Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УБТЗ-ын “Баавгайн үйлчилгээ”

УБТЗ-ын “Баавгайн үйлчилгээ”Улаанбаатар төмөр зам (УБТЗ) цаг үеийнхээ шаардлагаас үнэхээр хоцрогдсон газар. Хувь нийлүүлсэн нийгэмлэг гэх тодотголтой Монгол, Оросын Засгийн газар тэнцүү хуваан эзэмшдэг энэ байгууллага нь аж ахуйн нэгж гэхээсээ илүү өөртөө засах, бэсрэг, социалист "орон”.

Үйл ажиллагаа нь Монгол Улсын хуулиар бус, 67 жилийн өмнө хоёр социалист улсын байгуулсан гэрээгээр зохицуулагддаг. Одоогийн байдлаар жилд Монгол Улсын нийт ачаа тээврийн тэн хагасыг, зорчигч тээврийн дөрөвний нэгийг нийлүүлдэг ч улсад ямар нэг татвар төлдөггүй, жил бүр ашиггүй ажилладаг, супер алдагдалтай машин юм.

Төр засгийн болон нийгэмлэгийн удирдагчид уулзах бүртээ гэнэт сэрсэн юм шиг 1949 оны гэрээг өөрчлөх ёстойгоо давтан ярьдаг ч, юу ч хийхгүй нэгэн үеийг өнгөрөөж байна. Бас нэг тийм ээлжит уулзалт өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт тохиож, Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Оросын төмөр замын шинэ тэргүүн О.Белозёровыг хүлээн авч уулзав.

Тэд гэрээ өөрчлөх талаар улиг болсон үгээ давтсанаас гадна УБТЗ-ын дизель түлшийг импортын онцгой татвараас чөлөөлөн, мөн Евразийн ачаа тээвэрлэлтэд УБТЗ-ын коридорыг ашиглах хэрэгтэй тухай ярилцав. Энэ хоёр сэдвийг сөхөж нэг үзье.

ЯАГААД УБТЗ-ЫГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ ГЭЖ...
Монгол Улсын төмөр замын нийт урт нь 1800 км. Үүний зөвхөн 1100 км буюу хойд хилийн Сүхбаатар боомтоос урд хилийн Замын-Үүд боомт хүртэлх хэсэг нь гол, бусад нь салаа болон салбар зам. Эдгээр замыг авч явахын тулд 320 аж ахуйн нэгж, байгууллага, 15.343 хүн ажилладаг. Уг нь ийм оготор төмөр замд тийм олон хүн байх шаардлагагүй. Жишээ нь, Канадад төмөр замын 55 мянган км сүлжээтэй CP, CN компаниудад 10.000 хүн л ажилладаг. Монголынхоос 50 дахин урт замыг 70 хувиар цөөн хүн хариуцдаг буюу Канадын бүтээмжээр бол манайд 2000 хүн байхад л хангалттай юм.

Яагаад 15.343 хүн УБТЗ-д ажиллаж байгааг зохион байгуулалтын бүтцээс нь харж болно. Боловсон хүчин, нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргын ажил үүргийн хүрээнд Захиргаа удирдлагын ба Хүний нөөцийн албаас гадна Хүүхдийн байгууллагын хэлтэс, Нийгэм хангамжийн алба (Энэ албанд Шугам замын бизнес худалдааны төв, Зүүнхараа, Сайншандын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд, "Ган зам” зочид буудал, Замын-Үүд дэх "Жинчин” төв багтдаг), Тээврийн их сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Авто тээвэр үйлчилгээний төв, "Ган зам” пресс төв (хэвлэлийн үйлдвэр), Дуу бүжгийн чуулга, Барилга угсралт, ашиглалтын хэлтэс (Зүүнхараагийн орон сууцны I анги, Барилга засварын үйлдвэр, үйлчилгээний анги, Сайншандын орон сууцны III анги), мөн Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг, "Баянбуурал” амралтын газар гэх мэт бие даасан, социалист орны нийгмийн бүх үйлчилгээ хэвээр байна. Даац хэтэрсэн ачаатай хөлөг онгоц живэх нь зорчигчдод л ашиггүй биз дээ.

Тийм ч учраас Варшавт төвтэй, социалист байсан орнууд хамтран байгуулсан, эдүгээ ихэнх гишүүн нь гараад Орос, Хятад, Монгол, Хойд Солонгос зэрэг цөөхөн жижиг улсыг хамруулсан (зарим нь барьцаалагдах шахам үлдсэн) нэг л байгууллага (Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллага) Монголын төмөр замын үйлчилгээний үнэ, тарифыг өндөр тогтоодог бололтой. Өнөөдөр Монгол Улсын төмөр замын ачааны өртгийг нэг км-т 28 цент буюу бусад улсынхаас 30 хувиар (20 цент) өндөр тогтоосон аж. Уг нь бол аливаа үнийг төр засаг, олон улсын байгууллага биш, зах зээл өөрөө тогтоож л тухайн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллага алдагдал багатай, өрсөлдөх чадвартай болно.

Цалингаа зээлээр тавьж буй УБТЗын хөдлөх бүрэлдэхүүн зөвхөн дизель түлшээр явдаг учир үйл ажиллагааны зардлын тавны хоёр нь үүнд зарцуулагддаг. Тийм учраас энэ түлшийг Монголд импортлоход суутгадаг онцгой татвараас (жилд 36 тэрбум америк доллар) одоогийн УИХ чөлөөлсөн аж. Ийм л чухал л юм бол оросууд хамтарсан төмөр замдаа нийлүүлж буй үнээ яагаад хөнгөлдөггүй юм бол оо. УБТЗ-ын дарга нар нь бас оросуудтайгаа ажилламаар юм.

Энэ байгууллага нь зах зээлд яаралтай шилжихгүй бол, хуучин замаараа "зөрүүдлээд” байвал Монгол Улсад "баавгайн үйлчилгээ”-г (Чадваргүй, эвлэг биш, бүдүүлэг үйлчилгээ нь ач тус болохын оронд гарз, эвгүй байдал, хор нөлөө авчирдаг бөгөөд оросууд өөрсдөө "медвежья услуга” гэж ярьдаг) хэзээ ч зогсоож чадахгүй, Монголын хөгжлийг хазаарласаар байх юм.

УБТЗ НЬ КОРИДОР БОЛЖ ЧАДАХ УУ
Сүүлийн үед урд хөрш "Нэг зам, нэг бүс”, хойд хөрш "Хуурай газрын гүүр”, бид болохоор "Талын зам” гэдэг нэртэй Ази, Европ тивийг холбосон тээвэр, худалдаа, ложистикийн төвүүдийг барих тухай санал, санаачилга гарган, эрчимтэй хэлэлцэж эхэллээ. Яаж ч нэрлэсэн Орос, Хятадыг, цаашлаад хоёр тивийг холбосон хамгийн дөт, бас хямдхан коридор бол Монголын харьцангуй тэгш тал нутгаар дайрсан төмөр зам. Харин тэр коридор нь одоо байгаа ганц урсгалтай, тахиралдаж мушгирсан, даваа нугачаагаа дагаад өгсөж уруудсан, авто зам шиг төмөр зам маань мөн үү? Энэ төмөр замаа бид давхар болгоод ч, цахилгаанжуулаад ч тээвэрлэлтийн хурд, чадвараа нэмж чадах уу?

Бараг 70-аад жилийн өмнө техникийн биш, хоригдлуудын хүчээр барьсан төмөр замд ямар нэг зарчмын өөрчлөлт хийгээгүй. Дан зам учир нэг цуваа нь аль нэг өртөөний салаалсан зам дээр зогсон хүлээж, эсрэг урсгалын цуваагаа өнгөрүүлдэг. Монголын төмөр замын дундаж хурд нь яст мэлхийтэй л өрсөлдөнө. Биднийг Орост оюутан байсан 1980-аад онд бүгдийг нь галт тэргэнд суулгаад л явуулдаг байлаа. Нэг маань галт тэрэгнээс хоцорсон ч машинаар түрүүлж очоод Дарханд тосоод сууж билээ. УлаанбаатарДарханы хооронд автомашин нь галт тэрэгнээс хоёр дахин хурдан хүрдэг байсан. Одоо бол бараг дөрөв дахин хурдан болсон. Зарим тойрог дээр цувааны эхэнд суусан бид эцэст суугаа нөхдөө цонхоор харж, даллан, бараг л хоорондоо ярьж болохоор тахийж тойрдог байсан нь одоо ч өөрчлөгдөөгүй.

Галт тэрэгний зам аль болох шулуун, тэгш байж л аюулгүй, ашиглалтын зардал бага, тээвэрлэлт хурдан, өгөөжтэй байдаг. Тиймээс Монголын төмөр замын "гармошкаг” дэлгэж байж л өндөр хурдтай, транзитийн төмөр замын тухай ярих ёстой. Наад зах нь урсгалтай, цахилгаанжуулж байж хоёр хөршүүдийн хурдыг хадгалахуйц коридор болно. Харин тийм коридорыг бид хоцрогдсон УБТЗ-ыг шинэчлэн сэргээж хийх үү, аль эсвэл цоо шинээр зам тавих уу гэдгийг харьцуулан тооцоолох цаг болжээ.

ТӨМӨР ЗАМЫГ ЯАЖ ӨӨРЧЛӨХ НЬ МОНГОЛД АШИГТАЙ ВЭ
Юуны түрүүнд нийслэл хотын замын хөдөлгөөнийг цаг үргэлж саатуулж байгаа транзит тээврийн төмөр замыг Богд уулыг тойруулан тавих ажлыг яаравчлах шаардлагатай. Энэ замыг УБТЗын оролцоогүйгээр барьж, дараа нь зам ашигласны төлбөр авах нь зүйтэй.

Монголын коридор нь хойшоо өргөн царигаар, урагшаа нарийн царигаар гарах болно. Мөн нутгийн гүнд ачааг ялгаатай царигийн хооронд шилжүүлэн ачих үйлчилгээ хийх ложистикийн төвүүд байгуулах учиртай. Монголчууд гурван коридороо холбосон хөндлөн төмөр замаа хос царигтай барьж, дамжин өнгөрсний төлбөрийг яваандаа хөршүүдээсээ авах боломжтой. Манай Ж хэлбэрийн төмөр замын сүлжээ нь эдийн засаг, геополитик, их гүрнүүдийн эрх ашгийг бодолцсон оптимал хувилбар болох тухай би гурван жилийн өмнө "Монгол бол дараачийн Панам” нийтлэлдээ бичсэн билээ (jargaldefacto.com).

УБТЗ нь хөгжиж, өөрийгөө шинэчилж чадахгүй юм бол бусдад энэ боломжийг олгох цаг нь ирсэн. Өвсөн дээр хэвтсэн нохой шиг өөрөө идэж чадахгүй бол хүнээс харамлахаа больё.

2016.09.21

Та бүхэн Д.Жаргалсайханы вэб сайтад зочлохыг хүсвэл www.jargaldefacto.com хаягаар орно уу.

УБТЗ-ын “Баавгайн үйлчилгээ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани