Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тоо ярихаасаа өмнө чанар ярья

 

Тоо ярихаасаа өмнө чанар ярья

 

Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхмүүд цагийн зөрүүнд хэмнэлээ алдаж, гархилсан нүдтэй, гартаа баримт бичгийн хавтас барьсаар хар өнгийн Mercedes маркийн суудлын тэрэгнээс буув. Зарим нь ганц, хоёр туслах дагуулсан харагдана. Бээжингийн чанх төвд, Засгийн газрын ордноос нь ердөө тав хүрэхгүй километрийн зайд ОХУ, Австрали, Монгол, Индонез, Энэтхэг, АНУ тэргүүтэй орны нүүрсний салбарынхан хоёр өдөр өөрсдийн өмнө тулгарч буй асуудлаа ярилцахаар ирж байгаа нь энэ. Уул уурхайн бизнес эрхлэхийн зовлон, жаргалыг ойлгож, мэддэг эдгээр эрхмүүд гол худалдан авагч БНХАУ-ын нийслэлд нүүрс хэр ирээдүйтэй болохыг тандахаар яваа гэж хэлж болно.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, үүний эсрэг их гүрнүүдийн авч хэрэгжүүлж буй бодлого нүүрсээр амьдрах орнуудад тун хүндхэн тусахаар байгаа. Ялангуяа, дэлхийн тэргүүлэх том эдийн засаг болох БНХАУ олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлж, ногоон үйлдвэрлэлд аажмаар шилжих болсон нь дээрх орнуудад шууд мэдрэгдэж буй. Бохирдол их гаргадаг дотоодын үйлдвэрүүдээ хүртэл захиргааны аргаар хааж, аж үйлдвэрлэлийн салбараа дахин шинээр байгуулахаар өмнөд хөрш нутаг зааж эхэлсэн. Энэхүү өөрчлөлт, шинэчлэл нүүрсний салбарт томоохон доргилт авчрах нь тодорхой болж, компаниуд ч шинэ бүхэнд бэлэн байх гэж эрмэлзэх болов.

Тэгвэл нөхцөл байдалд дасан зохицох үүднээс ган үйлдвэрлэгчид техник технологийн дэвшил рүү хөрөнгө оруулалт хийж байна. Худалдан авч буй бүтээгдэхүүндээ ч чанар бас дахин чанар ярьдаг боллоо. Австралийн нүүрс илүү чанартай, сайн чанарын ган үйлдвэрлэхэд тохиромжтой гэх бол тэндээс манайх илүү гэж нэг Монгол өндөлзөх. Тэдний яриан дундуур индонез мөн орж ирэх бөгөөд БНХАУ-ын зах зээлд их гурвал болсон эдгээр орнуудтай зэрэгцэн оху гэсэн шинэ тоглогч дуугаа бас хадаах. Өмнөд хөршийн нүүрсний импорт хэмжээтэй. Энэ зах зээлд байр сууриа бататгах "амбиц”-аа хойд хөрш өрсөлдөөнөөс гадна улс төрийн аргаар дэмжлэг авах гэж оролдож буй. Энэ эриний эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох өмнөд хөрш 2010 онд японыг гүйцэж, дэлхийн нөлөө бүхий хоёр дахь эдийн засагтай орон болсон.

Тус улс өнөөдөр нүүрсний асар их нөөцтэй орнуудын шүтээн гэгдэж, ахиу нүүрс зарчих юмсан  гэсэн нэгнийх нь их хүслийн оройд заларна. Наймдугаар сарын цухал халууныг тэвчин нүүрсний салбарынхан уулзахдаа нэг зүйлийг сүрхий гэгч нь ойлгож авчээ. Энэ нь чанар.

Хятадын зах зээлд тоогоор бус чанараар өрсөлдөх шаардлагатай боллоо

Хятадын зах зээлд цаашид тоогоор бус чанараар өрсөлдөх ёстой юм байна гэдгээ дор бүрнээ  анзаарч, хамгийн гол хэрэглэгч орны таашаалд бүтээгдэхүүнээ нийцүүлэхээр шамдаж байна.

Энэ сарын эхээр Улаанбаатарт болсон олон улсын Coal Mongolia чуулга уулзалтын үеэр нүүрсний боловсруулалт мөн л судлаач, шинжээчдийн ярианы сэдэв болсон юм. Манай улс гэхэд энэ онд 42 сая тонн нүүрс өмнөд хөршид борлуулахаар төлөвлөсөн. Нүүрсний экспортын биет хэмжээгээ бид өсгөхийг илүүд үзэх бол харин бусад нь чанарт ач холбогдол өгч байна. Үүний тод жишээ Австрали, ОХУ.

Компаниуд зөвхөн нүүрсээ олборлох бус боловсруулах, тоос шорооноос нь хүртэл салгаж, ангилж байж өмнөд хөршийн зах зээлд өрсөлдөх эрхтэй болох нь ээ. Худалдан авагчийн хүсэл, дэлхийн нийтийн шаардлага нүүрсийг нүүрсээр нь бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох "хувьсгал” руу хөтөлж байна. Монголын баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг "Чанар багатай нүүрсийг баяжуулж, хэрэглэгчдийн шаардлага, стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх замаар экспортын орлогоо нэмэгдүүлэхээр цөөнгүй үйлдвэрүүд ажиллаж байна” хэмээн онцолсон. Тэгвэл байгаа хэддээ бардах бус ахиад л боловсруулалт, баяжуулалтын талаар ярихаас аргагүй болж байна.  Хувийн хэвшлүүд олборлосон бүтээгдэхүүнээ боловсруулж байхад төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй компаниуд баяжуулах үйлдвэр барина гэж хэлээд арав гаруй жилийг үдэж байна. Хэрэв олон жил дамнасан баяжуулах үйлдвэр ашиглалтад орчихвол өмнөд хөршийн зах зээлд бидний орон зай тэр хэрээр тэлж, чанараар бид илүүрхэнэ гэсэн үг.

Нүүрсээ боловсруулж, баяжуулснаар байгаль орчинд хүртэл үзүүлэх сөрөг нөлөө буурна. Тоосжилт дарагдаж, авто замын эвдрэл хүртэл багасна. Эдийн засгийн бодит үр ашиг энд бий болно. Монгол Улс нүүрсний эх орон гэвэл дэгсдэхгүй. Шинжлэх ухааны доктор Д.Бат-Эрдэнийн судалгаагаар манай улсын газар нутгийн хэмжээнд 12 нүүрсний сав газарт илрүүлэх боломжтой нүүрсний геологийн нөөц баялгийг 150 орчим тэрбум тонн гэж тооцоолсон бол өнөөдрийн байдлаар улсын нөөцийн санд 32.6 тэрбум тонн нүүрсний баттай нөөц байна. Нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад зөвхөн олборлоод зөөх хангалттай биш болчихлоо. Харин тодорхой хэсгийг нь боловсруулж байж өрсөлдөөнт зах зээлд өнгөлөх боломж бидэнд бүрдэх нь.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ



Тоо ярихаасаа өмнө чанар ярья
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани