Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Монголросцветмет"-ийг 68 тэрбумын өртэйг мэддэг Б.Мөнхбат захирал сардаа 39 саяын цалин авдаг

-Б.Мөнхбат захирал өөрийн эзэмшлийн байртай ч байгууллагаасаа ашиглалтын зардал авдаг-

 
Саяхан төрд 100 хувь эргэн ирсэн "Монголросцвемет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбатыг АТГ-т шалгасаар байгаа. Түүнийг хэт тансаглалд дуртай нэгэн гэдгийг хамт олон нь байтугай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч зарласан. Харамсалтай нь түүнд төрд зүтгэх чин сэтгэлээс илүүтэй өөрийнхөө хувийг бодож, довыг шарлуулах санаа нь л чухал бололтой.
Тодруулбал, мань хүний үндсэн болон гэрээний нэмэгдэл цалин, хоол, орон сууцны хангамж зэрэг нь 39 сая орчим төгрөг болдог. Үүнийгээ Б.Мөнхбат авах ёстой, байгууллагаа ашигтай ажиллуулсан мэтээр ярьдаг, зальжин нэгэн. Учир нь Засгийн газрын 2019 оны 05 сарын 22-ны өдрийн хуралдааны дараа Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагын хамтарсан шалгалтын багийн тайланг олон нийтэд ил болгосон.
 
Тухайн үед тэрхүү ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны Чимэдсүрэн "Монросцветметийн санхүүгийн байдал нэлээд хүндэрсэн. Нийт 70 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэрнээ 68 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарсан. Энэ өр төлбөрийн асуудлыг нэлээд нухацтай шалгах шаардлагатай. Тухайлбал,2011 оны ногдол ашгийг төлөхдөө "Ростех” корпорациас 3.8 сая ам.доллар зээлж авсан. Энэ нь 2018 он болтол хүүтэйгээ хуримтлагдаад 6 сая доллар болсон.
 
Тухайн үеийн ханшаар 14.7 тэрбум төгрөг болж байгаа. Үүнийгээ төлөхдөө "Улаанбаатар хот”-ын банкнаас зээл аваад "Монголын зэс” корпораци руу шилжүүлсэн байдаг. Мөн "Худалдаа Хөгжлийн банк”-наас зээлийн шугам нээлгэж, 9.9 тэрбум төгрөгийн үлдэгдлийг өөр бэлтгэн нийлүүлэгч "Ган болд металл” компанитай уялдуулаад "Улаанбаатар хот”-ын банкнаас тухайн компанид зээл олгуулж, "Ган болд металл” авсан зээлээ "Монросцветмет”-д тушааж, тэднийх "Худалдаа хөгжлийн банк”-нд зээлээ хааж, чөлөөлөгдсөн. Тодорхой хэмжээний жоншны баяжмал нийлүүлэгдээд явж байна. 2.6 тэрбум төгрөгийн жонш нийлүүлсэн үед "Улаанбаатар хот”-ын банкнаас хүсэлт гаргаад тухайн компанийн нийлүүлэлтийг зогсоогоод, "Монголросцветмет” компанийг зээл авахуулаад "Ган болд металл” компанид зээл төлүүлэх гэсэн, өөрөөр хэлбэл зээлийн ашиг сонирхолын зөрчил гэж хэлж болохоор зөрчил байгааг мөн эргэж, дахин шалгах шаардлагатай байгаа.” хэмээн тун дэлгэрэнгүй ярьсан. Үндсэндээ "Эрдэнэт үйлдвэр”, "Монросцветмет” нэгдэл хоёрын 49 хувь нь "Монголын зэс” корпорацийн мэдэлд байх үед "Улаанбаатар хот”-ын банк, "Худалдаа хөгжлийн банк”, "Ган болд металл” зэрэг аж ахуйн нэгжүүд хоорондоо зээл, хүү хэлбэрээр хөрөнгийг хөдөлгөөнд оруулж, мөнгө "угаадаг” байжээ гэж хардахаар...
 
Ийм байтал мань Б.Мөнхбат энэ сарын 4-нд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлого байнгын хорооны хуралдааны үеэр "Ерөнхий захирал миний хувьд 4.5 сая төгрөгийн үндсэн цалинтай. Компанийн борлуулалт, ашгийн үйл ажиллагаанаас хамаарч нэмэгдэл цалин бий... 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 10.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хуримтлагдсан алдагдлыг 1.1 тэрбум болгож бууруулсан. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж байна. Жилийн эхний дөрвөн сарын байдлаар 15.6 тэрбум төгрөгийн ашигтай байна.” гэх тайлбарыг өгсөн байдаг.
Шалгалтын багийнхан 70 тэрбум хөрөнгөтэй аж ахуйн нэгж 68 тэрбумын өртэй болчихсон байгааг зарлаад байхад л Б.Мөнхбат тэс хөндлөн зүйл ярьж, бүр "Монголросцветмет” ашигтай ажиллаж байгаа тул энэ хэмжээний цалин урамшуулал авах нь зүйн хэрэг гэсэн аятай огт ажиггүй ярьж байх юм. Гэхдээ тун удахгүй түүний энэ худлууд батлагдаж дээрх ажлын хэсгээс "Монросцветмет”-д их хэмжээний акт тавихаар зэхэж байгаа юм билээ. Түүний худал, үнэн хэлж буйг хууль шүүхийн байгууллага нотлох нь тодорхой. Гэхдээ энэ хүн бэ гэдгийг маш энгийн нотолгоо таниулж орхисон юм. Тэрбээр захирлын албыг хашихдаа өндөр үнийн дүнтэй цалин, урамшууллынхаа зэрэгцээ гэрээний заалтын дагуу орон сууцны ашиглалтын зардал гэж сард 800 гаруй мянган төгрөгийг мөн л сул авдаг байж.
 
Б.Мөнхбат захиралд үнэндээ төдий хэмжээний ашиглалт төлөөд байх орон сууц байхгүй л дээ. Тус нэгдэл ажилчиддаа зориулж хямд үнээр орон сууц барьсан нь БЗД-ийн 5 хороонд байрладаг. Тэнд Б.Мөнхбат захирал 2015 онд ашиглалтад ормогц байр авахаар төлөвлөөд байсан ч халагдаад авч чадаагүй. Харин дараа нь хамт ажиллаж байсан хүнээрээ дамжуулан өдгөө 50-1 байранд 2 өрөөтэй болсон нэгэн. Гэхдээ түүндээ амьдардаггүй, тансаг хүн л дээ. Түүний энэ л үйлдэл ямар шуналтай хүн болохыг бас худалч гэдгийг баталж өгч байгаа юм.
 
Үргэлжлэл бий…
 
Эх сурвалж: ERENNEWS,MN

"Монголросцветмет"-ийг 68 тэрбумын өртэйг мэддэг Б.Мөнхбат захирал сардаа 39 саяын цалин авдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани