Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголд л байдаг хадран загасаа хамгаалъя

Монголд л байдаг хадран загасаа хамгаалъя

 

Орос-Монголын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн гидробиологи, загас судлалын отряд 1975 оноос Монгол орны загас, усны амьтдын судалгааг тогтвортой явуулж ирсэн түүхтэй. Монгол оронд өдгөө долоон баг, хоёр дэд багийн 14 овгийн 46 төрлийн 78 зүйл загас бий гэнэ. Эдгээрээс манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур голуудад тархан амьдрах монгол хадран загас, Хөвсгөл нуурт амьдрах хөвсгөл хадран загас нь нутгийн унаган зүйл загас юм. Өөрөөр хэлбэл, тухайн амьдардаг нуур, голоосоо өөр хаана ч амьдардаггүй гэсэн үг. Хадран загас цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой их байвал амьдарч байгаа орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг. Үүнээс монгол хадран загас бусад дөрвөн зүйлийн хадран загасаа бодоход биеэр хамгийн том бөгөөд урт нь 70 см, гурван кг хүрнэ. 5-6 насандаа үржилд орно. Үржил дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэх бөгөөд ус 4-6.0  хэм болоход нуурт цутгаж буй голоо өгсөж сүрэглэн хайрга чулуун ёроолд үүр засан түрсээ шахна. Үр тогтосны дараа эр загас нь 7-10 хоног үүрээ манана. Эм загас 17-18 мянган түрс гаргадаг. Монгол хадран 16 жил насалдаг. Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй загас юм. Хадран загасны маханд уураг 14.3-17.4 хувь, өөх тос 2-5 хувь, эрдэс бодис 0.8-1.3 хувийг эзэлдэг учир хүнсний гол уурагт бүтээгдэхүүн болдог.

Эрдэмтэн судлаачид 2017 оны дөрөвдүгээр сард монгол хадран загасны шилжилт хөдөлгөөн, үржлийн байршил, үржлийн нүүдлийг тогтоох зорилгоор Чонохарайхын гол, Ховд голын Шижигтэйн хавцал орчим монгол хадран загасанд хувийн дугаар бүхий уян пластик тэмдэглэгээг нурууны сэлүүрийнх нь доод хэсэгт байрлуулж өгсөн. Зүүлт нь загасандаа ямар ч хор хөнөөл учруулахгүй уян пластик тэмдэглэгээ юм. Энэ нь баруун Монголын нуур, голын системд хийсэн судалгааны анхны ажил болж байгаагаараа онцлог юм. Энэ нь хадран загасны улирлын шилжилт хөдөлгөөн, тэр тусмаа үржлийн нүүдлийг хянах, үнэн зөв мэдээлэл авахад ихээхэн ач холбогдолтой аж.

Хадран загаст байгаль орчны элдэв нөлөөнөөс гадна өөр нэгэн хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлж байна. Чоно харайхын гол дээр баригдсан Дөргөний усан цахилгаан станц нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарагдах бөгөөд загасны зүйлийн бүрдлийн хувьд маш ядмаг, энд Потанины Алтайн сугас, монгол хадран гэсэн агнуурын ач холбогдолтой, унаган хоёр зүйл загас байдаг. Голын аль хэсэгт усан цахилгаан станц баригдсанаас шалтгаалан  усан санд тэжээлийн бааз шинээр бүрэлдэх нь харилцан адилгүй бөгөөд загасны шилжилт хөдөлгөөн, нүүдэлд ч харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Монгол орны хэмжээнд шинээр байгуулагдсан усан цахилгаан станцуудын усан сангийн судалгааг Орос-Монголын хамтарсан экспедицийн загас судлал, гидробиологийн хэсгийн эрдэмтэн, судлаачид 2008 оноос тогтмол явуулж байна. Судалгааны ажлын үр дүнгээс харахад Дөргөний усан цахилгаан станцын усан санд макро сээр нуруугүйтний бүлгэмдэл хараахан бүрэлдээгүй, харин хөвөгч амьтдын тэжээллэг чанараараа их шимт усанд хамрагдаж байна. Дөргөний усан цахилгаан станцын усан сангийн хэсэгт сээр нуруугүйтэн амьтдын биоценоз дөнгөж бүрэлдэж байгаа тул идэш тэжээлийн хувьд ядмаг, Потанины Алтайн сугас загасны популяци Далай нуурын популяциас бүрдэж байна. Дөргөний усан сангийн хэсэгт амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос хамааран зөвхөн Потанины Алтайн сугас загас зонхилж байгаа бөгөөд Монгол хадран загасны амьдрах орчин хараахан бүрэлдэж эхлээгүй байна.

Ийнхүү Дөргөний усан цахилгаан станцын далан нь Хангай, Алтайн нурууны хооронд чөлөөтэй явагдах монгол хадран загасны генетикийн нэгдмэл цул популяцийг таслан баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хувааж байна. Гэхдээ Хар нуурын илүүдэл ус Татхан-Тээлийн голоор дамжин Завхан голд цутгах бөгөөд энэ хооронд Монгол хадран загас шилжилт хөдөлгөөн хийнэ. Харин үржлийнхээ үед Хар нуураас Чоно харайх голыг өгсөн түрсээ шахаж байгаа монгол хадран загас нь Дөргөний усан цахилгаан станцаас доош хэсгийн хайрга чулуун ёроолтой хэсэгт түрсээ шахан адаптацид орсон байна. Үүнээс харахад Дөргөний усан цахилгаан станц нь Чоно харайхын гол дахь монгол хадран загасны үржлийн талбайн 10 хувийг алдагдуулж байна.

            Дэлхийн олон улсын практикт усан цахилгаан станц барихдаа тухайн голд тархан амьдрах загасны зүйлийн бүрэлдэхүүнээс шалтгаалан тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг алдагдуулахгүйн тулд биологийн онцлогт нь тохирсон загас дамжин өнгөрүүлэх байгууламж барьж өгдөг. Гэтэл манай оронд баригдсан усан цахилгаан станцууд нь загас дамжин өнгөрүүлэх байгууламж байдаггүй. Жишээлбэл, Дөргөний усан цахилгаан станц нь тухайн зүйлийнхээ биологийн онцлогт тохироогүй оновчгүй байгууламж барьсан байдаг. Иймд дахин алдаа гаргахгүйн тулд мэргэжлийн судлаачдын багаас, эрдэмтэн судлаачдаасаа сайн асууж заавар зөвлөгөө авах шаардлагатайг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна.

Нэгэнт баригдсан усан цахилгаан станцуудын хувьд шинээр үүссэн усан сангуудыг түшиглэн тухайн голд нь амьдарч байгаа агнуурын ач холбогдолтой, мөн нэн ховор, ховор зүйлүүдийг зориудын аргаар үржүүлэн бие даан амьдрах чадвартай жараахайг усан сангаас дээш, доош тавин загасжуулах шаардлагатай байна. Энэ асуудалд тухайн усан цахилгаан станцын захиргаа, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран загасыг зориудын аргаар үржүүлдэг мэргэжлийн байгууллага, хүрээлэнгүүдэд хандан шинжлэх ухааны үндэслэл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах хүсэлт гаргах бүрэн боломжтой аж. Гэвч өнөөдрийн байдлаар ийм хүсэлт хэн ч тавиагүй байгааг дурдах хэрэгтэй.

Ямар ч амьтанд өөрийн гэсэн амьдрах орчны хил хязгаар байдаг. Жишээлбэл, тул, зэвэг, хадран загас нь хүчилтөрөгчөөр баялаг, ширүүн урсгалтай, хайрга чулуун ёроолтой хэсгийг шүтэн амьдардаг хүйтэн, цэнгэг усны загас юм. Амьдрах орчных нь нөхцөл доройтоход дайждаг. Бохирдол нь органик гаралтай буюу механик гаралтай юу гэдгээс шалтгаалан загас, усны амьтдад үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байна. Жишээ нь, Туул гол маань Төв цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэгээнээс болж Алтанбулагийн гүүр хүртэл байгалийн унаган төрхөө алдсанаас тэнд амьдрах цэнгэг усанд амьдрах зохилдлоготой загас, усны амьтад бүрэн устаад байна. Энд зөвхөн орчны бохирдлыг тэсвэрлэх чадвартай цөөн өргөс хорхой, уушги хэвэл хөлт дун зэрэг цөөн зүйлийн усны амьтад амьдарч байна. Харин Заамарын орчмын хэсэгт уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэх механик бохирдол нь голын ёроолын хайрга чулууг бүрхсэнээс амьдрах орчин нь доройтон хомсдож, үүний улмаас цэнгэг усны загасны тархац хүрээ хумигдсаар орчны өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай бүлээн усны бүлгэмдлийн тоо толгой ихсэх зэрэг өөрчлөлт орсоор байна. Энэ мэт олон шалтгаанаар Монголд л байдаг монгол хадран загасанд хамгаалал хамгийн их үгүйлэгдэж байна.

 

 Б.МАРТ

 

Монголд л байдаг хадран загасаа хамгаалъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани