Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийг тэтгэх хөшүүрэг

Эдийн засгийг тэтгэх хөшүүрэг

 

Монгол Улс ирэх жилүүдэд шар металлын олборлолтоо идэвхжүүлж, үйлдвэрлэлийн хэмжээгээ түүхэн дээд түвшинд хүргэхээр зорьж байна. Амжилтаа бататгах алхмын өмнө алтны салбарынхан ирлээ. Тэдэнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цар хүрээгээ тэлэх боломжийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар олгов. Ингэснээр алтны олборлолт, тушаалтын хэмжээ аль аль нь өсөх нөхцөл бүрдлээ. Хүлээлт үүсгээд байсан "Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоолыг Засгийн газраас батлахаар болж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулахаар тогтов.

 

Чухамдаа хөтөлбөрийн үр дүнд нь алт олборлолт хурдацтай нэмэгдэж, хүндрэлийг хохирол багатайгаар даван туулах хөшүүрэг бий болж байна. Эдийн засгийг сэргээх зорилго тээсэн "Алт-2” хөтөлбөр хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжих юм. Ингэснээр жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тоннд хүргэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, борлуулалтын орлого нэг тэрбум ам.долларыг давах нь. Монголын алтны үйлдвэрлэгчид өнгөрсөн онд нийт 18.3 тонн алт Монголбанкинд тушааж, 732 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлсэи. Энэ нь төв банкны ам.доллараар илэрхийлэх албан нөөцийн 53 хувьтай тэнцэх дүн. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байх баталгаа нь алтны тушаалт болж байгаа юм.

 

"Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлж буй уул уурхайн орлого ирэх жилүүдэд өсөх нь. Ялангуяа уул уурхайн салбарын орлогод эзлэх алтны хувь хэмжээ нэмэгдэхээр байна. Алт олборлолтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд геологийн эрэл хайгуулын ажил эрчимжиж, хөрөнгө оруулалт өсөх нь. Алтны уурхайн төслүүд хэрэгжсэнээр шинээр 4-5 мянган ажлын байр бий болох тооцооллыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргажээ. Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг "Алт-2” хөтөлбөр 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

 

Манай улсын алтны үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлдэг. Алтны тушаалт нэмэгдэх хэрээр төв банкны гадаад валютын албан нөөц нэмэгдэх эрх зүйн орчин үйлчилж байгаа. Монголбанкинд иргэд, аж ахуйн нэгжийн алтны тушаалтыг нэмэгдүүлэхээр 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь үр дүнгээ өгч эхэлсэн юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд алтны тушаалт эрс нэмэгдлээ. Хуульд зааснаар 2019 он хүртэл Монголбанк, түүний эрх олгосон арилжааны банкуудад тушаасан алтны нөөц ашигласны төлбөрийг таван хувиас 2.5 хувь болгон бууруулсан. Энэ нь алтны тушаалт огцом сэргэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Дэлхийн зах зээлийн үнийн тогтвортой өсөлтийн үр дүнд алтны тушаалтын орлого хамгийн багадаа 2018 онд 789.2, 2020 онд 852.7 сая ам.долларт хүрэхээр байна. Алтны тушаалтын орлого ирэх жилүүдэд 35-46 хувиар өсөхөөр төсөөлөлтэй байх нааштай хандлага давамгайлж байгааг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Д.Төгөлдөр өөрийн бэлтгэсэн судалгаандаа дурджээ.

 

Засгийн газар хууль, журмаа өөрчилж, алтны компаниудад хаалгаа нээсэн нь Монголбанкинд валютын нөөцөө зузаалах боломжийг олгосон билээ. "Алт-2” хөтөлбөр хэрэгжсэнээр төгрөгийн ханш тогтворжиж, эдийн засгийн өсөлтийг хангах таатаи нөхцөл бүрдэх юм. Монголын алт олборлолтын түүх тийм ч дардан байгаагүй. Алдаа, оноо нь тэнцэж мэдэх тус салбарт ойрын жилүүдэд эрэл, хайгуулын судалгааны ажил идэвхжиж, алтны үндсэн болон үүсмэл ордуудын нөөцийн үнэлгээ, нөөцийн хөдөлгөөний бүртгэл сайжрах нь дамжиггүй. Мөн алтны нөөцийн хэмжээг тогтвортой өсгөх гол найдвар нь "Алт-2” хөтөлбөр.

 

Эдийн засагч Ч.Эрдэнэдалай "Алт бол экспортыг солонгоруулах стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэл” гэж дүгнэсэн юм. Тэрбээр "Алтны ханшийн төлөв энэ онд эерэг байна” хэмээн ярилаа. Дэлхийн зах зээл дээрх алтны үнийн өсөлт тасралтгүй үргэлжилж буй. Энэ боломжийг ашиглах бодлогын орон зайг Засгийн газар хувийн хэвшилд бүрдүүллээ. Компаниудын хувьд хайгуулын ажил хийх хөрөнгө мөнгө босгох боломж баталгаажиж байна. Тэгэхээр хөтөлбөр хэрэгжих хугацаанд алтны зах зээлээс ахиу ашиг өвөртлөх нь чухал.

 

Олон улсын алтны үнийн талаар судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх 10 банк, санхүүгийн байгууллагын судалгаа, тайланд суурилан 2015-2025 оны алтны үнийн төсөөллийг "Алтны салбарын боломж, гарц” судалгааны баг тооцоолжээ. Тэдний "Алт-2" хөтөлбөр хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжихээр болов үзэж буйгаар энэ оноос эхлэн алтны үнэ тогтвортой өсөх төлөв ажиглагдаж байгаа. "Алт-2” хөтөлбөрт тусгалаа олсон томоохон ажлын нэг нь алт цэвэршүүлэх үйлдвэр. Тус үйлдвэрийг байгуулснаар алтыг олон улсын зах зээлд шууд борлуулах боломжтой болох юм. Дотоодын алтны салбарт төдийгүй бүс нутгийн зах зээлд томоохон тоглогч байх боломж "Оюутолгой”-д бий. Тус компани энэ онд 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

 

"Оюутолгой”-н алтыг Монголбанкаар дамжуулж гаргадаг болчихвол алт болон валютын нөөц үлэмж ихэснэ. Үүнээс гадна Гацууртын олборлолт эхэлбэл алтны тушаалт эрс нэмэгдэнэ гэж салбарынхан хэлж байна. Чөлөөтэй хөрвөх чадвартай валют бол алт. Экспортын өрсөлдөх чадамжтай бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд гадаад валютын нөөц бүрдүүлэх гол эх үүсвэр болж байна. Хөгжингүй орнууд гадаад валютын нөөцөндөө алтаа хадгалж, хямралтай үедээ

хэрэглэх нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, алтаа стратегийн з-риулалтаар ашигладаг гэсэн үг. Учир нь цаг хугацаанаас үл хамаарч үнэ цэнэ хадгалж байдаг таваар. Тиймээс хөрөнгө оруулагчдын хувьд найдвар алддаггүй металл юм. Эдийн засгийг сэргээж, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох "Алт-2” хөтөлбөр гараанаасаа ийн хөдөллөө.


Б.Баяртогтох [ЗГМ]


Эдийн засгийг тэтгэх хөшүүрэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани