Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss
Ga
  Gallium-Гянтболд.  Металл гянтболд цайвар саарал өнгөтэй, хайлах температур нь 34100С , 55000С – т буцалдаг. Хувийн жин нь 19.3 г/см3. Гайхамшигтай физик шинж чанартай. Улайсгахад гэрэлтэх чадвар өндөртэй, улайссан металл вольфрам дулаан ялгаруулах чадвар өндөртэй, тэлэлтийн коэффициент багатай, олон металлтай хамтарч онцгой сайн шинжтэй хайлш, хатуу карбид-хайлшууд үүсгэдэг. Вольфрамын ган хатуулаг өндөртэй, бат бэх, хялбар хайлдаггүй, өөрөө өөрийгөө ширээдэг, хүчилд тэсвэртэй. Вольфрамын нэгдлүүдийг химийн урвалд будагч болгож,, өндөр чанартай бензин үйлдвэрлэхэд каталазатор болгож хэрэглэдэг.
Li
  Lithium-Лити нь мөнгөлөг цагаан өнгөтэй металл, хувийн жин нь 0.53 г/см3, хайлах температур нь 1860С, буцлах температур нь 13170С. Хар тугалганаас зөөлхөн бөгөөд давтагдах, сунахдаа сайн, хэд хэдэн металлуудтай хамт хайлш хийдэг. Хүчилтөрөгч, устөрөгч, азот, фосфор, хүхэртэй нэгдэхдээ амархан. Хэт хөнгөн, бат бөх, зэврэлтэд тэсвэртэй, халуун тэсвэрлэдэг хайлшууд хийхэд хөнгөн цагаан, магни, бериллийн хамт хэрэглэдэг бөгөөд ийм хайлшаар пуужингийн эд анги хийдэг. Лити, түүний нэгдлийг цөмийн физик, агаарын кондиционарт ашигладаг. Металл лити, түүний нэгдлүүд нь пуужин, дуунаас хурдан онгоц, усан доогуур шумбадагч онгоцны тусгай түлшний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Лити, түүний нэгдлүүдийг нисэх хүчин, сансар судлал, хар ба өнгөт металлург, цөмийн энерги, шил ба керамик эдлэлийн үйлдвэр, агааржуулалтын систем, мөн хими ба нефтийн үйлдвэрт өргөн хэрэглэнэ.
T
  Tin-Химийн цэвэр цагаан тугалга нь мөнгөн цагаан өнгөтэй хялбар хайлдаг, хялбар исэлддэггүй бөгөөд давтагддаг металл юм. Цагаан тугалга нь усанд уусдаггүй ба хүчлүүдтэй химийн урвалд бараг ордоггүй юм. Зөвхөн хүчтэй хүхрийн хүчилд удаан халаах юм бол тэр нь уусч, хүхрийн хүчлийн цагаан тугалгыг үүсгэнэ. Цагаан тугалга нь исэлддэггүй учраас бусад төмөрлөгүүдийг бүрж зэврэхээс хамгаална. Байгаль дээр цагаан тугалга нь цэвэр байдлаар тохиолдохгүй, зөвхөн бусад элементүүдтэй нийлсэн химийн нэгдэл байдлаар тохиолдох ба ялангуяа хүчилтөрөгчтэй нэгдсэн давхар исэл маягаар тохиолдоно. Энэ эрдсийг цагаан тугалгын чулуу /касситерит/ гэх буюу энэ нь металл цагаан тугалгыг гаргаж авах гол түүхий эд нь болдог байна. Цагаан тугалга нь зэс, цайр, хар тугалга, магни, висмут, кадми зэрэг бусад металлуудтай нэгдэж янз бүрийн хайлшийг үүсгэнэ. Хайлшинд цагаан тугалгыг нэмэхэд тэр хайлшийн хайлах цэг нь буурах ба сайн чанарын болдог учраас тэдгээрийг үйлдвэрт өргөн хэрэглэх бололцоотой болдог юм. Цагаан тугалгыг цахилгаан үйлдвэрт хэрэглэхдээ конденсатор хийхэд хэрэглэх тугалган цаас хийнэ. Хүнсний үйлдвэрт тугалаган цаасаар хүнсний бүтээгдэхүүн цай зэргийг чийгээс хамгаалахын тул ороож боодог, шаазан ваарын үйлдвэрт цагаан тугалгаар будаг, паалан зэргийг хийдэг.
M
Monazite- Монацит: Химийн томъёо нь (Ce, La,...)PO4, Монацит нь ГХЭ ба торийн фосфат юм. Энэ нь эдгээр элементийг үйлдвэрлэх үйлдвэрийн үндсэн түүхий эд болдог. Үндсэн нөөц нь Энэтхэг, Бразил, Австали, Малайз зэрэг далайгаар хүрээлэгдсэн бусад орнууд болон далайн эрэг хавийн элсэрхэг хурдаст бөөгнөрсөн байдаг. Монацит нь ерөнхийдөө торийн ислийг 50-70 хувь, ураны ислийг 0.1-0.4 хувь агуулдаг. Монацитын баяжмалын найрлага орон болгонд харилцан адилгүй байдаг. Энэ эрдэс дэх ГХЭ-ийн ихэнхи хувь нь церийн бүлгийн элементүүд байна. Иттрийн бүлгийн элементүүдийн концентрат нь 1 хувиас хэтэрдэггүй ба зарим тохиолдолд 5-6 хувь хүрдэг. Байгальд монацит нь ильменит, рутил, циркон, гранат, магнетит, турмалинтай хамт тохиолддог. Техникийн хэрэглэж болохуйц уурхай нь 0.1-5 хувийн монацит агуулсан байна.
X

  

           Xenotime- Ксенотим. Химийн томъёо нь YPO4. Энэ нь иттри ба бусад ГХЭ-ийн фосфат ба иттрийг гарган авах гол түүхий эд юм. Энэ эрдэс нь иттрийгээс гадна их биш хэмжээгээр ГХЭ /голлон иттрийн бүлгийн элементүүд / мөн цирконы исэл, цагаан тугалганы исэл, цахиурын исэл, торийн ислийг агуулдаг. Иттрийн агуулга нь 63.1 хувь хүрдэг. Харин баялаг хүдэр нь 25-35 хувийн иттрийн ислийг агуулдаг. Ксенотим нь монациттай адил фосфат юм.

M

   Marble- Гантиг нь гол төлөв кальцит, доломит зэрэг карбонатын эрдсийн талстжисан метаморф чулуулаг юм. Гантигийг ихэвчлэн уран баримал, барилгын материалд  хэрэглэдэг.




 

 

B
 
Batholith- Батолит (Грек гаралтай: bathos, гүн + lithos, чулуу) гэдэг нь 5-30 км гүнд аажим хөрж, талсжсан томоохон хэмжээний интрүзив биет юм. Хэмжээний хувьд 100 км2- хэдэн мянган км2 талбай эзлэж бoлох бөгөөд түүнийг хучиж байсан чулуулаг элэгдэлд орох үед томоохон хэмжээний уул нурууд үүсэн бий болдог.
L
 
 Lithosphere- Астеносферсээс дээших мантийн дээд хэсэг дээрх газрын давхаргыг бүхэлд нь литосфер буюу чулуун мандал гэдэг. Дэлхийн хатуу бүрхэвч болох газрын давхарга нь эрдэс чулуулгууд буюу тэдгээрийн өгөршлийн бүтээгдэхүүнээс бүрэлдэн тогтоно. Чулуулгууд нь гарал үүсэл, найрлага, бүтэц, физик, химийн шинжээрээ олон янз байдаг. Дэлхийн чулуулаг нь тунамал, хувирмал, магмын чулуулагаас тогтох ба физик шинж чанараар нь чулуулаг давхаргыг 1-3 үе давхаргад хуваана.
M
 
Metasomatic Метасоматик — (грек. meta – хооронд, дундуур; somatos – бие), уулын чулуулаг ба минералууд өөр минералуудтай холилдох, хатуу үед явагддаг процесс. Метасоматик процессийн үед анхны эрдсүүдийн химийн бүтэц маш их өөрчлөгддөг, гэхдээ эзэлхүүн хэвээр үлддэг. Ашигт малтмалын ордын үүсэлд чухал үүрэг гүйцэтгэдэг процесс
G
   Gold- Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент  юм. Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) орших ба хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм Байгальд маш ховор тохиолдолд 6; 8;12; ханатай талст хэлбэрээр оршдог. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр1,1•10³ppm нягтралтайгаар оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алт озонтой давсны хүчилд урвалд орон Au2 нэгдлийг үүсгэх ба цианы уусмалд задарч Au4 нэгдлийг үүсгэдэг учир алтыг ялган авахад цианы хүчлийг хэрэглэх тохиолдол байдаг.

Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өнөөдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өчигдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өчигдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өчигдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өчигдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани