Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.Баатархуяг: Төмрийн эринийхэнд...

А.Баатархуяг: Төмрийн эринийхэнд...Уг нь бид төмрийн эринд амьдарч байгаа ухаантай. Тиймээс аливаа улс орны хүч чадлыг гангийн үйлдвэрлэлээр хэмждэг. Чухам ийм учраас Мао Цэдун зөвхөн гангийн үйлдвэрлэлээр Их Британийг гүйцэх гэж улайрч байсан хэрэг. Эртний Грект дайнд баатарласан дайчинд хэсэг төмөр (металл) өгдөг байснаас медаль үүссэн гэдэг. Тэр үед Ахайчууд зэсээр зэвсэг хийдэг байсан.
Харин өнөөгийн Монголчууд медальд нь дуртай атлаа металлийг нь тоохгүй юм. 1990 оны дараахан Японы тусламжаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг байгуулсан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хөгжлийн амбиц нь гарцаагүй байх ёстой, "төмрийн эринийхний амбиц" байжээ. Аливаа улс орон төмөр боловсруулж чадвал автомашин үйлдвэрлэх боломжтой болдог. Чиргүлийн үйлдвэрээ автомашин үйлдвэрлэл болгон хөгжүүлэх хүсэл байсан гэдэг. Германы Круппын гангийн технолого энэ улсыг үргэлж босгож, дайнч болгож байсан. Орос, Хятад, Япон, АНУ болон хөгжингүй орнуудад гангийн, улмаар төмөрлөгийн үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн. Хөгжил бол энэ юм л даа! Гантай улс орон наад зах нь зэвсэгтэй...
Манай төмрийн эриний түүхийн амбиц бол "Прометей хэнд гал өгсөн бэ?" гэдэгтэй адил "Хэн анх төмөр боловсруулж хэрэглэсэн бэ?" гэдэг асуултыг тойрч эргэлддэг. Алтайн төмөрчин овог Түрэгүүд гэнэт түүхэнд давамгайлаад ирсэн нь төмрийн "ид шид". Хэний төмрөөр Нирунчууд өмнөд хөршөө ялаад байгааг тэд мэдсэн хэрэг. Тэр цагт хятадууд ч хүнд, ир муутай, төмөр илдэнд цаас шиг зүсэгддэг хүрэл илднээсээ бүрэн салаагүй цаг. Зөвхөн мориор бус төмрөөр ааглаж байжээ. Төмөр зэв хөнгөн, хол тусгалтай, хөнөөлтэй. Тиймээс Буман "төмрийн оронд" Нируны хаанаас охиноо өгөхийг шаардсан хэрэг. Татгалзсаныг дорд үзлээ хэмээн босчээ. Тэгээд өөрөө хаан (кэхан) болж, эхнэрээ хатан (кэ хадун) болгов.
Монгол хэлнээ төмрийг нэрлэсэн ширэм, төмөр, ган, болд гэсэн үгс байна. Хувирч өөрлөгдсөн өөр үг ч байж магадгүй! "Дам", "тэм" язгуур төмрийг заадаг. Энэ үг дэлхий даяар тархсан. Дамир, тэмүр, демир, тимур гэх мэтээр... бүгд төмрийг заадаг. Төмрийн технологийг баруунаас, Персээс авсан байж болзошгүйн нэгэн баталгаа болд. Хуучин бичигт "болод" гэж бичдэг энэ үгний "булат, болат" нэр нүүдэлчин лалынхны нэрэнд түгээмэл үлджээ. Тархсан нь шалтгаан нь түрэгийнх үү? монголын нөлөө юу? гэдэг эргэлзээтэй. Монголынх л болов уу! Япончууд гангийн технологи хөгжүүлэхдээ монгол бух (төмрийн зуух), хатаах аргыг авсан гэдэг. Ширэм, Ширэмүн (хүний нэр), ширээх гэх мэт төмөр боловсруулалттай холбоотой үгс элбэг бөгөөд мартагдахгүй байна. Ширмэн төмөр магнайтай, Шивээ хурц хэлтэй гэх мэт туульсийн зйүрлэл ч элбэг. Монголын түүхийн үечлэлд чулуун зэвсгийн үе, хүрлийн үе, тэгээд төмрийн үе л бий шүү дээ! Энэ төмрийг бид түрүүлж хэрэглэснээрээ энэ Ертөнцөд суу алдраа дуурсгасан, үүнд бидний хүчирхэгжлийн нэг нууц байсан гэдгийг яагаад ухдаггүй юм бол...
Их хааныхаа Тэмүжин нэрний учрыг ойлгодоггүйтэйгээ адил мунхаг харанхуйгаар түүхээ мартаж байна уу даа?
Хожим Монголчууд бууран доройтох цагтаа төмрийн технологио алджээ. Төмрийн технологийн хоцрогдлоос ч бууран доройтсон юм уу? Буу гэдэг чинь "ган" юм шүү дээ! Ингээд "ган" гэдэг үг өмнөөс хэлэнд нэвтэрчээ. Гэвч бүгдийг тавиад туучихаагүй, бүрэн мартчихаагүй нь Далай Чойнхор вангийн нутагт үлдсэн гангийн технологи. Хүрээний нандин шүтээний тоонд Туул голын цагаан сүмд тахисан гангаар хийсэн Ямандаг бурхан ордог байжээ. Тэр маш уран бурхныг VIII Богдын үед Далай Чойнхор вангийн хошуунд хийсэн гэдэг. Өндөр нь үзүүр тохой хэр. Барьсан зэвсэг сэлт цөм мөнгө, маш уран хийцтэй, гялалзаж байдаг, зэвэрдэггүй байжээ. Бас нэг ямаа унасан Дамжин Дорлиг, бас нэг Жамсран байсны тэргүүнд алт өргөсөн буюу алтаар будсан, бусад нь төмөр байжээ! Ердөө саяхны хүртэл "Ган төмөр гайгүй дээ, галын аясыг л дагана" гэж дуулдаг ард түмэн байв. Их юмны үлдэгдэл гэж...
Үүнийг өгүүлэхийн учир нь Ноён уулын орчим, өнөөх нь "Сентерра гоулд"-ын эзэмшил талбайн орчим Монголын түүхэнд энэ утгаар чухалд тооцох төмөр боловсруулж байсан бууцны үлдэгдэл байгаад хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй юм. Аан, нэг тийм төмөр хайлуулж байсан юмны үлдэгдэл байдаг л юм... гэх үг олон сонслоо. Дэлхийд хосгүй Хүннүгийн хориг, бунхантай ч эн тэнцүү түүхийн ач холбогдолтой мэт санагдах юм. Ахин хэлэхэд бид төмрийн эринд амьдарч байгаа бөгөөд төмөр боловсруулах, металлургийн хөгжилд өөрийн байр суурьтай байж гэмээ нь энэ орчин үеийн улс үндэстний дотор өөрийн "хөгжлийн" байр сууриа эзлэх ёстой баймаар...
Уг нь "Сентерра гоулд"-ын ТУЗ "Гацуурт"-ын ордыг хэт үрэлгэн хэл ам ихтэйн учир орхихоор шийдсэн ч энд цалин авдаг монгол дарга нар цалингүй үлдэхээс айгаад зогсоохгүй байхыг гуйж, шүүхээр арга сүвэгчилж гүйлдэж байна гэлцэх боллоо. Бас ордыг Монгол компанид зарж, ашиг унагах гэж байгаа сурагтай...
Юу устгаж, юу сүйтгэж байгаагаа мэдэхгүй хүмүүс л урьдын түүх, өнөөгийн нийгэм, ирээдүйн хөгжилд аймшигтай хор хөнөөлтэй нь ингэж илрэх юмдаа... Коксждог нүүрс зараад байгаа гэдэг маань ган хайлуулах нүүрсний тухай л яриа гэдгийг ойлгоход тийм сүрхий ухаан сэхээ хэрэгтэй юм байх даа?
Төмрийн эриний түүхэнд түүхэндээ ч, одоо ч, ирээдүйд ч төмөргүй бол бид яанам билээ? Бид төмөртэй тэд төмөргүй цагт хэн хүчирхэг байв? Харин бид төмөргүй тэд төмөртэй цагт хэн нь хүчирхэг байх вэ? Бас бид төмрийг үл ойшоовол ирээдүйд яах юм бол доо?
 
А.Баатархуяг
А.Баатархуяг: Төмрийн эринийхэнд...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани