Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Нүүрсний үнэ зургаан жил дэх хамгийн доод түвшинд хүрэв
Монгол Улсын стратегийн томоохон ордын нэг болох Тавантолгойн бүлэг ордыг ашиглагч “Эрдэнэс Тавантолгой" ХК нь нийт экспортын орлогын томоохон хэсгийг бүрдүүлдэг. Уг компани өнгөрсөн онд 30.3 тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, 28.8 сая тонныг экспортолж, 1.7 их наяд төгрөгийн орлого олжээ. Энэ нь 2024 оныхтой харьцуулбал олборлолт, борлуулалтын хэмжээ 0.2-2 хүртэлх хувиар, орлогын хэмжээ  50 гаруй хувиар агшжээ. Гол шалтгаан нь БНХАУ-ын зах зээл дэх нүүрсний үнэ огцом буюу өмнөх оныхоос хоёр дахин унасан явдал. Тухайлбал, БНХАУ-ын Ганцмод боомт дээр гэхэд нэг тонн хатуу коксжих нүүрсний үнэ 700 юань буюу 100 орчим доллар болтлоо буурчээ. Үүний нөлөөгөөр манай улсад оны эхний хагас тэр дундаа тав болон зургадугаар сард үнэ сүүлийн зургаан жилийн хугацаан дах хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын нөлөөгөөр долоодугаар сараас хойш борлуулалт, олборлолт тодорхой хэмжээнд өссөн. Хамгийн уналттай сар болох зургадугаар сард нийт 0.9 сая тонн буюу 858 мянган тонн нүүрс борлуулж байсан бол 12 дугаар сард хамгийн өндөр буюу  нийт 3.9 тонн нүүрс худалдаалжээ.
undefined
10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг олгожээ
Зах зээлийн савлагаатай нөхцөлд ч улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь эерэг үзүүлэлт ч цэвэр ашиг нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага буюу 1.1 их наяд байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 73 хувийг Монгол Улсын Засгийн газар,  26.4 хувийг иргэд, үлдсэн 0.6 хувийг аж ахуй нэгж тус тус эзэмшдэг. Тус компанийн хувьд 2019 оноос хойш компанийн тухай хуулийн дагуу ашигтай ажилласан жилдээ цэвэр ашгийн тодорхой хэсгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр олгож байгаа. Тодруулбал, ЭТТ 2019 оноос хойш нийт таван удаа 10.3 их наяд төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилсан. Ингэхдээ
  • 2019 онд- нэгж хувьцаа 90 төгрөг /1.08 их наяд төгрөг/
  • 2022 он-108.7 төгрөг /1.3 их наяд төгрөг/
  • 2023 он- 266 төгрөг /3.19 их наяд төгрөг/
  • 2024 он-326.5 төгрөг /3.92 их наяд төгрөг/
2020, 2021 онд ашигтай ажиллаагүй тул ногдол ашиг хуваарилаагүй. Харин 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөг буюу нийт дүнгээр 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон. Энэ нь өмнөх хоёр жилийн өндөр ногдол ашигтай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт болж байна.
Бүх төрлийн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулна
Нүүрсний дэлхийн зах зээлийн уналт компанийн орлогод хүчтэй нөлөөлсөн ч олборлолт, борлуулалтын хэмжээг тогтвортой хадгалах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар урт хугацааны тогтвортой байдлыг хангахаар ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой" ХК нь өнгөрсөн хугацаанд буюу 2022 оныг хүртэл ихэнхдээ хатуу коксжих буюу гурав, дөрөвдүгээр давхрын нүүрсийг олборлон, борлуулж байв. Харин “Ашигт малтмалын тухай хууль”-д заасан ордыг сорчлохгүй гэсэн заалтыг мөрдөж эхэлснээр бүх төрлийн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн байр суурьтайгаар ажиллаж байна.  Өнгөрсөн хугацаанд хийсэн олборлолтыг төрлөөр нь авч үзвэл коксжих төрлийн нүүрсний хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ утгаараа найман төрлийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлж байна. 2023 оноос хойш сул коксжих нүүрсийг биржээр нээлттэй арилжаалж эхэлсэн бөгөөд энэ нь биржийн арилжааны голлох бүтээгдэхүүн болов. 2025 онд гэхэд Биржээр 151 удаагийн арилжаагаар 804.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 12.569.6 сая тонн нүүрсийг арилжаалсан байна. Харин 2026 оны хоёр сарын байдлаар 19 удаагийн арилжаагаар 151 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.8 сая тонн нүүрс арилжаалжээ. Ингэхдээ 1/3 коксжих нүүрсийг 14, баяжуулсан нүүрс дөрөв, коксжих нүүрс гурав, эрчим хүчний хоёр, хийн нүүрсийг хоёр удаагийн арилжаагаар тус тус гаргажээ. Мөн “Нүүрс баяжуулах үйлдвэр”,”Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”, “Загийн усны хоолой”, “Нүүрс тээврийн конвейвэр” зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай,тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байна.
Ташрамд дурдахад, тус компани 2026 онд 32.9 сая тонн нүүрс  борлуулж,7.9 их наяд төгрөгийн орлого  олж,947 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ. Мөн 35 сая тонн нүүрс олборлох зорилт тавьснаас 44 хувь буюу 15.5 сая тонн коксжих нүүрс, 40 хувь буюу 14.0 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, дөрвөн хувь нь 1/2   коксжих нүүрс, 12 хувь буюу 4.3 сая тонн нь эрчим хүчний нүүрс  байх төлөвлөгөөтэй байна.
https://itoim.mn/a/2026/02/27/economy/ath?2fa3e993d4ebe3da37700d8bf3c7356a
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өнөөдөр, 12:46
Өнөөдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани