Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Долларыг номхотгох хөтөлбөр

 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зэхжээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улс 2020 он гэхэд жилд 25 тонн алт олборлох төсөөллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн хүрээнд "Алт-2” хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэхээр зэхжээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улс 2020 он гэхэд жилд 25 тонн алт олборлох төсөөллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан. Ийнхүү ойролцоогоор нэг тэрбум ам.долларыг зөвхөн алтны борлуулалтаас олох боломжтой болох юм. Хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд энэ он бэлтгэл үе нь.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан "Алт-2” хөтөлбөр нь яахын аргагүй эдийн засгийн хямралт байдлыг өөрчлөх бодит гарцуудын нэг. Энэ утгаараа валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар төгрөгийн ханшийн уналтыг зогсооход голлох үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Хэрэгжүүлэхэд бэлэн болсон энэ хөтөлбөр алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд үндсэндээ чиглэж байна.

"Алт-2” хөтөлбөр 2025 он хүртэл хэрэгжинэ

Алтны шороон ордын нөөц сүүлийн жилүүдэд багасч байгаа. Тиймээс үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг дээрх хөтөлбөрөөр эхлүүлэх нь тодорхой. Улсын хэмжээнд 608 шороон орд бүртгэгдсэн ба нийт 200 гаруй тонн алтны нөөцтэй гэх судалгаа бий. Одоогоор 74 үндсэн ордод 199 тонн алтны нөөц бүртгэгдээд байна.

Хөтөлбөрийн хүрээнд алтны үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангаж, хууль эрх зүй, татварын орчинг тогтвортой байлгах "амлалт”-ыг Засгийн газар хөрөнгө оруулагчдад өгч байна. Үр дүнд нь алтны салбарын эдийн засагт оруулах үр өгөөжийг эрс нэмэгдүүлэхээр тооцжээ. "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хайгууль, судалгааны ажлыг идэвхжүүлж, улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тус салбарт татахаар бодлого боловсруулагчид зорьж байна.

Гол нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, менежмент нэвтрүүлэх үүргийг алтны салбарынхан хүлээнэ. Гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэх дотоодын эх үүсвэрүүдийн нэг нь алт худалдан авалт юм. Энэ оны аравдугаар сарын байдлаар Монголбанк нийт 15.9 тонн алт худалдаж аваад байгаа. Алт тушаалтын хэмжээ ийнхүү өссөнөөр өнгөрсөн жилийн үзүүлэлтийг давсан. Төв банкны валютын нөөцийг үржүүлж буй бодлогын хэрэгсэл нь алт. Энэ нь төгрөгийн баталгаа юм.

"Алт-2” хөтөлбөр ирэх дөрвөн жилийн хугацаанд эрчээ авч, төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд томоохон байр суурь эзлэхээр байна. Учир нь үнэ цэнээ алдалгүй, үргэлж зах зээлийн ханшаа хадгалж чаддаг металл бол алт. Тиймээс Засгийн газар "Алт-2” хөтөлбөрт ихээхэн ач холбогдол өгч байна. Уг хөтөлбөрийн төслийг боловсруулах ажил хоёр жилийн өмнө эхэлсэн. Гэвч сонгуулийн нөхцөл байдлаас үүдэн энэ онд өнжсөн билээ.

Монголын алтны салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 6.5 хувийг бүрдүүлж байгаа. Энэ хэмжээ "Алт-2” хөтөлбөрийн нөлөөгөөр дунд хугацаанд тэлэхээр байна. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд 15.1 тонн алт худалдан авсан нь 2010 онтой харцуулахад долоо дахин нэмэгдсэн. Тэгвэл энэ оны эцэст алтны тушаалт 16 тонныг давах хүлээлттэй байна.

Хөтөлбөрийн эрчимжилтийн үе нь 2017-2020 он. Энэ үед алтны үйлдвэрлэлийн оргил үе тохиох магадлал өндөр. Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ ирэх оноос эхлэн тогтвортой өсөх хандлагатай байгаа юм. Тодруулбал, 2017-2020 онд алтны унци нь 1191-1350 ам.доллар байх төлөв ажиглагдаж байгааг "Алтны салбарын хэтийн төлөв” судалгаанд тэмдэглэжээ. Энэ нь "Алт-2” хөтөлбөрийн эрчимжилтийн үетэй давхцаж байгаа юм. Алтны салбарт шийдэгдээгүй үлдсэн олон асуудлыг уг хөтөлбөрөөр эмхэлж цэгцлэх нь тодорхой.

  • Улсын хэмжээнд 608 шороон орд бүртгэгдсэн ба нийт 200 гаруй тонн алтны нөөцтэй гэх судалгаа бий.
  • Алтны үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангаж, хууль эрх зүй, татварын орчинг тогтвортой байлгах "амлалт”- ыг Засгийн газар хөрөнгө оруулагчдад өгч байна.
  • "Алт-2” хөтөлбөр ирэх дөрвөн жилийн хугацаанд эрчээ авч, төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд томоохон байр суурь эзэлнэ.

Алтны үйлдвэрлэлийн эрх зүйн орчин тогтвортой байснаар хайгуул болон олборлох салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх бүрэн бололцоотой. Тиймээс одоогийн эерэг өсөлтийг цаашид тогтвортой хадгалах "даалгавар”-ыг Засгийн газар үргэлжлүүлнэ. Хөрөнгө оруулалт нэмэгдэж, алтны уурхайн төслүүд хэрэгжсэнээр шинээр 5000 орчим ажлын байр бий болох тооцооллыг салбарын яамнаас гаргаад байгаа. Манай улсын хувьд "ширгэж” буй валютын албан нөөцөө бүрдүүлэх гол хэрэгсэл нь алт. Тиймээс алтны үйлдвэрлэл онцгой үүрэгтэй нь үнэн. Тиймээс алдаа, оноогоор баялаг тус салбар "Алт-2” хөтөлбөрийг хүлээн авахаас аргагүй.

Хэрэгжүүлэхэд бэлэн болсон "Алт-2” хөтөлбөр нь алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд үндсэндээ чиглэж байна.
Хөтөлбөрийн тогтворжилтийн үе нь 2021-2025 он. Хөтөлбөр хэрэгжсэнээр алтны борлуулалтын болон экспортын орлого нэмэгдэх юм. Ингэснээр үндэсний эрдэнэсийн сангийн нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжиж, өрсөлдөх чадвар нь сайжирна гэсэн үг. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээр байна. Тоймлон хэлбэл алтны эрэл, хайгуулын судалгааны ажил ирэх жилүүдэд эрчимжих нь. Түүнчлэн үндсэн болон үүсмэл ордуудын нөөцийн үнэлгээ, түүний хөдөлгөөний бүртгэл сайжирч, алтны нөөцийн хэмжээг тогтвортой өсгөх чухал ач холбогдолтой. Сайн талыг нь тоочвол алтны салбарын хөгжлийг цогцоор харсан хөтөлбөр бэлэн болсон нь энэ.

Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих бөгөөд энэ он бэлтгэл үе

Манай улс 1992 онд "Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлагатай. Үүний ул мөр одоо ч арилж амжаагүй байгаа. Байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайн наад захын шаардлага, стандартаар эхний хөтөлбөрийн үр дүнг хэмжвэл нэлээд тааруухан үнэлгээ өгөхөөр байгаа.

Мэргэжлийн болон төрийн бус байгууллагын зүгээс "Алт-1” хөтөлбөрийн алдааг давтахгүйн тулд одоо ч өмнөх түүхийг сануулсаар. Тэгэхээр "Алт-2” хөтөлбөр нь өмнөх алдааг цагаатгах, эдийн засгаа хүндрэлээс гаргах хариуцлагыг давхар үүрэх юм. Алтны салбарын хууль эрх зүй болон татварын орчин сүүлийн жилүүдэд сайжирснаар алт тушаалт, экспортын орлого тогтвортой өсөж байгаа. Энэ нь алтны үйлдвэрлэл хэрхэн гүнзгийрч байгааг илтгэх баримт. "Алт-1” хөтөлбөрийн үр дүнд алтны жилийн олборлолт 0.7-11 тоннд хүрч байсан. Тэгвэл "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд одоогийн хэмжээ хоёр дахин нэмэгдэхээр байгаа.

Алтны орлогын Монгол Улсын нийт валютын нөөцөд эзлэх хэмжээ өнгөрсөн оны байдлаар 40 гаруй хувьтай тэнцэж байна. Энэ нь 2016 оны эцэст өсөхөөр байгааг Монголбанкны алт тушаалтаас харж болох юм. "Алт-2” хөтөлбөрийн хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улсын төсөвт жил тутам 33-59 тэрбум төгрөг оруулах төсөөлөл бий. Үүнээс гадна алтны олборлолт, боловсруулалтын дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, алтны хаягдлыг багасгах, уурхайн талбайг стандартын хэмжээнд нөхөн сэргээдэг болох нь. Энэ нь "Алт-2” хөтөлбөрийн чухал зорилт.

Алтны салбар экспортын орлогын 9.1 хувийг бүрдүүлж байна. Энэхүү статистик үзүүлэлт алтны салбарын үнэлэмжийг илэрхийлнэ. Хэрэгжих гараан дээрээ ирээд буй "Алт-2” хөтөлбөрт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулахаар тусгагдсан. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулснаар олон улсын зах зээлд шууд борлуулах боломжтой болох юм. Улсын хэмжээнд одоогоор 80 гаруй компани, аж ахуйн нэгж алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Чөлөөтэй хөрвөх чадвартай валют болох алтны үнийн төсөөлөл дунд болон урт хугацаанд эерэг байгааг дуулгасан. Монгол Улсын ирэх оны төсөвт нэг их наяд төгрөгийн орлогыг уул уурхайн салбар бүрдүүлэхээр байгаа. Үүний 120 тэрбумыг алтны салбараас босгоно.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ
Долларыг номхотгох хөтөлбөр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани