Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 

Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу 30 орчим грамм алтны үнэ 4300 ам.доллароос давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Ингэснээр уг металлын ханш зургаан сарын хугацаанд 40 орчим хувь, жилийн дотор бараг хоёр дахин өссөн үзүүлэлт боллоо. Улмаар 2026 оны эцэст 5000 "ногоон”-оос давах магадлалтайг ч шинжээчид дурдсан. Дэлхий дахинд хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог, эдийн засгийн чадавхыг илэрхийлж, валютын нөөц болдог алтны үнэ ийнхүү өссөөр буйтаатай мөчлөгийг бид хэрхэн ашиглаж байна вэ. Алттай холбоотойгоор төрөөс баримталж буй бодлогыг сонирхлоо.

Өмнөх оны эцсийн байдлаар манай улсын алтны бүртгэгдсэн нөөц 510.4 орчим тонн (Оюутолгойн ордыг тооцохгүйгээр) байсныг Монголын геологийн холбооноос мэдээлэв. Тэгвэл Төвбанк 2024 онд 16.4 гаруй тонныг худалдан авснаа тэмдэглэжээ. Алт экспортлогдож буй ч Монголбанкны худалдан авсан хэмжээ хангалтгүй гэхэд болно. Алт тушаалт ийнхүү ахихгүй, валютын нөөцийн хэмжээ далайцтай өсөхгүй байгаад цөөнгүй хүчин зүйл нөлөөлж буй юм. Юуны түрүүнд манай улсын алтны шороон ордын нөөц дууссан аж. Хөрсний өнгөн, хэт гүн биш хэсэг дэх үнэт металлыг бага зардал, хялбар технологиор олборлоод дуусгасан гэсэн үг. Ингэснээр цаашид үндсэн ордуудыг ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарлаа.

Тэгвэл үндсэн ордууд дахь хүдэр нь чулуулагт нэвчсэн, маш жижиг ширхэгтэй байдаг тул уусган баяжуулах нарийн, нэмэлт технологи ашиглах, өндөр хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл, дотооддоо алт цэвэршүүлэх орчин үеийн үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай байх нь. Ийм үйлдвэр барих талаар сүүлийн 20 гаруй жил ярьж, "Эрдэнэс алт ресурс” компанийг түшиглэн 30 сая ам.долларын өртөг бүхий Казахстаны алт цэвэршүүлэх технологийг үнэгүй нутагшуулахаар 2019 онд харилцан гэрээ байгуулж байв. Гэтэл өдий болтол цэвэршүүлэх үйлдвэрийн сураг алга. Үүнээс гадна томоохон үндсэн ордууд алслагдсан бүсэд, ууланд эсвэл дэд бүтэц хөгжөөгүй нутагт оршдог, ашиглахын тулд эхлээд зам тавих, цахилгаан болон усан хангамжийг шийдэн, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах хэрэгтэй аж. Мөн манай улс эрс тэс уур амьсгалтай, уул уурхай ашиглах хоногийн тоо бага, олборлолтын хугацаа богино, зардал өсдөг зэрэг нь хөрөнгө оруулагчдадүл сонирхох нөхцөл болдог гэсэн. Ордуудад геологийн бүрэн судалгаа хийгээгүй, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлгүй (ТЭЗҮ), ТЭЗҮ нь хуучирсан, өртөг зардал, ашгийн тооцоо муутайг мэргэжилтнүүд тэмдэглэдэг.

Лиценз олголтыг өсгөх, хайгуул хийх боломжийг нэмэгдүүлж хөрөнгө оруулагчдыг татах шаардлага бий. Энэ талаар Монголын геологийн холбооны гүйцэтгэх захирал М.Ариунболд "Манай улс 1990 оноос хойш алтны 1000 гаруй ордыг судлан илрүүлж, нөөцийг тогтоосон. Цаашид ч олон орд нээж, нөөцийн хэмжээг өсгөх боломжтой. Ер нь геологийн судалгаа улсын хөгжлөөс 20-30 жилээр түрүүлж байж төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засагт өгөөжтэй гэж үздэг. Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд геологийн судалгааг бүрэн хийдэгучирхөрөнгө оруулагчид, аж ахуйн нэжгүүдэд ойлгомжтой, хамтран ажиллахад дөхөм байдаг. Гэтэл манай улс дэлхий нийтийн хөгжлөөс улам бүр хоцорц, судалгааны ажилд ахиц гарахгүй байна. Зөвхөн алт гэлтгүй сүүлийн үед газрын ховор элемент болон өндөр технологийн түүхий эдийн ашиглалт, олборлолтын талаар олон улс тун анхааралтай, бодлоготой хөдөлж буй. Энэ төрлийн судалгааг бусад орон 10-20 жилийн өмнө хийж, одоо зах зээлд гол тоглогчоор оролцож байгаа ч бид яг нэг байрандаа гацсан хэвээр. Хөгжье гэвэл сайн судалгаа, төлөвлөгөөтэйгөөр цаг үетэйгээ хөл нийлүүлэн, хурдацтай урагшлах хэрэгтэй. Аль нэг ашигт малтмал дэлхийд трэнд болох, үнэ өсөхөд л анхаарч судлах, "толгойгоо гашилгах” биш гэсэн үг. Нөгөөтэйгүүр ашигт малтмалын геологи судалгааны ажил дөнгөж эхэлмэгц орон нутгийнхан эсэргүүцэн, үл ойлголцол үүсэжтөсөл, хөтөлбөрүүд гацах ньихэссэн. Тиймээс төр засгийн зүгээс маш тодорхой бодлого баримтлах, судалгааг тасралтгүй хийх, иргэдэд зөв мэдээлэл түгээх хэрэгтэй” хэмээв.

Улсын хэмжээнд 1991 онд 800 кг алт олборлож байжээ. Гэсэн ч энэ үеэс алтны хууль бус олборлолт идэвхжин, байгаль орчныг доройтуулж, мал, амьтан, хүний эрүүл мэндэд ч сөргөөрнөлөөлөхболсон. Ийм сөрөг нөлөөг бууруулуулах, нэгдсэн зохион байгуулалтаар алт олборлох зорилгоор "Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Ингэснээр 2001 онд 13, 2004 онд 24 тонн үнэт металл олборлосон дүн бий. Өөрөөр хэлбэл, олборлох салбарынхан урам зоригтой ажиллаж, улсад тушаах алтны хэмжээ ч нэмэгдсэн. Гэтэл 2005 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хэмээх халгаатай шийдвэр гарган, алтны олборлолтыг "гацааж”, хууль ёсны хөрөнгө оруулагчдыг үргээн, "нинжа ажиллагаа”-г эрчимжүүлсэн түүхтэй.

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор өсгөсөөр, 2020 онд 25 тоннд хүргэх, алтны батлагдсан нөөцийг 100-150 тонноор нэмэхээр тооцсон. Хөтөлбөрийн хүрээнд 2020-2022 онд Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан олборлогч 39 аж ахуйн нэгжид нийт 505.5 орчим тэрбум төгрөг буюу хагас их наядын хөнгөлөлттэй зээл өгчээ. Аж ахуйн нэгжүүд зээлийн төлбөрөө алтаар төлж болно гэсэн бөгөөд эргүүлж худалдан авсан "шар металл”-ын хэмжээ нийт нөөцийн дунжаар 23 хувийг бүрдүүлснийг Төвбанкны тайланд бичжээ. Зээл олгон, богино болон дунд хугацааны санхүүжилтээр дэмжсэн ч Монголбанканд тушаасан алтны хэмжээ төсөөлснөөр өсөөгүй, 2020 онд 25 тонныг худалдан авна гэсэн зорилтод хүрсэнгүй.

Эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын нөөцийг өсгөх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас "Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ өнгөрсөн зургаадугаар сард мэдээллээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жилд 30 000 тонн алт худалдан авахаарурьдчилантооцсонгэнэ. Энэ тухай АҮЭБЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн "Алтны олборлолт, худалдан авалт, нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор "Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өмнөх хөтөлбөрүүд үр дүнгээ өгч, алтыгтогтвортой олборлох, валютын нөөцийг өсгөхөд эергээр нөлөөлсөн. Мэдээж сөрөг үр дагавар, бэрхшээлүүд байсныг үгүйсгэхгүй. Шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, төлөвлөгөө хараахан гараагүй, боловсруулж байна” гэв.

Алт олборлохтой холбоотойгоор үүсдэг хамгийн том асуудал бол байгаль орчны доройтол, ус, хөрсний бохирдол билээ. Олборлолт хийж байсан зарим компани, бичил уурхай нь нөхөн сэргээлт хийлгүй орхидог, байгальд нөхөж баршгүй хохирол учруулж ирсэн нь орон нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлж, уурхайг эсэргүүцэх үндсэн шалтгаан болдог. Тиймээс "Алт-3” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчныг нөхөн сэргээх санхүүгийн баталгаа гаргуулах, дэнчин байршуулах, нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг сайтар хянаж ажиллахыг БОУАӨЯ-наас дурдсан. Ингэснээр нутгийн иргэдийн эсэргүүцлийг бууруулж, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдүүлэхгэнэ.

Түүнчлэн алтны нөөц багагүй ч эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглаж чаддаггүй цөөнгүй орд бий аж. Энэ нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль буюу "урт нэртэй” хуулийн дагуу хориглосон гэсэн үг. Тиймээс угхуулийн дагуу хамгаалалтад авсан газруудыг эргэн харах, нөөцийн хэмжээ нь их, баталгаатай, үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай юм. Эцэст нь "Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийн хяналтын тогтолцоог сайжруулах, үндсэн ордын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, нэгэнт тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ажлыг цогцоор нь шийдэх ёстой. Мөн уул уурхай эрхэлж буй бүс, орон нутгийн иргэдийн амьжиргааг бодитоор дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлж "алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй” байхад анхаарах хэрэгтэй гэсэн үг.

С.Дулам

https://www.unuudur.mn/a/278351


“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өнөөдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өнөөдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өнөөдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани