Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Элбэгдорж ба Эрдэнэт

Элбэгдорж ба Эрдэнэт

 

(Тэр яагаад 49 хувийг хамгаалагчийн дүрд тоглов)

"Эрдэнэт” бол улсын биш улстөрчдийн саалийн үнээ болсныг бүгдээрээ л мэддэг болжээ. "Эрдэнэт” УБҮ-ийн ашиг улсад биш улстөрчдөд очдог болоод удаж байгаа ба ашиггүй үйлдвэрээс залхсан Оросууд өөрийн эзэмшлийн 49 хувиа зарж санаа нь амраад байгаа билээ.

Тус үйлдвэрт Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, УИХ-ын даргын хувь гэж байдаг тухай саяхан гарсан нэвтрүүлгээр улстөрчид өөрсдөө ил тод ярьж байна. "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан тухай асуудал ид яригдаж байх үеэр тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн биеэр орж, хүний өмчийг булааж авах гэлээ гэж загнаж байсан билээ.

Үнэндээ Ц.Элбэгдорж 49 хувийг биш харин "Эрдэнэт”-ийн 2А отвалаа л хамгаалж байжээ. Тус отвал нь 60 гаруй сая тоннын нөөц бүхий 0,4 хувийн агуулгатай хүдэртэй юм. Агууламж нь "Эрдэнэт”-ийн ордын одоо олборлож байгаа хүдрээс ч өндөр, сорчилж нөөцөлсөн тул их үнэтэй нөөц болохыг геологичид баталж байна.

Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болоод түүний баг "Ачит-Ихт” ХХК-ийг байгуулж, 2011 оноос үйлдвэрийнхээ барилгын ажлыг эхлүүлэн, 2014 онд дуусгаж, тус оны 10 дугаар сараас бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Жилдээ уусгах (катодын) аргаар 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэн экспортлодог өндөр ашигтай үйлдвэр юм. Тус үйлдвэртэй холбоотой олон зарга байдгийн нэг нь  "Эрдэнэт үйлдвэр олон жил хуримтлуулсан хүдрийн нөөцөө ашиглуулснытөлбөрийг авдаггүй байжээ.

Мөн жилд 10 мянган тонн катодын зэс гаргах хучин чадалтай гэдэг боловч 12 мянган тонн зэсийг гаргаж, зөрүү 2.000 тонн зэсийн үнийг завшдаг байжээ. Нэг тонн катодын зэсийн дэлхийн зах зээлийн дундаж үнэ 7000 ам.доллар гэж тооцвол энэ зөрүү нь 14 сая ам.долларын орлогыг огт таваргүй завшдаг байжээ.

Ингэж 10 мянган тонн катодын зэсийг Монгол Улсын татварт мэдүүлээд цэвэр ашгийг "Степ Купер" компанийн захирал П.Цагаан өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр авч цааш нь хуваарилдаг байжээ.

Ингэхийн учир нь "Ачит Ихт" компани ил гаргаж бэлдсэн "Эрдэнэт үйлдвэрийн хүдрийг ашиглажгаргасан катодын зэсийг зараад төлбөрөө монголд бус Сингапурт бүртгэлтэй "FORTUNE I TRADE” компанийн дансанд төвлөрүүлдэг байсан нь түүний эхнэрийн дүү Д.Жаргалсайханы байгуулсан компани ажээ.   

Гадаадын хөрөнгө оруулалттай тул бүтээгдэхүүнээ барьцаалж зээл авсан тул цэвэр зэсээ үйлдвэрлэж эхлэнгүүт зээлээ төлдөг гэсэн халхавчаар 34 хувьд бараг ашиг оногддоггүй.Ц.Элбэгдоржийн дотнын найз гишүүн асан М.Зоригт, Д.Баясгалан нар "Голомт” банкнаас зээлолгосон бөгөөд Сангийн сайд болохоосоо өмнө П.Цагаан тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.  

Орхон аймагт овоолгыг дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх "Зэс-Эрдэнийн хувь”, "Эрдмин”, "Ачит-Ихт” гэх гурван компани байдаг. "Эрдмин” ХХК нь Ш.Отгонбилэгийн үед байгуулагдаад олон жил болж байгаа тус үйлдвэрийн 25 хувийг "Эрдэнэт үйлдвэр” эзэмшдэг. Үлдсэн 75 хувьд Н.Багабандийн хувь бий гэлдцэг. Харин Н.Энхбаяр ган бөмбөлөг шахахаас хэтрээгүй бололтой, түүний шахааг илрүүлж хавчсаар Ерөнхийлөгчид хадаг болгодог өндөр агууламжтай овоолгоос "хувь хүртээсэнгүй”. Харин "Зэс-Эрдэнийн хувь” ХХК нь "Ачит-Ихт” ХХК-тай барьцаж байгуулагдсан ч одоо ердийн луйвар болоод дуусч байна.

Харин Ц.Элбэгдорж 49 хувийн асуудал дэгдмэгц ихэд шийдэмгий ажиллаж, нэг л удаа өөрийн "овоолгыг” хамгаалахын тулд тал засаж УИХ-д орж өмөөрсөн дүрд "тоглосон” ба үүний цаана А-2 овоолгыг эзэмшилдээ авч үлдэх буултыг Засгийн газартай хийсэн байна. Тохиролцсоныхоо дараа асуудлаас гарч, сураггүй болжээ. Хэрэв тэр 49 хувийг худалдан авагч талд байсан бол хэзээ ч амаа хамхихгүй нь тодорхой. 14 сая ам.доллар бол их мөнгө, түүний төлөө тэр юу ч хийхээс, хэнтэй ч тохиролцохоос буцахгүй байжээ. Ингэснээр 49 хувь "улстөрийн хамгаалалтгүй” болсон мэт харагдаж, Ц.Нямдорж дураар дургиж эхэлжээ. Хэрэв "Эрдэнэт” 100 хувь улсын мэдэлд орвол Ц.Элбэгдоржийн жилийн 14 саяар тоологдох ашиг насан туршид нь үлдэх бөгөөд магадгүй дараагийн 4 дүгээр отвалыг эзэмших тохиролцоотой байсан тухай мэдээлэл гарч байна.

Ц.Элбэгдорж цэргийн насаа "Эрдэнэт”-д өнгөрөөж, Львовын цэргийн сургуульд явах гараагаа эндээс эхэлсэн, Н.Энхбаяртай өрсөлдөж байхад авралын од болсон ээлтэй газар нь Эрдэнэт юм. Гэвч тэр эндээс ашиг л хардаг бололтой!

http://shuurhai.mn/n/2496

Элбэгдорж ба Эрдэнэт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани