үнээний сүүгээр боловсруулсан саван зэрэг арваад төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хийж борлуулаад жилдээ дунджаар 150 мянган юанийн орлого бүтээж байна гэж Хаштана бидэнд цай аягалах зуураа танилцууллаа.
 
Их сургуулиа дүүргээд нутаг буцсан Хаштана мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга хэлбэрийг шинэчлэн, ашиг орлогыг нэмэгдүүлэх талд хүч оюунаа сорьсоор иржээ.

Улмаар “Алтай Манх” гэр бүлийн эдлэн, “Сүүн Цацал” цагаан идээний хоршоо зэргийг үүсгэн байгуулж, сайн үүлдрийн адуу үхэр маллан, сүүний бүтээгдэхүүн боловсруулснаар жилдээ сая юанийн орлого бүтээдэг болжээ.

Бэлчээрийн мал аж ахуйг өөрчилж хөгжүүлэх явцад үйлдвэрлэлийн бүтцээ хэрхэн сайжруулах, менежментийн чадвараа яаж дээшлүүлэх, ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудал нь өнөөгийн малчдад тулгарч буй нийтлэг асуудал юм.

Энэхүү асуудлуудад чиглүүлэн Ар Хорчин хошуу нь арга бодлого хэрэгжүүлсээр байгаа тухай тус хошууны Хөдөө аж ахуйн товчооны ажилтан н.Гэрэлчимэг:
- Ар Хорчин хошуу нь үүлдэр сонгон хээлтүүлэг хийх, бордон тэжээж, малын өвчин халдвараас сэргийлэн хянах зэрэг мал аж ахуйн шинэлэг арга мэргэжлүүдийг малчны хотонд нэвтрүүлэн, малчдыг эрчимжсэн мал аж ахуйгаар ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь шинжлэх ухаан, технологийн удирдлага хангаж байна гэж хэллээ.

Мал аж ахуйд тулгуурласан мэргэжлийн сургалт нь малчдын хувьд мэдлэг чадвараа нэмэгдүүлж, зах зээлийн хөгжилтэй алхмаа нэгтгэхэд нь бат бөх тулгуур болдог байна. Хаштана бол энэхүү төрлийн сургалтаас ашиг хүртсэн нэгэн тод жишээ юм. Тэрээр ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимаас зохион байгуулсан хөдөө орон нутгийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх төслийн сургалтад оролцон, мэдлэг оюунаа тэлж, сургалтын хүрээнд хөгжил сайтай бүс нутгуудад хүрч туршлага суралцаж иржээ.

Үүнийхээ суурин дээр мал аж ахуйн онцлогт нийцэж, орон нутгийн бодитой нөхцөл байдалд тохирсон мал аж ахуй эрхлэлтийн шинэ арга барилыг судлан хэрэгжүүлснээр орон нутгийнхаа холбогдох төслүүдэд мэргэжилтнээр уригдан ажиллаж, нутаг буцсан оюутан малчдаа удирдан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замд жолоо сунган урагшилж байна.

Хөгжил хөврүүлсэн малчны хот
Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол суурингийн Баянбулаг багийн малчин бүсгүй н.Балам бол мал маллагааны арга барил, үйлдвэрлэлийн бүтцээ шинэчлэн, зах зээлийг зөв ашиглаж ашиг орлогоо нэмэгдүүлж чадсан ухаалаг нэгэн. 
Тэрээр хошуун төв Балгаргол суурин дахь Малчдын гудамжинд “Даллага” нэртэй махны дэлгүүр ажиллуулж, жилдээ 20 гаруй үхэр, 70 гаруй хонь зарж борлуулан малын гаралтаасаа гадна, 150 мянга гаруй юанийн орлого бүтээдэг байна.
- Би гар утасны апп ашиглаж, цагаан, улаан идээгээ цахимаар борлуулдаг. Мөн хонь гаргахаас эхлээд гэдэс цутгаж, мах чанах хүртэлх иж бүрэн үйлчилгээ үзүүлэн, хотын иргэдэд дэм болохын зэрэгцээ орлогоо нэмэгдүүлж байна гэж Балам гурван хонины мах чанаж багтахаар том тогоогоо зааж ярилаа.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн малчид төрийн бодлого, зах зээлээр удирдуулан мал сүргийн бүтэцдээ тохируулалт хийж, малын гаралтын чанар, брэндийн бүтээн байгуулалт, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэг хүчин зүйлд илүү анхааран, хоол хүнс, хоног буудал, махны бүтээгдэхүүн, айл гэрийн аялал жуулчлал зэрэг төрөл бүрийн бизнес ажиллууллан ашиг орлого бүтээх ага замаа тэлсээр байна. 

Нар жаргахын алдад бид Баруун Үзэмчин хошууны малчдын үүсгэн байгуулсан “Содон” мал аж ахуйн компанид зочиллоо. Компанийн том хашаанд холимог тэжээлийн үйлдвэр, өвс тэжээл нөөцлөх бааз, малын эмчийн тасаг гэх зэрэг барилга байгууламжууд жигдрэн, үйлдвэрийн тасгаас тэжээлийн машины чимээ хүржигнэн дуулдах нь сүртэй.
- Содон компани маань 2024 оны эцэст холимог тэжээл үйлдвэрлэж эхэлснээс хойш зах зээлийн үнээс 200 юанийн хямд үнээр 500 гаруй тонн тэжээлийг орон нутгийн малчдад борлуулсан гэж Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын орлогч нарийн бичгийн дарга, сумын засаг дарга н.Цэнгэлт танилцууллаа.

Баянхошуу сум нь  мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, малын гаралтыг нэмэгдүүлэн, малын тоо толгой ба бэлчээрийн даацын тэнцвэрийг батлахын тулд ноднин жилийн 11-р сард Баруун Үзэмчин хошууны нийт 14 багийн малчдыг дайчлан, хоршоод хувьцаа эзэмших хэлбэрээр энэхүү “Содон” компанийг байгуулсан байна. 

Түмэнд хүртээлтэй талын хишиг
Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошуу нь судалгаа, боловсруулалт, борлуулалт, биечлэн танилцах, дэлгэн үзүүлэхийг аялал жуулчлалтай уялдуулсан сүүний бүтээгдэхүүний цогц хотхон байгуулж, нийгэмд чиглүүлсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлэх болжээ. Тус жижиг хотхон нь цагаан идээ боловсруулж буй малчин өрхийг дайчлан оролцуулсан төдийгүй сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг нутагшуулсан аж.  
- Энэхүү хотхон нь үйлчилгээ сайтай бөгөөд бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Манай компанийн хувьд тэжээл өвс тарихаас эхлээд мал тэжээн өсгөх, сүүний бүтээгдэхүүн боловсруулж борлуулах хүртэлх бүрэн бүтэн гинжин хэлхээ бүхий бизнесийн загвараар ажилладаг. Өдөрт 7-8 тонн сүүгээр цагаан идээ боловсруулдаг учраас урд хожид 488 малчдыг ажлын байраар хангасан гэж Хүө Шань Ван Мү сүүний бүтээгдэхүүний ХК-ийн ажилтан Хү Мин танилцууллаа.

Цахар Баруун Гарын Хойд хошууны цагаан идээний хотхонд өнөөгийн байдлаар цагаан идээ боловсруулагч 15 аж ахуйн нэгж нэгдээд байгаа бөгөөд уламжлалт цагаан идээ, өвөрмөц онцлогтой цагаан идээ зэрэг нийт 19 төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан, зах зээлд нийлүүлж байгаа аж. 

Өвөр Монгол орны хэмжээн дэх бэлчээрийн даацаас хэтрүүлэн маллах асуудлыг шийдэх туршилтын цэг болсон эдгээр хошуунууд нь өвс тэжээл тариалах, мал маллаж тэжээх, тэжээл бордоо үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаа бүхий аж ахуйн нэгжүүдэд түшиглэн нийгэмд чиглэсэн үйлчилгээний системийг бүтээж байна. Бүрэн чадавхтай, шинэлэг бүтэцтэй, өргөн цар хүрээний эрчимжсэн мал аж ахуйн иймэрхүү үйлчилгээний систем нь бэлчээрийн мал аж ахуйн загварыг шинэчлэн хөгжүүлэхэд идэвхтэй түлхэц үзүүлэх нь гарцаагүй.

Малчдын өөрчлөлтөөс маргаашийн зам дурайна. “Даллага” махны дэлгүүр ажиллуулан, малын гаралтаа цахимаар борлуулж буй малчин бүсгүй Балам, “Алтай Манх” эдлэн, “Сүүн Цацал” хоршоог байгуулсан хөдөө аж ахуйн хөгжлийн “хошууч” Хаштана зэрэг зах зээлийн санаачилгатай нэгдэн, мэргэжил туршлагаа баяжуулж, хамт олноо уриалан дагуулж яваа “шинэ малчид”-тай танилцан, сурвалжилж явсан сэтгүүлч бидэнд тэднийг бишрэн хүндэтгэх сэтгэл эрхгүй төрж байлаа. Орон нутгийн нам засгаас бэлчээрийн даацыг харгалзан, малчин түмний үйлдвэрлэл эрхлэлтийн ойлголтыг шинэчилж, мэдлэг чадварыг дээшлүүлэн, бэлчээрийн мал аж ахуйн загварыг өөрчлөн хөгжүүлэхээр хүчин зүтгэж байгааг мөн сэтгэл зүрхээрээ мэдэрлээ.

Зохиогч: С.БУЯНТ, Б.ӨНӨР, Ж.ГИЛБЭЭН, Ж.ХӨВЧИН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: СОЛОНГО
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани