Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан Хадгаламж банкны талаар ноцтой баримтууд дэлгэлээ

Нэг өдрийн дотор банкны эрх хүлээн авагч томилогдон, банкийг албадан татан буулгах саналаа бэлтгэж  Монголбанкинд хүргүүлээд, Төрийн банкинд актив хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулсан

"Жаст”-ын Ш.Батхүүгийн  өмгөөлөгч Б.Баатарсайхан "Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэхдээ албаны хүмүүс хэрхэн бохир арга хэрэглэсэн талаар өмнө нь гарч байгаагүй ноцтой баримтуудыг дэлгэжээ.Ө.Баатарсайхан өмгөөлөгч Хадгаламж банкийг хууль бусаар төрийн мэдэл шилжүүлсэн хэмээн мэдэгдлээ.Түүний ярьсан баримтуудаас онцолъё.

1. Би энэ удаа Хадгаламж банкийг онцолж ярьмаар байна. Хадгаламж банкийг 2006 онд өмч хувьчлалаар "Чингис хаан банк, Монгол даатгал компани болон ОХУ-ын Народный братский банк”-уудын консорцуим аваад дараа нь ОХУ-ын Коалка группт зарчихсан байсан. Коалка групп нь Хадгаламж банкийг буцааж зарах сонирхлоо ОХУ-ын Россельхоз банкаар дамжуулан Жаст группт 2008 оны эцсээр ирүүлсэн байдаг.Хадгаламж банкны тухайн үеийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 87 тэрбум төгрөгийн активтай, нийт зээлийн багцын 13,5 хувь нь чанаргүй ангилалд орсон, 4 тэрбум төгрөгийн алдагдалтай, ердөө 7 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэйбайсан.Гадны эзэмшилд байсан ийм банкийг Монголдоо оруулж ирэх боломжийг ашиглан 2009 оны дөрөвдүгээр сард 39 сая ам.доллараар худалдаж авсан юм байна лээ.

2. Яг энэ үетэй давхцан Монгол шуудан банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг. Монголшуудан банкны зүгээс Ш.Батхүүд хөрөнгө оруулалт хийх, худалдан авах санал тавьсан байна лээ. Тэр үед Монголшуудан банк Монгол Улсын хөгжлийн сангаас 16 тэрбум төгрөгийн зээлтэй, иргэд байгууллагын 260 орчим тэрбум төгрөгийн харилцах, хадгаламж эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн байсан. Монголшуудан банк орон нутагт өргөн салбар сүлжээтэй байсан нь Монголшуудан банкийг Хадгаламж банкинд нэгтгэх гол хүчин зүйл болсон.  Харин Монголшуудан банкинд бий болсон 58 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон Хадгаламж банкинд байсан бусад чанаргүй зээлийг барагдуулах талаарМонголбанктай тохиролцон Хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөрийг 2011 оноос хамтран хэрэгжүүлж, графикийн дагуу тодорхой хугацааны туршид барагдуулж байсан.

3. Ш.Батхүү захирал банкны дүрмийн санд хөрөнгө оруулалт байнга хийж, Хадгаламж банкны дүрмийн санг 84 тэрбум төгрөгт хүргэсэн байдаг. Банкны хэвийн үйл ажиллагаа цар хүрээг нэмэгдүүлэн 2010-2013 онд банкны өөрийн хөрөнгө болон түүнд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж ирсэн.

4. 2013 он гэхэд Хадгаламж банк нь Монгол Улсын банкны зах зээлд бүрэн танигдаж, үйл ажиллагаа, үйлчилгээний өргөн сүлжээтэй Монгол Улсын томоохон тэргүүлэх банкны нэг болж чадсан. Тухайлбал, 1.1 их наяд төгрөгийн активтай, 503 салбар нэгжтэй, 3300 гаруй ажилтантай, 2,7 сая харилцагчтай, 550 тэрбум орчим төгрөгийн хадгаламжтай, 400 мянга гаруй хадгаламж эзэмшигчтэй болсон байсан.

5. Хадгаламж банкийг төрд авах гол шалтгаан нь тухайн үед Стандарт банкнаас "Жаст” группийн авсан зээлийн асуудал юм. Тухайн үед Ш.Батхүүгээс авах гол хөрөнгө нь Хадгаламж банк байсан. Миний санаж байгаагаар энэ зээлийг хариуцах эзэн, барагдуулах хөрөнгөний хойноос л төрийн механизм хөдөлж эхэлсэн.

Ш.Батхүүгийн хувьд Хадгаламж банкинд олон улсын болон дотоодын аудитын байгууллагаар үнэлгээ хийлгэхэд тухайн үед Хадгаламж банк нь 200-300 сая ам.доллараар үнэлэгдэж байсан. Тэрээр  банкны хувьцааныхаа тодорхой хувийг бусдад худалдах тохиролцоог  хэд хэдэн этгээдтэй хийж байсан бөгөөд тохиролцсон саналаа Монголбанкинд хүргүүлсэн боловч тодорхойгүй  шалтгаанаар зөвшөөрөл өгөөгүй байдаг.

6. Хадгаламж банкийг доголдуулах үйл ажиллагаа 2013 оны долдугаар сарын дундаас эхэлсэн. Тухайлбал, 2013 оны долдугаар сарын 14-17-ний өдрүүдэд Хадгаламж банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дутагдалд оруулахын тулд Хадгаламж банкинд хадгалагдаж байсан Хөгжлийн банкны 35 тэрбум төгрөгийн хадгаламж, Өргөн хэрэглэгээний барааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтэнд зориулж Монголбанкнаас Хадгаламж банкинд байршуулж байсан 54 тэрбум зээлийг тус тус хугацаанаас нь өмнө татан авсан.

7. 90 орчим тэрбум төгрөгийн бэлэн мөнгийг Хадгаламж банкнаас татсан ч  Хадгаламж банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 2013 оны долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар сайн хэвээрээ байсан. Хадгаламж банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дутагдалд орсон гэж хэлэх боломжгүй байсан тулулсын байцаагчийн 18-ны өдрийн актаар 23 төлбөр хариуцагчийн зээлийг муу ангилалд оруулж, Ш.Батхүүд хамаатуулан банкны эрсдлийн санг 146 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтоосон. Энэ 23 харилцагчийн зээлэнд Ш.Батхүүд хамааралгүй зээлүүд ч байдаг. Мөн зарим зээлийн хугацаа нь дуусаа ч үгүй байдаг. Энэхүү тавигдсан актад мөн Монголбанктай харилцан тохирч хэрэгжүүлж байсан дунд хугацааны хөтөлбөрт хамрагдаж байсан зээлүүдийг хугацаанаас өмнө гэнэт ангилж оруулсан.

8.  146 тэрбум төгрөгийн эрсдлийн санг хууль бусаар  бий болгосноор банкны үйл ажиллагаанд доголдол үүсгэсэн. Ингэснээр банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа алдагдаж  нийт өөрийн хөрөнгө нь байвал зохих зохистой харьцаанаас хэд дахин дутах нөхцөл үүсгэсэн. Ингээд Хадгаламж банкийг өөрийн хөрөнгийн шаардлага хангаагүй гэж үзэн эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авсан.

9. Өмгөөлөгчийн хувьд Хадгаламж банкинд хууль бусаар албадлагын арга хэмжээ авсан гэж үзэх хэд хэдэн асуудал байгаа. Төрийн өмчийн хорооны даргын 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр "Жаст” групп  Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн хурлын протоколд зарим төрийн албан хаагч ноцтой асуудал ярьсан байдаг. Тухайлбал,"... Энэ нөхцөл байдалтай холбогдуулаад Монголбанк болон Засгийн газрын түвшинд 2013 оны долдугаар сарын дунд үеэс тухайн асуудал яригдаж байгаа юм байна лээ.  ...Жаст групп ХХК-ийн мэдэлд "Хадгаламж” банк байдаг. " ...Хадгаламж банк ерөнхийдөө унаад сайн активыг төрийн банкинд шилжүүлээд...”, "Шилжүүлнэ гэхээр яах юм бэ. Худалдаж авах юм уу. Юу гэсэн үг вэ. Хувийн банкийг тэгж болж байгаа юм уу?."Тэгж болж байна. Танайх БЭТ томилох юм байна лээ” ... " Төрийн банк бол цөөхөн салбартай, 200-300-гаад ажилтантай байсан. Одоо 3000 гаруй ажилтантай болж байна. Тэгэхээр одоо ядаж л виза-гийн гишүүнээр элсээгүй байсан банк тэр том банкийг авч байгаа байхгүй юу ....” гэх зэрэг яриа тэмдэглэлд тусгагдсан байдаг. Эндээс үзвэл төрийн эрх бүхий албан тушаалтнууд Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлэхээр урьдчилан тохирсон гэж үзэх эргэлзээ төрж байна.

9. Энэхүү үйлдлүүд нь бодит нөхцөл байдал дээр биеллээ олж эхэлсэн. Монголбанкнаас 2013 оны долдугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш томилогдох шийдвэр нь албажсан банкны эрх хүлээн авагч нь мөн өдрийнхөө 14 цагийн орчим тамга тэмдгээ захиалан хийлгэж авсан байдаг.

10. Хадгаламж банкинд хуульд заасны дагуутодорхой хугацааны дотор үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээг авах ёстой. Гэтэл Эрх хүлээн авагч нь хуулийн хугацаа тоологдож эхлээгүй байхадшууд 22-ны өдрөө банкийг албадан татан буулгах саналаа Монголбанкинд хүргүүлсэн байдаг.

11. Банкны эрх хүлээн авагчийн саналд нэгэн анхаарал татаж байгаа асуудал нь "банкны олон нийтэд хандсан үндсэн суурь бүтээгдэхүүн үйлчилгээ, зах зээлд эзлэх байр суурь, банкны салбар, нэгжийн өргөн сүлжээ, хүний нөөцийн чадавх, техникийн болон үйл ажиллагааны технологи зэрэг нь салбартаа өрсөлдөхүйц хэмжээнд хэвээр хадгалагдаж байгааг үндэслэн банкны эрх хүлээн авах арга хэмжээний санал боловсрууллаа.” гэж, мөн " ... нөлөө бүхий 3 банкинд шилжүүлэх боломжтой байсан боловч эдгээр банкууд нь тус банкны хөрөнгө шилжүүлэн авах санал ирүүлээгүйгээс...”гэж дүгнэсэнээс үзвэл Хадгаламж банкинд эцсийн шатны арга хэмжээг авах хууль зүйн нөхцөл бүрдээгүй. 

12. Харин Стандарт банкны зээлээр далимдуулан хүний бий болгосон хөрөнгөөр Төрийн банкийг томруулах сонирхол шууд харагдаж байна. 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр буюу тэр өдрөө Төрийн банктай Хадгаламж банкны эрх хүлээн авагч Хадгаламж банкны актив хөрөнгийг шилжүүлэх гэрээг байгуулсан нь эргэлзээ төрүүлж байна. Нэг өдрийн дотор банкны эрх хүлээн авагч томилогдоод, банкийг албадан татан буулгах саналаа бэлтгээд, Монголбанкинд хүргүүлээд, Төрийн банкинд актив хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулсан нь цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй байна.

13. Хадгаламж банкийг албадан төрд авснаар "Жаст” групп нь Хадгаламж банкинд оруулсан нийт хөрөнгө оруулалт болох 100 орчимсая ам.долларын эрсдэл хүлээсэн.

14. Банкны эрх хүлээн авагч нь Төрийн банкинд сайн актив шилжүүлээд муу активыг авч үлдсэн. Гэтэл банкны эрх хүлээн авагчийн зардалд Хадгаламж банкнаас бэлнээр авсан 7 тэрбум төгрөг, Ш.Батхүүгийн Хадгаламж банкны дүрмийн санд оруулсан 84 тэрбум төгрөг, зээлийн барьцаанд байсан хөрөнгүүдийг юунд яаж зарцуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна.

15. Энэ бүхнээс үзэхэд тухайн үед Хадгаламж банкинд зөв менежмент хийсэн бол Стандарт банкнаас авсан зээлийг бүрэн төлж барагдуулах боломж байсан. Энэ боломж одоо ч байгаа гэж би үздэг. Ер нь Хадгаламж банкинд албадлагын арга хэмжээ авах хууль зүйн шаардлага байсан уу гэдэгт өмгөөлөгчийн хувьд өнөөдрийг хүртэл эргэлзэж байна.Монгол Улсдаа хөрөнгө оруулалт татан, томоохон бизнес эрхэлж байсныхаа төлөө өнөөдөр Хадгаламж банкаа хууль бусаар төрдхураалгасан асуудлыг  шалгуулахаар өмгөөлөгчийн хувьд би хууль хяналтын байгууллагад хандсан.

"Жаст”-ын Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан Хадгаламж банкны талаар ноцтой баримтууд дэлгэлээ

http://www.tumen.mn/p/11130.html

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан Хадгаламж банкны талаар ноцтой баримтууд дэлгэлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани