Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд

Монголчууд ашигт малтмалынхаа буянаар үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн итгэдэг. Манай нутгаас эрдэс баялаг ундран оргилж, уул уурхайн салбар гэрлийн хурдаар тэлж байна. Гэвч баялагтай болгон баяжаад байдаггүй ээ. "Баялгийн хараал” гэдэг үгийн бодит биелэл гэвэл Конго, Нигери, Зимбабве, Уганда, Венесуэл гээд тоочих олон улс байна. Ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсдаг эдгээр орны иргэд ядуугийн туйлд хүрч буйн учир юу вэ? Тэгвэл Чили, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Ботсван зэрэг улс байгалийн баялгаараа баяжаад байгаа нь  юуных вэ? Баялгаасаа болж баларсан орон ч бий, баяжсан орон ч бий. Монгол орон өнөөдөр хоёр замын уулзвар дээр байх шиг... Бусдын алдаанаас суралцаж, туршлагаас солилцохын тулд бид ашигт малтмалаар баялаг орнуудын хөгжлийн түүхээс өгүүлж байна. Энэ удаад бид Ботсван болон Зимбабвег авч үзлээ. Хил залгаа оршдог энэ хоёр орны нийгэм, эдийн засгийн байдал гал, ус шиг ялгаатай байдаг нь гайхалтай. Ботсванд Монголтой ижил, төстэй олон тал бий учир уншигчдад маань сонирхолтой байх болов уу.

БОТСВАН

Хүн ам:  2.3 сая 

Дундаж наслалт: эрэгтэй 63.6, эмэгтэй 68.4

Ажилгүйдэл: 18.1 хувь

ДНБ: 18.19 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ:  18,146 ам.доллар

Төсвийн орлого: 18.1 тэрбум ам.доллар

Төсвийн зарлага: 6.6 тэрбум ам.доллар

Инфляц: 2.9 хувь

Үндэсний валют: 1976 оноос пула

 

Африкийн хамгийн эрчимтэй  хөгжиж буй орон гэвэл Ботсваныг заавал нэрлэх ёстой. Кувейт мэтийн баян улсуудтай зүйрлэгдэхээр түвшинд хараахан хүрээгүй ч эрдэс баялгийн салбар, эдийн засгаа тогтвортой хөгжүүлж чадаж байгаа нь яах аргагүй үнэн. Нэг үе мал аж ахуйгаас бүрэн хамааралтай байсан Ботсван 1970-аад оноос алмаас эрдэнийн зах зээлийн бэлгэ тэмдэг болжээ. Өмнөд Африкийн энэ орон Монголтой адил далайд гарцгүй. Газар нутгийнх нь 70 хувийг Калахари цөл эзэлдгийн зэрэгцээ хүн амынх нь тоо манайхтай ойролцоо, хоёр сая орчим. Үүний тал орчим нь 10 том хотдоо бөөгнөрөн амьдардаг. Ботсваны Засгийн газраас газар тариалангаа дэмжих бодлого чамгүй хэрэгжүүлдэг ч ган ихтэй байдгаас газар тариалан эрхлэхэд тохиромжгүй аж. Харин мал аж ахуйн салбар нь сайн хөгжжээ. Ботсван улс доороо алмаас эрдэнэ, алт, мөнгө, платинум, нефть, никель, зэс, цайр, чулуун нүүрсний нөөцтэй. 1867-1869 онд алт ихээр олборлож эхэлсэн боловч 1880-аад онд одоогийн ӨАБНУ-д алмаас олдсоноос Ботсваны шар металл сонирхол татахаа байж. Африкт Германы колоничлол газар авч байсан тул 1885 онд нутгийн иргэд Их Британиас тусламж, хамгаалалт хүсэж, Британийн колони болсон түүхтэй. Их Британийн ивээлд 80 гаруй жил байсан энэ орон 1966 оны есдүгээр сард тусгаар тогтнолоо зарлаж, Ботсван гэх бие даасан улс албан ёсоор мэндэлсэн байна. Яг энэ үед бас нэгэн түүхэн үйл явдал болсон нь Орапа тосгоноос алмаас эрдэнэ олдсон хэрэг юм. Ингээд мал аж ахуйн орноос уул уурхайн орон болох шилжилтийн эхлэв. Алмаас эрдэнэ олдлоо гээд бүх зүйл хялбар болчхоогүй нь мэдээж. 1980-аад онд Ботсванд ажилгүйдэл газар авч, эдийн засаг нь туйлын хүнд нөхцөлд орсон байв. Ядаж байхад ӨАБНУ-ын зүгээс байн байн халдаж зовооно. Гэхдээ Ботсван олон намын системтэй ардчилсан орон, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Африкийн холбоо, Африкийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын гишүүн байсныхаа хүчинд тал талаас тусламж авч байжээ. Ямартай ч тусгаар тогтносноосоо хойш Ботсваны эдийн засаг тогтмол өсөлт үзүүлж, өсөлтөө дагуулан дэд бүтцээ сайн хөгжүүлж чаджээ. Алмаас эрдэнийн дэлхийн хамгийн том уурхай Жаваненг Ботсваных.  Ботсваны Засгийн газар "Дэ Бирс” (De Beers) компанитай хамтран "Дэбсван” (Debswana) компани байгуулж, энэхүү аварга  ордыг ашиглаж эхэлсэн гэнэ. Түүнээс хойш уул уурхайн хөрөнгө оруулалтын орчноо илүү тааламжтай болгохын тулд шат дараатай арга хэмжээ авч, 1999 онд Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулсан байдаг. Ботсваны эрх баригчид эдийн засаг, тэр дундаа уул уурхайдаа хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэхийг бодлогынхоо цөм болгож ажилладаг ажээ. Алмаас эрдэнийн зах зээлд хүч түрэн орж, дэлхийд тэргүүлэхийн хэрээр Ботсваны эдийн засаг энэ эрдсээс хамааралтай болсон нь тодорхой. 2009 онд дэлхийд санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэн алмаас эрдэнийн үнэ шалдаа буухад улсынх нь хэтэвч нимгэрч Ботсваны эрх баригчдыг нэг сайн айлгажээ. Ингээд "Дэбсван" компани түүхэндээ анх удаа зарим уурхайнхаа үйл ажиллагааг зогсооход хүрсэн аж. Ойрын жилүүдэд дэлхийн зах зээлд алмаас эрдэнийн үнэ өсөж байгаа тул Ботсван улсын эдийн засаг хэсэгтээ хөл дээрээ бат зогсох нь. Гэхдээ  ингэлээ гээд хал үзэж хашир суусан эрх баригчид нь тайвширсангүй, эдийн засгаа алмаас эрдэнийн үнээс хараат бус байлгахын тулд чадах чинээгээрээ ажиллаж байгаа аж. Алмаасын ачаар эдийн засгаа босгож чадсан Ботсван энэ салбарынхаа өсөлтийг өөд жолоодож, эдийн засгаа төрөлжүүлж чадвал удахгүй нэг өдөр ард иргэдээ кувэйтчүүдийн дайтай амьдруулж чадах биз ээ.

ЗИМБАБВЕ

Хүн ам: 17 сая

Дундаж наслалт: эрэгтэй 59.6, эмэгтэй 63.1

Ажилгүйдэл: 5.1 хувь.

ДНБ: 17.8 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 1079 ам.доллар

Төсвийн орлого:  5 тэрбум ам.доллар

Төсвийн зарлага: 5,7 тэрбум ам.доллар

Инфляц: 5,3 хувь.

Үндэсний валют: Ам.доллар /Засгийн газрынх нь албан ёсны мөнгөн тэмдэгт/, Өмнөд Африкийн рэнд, Ботсван пула, евро, энэтхэг рупи гэх мэт олон мөнгөн тэмдэгттэй.

 

Зимбабве улс төмрийн хүдэр, алт, ховор металл, зэс, никель, чулуун нүүрс, алмаас эрдэнийн асар их нөөцтэйг та мэдэх үү? Дарангуй удирдагч Роберт Мугабегаас нь өөр санаанд орох юм байхгүй л байгаа байх.

Зимбабвечууд 1980 онд колоничлолоос гарч тусгаар тогтноод Роберт Мугабег сонгосон нь олон жилийн дарангуйлалд унах алхам байв. Улс төр, эдийн засгийн асуудлууд нь даамжирч дийлдэхээ болиод, хэлмэгдэлт, аллага энгийн үзэгдэл болсон байлаа. 1992 онд ган болж, өлсгөлөн нүүрлэн, онцгой байдал зарлах хэмжээнд хүрсэн гэдэг. Тэр үед Олон улсын валютын сан сэргээн босголтын хөтөлбөр боловсруулж өгсөн ч нутгийн эрх баригчид өөрсдийн дураар урагшлахыг илүүд үзэв. Газар тариалан эрхлэх боломжтой газар нутгийн дийлэнх хэсгийг цагаан арьстнууд эзэгнэдэгт дургүйцсэн Мугабе тэргүүтэй эрх баригчид газраа тэднээс хүчээр булаан авч, хар арьстнууддаа өгөх арга хэмжээ авсан юм. Ард иргэддээ газрыг нь хүртээх энэ бодлогын уг суурь зөв ч болгоомжтой хэрэгжүүлэхгүй бол аюултай хэмээн олон улсын мэргэжилтнүүд анхааруулж байсан ч хэрэгжүүлсэн байдаг. Улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолдог байсан Зимбабве дотоодоо ч хангаж чадахаа больж импортолдог болов. Эдүгээ зимбабвечуудын хүнс тэжээлийн дийлэнх хэсэг Европын холбоо, АНУ-ын тусламжаар орж ирж буй.  2000-2009 онд Зимбабвегийн эдийн засаг тасралтгүй уруудаж дэлхийн эдийн засгийн "баян ходоод” болжээ. Ажилгүйдэл 94 хувьд хүрсэн гээд л бод. 1998 онд 400 сая доллар байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2007 он гэхэд 30 сая доллар болтлоо унав. Төр нь орлогынхоо хамгийг Конготой дайтахад зориулна. Эдгээр жилд Зимбабвегийн эдийн засаг жил бүр 5-10 хувиар хумигдаж байв. Түүнээс хойш багахан сэргэсэн ч одоо 230 орчим улсаас 201 дугаарт эрэмбэлэгдэхүйц л байна. Инфляцын талаар бүр ярихын ч хэрэг байхгүй. Ялангуяа 2008 онд энэ үзүүлэлт гаарч, 14.9 тэрбум хувьд хүрсэн гэх. Зимбабвед тэр үед 24 цагийн дотор бараа, үйлчилгээний үнэ хоёр дахин нэмэгдэж байжээ. Өнөөдөр хэвлэсэн мөнгөн тэмдэгт маргааш гэхэд үнэгүйддэг учраас хэвлэх машин зогсолтгүй ажилладаг байлаа. Шинэ мөнгөн тэмдэгт хэвлэгдэх болгондоо нэг эсвэл нэжгээд "0" нэмсэн байдаг байв. Бас 2009 онд ажилчдын цалинг доллар болон еврогоор тавьж эхлэх шийдвэр гаргасан. Яагаад гээч? Зүгээр л мөнгө үйлдвэрлэх цаас болон хөрөнгө мөнгөний бололцоогүй болчихсон хэрэг. Энд дахиад хэлье. Уг нь Зимбабве төмрийн хүдэр, алт, ховор металл, зэс, никель, чулуун нүүрс, алмаас эрдэнийн асар их нөөцтэй. Ялангуяа платинумын төрлийн металлаар дэлхийд гуравдугаарт жагсдаг гэх. ОУВС тус улсын эдийн засагт сэргэлтийн шинж ажиглагдаж байгаа ч зайлшгүй шинэчлэл хийх хэрэгтэй гэж сануулжээ. Өнгөрсөн онд Мугабе унаж, шинэ удирдагч нь 2030 он гэхэд эдийн засгаа эргүүлнэ гэж амалсан ч хоёр сарын өмнө инфляц нь 2010 оноос хойших дээд түвшиндээ хүрсэн юм. Улс төрийн тогтворгүй нөхцөл байдлаас үүдэн уул уурхайн томоохон компаниудын дэмжлэгийг авч чадахгүй, улмаар уул уурхайгаа түргэн хугацаанд босгох боломжоо хааж байгаа аж. Эрх баригчид нь газар доорх баялаг нь өрөө дарахад хангалттай гэж үзэж байгаа ч улсынхаа бизнесийн орчныг сайжруулах тал дээр ямар ч ажил хийхгүй байгаа нь харамсалтай хэмээн эдийн засагчид халаглаж байна.

 

Ub.life 
Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани