Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн эзэн гэж өөрийгөө өргөмжилсөн Ромын папыг чичрүүлсэн Гүюгийн захидал

Дэлхийн эзэн гэж өөрийгөө өргөмжилсөн Ромын папыг чичрүүлсэн Гүюгийн захидал

 

Энэ бол одоо болтол Ватиканы түүхийн музейд хадгалагдаж байгаа Монголын гуравдугаар их хаан Гүюгээс Ромын Папад илгээсэн төрийн бичиг билээ. Уг бичиг нь 20см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр сарачин /лере/ үсгээр бичсэн бөгөөд их хааны тамгыг цаасны уулзвар наалт бүхий бичээсийн төгсгөлд шунхаар дарсан байдаг аж. Гүюг хааны энэхүү төрийн бичиг Ватиканы түүхийн сан хөмрөгт байсныг 1920 онд Кирил Кролевский анх удаа олж үзээд, гэрэл зургаар буулган авч Ираны эрдэмтэн Массэ гэгчид өгч судлуулжээ. Анхны орчуулгыг Массэ хийсэн байна. Үүнээс хойш энэхүү бичгийг өнөөг хүртэл олон арван эрдэмтэд янз бүрээр орчуулжээ. Уг бичгийн нэгэн орчуулгыг доор сийрүүлбэл:

-"Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг /энэ хэдэн мөрийг Туркээр бичсэн байна/ Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Караль хэмээх газар хурилдай хийж ахуйд танай элч томилон гуйчилбай! Гуйчиллыг чинь илчээс чинь сонсвой! Тар нар хэрвээ өөрийн хэлсэн үгэндээ суух болбоос шашны их хаан чи биеэр ирж, бидэн лүгээ учрах хэрэгтэй. Бид нар та нарт засагт /хуульд/ дурдсан зарлиг бүхнийг сонсогосугай. Бас надад сайн ёсыг хүлээлгэх нь сайн явдал хэмээн та нарт хэлэв.

Та нар элч томилон ийн гуйчлуулсан нь сэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгохгүй байна. Бас та нар элч томилж "Та нар бүх мажар /Унгер/ ба христосын мөргөлтний орныг эзлэв" хэмээн надад хэлэв. Эдгээр үгийг чинь бид үл ойлгоно. Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэр хоёр орныг тэнгэрийн бошгыг /зарлигийг/ дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг үл дагав. Чиний өгүүлж буй тэдгээр хүмүүс их чуулган чуулж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийн алсан. Тиймээс мөнх тэнгэрийн хүчин дор тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аварсан болой. Түүнээс энгийн ард иргэдийг хэрхэн барьж хорих билээ. Чи өгүүлсэн биш үү. "Би бол христосын мөргөлтөн. Би дээд тэнгэрийг хайрламой. Би нүглийг жигшинэ гэж. Гэтэл дээд тэнгэр чинь ял нүгэл хийсэн атал бас энэрэх сэтгэлийг өвөрлөмой хэмээснийг чи мэдэх үү. чи ийм үгийг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних билээ. Наран мандах орноос наран жаргах орон хүртлэх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин намайг ивээмой. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Одоо та нар "Бид болбоос таны харъяат албат, аливаа эд хөрөнгийг дуртай өргөмүй" хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чи харъяат ван нараа дагуулан, нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй.

Ийм болбоос бид сая та нарыг нэр дагажээ хэмээн үзмой". Та нар хэрэв тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг эсэргүүцвээс даруй дасан болмуй. Тэнгэрийн дурдсан аливаа зарлигийг та нар эрхбиш ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой..."гэжээ.

768 жилийн тэртээ Монголын их хаан ертөнц дахины эзэн гэдгэж байсан Ромын папыг ийм их үгээр айлгаж байжээ. Гүюг хааны эл захидлыг Ромын папын дээд зөвлөл олон өдрийн турш айн дагжин хэлэлцэж, дорноос цөмрөн буй их аюулын өмнө хормой чичрүүлэн сууж байсан гэж он дарааллын түүхийг зохиогч мэргэд бичиглэн үлдээсэн нь өнөөг хүрчээ. Энэ захидал илгээлтийг Гүюг хаан 1246 оны 11-р сарын 3-11-ний өдрүүдэд намрын ордон бүхий газраа эхлээд Монгол бичгээр бичиж дараа нь Пөрс хэл дээр хөрвүүлэн Ромын папад илгээжээ. Урьд өмнө хэн ч ингэж Ромын папыг дагжин чичрүүлж байсангүй. Гүюг ч Ромоос хариу эс ирсэнд хилэгнэхдээ л цэргээ өрнө тийш хөдөлгөсөн гэдэг. Харамсалтай нь Гүюг хаан тэнгэрт хальж, алтан ургийнхан хаан ширээний төлөө өрсөлдөж Ром мартагдах нь тэр. Ингэж Ром дорнын нүүдэлчин Монголчуудаас аврагдсан билээ.

БИШИРТҮГЭЙ, АЮУТУГАЙ

Цул алтаар хийгдсэн эл тамга бидний үед хадгалагдан үлдсэнгүй. Харин төрийн их тамганы цор ганц дардас нь үлджээ. Тэр нь
Монголын гуравдугаар үеийн их хаан Гүюгийн Ромын папад илгээсэн захидал дээрх дардас юм. Дардаснаас үзвэл уул тамганы хэмжээ багцаагаар 15,5x15,5см тэг дөрвөлжин тамга байжээ. Тамганы бариул нь Чингис хааны баруун алганд багтахуйц байсан бегөөд шижир алтаар арслангийн баримлыг суурилуулж, нүдэнд нь очир алмааз шилтэсэн байжээ. Тамганы бичээс нь энэ дэлхий ертөнцийн хамаг хаад, бурхадаас илүү гэсэн утгатай үг сийлсэн аж. Түүнд:"- Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далай хааны суу залиар ил болсон иргэн дор хүрвээс биширтүгэй! аюутугай!" хэмээжээ.

Монголчуудын эрин гэгдэж байсан XIII - XIV зууны шуургат он жилүүдэд Перс, Орос, Ром, Хятад, Тангуд, Солонгос зэрэг их орны хаад ноёд энэ л тамганы бичээст захирагдан толгой бөхийлгөж байлаа. Чингис хаан эл хэргийн их тамгыг гадаад орнуудад элч зарах, харъяат улс гүрэндээ захидал илгээх зэрэг төрийн дээд албанд хэрэглэдэг байв. Харин өдөр тутмын зарлиг заавартаа хаш болон цалин мөнгөн тамга хэрэглэдэг байв.

Дэлхийн эзэн гэж өөрийгөө өргөмжилсөн Ромын папыг чичрүүлсэн Гүюгийн захидал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани