Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялгийн баялаг эдийн засгийн бат бөх тулгуур болдоггүйг батласан Африкийн орнууд

 

Баялгийн баялаг эдийн засгийн бат бөх тулгуур болдоггүйг батласан Африкийн орнуудТүүхий эд нийлүүлэгч олон орон, тэр дундаа Африкийн улс орнууд эдийн засгийн удаашралыг хангалттай амсч, эдийн засгийн ганцхан тулгуур хэзээ ч бат бэх, найдвартай нөхцөл байж чаддаггүйг маш тод томруунаар харуулсаар байгаа билээ.

 

Мозамбик
 

Африкийн тэргүүлэх өсөлттэй эдийн засагтай улс орноор нэрлэгдэх болсон Мозамбик нь Монгол Улсын нэгэн адил эрдэс баялгийн салбарын өсөлтийн буянаар хурдацтай өсөлттэй явж ирсэн улс. Мозамбикийн тухайд Тавантолгой ордтой өрсөлдөхүйц Моатиз коксжих нүүрсний ордтой. Тус улсын эдийн засаг сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй жил бүр долоон хувиас илүү өсөлттэй гарч байсан. Мозамбикийн энэхүү өсөлт нь үнэндээ газрын тос болон хийн хайгуулын төслүүдийн үр дүн юм. Мөн тус улс дахь нүүрс, байгалийн хий, алт, фосфат, газрын ховор элемент, үнэт чулуу, хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн төсөл болох Мозал зэрэг нь дэлхийн уул уурхайн томоохон тоглогчид болох "BHP Billiton”, "Рио Тинто”, "Вале”, "Sason”, "Anadarko”, "Eskom” зэргийн анхаарлыг татах болсон билээ.
Гэвч тус улсад сүүлийн жилүүдэд тохиосон эрдсийн зах зээлийн уналт эдийн засагт нь маш хүчтэйгээр нөлөөлөх болсон юм. Өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард Мозамбик Улс Олон улсын валютын сангаас 286 сая ам.доллар зээлсэн бол 2016 оны эхээр тус улсын эдийн засаг асар хурдацтайгаар доройтож, оны дунд үе гэхэд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом унаж, гадаад валютын нөөц шавхагдаж, инфляц хоёр оронтой тоонд хүрч, донор байгууллагуудын тусламж багасчээ. Тус улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал нэг бол сайжирч, эсвэл бүр дордож мэдэхээр байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа.  Мозамбик Улсын хувьд сүүлийн арван жилийн хугацаанд хийсэн геологийн судалгааны дүнд 5.66 их наяд куб метр байгалийн хий, 20 тэрбум тонн нүүрс болон бусад эрдсийн нөөцийг илрүүлээд байгаа юм. 2004-2013 оны хооронд тус улсын уул уурхай, гидрокарбоны салбар нь 14 орчим тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татжээ.
 

 

Гэвч сүүлийн жилүүдэд тохиож буй зах зээлийн уруудах мөчлөгөөс үүдсэн эдийн засгийн хямралаас болж ажлын байрны тоо буурч, олон мянган дотоодын компанийн ажил үйлчилгээ доройтоод буй. Энэ нь Засгийн газрын татварын орлогод ч нөлөөлж эхлээд байгаа бөгөөд ирээдүйд савлагаатай эрдсийн зах зээлээс хамааралгүй болох аргыг тус улс судалж байна.   Мөн тус улсын өрийн хэмжээ аюултай түвшинд хүрээд байгаа нь ч эдийн засгийн байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Өнгөрсөн 2016 оны эхээр тус улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ийх нь 42 хувьтай тэнцэж байсан бол уг дүн энэ оны эхний улирлын байдлаар бараг 80 хувьд хүрчээ. Түүгээр ч барахгүй Засгийн газрынх нь нууц өр илэрсэн нь "дайран дээр давс үрсэн” хэрэг болов.Тус улсын Засгийн газрын ард иргэд болон ОУВС-аас нууж байсан өрийн хэмжээ дор хаяж 2.3 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь тус улс руу ОУВС болон барууны орнуудаас үзүүлдэг тусламжийг цуцлах шалтгаан болсон.  Тус улсын Засгийн газрын уламжилж байгаагаар улсын нийт өр 11.64 тэрбум ам.доллар бөгөөд үүний дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулагчдад хамаарч буй аж.
 

 

"FocusEconomics”  байгууллагын үзэж буйгаар тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 4.5 хувь, ирэх онд 5.7 хувь байх төлөвтэй байгаа юм.

 

Өмнөд Африк 

Африкийн гурав дахь том эдийн засагтай улс болох Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын  дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 31 хувийг экспорт эзэлдэг бөгөөд нийт экспортын 40 хувийг метал, нүүрс эзэлдэг. 2014 оны байдлаар нийт экспортынхоо 9.6 хувийг Хятад руу нийлүүлжээ. ӨАБНУ-ын  хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрээд байна. Тодруулбал гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь өнгөрсөн  2016 онд 69 хувиар буурч 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү бууралтын шалтгаан нь түүхий эдийн үнийн бууралт, цахилгааны зардлын өсөлт,  түүхий эдийн экспортоос хэт хамаарсан нөхцөл байдлаас үүдсэн болохыг НҮБ-аас гаргасан Дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд дурджээ.  Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт уул уурхайн салбарын уналтаас үүдэн 1.2 хувиар хумигдсан байна. Өмнөд Африкийн эдийн засаг энэ онд 0.3 хувиар, ирэх онд 1.2 хувиар өсөх төлөвтэй байгааг "FocusEconomics” судалгааны байгууллага онцолж байгаа юм.  Одоогийн байдлаар Өмнөд Африкийн өр дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьд  хүрчихээд байгаа юм. Энэ сарын дундуур сайд Правин Гордхан эдийн засаг буурсан ч тогтвортой байгааг мэдэгджээ. Гэвч "Brexit”-ийн асуудлаас үүдэн Өмнөд Африкийн эдийн засагт сайнгүй нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улс нь Британи, Европын холбоотой эдийн засгийн нягт харилцаатай юм.
 

 

Ботсвана
 

Ботсвана Улс бол дэлхийн уул уурхайн салбарт очир эрдэнэ олборлолтоороо тэргүүлэгч орон. Тус улс дангаараа дэлхийн очир эрдэнэ нийлүүлэлтийн 20 хувийг эзэлдэг. Гэхдээ өнгөрсөн 2016 оны байдлаар тус улсын очир эрдэнийн экспорт 38 хувиар буурч, 2.4 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн  зургаан жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болжээ. Тус улсын эдийн засгийн өсөлт 2013 онд 9.9 хувьтай гарч байсан бол өнгөрсөн онд 0.3 хувиар буурчээ. Тус улс нь мөн зэс, алт, никель, нүүрс болон бусад эрдсийн олборлолт явуулдаг. Гэвч зах зээлд зэсийн үнэ сайнгүй байснаас үүдэн уурхайнуудын ажиллагаа ямар ч ашиггүй болоод байгаа юм. Төрийн өмчийн "BCL” компанийнх нь зэсийн олборлолт ашиггүй болоод байгаа ч тус улсын Засгийн газар уурхайн 5000 хүний ажлын байрыг хадгалахын тулд аргагүй эрхэнд ажиллуулсаар байх шийдвэрт хүрчээ. Ер нь Ботсвана гэлтгүй уул уурхайн салбартай хувь заяагаа холбосон бусад улс оронд хүмүүсийн ажлын байрны асуудалд маш эмзэг хандаж, нухацтай авч үздэг.  Үүнээс гадна Монголтой яг адилаар дэд бүтэц, усны асуудал Ботсванагийн уул уурхайн бизнесийн цаашдын хөгжилд тулгамдсан асуудал болж байна.  Ботсванагийн эдийн засаг амаргүй байгаа ч оны эхний улиралд өсөлт 2.8 хувьтай гарчээ. Энэхүү өсөлтөд зам тээвэр, аялал жуулчлал, санхүү, бизнесийн үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлжээ.  Метал болон газрын тосны үнэ сүүлийн зургаан жилийн хугацаанд 50-70 хувиар буурсан тухай Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Олон улсын валютын сан Африкийн орнууд макро эдийн засгийн сайн бодлого баримталж, эрдсийн салбараас өөр чиглэлийн салбарыг ч гэсэн хамтад нь хөгжүүлж байж өнөөгийн хүнд нөхцлөөс гарна гэдгийг анхааруулсаар байгаа юм.

 

Нигери
 

Нигери Улс 167 сая буюу Монголоос 60 дахин их хүнтэй.  Манай улсын гуравны хоёртой тэнцэх газар нутагтай тус улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байранд ордог. Тус улсад анх 1973-аас 1983 оны хооронд газрын тосны "галзуурал” болсон боловч улс орны хөгжилд энэ нь огтхон ч үр ашиггүй өнгөрсөн байна. Төрийн харалган бодлого, үр ашиггүй зарцуулалтаас болж баялгаас олсон орлого зөвхөн баячуудын халаасанд орж хүн амын дийлэнх хэсэг ядуу хэвээр үлдсэн улс бол Нигери юм. Нигерийн Засгийн газрууд баялагтаа тооцоо муутай, үрэлгэн хандаж олон том дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд ээлж дараалан тавьсан гадаад өрийн хэмжээ нь нэмэгдсээр, тус улс дампуурлаа зарласан. 1970-аад оны газрын тосны үнийн түр зуурын өсөлтөд "хууртсан” Нигер Улс  Засгийн газрын удирдлагын болон төсвийн  бусад зарлагыг маш их  нэмэгдүүлж, их хэмжээний өр тавьсан  байна. Гэтэл 1980 онд газрын тосны ханш баррель тутамдаа 30 ам.доллараас 18 ам.доллар хүртэл унахад төсвийн орлого хомсдолд орж, өрийн шоконд орсон байдаг. Байгалийн  баялгийн явцуу бодлого нийгэмд тогтворгүй байдал үүсгэж сөргөлдөөн , тэр битгий хэл дайн, мөргөлдөөний эх үүсвэр болох нь бий. Нигери ч үүнийг  тойроогүй бөгөөд 1960-аад онд Баэфрийн дайны уршгаар үндэстнүүд салан тусгаарласан нь угтаа ашигт малтмалын орлогын асуудлаас үүдэлтэй байв. Мөн байгалийн баялгийг шүтсэн Нигер бусад салбараа орхигдуулж 1970-2000 гэхэд хөдөө аж ахуйн экспортоо үгүй хийсэн гашуун түүхтэй. Нигери газрын тосны дэлхийн хамгийн том олборлогчдын нэг  хэдий ч  эцсийн бүтээгдэхүүн хийх сонирхолгүй байв. Тус улс  дөрвөн газрын тос нэрэх үйлдвэртэй байсан ч Засгийн газар нь эцсийн бүтээгдэхүүн гаргахаас илүү гадаадаас боловсруулсан бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудад үйлчилсэн гэж болно.  Засгийн газар нь ийм компаниудаас бэлэн бүтээгдэхүүн зах зээлийн үнээр аваад иргэддээ татаастайгаар хямдруулан зарж, зөрөөг нь өөрсдийн хэлхээ сүлбээтэй импортлогч компаниудад төсвийн мөнгөөр төлөх маягаар олон жил "хамтран ажиллаж" иржээ. Төсвийн тогтвортой байдлыг урт хугацаанд ханган, хойч үедээ баялгийг тэгш хуваарилахын тулд уул уурхайгаас орж ирэх орлогоос хуримтлал бий болгох ёстой гэдэгт  баялагтай орнууд  санал нэгддэг. Нигерь, Венесуэль Улс ч ийм сантай болохоор оролдсон ч  газрын тосны үнийн ирээдүйд буурах төсөөллийг буруу тооцсоноос болоод төдийлөн амжилтад хүрээгүй байна. Эдүгээ тус улсын гадаад өрийн хүү нь үндсэн зээлээсээ давж, Засгийн газар нь зөвхөн хүүг нь арай гэж төлж байна. Хүн амын дийлэнх нь ядуу энэ орны Засгийн газар дээрх алдаатай бодлого нь тэдэнд ядуурал, ажилгүйдэл, муу дэд бүтэц, гэмт хэргийн огцом өсөлт гэсэн сорилтуудыг тулгаж байна. Ядуу иргэд нь төр засаг мөнгө өгөхгүй, цалингаа нэмэхгүй бол орон нутгийн зам, бусад дэд бүтцийг эвдэж устгахаар сүрдүүлж, газрын тосны арвин үүцтэй атал бензиний үнэ хоёр дахин өсч иргэд нь бухимдлаа  гудамжинд байгаа машин, эд хөрөнгөд халдан устгах зэргээр илэрхийлж, тогтворгүй байдал гарах болсон байна. Нигери Улс сүлийн жилүүдэд авлигын үзүүлэлтээрээ дэлхийн орнуудад сүүл мушгисаар  байгаа бөгөөд уул уурхайгаас бусад эдийн засгийн салбар өрсөлдөх чадваргүй болжээ. Адилхан  байгалийн баялгаа түшиглэн хөгжих бодлого барьсан ч  Арабын Нэгдсэн Эмират  улсын дотоодын худалдан авах чадвар Нигериэс 144,77 хувь  илүү байгаа нь нэгийг өгүүлэх  биз ээ.

 

Ц.Мягмарсамбуу

http://www.24tsag.mn/a/162954


Баялгийн баялаг эдийн засгийн бат бөх тулгуур болдоггүйг батласан Африкийн орнууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани