Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АФГАНЧУУД БАЙГАЛИЙН БАЯЛАГАА БУС ХҮҮХДҮҮДЭЭ ХУДАЛДАЖ БАЙНА

АФГАНЧУУД БАЙГАЛИЙН БАЯЛАГАА БУС ХҮҮХДҮҮДЭЭ ХУДАЛДАЖ БАЙНА

 

Афганистанд сүүлийн жилүүдэд ган гачиг болж, ургац хураалт муу байгаатай холбоотойгоор өлсгөлөн газар авч, хүүхдүүдээ зарах хандлага нэмэгджээ. НҮБ-ын тооцоолсноор, 275 мянган хүн ган гачигийн улмаас өлсгөлөнд нэрвэгдэж, орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүй нөхцөлд хүрсэн байна.

Херат, Бадгиш хотын бүс нутагт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хур тунадас ороогүйн улмаас эндхийн хөдөө аж ахуй бүхэлдээ сүйрээд байгаа аж. Дайн дажин ихтэй, дэлхийн хамгийн эмзэг улсын нэг Афганистан нь хөдөө аж ахуйн салбарт түшиглэдэг.  Херат хотын гадна хотоос дүрвэн гарсан афган иргэдийн суурин бий болоод байгаа бөгөөд "CNN” агентлагийн сурвалжлах багийнхан сууринд амьдарч буй иргэдийн талаар нэвтрүүлэг бэлтгэжээ.

Энэ үеэр сурвалжлах багийнхан Мамареен гэх эмэгтэйтэй уулзаж, ярилцжээ. Тэрбээр сурвалжлах багийнханд өөрийн зургаан настай охиноо 3000 ам.доллараар худалдсан талаараа хуваалцаад, өөр шиг нь олон өрх толгойлсон эмэгтэй хүүхдээ зарж буй тухай өгүүлжээ.

 

Afghan-poverty-600x387-300x194 Афганчууд байгалийн баялагаа бус хүүхдүүдээ худалдаж байна
 
 
 

 

Тэрбээр "Нөхөр маань дайнд амь үрэгдсэн. Нөхрөө алдсанаас хойш би гурван хүүхдээ тэжээх болсон. Гэвч сүүлийн жилүүдэд ган ганчиг газар авч тосгондоо амьдрах аргагүй болсон учир тосгоноо орхиж гарахаас өөр сонголт бидэнд үлдээгүй. Энд ирвэл байдал арай дээр байна гэж бодсон ч бүр л дордож байсан. Тиймээс охиноо 3000 ам.доллараар зарсан. Гэхдээ одоо бидэнд ердөө л 70 ам.доллар байгаа” гэжээ. Сэтгүүлч түүнээс охин нь эхийгээ өөрийг нь зарсныг мэдэж байгаа эсэхийг асуухад "Мэдэхгүй. Тэр чинь жаахан хүүхэд шүү дээ. Бидэнд үнэхээр өөр сонголт байгаагүй” хэмээжээ. Афганчууд сүүлийн жилүүдэд Засгийн газар болон Талибаны зэвсэгт бүлгийнхний мөргөлдөөнөөс илүү ган гачигаас зугтаж дүрвэж буй талаар олон улсын байгууллагууд онцолж байна.

Хэдийгээр НҮБ-ын Хоол хүнсний хөтөлбөрийн дагуу ган гачигт өртсөн Херат мужид  тусламж үзүүлж байгаа ч гамшгийн байдалд хүрсэн тул тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа аж. НҮБ-ээс гадна Хятад Улс Афганистаны ган гачигт нэрвэгдээд байгаа бүс нутгуудын хүн амд будаа, гурил хандивлаж, хүнсний тусламж үзүүлж эхэлсэн байна.

 

4bmyc37bc113a5silu_800C450-300x169 Афганчууд байгалийн баялагаа бус хүүхдүүдээ худалдаж байна
 
 
 

 

Дундад Дорнодын далайд гарцгүй Афганистан Улс Ази Европыг холбосон стратегийн ач холбогдол бүхий байршлынхаа улмаас англичууд болон оросуудьн овоо хараанд өртөж, олон удаа  бай болж байсан. Их Британи энэ орныг эзлэн авахын тулд хэд хэдэн удаа дайрч байсан боловч 1919 онд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна.  1973 оноос төрийн эрх барьсан Мухаммед дэд Ерөнхийлөгчийг 1978 онд унагаж, гэр бүлийнх нь хамт цаазалснаар дайн дажин, хувьсгал хийгээд эмх замбараагүй байдал тасарсангүй. Сүүлийн 40 гаруй  жилийн турш афганчууд иргэний дайнаар амьсгалж ирсэн билээ.

1989 онд ЗХУ-ын цэргүүдийг хөөж гаргаснаар бүх зүйл сайхан болно гэж бодсон нь эндүүрэл байв. Ингээд 2001 онд Осама бен Ладен Афганистанд орогносон гэдэг шалтгаар АНУ-ын цэргүүд энэ оронд халдах эрхтэй болсон. 2004 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Хамид Карзай Ерөнхийлөгч болсноор байдал арай дээрдсэн ч иргэний дайн, эмх замбараагүй байдал одоо хүртэл үргэлжилж, улам бүр дордсоор байна.

Уг нь тус улсыг байгалийн хий, газрын тос, алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмалын арвин нөөцтэй гэдэг. Америкийн геологичдын тогтоосноор,  Афганистанд нэг их наяд ам.долларын ашиглагдаагүй байгалийн нөөц бий. Гэтэл тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай энэ үзүүлэлтийг гурван их наяд ам.доллараас ч давна гэж мэдэгдсэн удаатай.

 

510378_620-300x159 Афганчууд байгалийн баялагаа бус хүүхдүүдээ худалдаж байна
 
 
 

 

Ашигт малтмалын ордуудаа бушуухан эргэлтэд оруулж, эдийн засгийн хөгжилд хүрнэ хэмээн Афганистаны эрх баригчид ярьдаг. Гэвч уулархаг энэ оронд уурхай ажиллуулахад бэрх төдийгүй дэд бүтэц гэх зүйлгүй учир хөрөнгө оруулалт татахад амаргүй. Дээрээс нь улс төр, эдийн засгийн тогтворгүй ийм нөхцөлд ашигт малтмал олборлох олон улсын уул уурхайн томоохон компани байхгүй.

Одоогоор Афганистан нь гадаадын тусламжаас хараат нэн буурай орны тоонд орж байгаа юм. Өнгөрсөн онд тус улсын нийт төсөв 3.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2.6 тэрбум ам.долларын тусламж авсан байх жишээтэй. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 1000 ам.доллар орчим байдаг бөгөөд худалдан авах чадвараараа афганчууд дэлхийд 219 дүгээрт жагсдаг байна. Газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй хэрнээ нефтийн бүтээгдэхүүнээ хүртэл импортоор хангана.

Афганистаны ДНБ-ий 31 хувийг бий болгодог хөдөө аж ахуйн салбарт нь тус улсын нийт ажиллах хүчний 78 хувь нь хамрагддаг аж. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх удирдлага буюу UNODC-ын мэргэжилтнүүд 2008 оны наймдугаар сард гаргасан судалгааны тайландаа "XIX зууны дунд үеийн Хятадаас өөр ямар ч орон өнөөгийн Афганистан шиг их хэмжээний хар тамхи үйлдвэрлэж байгаагүй” хэмээн тэмдэглэжээ. Дэлхийн зах зээлд нэвтэрч буй намуу цэцгийн 90 хувийг Афганистан Улсад үйлдвэрлэж байгаа тухай тус байгууллага онцолсон байдаг.

Афганчууд 2007 онд л гэхэд гурван тэрбум ам.долларын орлого хар тамхины наймаанаас олсон нь тус улсын ДНБ-ий 40-50 хувьтай дүйцэх үзүүлэлт ажээ. Тус улсад хагас цаг тутамд нэг эмэгтэй жирэмсний хүндрэлээс, бас нэг хүн сүрьеэ өвчнөөс болж нас бардаг бол 14 хүүхэд эмчилж болох өвчнөөс болж хорвоог орхидог аж.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2018/11/22/asia/afghan-child-sales-intl/index.html

АФГАНЧУУД БАЙГАЛИЙН БАЯЛАГАА БУС ХҮҮХДҮҮДЭЭ ХУДАЛДАЖ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өнөөдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өнөөдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани