Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсээр бялхсан нэг улс дэргэд байна

Зэсээр бялхсан нэг улс дэргэд байнаМанай Эрдэнэт, Оюутолгой, Цагаан Суваргын ордтой зэрэгцээд, бүр өрсөлдөөд, тэгэх тусмаа Хятад хэмээх том худалдан авагчтай болоод авсан Афганистаны зэсийн ордын тухай өмнө цухас дурдсан. Тэр улс дайн дажинтай, хар тамхины бизнес цэцэглэсэн, тогтворгүй нутаг гэдгийг үл тооцон Хятад тийшээ хүчтэй орж явчихлаа. Aзидаа зэс-молебдинээр ганц Монгол нь хэмээн бид цээжээ дэлдэхдээ Афганистаны ордуудыг бодож үзүүштэй юм шиг. Газар зүйн хувьд тун ойрхон байгаа шүү дээ.

Үнэндээ хятадуудын хувьд бен Ладен, Аль-Кайда, Талибан, Афганистан дахь НАТО-гийн операц бол юу ч биш юм. Афганистан гэдэг энэ улс бүх Төв Ази, Өмнөд Азийг хахтал нь хангаж чадах зэс, төмрийн хүдрийн нөөцтэй, нэн ховор нандин чулуу, өнгөт ховор металллаар дэлхийд гайхуулах тэр үзүүлэлтүүд л Хятадад чухал юм. Хэрэв зөв ашиглаж арилжаалж чадвал афганчуудын ядуурал гуйланчлалыг үтэр түргэн арилгаж чадна. Энэ улс одоо бол наркобизнес дээр тогтож санхүүгээ болгож байна. Тэр мөнхийх биш, түүнийг нэг л өдөр зогсоочихно, тэгээд ч хууль бус хэмээн хятадууд амарлингуй үздэг.

Афганий зэвсэгт дайчид өмнө нь хар тамхины талбай, түүний орлого дээр өвөр хоорондоо алалцдаг байсан бол бас завсарт нь өнгөт металлл, ордуудын төлөө дайтсаар эдүгээг хүргэжээ. Токиод 2016 оны эхээр зохиогдсон Афганистанд хандивлагчдын бага хуралд оролцогчид Орост хандан нэгэн хүсэлт тавьсан нь гайхал татдаг.

СССР-ийн үед зөвлөлтийн геологичид эрж олоод, тооцоолоод таг дарчихсан Афганийн байгалийн нөөцийн тухай мэдээлэл, кадастрыг тэд Оросоос шаардсан ба Афганистаны байгалийн баялгийн тухай мэдээллээ дэлхийн хамтын нийгэмлэгтэй хуваалцахад бэлэн байна хэмээн Оросын Гадаад хэргийн нэг дэд сайд нь мэдэгдэж байв.

"Мянга нэгэн шөнийн үлгэр”-т Афганистаныг үнэт чулууны өлгий нутаг хэмээн бичсэн байдаг нь оргүй хоосноос биш юм. Дэлхийн үнэт эдлэлийн дэлгүүрийн лангуунд өрөөстэй байдаг чулуунууд дотор афганий лазурит толгой цохино. Панжшерийн агуй, ам, жим бүрт изумрудийн асар их нөөц байна.

"Үнэхээр гайхаж дууссан, нүдэндээ итгээгүй” хэмээн тухайн үедээ тэнд хайгуул хийж явсан зөвлөлтийн геологич Георгий Пилипенко дурсан бичжээ. Тэр үед (1977 oн) афганий изумрудийг нэг каратыг нь өрнөдийн орнуудад дунджаар 350 ам.доллараар өгдөг, нэг кубометр талбайд 10 хүртэл карат үнэт кристал нөөцтэй байсан хэмээн тэрээр нотолдог. Харин дайн дажин болоод Панжшерийн ордыг ашиглаагүй тэр чигт нь орхиод өнөөг хүрсэн нь одоо л олз шүүрдэг цаг ирлээ гэлтэй.

Афганистанд нэг давуу тал байна. Энэ орон хэзээ ч колони байгаагүй, эр хэрээрээ онгон байгаль, газар доорх баялгаа хөндүүлээгүй. Барууны уул уурхайн олборлох компани ажиллаж байсан олон жилийн түүх, туршлага гэж байхгүй. Тус орны үлэмж нутгийг хэрж тогтсон Гиндукуш нуруу гэхэд л нөөц баялгаараа Евразидаа толгой цохино.

1950-иад онд зөвлөлтийн геологичид тэнд анх удаа хөл тавьж. Ингээд зөвлөлтүүд 30 жил хайгуул хийгээд хэдэн арван ордыг илрүүлжээ. Тэр нь таг дараастай явсаар өнөөгийн Афганистан хүргэсэн ба яг одоо "хар металлл, өнгөт металл, үнэт чулуу”-ны хийрхэл Афганий өнөөгийн эрх баригчдын амны уншлага болчихоод байна.

Өнгөт металл дотроо зэс хүндтэй байр эзэлнэ. Айнак орд дахь зэс нь бараг газар дээрээ ил шахуу хэвтэж байдаг, уурхай ажиллуулах шаардлагагүй хэмээн 1980-аад онд Афганистанд зөвлөлтийн геологичдыг ахалж явсан Андрей Березий гэдэг нөхөр сайрхан ярьсан байх юм. Тэр үедээ олж ирүүлсэн нөөц нь 11-13 сая тонн.

Энэ орд нь зэсийн баялгаараа дэлхийд тавдугаарт, харин Евразид нэгдүгээрт бичигдэнэ гэсэн нь манай Эрдэнэт, Оюутолгойг бараагүй хаях үзүүлэлт мэт. Нэгэнтээ уурхай ажиллуулахгүй, ил байгааг нь хамчихна, ухвал хөрсний өнгөн хэсгийг хуулна, тэгээд ч өртөг нь бага, Кабул хотоос 40 км зайд оршдог гэхлээр хэрэв ашиглаад эхэлбэл мөнгийг ёстой савлаж өгмөөр санж.

Гиндукуш нуруун дахь Хажигек гэх төмрийн хүдрийн ордыг Андрей Березий мөн нэрлэжээ. Тэндээс илрүүлсэн төмрийн чанар гэж ёстой гайхамшигтай, тийм төмөр тэнд хагас тэрбум тонноороо ил хэвтэх аж. Цааш нь ухаад олборловол лав хоёр тэрбум тонн бий, гэтэл тэр ордын зэргэлдээ шахуу чулуун нүүрсний орд бэлээхэн байж байна. Төмрийн хүдэр, нүүрсний хослуулсан аж үйлдвэр тэнд цэцэглэх хөрс нь байна.

Кабул хотоос зүүхэн тийшээ явтал тэнд нь ашигт малтмалуудын хөндий гэж нэрлэмээр асар их орд ярайтлаа нээгджээ. Хэдэн зуун км том талбайд төрөл бүрийн үнэт, ховор чулуу, металллын нөөц илэрсэн байна. Монгол нэрийг нь даан ч мэдэхгүй тул химийн нэр томъёогоор нь энд нэрлэе: рубин, берилл, изумруд, кунцит, гидденит, тори, лити, тантал, ниоби гэх мэт. Цаана нь алт, флюорит, барит, мрамор оникс гээд бас ярайж байна.

Орчин үеийн сансрын техник, нисэх онгоц, пуужингийн эд ангид ордог стратегийн түүхий эд тэнд овоолоостой олджээ. Тэгээд бас тэдгээр металл чулуу нь жин багатай, авсаархан, тээвэрлэхэд зардал бага орохоор, ийм ховор чухал ордуудыг хүн төрөлхтөн өмнө нь нээж байгаагүй хэмээн орос геологич мөнөөх Георгий Пилипенко уулга алдан бичсэн байна.

Урд нь нууц байсан, эсвэл хэн ч тоодоггүй байсан мэдээлэл ил болж, Зөвлөлт Холбоот Улс Афганистанаас олон жил байгалийн хий олборлон өөртөө авч байсныг өнөөдөр шуугицгаана. Жил бүр 2.6 тэрбум шоо метр "афган газ” гэгчийг СССР авч байжээ. Ер нь зөвлөлтийн геологичид дангаараа илрүүлээд, эрж хайгаад явсан бус, Афганистаны Засгийн газар Румын, Чехословак, Америк, Япон, Герман, Францын геологичдыг нэгэн зэрэг тийш нь оруулж ч үзжээ.

Гэвч хил залгаа гэдгээрээ СССР давуу эрх эдэлжээ. Афганийн хямд, чанартай ордоос бүтээгдэхүүн гаргахаар Зөвлөлт Узбекистанд Алмалыкийн зэс цувималын комбинат ашиглалтад оруулж, төмөрлөгийн үйлдвэр ажиллуулж байсан баримт байна. Зөвлөлт дангаараа ашиглах бус, Шахын дэглэмт Иран ч энэ ажилд оролцож хар төмөрлөг авч байсан, Пакистаны Карачид аварга том металллургийн комбинат Афганийн ордуудын тооцоон дээр байгуулагдаж байсан түүх хуучраагүй байна.

Кабулын Засгийн газар ордууд бүхий нутагтаа хяналтаа тогтоож чадсангүй

1973 онд Афганистанд хаант засгийг халж, БНУ байгуулагдмагц тус орны байгалийн баялаг руу гадаад түншүүд нь олон төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Том том бүтээн байгуулалт, зам харгуй тавигдаж, тус орон мал аж ахуй, газар тариалангийн статусаа халж, аж үйлдвэрийн хувьсгалын босгон дээр ирсэн байв.

Гэтэл 1978 онд Афганистанд төрийн эргэлт маягаар коммунист хувьсгал дэгдэж, 1979 онд Зөвлөлтийн арми тус улсад орж, улмаар иргэний дайн дэгдсэнээр 1973 оноос хэрэгжсэн сайхан үйлс замхрах нь тэр. "XVI зуунаас ХХ зуун руу харайх” гэсэн үйлсэд нь хэдхэн цаг, минут дутжээ хэмээн пакистаны хэвлэд даапаалан бичсэн нь буй. Афганийн геологи, хайгуулын ажил бүрэн дампуурлаа.

Зөвлөлтийн дагуул болсон Кабулын Засгийн газар ордууд бүхий нутагтаа хяналтаа тогтоож чадсангүй. Харин үнэт чулуу түшсэн болхи гар урлал цэцэглэн, хар тамхитайгаа хамт энэ орны экспортыг бүрдүүлэх болжээ. Бадахшан мужид лазуритын уурхайд өдөр нь олборлоод шөнө нь Пакистанаас нисдэг тэрэг ирж үнэт чулуу зөөвөрлөнө. Орлогыг нь мужахедууд авна.

Мужахедууд бол зөвлөлтийн эзэгнэлийн эсрэг тэмцэгч исламист дайчид. Хээрийн ангийн командлагч Ахмад-шах Масуд гэхэд л Панжшерын хөндийн изумрудаар баяжиж цулайсан тэрбумтан. Төсөөлбөөс Налайхаас нутгийн иргэд гар аргаар нүүрс олборлон амиа дүйдэгтэй адилаар Афганистанд болхи аргаар изумруд олборлож байжээ.

Мужахедууд жилдээ 100 хүртэл сая долларын орлоготой ажиллаж байсан гэж Арабын хэвлэлд бичдэг. Изумрудээс бусад зэс, төмрийн хүдрийг мужахедууд хөндөлгүй орхисон, гадаадын компаниудтай холбоо тогтоох гэж хэрдээ мэрийсэн. Дараа нь тэдний халааг авсан Талибаны эрх баригчид ганц нэг үр дүнд хүрэх нь хүрсэн юм билээ. Америкийн нефть-хийн Unocal компани Туркменээс Пакистан руу хийн хоолой тавих захиалга авч байсан,

Грекийн Consolidated Construction компани нефть, хий боловсруулахаар хэлэлцээр байгуулсан, энэчлэн барууны есөн компани Айнакийн зэсийн орд дээр олон улсын консорциум байгуулах харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурсан, Siemens тэр ес дотор орсон, бүтээгдэхүүнийг нь АНУ, Өмнөд Африк, Британи, Франц, Герман, Пакистан худалдан авахаар болсон гэхчлэн сайн мэдээ Кабулаас цухалзаж байв. Энэ бүх эхлэлийг саудын араб тэрбумтан Осама бен Ладен гэгч тасалдуулсан юмсанж. Тэрээр Африк дахь АНУ- ын хоёр ч ЭСЯ-ыг тушаал өгч дэлбэлүүлсэн хэрэгт унажээ.

АНУ тэргүүтэй өрнийнхөн Афганистаныг тоохоо больсны дараа талибууд дахин түншийн эрэлд гарч, тэр нь Туркменистан, Узбекистан болж таарсан юм. Украин ч мөн ашиг хайж, араас нь түншилжээ. "Укртрансмагистраль” гэх компани замын том төсөлд оролцох эрх аваад байтал "2001.09.11” тохиож, залгаад Талибаны дэглэм нурсан түүх үргэлжилжээ.

Афганистаныг Талибанаас чөлөөлсний дараа өрнөдийн уулын олборлох компаниуд хуучин төслүүдээ эргэж сэргээхээр төлөвлөсөн байна. Оросууд ч Георгий Пилипенкогоо өмнөө барин ордууд руу орохыг санаархжээ. Ингээд дайн дажин өрнөөд арав гаруй жил өнгөрөөд байж байтал Хятадын оролцоотой төмөр зам гэнэт нээгдэж, Хятад нь Афганийн зэсийн ордыг хэдийнэ өөрийн болгочихсон байхыг дэлхий гайхшран харжээ.

Барууны компаниуд анх 1998 онд олон улсын хурал хийж, Афганийн газрын дээрх ба доорх ашигт малтмалыг хэлэлцсэн бол 2002 онд Калифорни муж улсын Таксон хотод хоёр дахь симпозиумаа хийж, Афганийн байгалийн баялгийг дэлхий нийтийн сонорт хүргэжээ. Тэр үеэр дахиад л зэсийн консорциум байгуулах яриа тархлаа. Сургаар нь Узбекистан оролцъё гэлээ.

Учир нь Афганийн узбек генерал Дустум гэгч мужахед жанжны үед чантуу нар умард нутгийн газрын тос, байгалийн хийн боловсруулах салбарт гайгүй сайн оролцож явсан туршлагатай гэнэ. Узбекистан нэгэнтээ ингэж хөдөлж байвал Орос юунаас хоцрох билээ гэх яриа хөөрөө, санал сэдэл Москвад хүчтэй цууриатаж байна. Нэгэнтээ гартаа хүчтэй зэвсэг атгасан, тэр нь Афганийн ашигт малтмалын хайгуулын тухай бүх мэдээллийн сан. Түүнийгээ өөрсдөө ашиглаж болно, эсвэл нөгөө консорциумд нь асар их үнээр зарж болно.

Хэрэв ОХУ тийшээ оръё гэвэл зам нээлттэй, гэхдээ ганцхан болзолтой, тэр нь Афганистаны бүтээн байгуулалтад оролцох, Кабулын эрх баригчдад мөнгө зээлдүүлэх, хөрөнгө оруулах явдал. Тиймдээ тултлаа ч Орос ажиллахад бэлэн биш байна. Афганийн дайны үеийн зөвлөлтийн цэргийнхний их хохирол, аллагад нэрвэгдсэн оросуудын түүх айдас төрүүлсээр. Зөвлөлтийн геологичдын хуаран, олборлох цамхгууд шуурган галд хэрхэн өртөж байсныг оросууд мартдаггүй.

Зөвлөлтийн геологичдын бүлгийн дарга Евгений Охримюк гэгчийг 1981 онд афган дайчид хулгайлан авч одоод жилийн дараа түүний цаазлуулсныг гадаад хэвлэлээс олж мэдсэн, Кабулын политехникийн институтэд оросын геофизик Алексей Либерманыг буудаж алсан, Айнак дахь зэсийн ордын уурхай пуужингийн довтолгоонд ямагт өртдөг, ажилчдыг нь хайр найргүй хөнөөж байсныг оросууд мартаагүй.

Эцэст нь олборлосон баялгаа Зөвлөлт рүү зөөж чадахгүй болоод тэр их ачаагаа сард хоёр удаа танк, хуягт, цэргүүдээр битүү хамгаалуулан СССР-ийн хил хүргэдэг байсан, шархтанууд болон цогцос зөөвөрлөхөөр Айнак дахь зэсийн орд руу байлдааны нисдэг тэрэг илгээж байснаа оросууд эмзэглэн ярих нь ОХУ тийшээ бизнес мөддөө хийхгүйг нь илтгэх мэт.

Харин одоо энэ бүх явдал төгсгөл болоод Кабулын Засгийн газар, Талибаны аль алин нь зэсийн баялгаа хувааж хүртэх нийтийн тохиролцоонд хүрчихвэл яах вэ гэдэгт хариулт хайцгаая!

Олхонуд Д.Баярхүү профессор

Засгийн газрын мэдээ

Зэсээр бялхсан нэг улс дэргэд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани