Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Сумъяабазар сайд аа, дотоодын газрын тосны мэдээлэл хэзээ ил болох вэ

 
Д.Сумъяабазар сайд аа, дотоодын газрын тосны мэдээлэл хэзээ ил болох вэМонгол уг нь тусгаар тогтносон улс. Манайд элдвийн үймээн самуун, дайн тулаан байхгүй. Тайван сайхан улс. Өнгөн дээрээ яг л ийм. Гэхдээ яг дунд нь ороод харвал, амьдрахын төлөө үхэн хатан зүтгэж буй ядарсан ард түмэн, гадаад зах зээлээс хэт хараатай өчүүхэн эдийн засаг, тэгсэн хэрнээ дэлхийн баячууд шиг хүрээлэл үүсгэсэн улстөр гээд тэс өөр зураглал угтах вий. Адаглаад оросууд нэг л гэдийхэд манайд бензиний үнэ, эрчим хүчний өртөг гээд өөрчлөгдөхгүй юм үгүй. Сүүлдээ бүр дотоодынх нь нийлүүлэгчид хүртэл гэдийж, өөрийн улсаа хорлож дуртай үедээ үнээ нэмж төр засгаараа даажигнаж өөрсддөө ашигтай шийдвэрүүдийг гаргаж эцэст нь дахин шантааж хийхээр оролдож буй бололтой. Тэр тоолонд, ард түмэн нь мөнөөх дээд зиндааны нөхдөө эрхлүүлж, аргадах ба нөгөөдүүл нь элдэв янз болон маяглана. Манайханд нэг сайхан мөрөөдөл бий. Тэр нь газрын тос боловсруулдаг үйлдвэр барих. Үе үеийн Засгийн газар энэ мөрөөдлийг сэдрээж, сэргээдэг. Бараг бүгд л газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ гаргаж, төсөл хөтөлбөрийг нь баталсан. Хэрвээ тэдгээр төсөл нь хэрэгжсэн бол өдийд бид лав 6-7 үйлдвэртэй болчихсон, хэзээ хойд хөрш маань уурлах гэх айдасгүй аж төрөх байлаа.
 
Улстөрчид энэ сэдвээр тун ч их популизм хийнэ. Бид дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаснаар... гэж үндсэн яриагаа эхлээд, гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар төгсгөдөг. Тэр ч бүү хэл, Монгол Улс нефтийн нөөцтэй гэдгийг анх дуулав уу гэлтэй мэдэгддэг. Тэгвэл олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс Монгол Улсын газрын тосны нөөцийн тухай мэдэгдэхэд, Монголд нефтийн 250 сая орчим тонн нөөц хайгуулаар тогтоогдсон. Зүүн баян, Цагаан элсний нефтийн ордын нөөцийг 1953 оны нөөцийн А+В ангиллаар 3.4 сая тонн, 1986 оны тайлангаар А+В ангилалаар 2.1 сая тонноор бүртгэж байсан байна. Ингээд тус ордыг түшиглэж, нефть олборлох үйлдвэр байгуулж байв. Тэгээд 1950-1969 онд нийт 600 орчим тонн нефть олборлож боловсруулжээ. Харин 2010 онд ЭБЭХ-ний сайдын тушаалаар Дорнод аймгийн Тамсагийн сав газрын Тосон-Уул-19 талбайн зарим хэсгийн газрын тосны нөөцийг баталгаат зэрэглэлээр 119,02 сая тонн, үүнээс газрын тосны ашиглалтын баталгаат нөөц 13.67 сая тонн, тосонд ууссан хийн баталгаат нөөц хоёр тэрбум 589 сая шоо метр, үүнээс тосонд ууссан хийн ашиглалтын баталгаат нөөцийг 296 сая шоо метрээр Монгол Улсын эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нөөцийн нэгдсэн санд бүртгэж авчээ. Мөн тус уулын ордын бусад 29 блокын хэмжээнд бодсон газрын тосны магадтай нөөцийг 74.54 сая тонн, тосонд ууссан хийн магадтай нөөц дөрвөн тэрбум 692 сая шоо метр, найман блокын хэмжээнд тооцоолсон газрын тосны боломжит нөөц 52.78 сая тонн, тосонд ууссан хийн боломжит нөөц хоёр тэрбум 987 сая шоо метр эрдэс баялгийн газрын тос, байгалийн хийн нөөцийг нэгдсэн бүртгэлд авсан байна.
 
Гэтэл Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч БХГ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байгаа тухай хэн ч мэдээлдэггүй. Эдгээрээс Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд "Петрочайна дачин тамсаг” ХХК, БХГ-97 талбайд "Доншен газрын тос Монгол” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит "Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах БХГ-ний эрх үүргийг АНУ-ын "СОКО Интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулан Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдгийг яагаад ч юм олон нийтээс нуудаг. Тэгвэл энэ компаниас гадна, БНХАУ-ын "Доншен Жингүн Петролеум Девелопмент Групп Сток” компани нь Монгол Улсын Засгийн газрын 1997.02.19-ний өдрийн 47 тоот тогтоолоор 2003 оны 2 дугаар сарын 15-нд батлагдсан БХГ-ний эрх, үүргийг Австралийн "Рок Ойл (Говь)” компаниас шилжүүлэн авч, БНХАУ- ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Доншен газрын тос Монгол” ХХК-ийг Монгол Улсад байгуулан, Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны БХГ-т талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
 
Мөн Монгол Улсын хэмжээнд 1996-2016 оны хооронд нийт 43.8 сая баррель (5.9 сая тонн) газрын тос олборлож, 41.6 сая баррель (5.6 сая тонн) газрын тосыг БНХАУ-д экспортолж, газрын тосны орлогоос нийт 1.1 их наяд төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлжээ. Багагүй хэмжээний мөнгө. Гэтэл энэ тухай хэсэг уул уурхайн элдэв мэдээлэл дунд байдаггүй. Бензиний хомсдол яриад эхлэхээр тас нуучихдаг зэргийг харахад гаднаас шатахуун оруулж ирдэг корпорациуд үүнд улстөрийн түвшинд нөлөөлдөг байх нь гэсэн хардлага ч төрдөг. Тэгвэл биднийг өөрсдөө нөөцтэй хэрнээ ийнхүү гаднаас бензин авч, тэрийг нь хэрэглэгчдэд хүргэдэг компаниудад дээрэлхүүлэх хооронд нефтийн давлагаа томорч эхэлчихээд байгааг олон баримтууд нотолдог ч үүнийгээ нийтэд ил болгох сонирхол эрх мэдэлтнүүдэд байдаггүй. Тиймээс шатахууны үнэ бууна гэж бид мөрөөдөөд ч хэрэггүй бололтой.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12581

Д.Сумъяабазар сайд аа, дотоодын газрын тосны мэдээлэл хэзээ ил болох вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани