Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нийслэлчүүдэд учирсан бас нэг АЮУЛ: Хөрсөнд нэвчсэн хүхрийн хүчил

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг,  А.Сүхбат, Ж.Батзандан болон Байнгын хорооны ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ өчигдөр /2019.04.24/ Налайх дүүргийн Хонхор өртөөнөөс баруун урагш Хөлийн гол, Холбоо гурван нуурын орчимд байрлах автомашины зай хураагуур буюу иргэдийн нэрлэж заншсанаар аккумльятор задалж, хар тугалгыг нь ялгаж аван экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажиллав.

 

УИХ-ын гишүүдийг дагалдан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага, Нийслэлийн газрын албаны холбогдох албан тушаалтнууд болон Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ажиллалаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий тээврийн хэрэгслээс гардаг аюултай хог хаягдал болох аккумльяторыг задалж, хар тугалгыг салгаж авах  үйл ажиллагааг Монгол Улсын хөрөнгө оруулалттай “Заламт гол”, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Эко минерал” БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хос даль” гэсэн гурван аж ахуйн нэгж эрхэлдэг. “Эко минерал”, “Хос даль” хоёрын үйл ажиллагааг зогсоосон талаар Өргөдлийн байнгын  хорооны дарга болон гишүүдэд мэдээлэл өгөв.

“Заламт гол” ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр үйл ажиллагаагаа эхлээд долоон жил болж байгаа болон үйл ажиллагаа явуулахад улсаас тогтоосон журам, стандарт байхгүй учир өөрсдөө зохих хэмжээнд судалж, аюулгүй гэсэн арга хэрэгслийг нэвтрүүлсэн.  Аккумльяторыг түүхий эдийн цэг эрхэлдэг иргэд авчирч өгдөг. Өдөрт 1-2 тонн орчим ирдэг, нэг кг-ыг 1600 төгрөгөөр авдаг. Хилээр гаргах боломжгүй энэ хаягдал хотын айл болгоны хашаанд, хөдөө айлын буурин дээр байж байдаг. Харин бид нэг цэгт төвлөрүүлдэг болгосон. Худалдаж авсан аккумльятороос хар тугалгыг ялгаж аван хайлуулж, гулдмай болгон экспортод гаргадаг. Экспортод 3000 тонн гулдмай гаргасан. Эрдэнэт хотод байдаг “Эрдмин” компанид 500 тонн хүхрийн хүчил нийлүүлсэн. Хог болж үлддэг хайрцгийг мөн экспортод гаргаж байсан ч Хятадын тал авахаа больсон учир одоо хэрхэн устгах гарцаа судалж байна хэмээн ярилаа.

Дээрх мэдээллийг буюу хүхрийн хүчлийг дотооддоо нийлүүлдэг гэдгийг Гамшгийн эсрэг үндэсний төвийн  ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар үгүйсгэж, үйлдвэрлэлийн ямар ч технологи энд байхгүй, бүдүүлэг аргаар буюу сүхээр нүдэж аккумльяторыг хагалж, задлан хар тугалгыг салгаж авдаг. Энэ явцдаа хүхрийн хүчлийг саванд тосч авдаг гэж байгаа боловч дийлэнхийг нь хөрсөнд асгаж алддаг талаар мэдээллээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ж.Батзандан нар дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй байдаг учир үйл ажиллагааг нь зогсоохоор өмнө нь холбогдох байгууллагуудтай хамтарч ажилласан талаараа хэлсэн.

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Заламт гол” компани хүхрийн хүчлийг 20-30 тонныг, “Хос даль” нь 150-160 тонныг хөрсөндөө алдсан гэж ярьдаг. Энэ хоёр болон ижил үйл ажиллагааг нууцаар эрхэлдэг бусад аж ахуйн нэгжүүдэд газар эзэмших зөвшөөрөл олгосон холбогдох байгууллага, албан тушаалтнуудын уршгаар байгаль орчин, газрын хөрсийг хорлон сүйтгэж, хүмүүсийн эрүүл мэндэд  ноцтой хохирол учруулж байгаа эл асуудлыг хурцаар хөндөж тавина” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан Туул голын сав дагуу, ундны усны ай сав бүхий орчинд үйл ажиллагаа явуулдаг эдгээр компаниуд хүхрийн хүчлийг хөрсөнд шингээснээр агаар орчны бохирдол үүсгэн, ойр орчны иргэд, мал амьтныг хордуулахын зэрэгцээ улаанбаатарчуудын ундны усыг бохирдуулж байгаа талаар хэллээ.   

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хос даль” компанийн хашаанд газар ухаж, цементээр доторлон, түүндээ хүхрийн хүчлийг цутгаснаар хөрсөнд нэвчсэн нь тодорхой харагдаж байлаа

 

Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн  Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Б.Цогтбаатар, энд гарсан гол асуудлын талаар “Шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд нэлээдгүй хэмжээний хор хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон. Ямар нэг зөвшөөрөлгүйгээр аккумльяторыг их хэмжээгээр төвлөрүүлэн үйл ажиллагаа эрхлэх явцдаа химийн хорт аюултай бодисын ангилалд багтдаг хүхрийн хүчлийг ил задгай асгасан нь газрын гүнд нэвчсэн. Энэ аж ахуйн нэгжид Эрүүгийн хуулийн 24.3 т заасан үндэслэл буюу химийн хорт болон аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.

Ийнхүү ажиллах үеэрээ Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Аюултай хог, хаягдлын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах ямар ч хууль байхгүйг дагалдан ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж хэлсэн үгэндээ “Хувийн хэвшлийг хохироож болохгүй. Гэхдээ хууль зөрчсөн үйл ажиллагааг дэмжихгүй. “Заламт гол” компанийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, нууцаар ажиллаж байгаа бусад газрыг илрүүлэх чиглэлээр ажиллан Өргөдлийн байнгын хороонд мэдэгдэх, арав гаруй жилийн хугацаанд тээврийн хэрэгслээс гардаг хаягдал болох аккумльяторыг дахин ашиглах журам, стандартыг боловсруулж, мөрдүүлээгүй Зам тээврийн яамныханд журам, стандартыг яаралтай боловсруулж дуусгах үүрэг, чиглэл өглөө.

Мөн Өргөдлийн байнгын хорооноос жилийн өмнө гаргасан 05 дугаар тогтоолд тусгасан аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах заалт одоо хүртэл хэрэгжихгүй байгаагаас байгаль орчин, хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулсан ийм үйл ажиллагааг таслан зогсоож чадахгүй байгааг Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваад анхааруулсан. Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваад хийсэн тайлбартаа, судалсан байршлууд суурьшлын бүс болон ундны устай ойр байгаа учир газар олгогдохгүй байгаа талаар дурьдаж байв. Үүнд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг шүүмжлэлтэй хандаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн газрын алба, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудын идэвх санаачилга, ажлын уялдаа холбоогүйгээсасуудал шийдэгдэхгүй байгааг тэмдэглэж, энэ ажлыг хурдан хугацаанд  шийдвэрлэн хэрэгжүүлэх үүрэг даалгавар өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Нийслэлчүүдэд учирсан бас нэг АЮУЛ: Хөрсөнд нэвчсэн хүхрийн хүчил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өнөөдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өнөөдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

Өчигдөр, 09:31
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани