Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинто компани “Оюу Толгой” төсөл дээр хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй туллаа

 

Рио Тинто компани “Оюу Толгой” төсөл дээр хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй туллаа

 

Австралийн уул уурхайн "аварга загас” Рио Тинто компанийн хэрэгжүүлдэг "Оюу Толгой” төсөл хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй дахин тулсан тухай уул уурхайн портал Mining цахим хуудаст мэдээлжээ.

АНУ-ын хөрөнгө оруулалтын сангийн Pentwater Capital компани Рио Тинто компанийг эрс шүүмжилж байгаа аж. Туркойз Хилл Ресурсын жижиг хувьцаа эзэмшигч уг компани "Оюу Толгой” төсөл дээр зардал нэмэгдэж байгаа болон Монгол Улсын Засгийн газартай маргаан үүсгэсэн Рио Тинто компанийг шүүмжилж байгаа юм. Түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулахын тулд тэднийг төлөөлөх бие даасан захирал томилох санал гаргажээ.

Хөрөнгө оруулагч Туркойз Хилл Ресурс компанийн Удирдах зөвлөл болон удирдлагууд "Оюу Толгой” төслийн үр дүн, үйл явцад хангалттай хяналт тавьж чадахгүй бөгөөд төслийн талаарх үнэн зөв мэдээллээр хөрөнгө оруулагчдыг хангахгүй байгаа гэж шүүмжилж байгаа юм. Яг ийм саналтай жижиг хувьцаа эзэмшигч тэднээр дуусахгүй.

Канадын Ванкуверт төвтэй Pentwater Capital компани "Туркойз Хилл Ресурс”-ын есөн хувийн хувьцааг эзэмшдэг юм. Тус компани Монгол Улсад хэрэгжүүлж буй "Оюу Толгой” төслийн далд уурхайн зардлын өсөлт, барилгын үйл явц, ашиглалтад орох хугацаа хойшилж байгаад санаа зовж байгаа аж. Энэ нь Рио Тинто компанийн менежментийн алдаанаас шалтгаалсан гэдгийг онцлон тэмдэглэжээ.

ШАВАРТ СУУСАН ТӨСӨЛ

Хөрөнгө оруулагчид "Оюу Толгой”-г шаварт суусан гэж дүгнэж байна. Хэдийгээр "Оюу Толгой” 2025 он гэхэд зэсийн хамгийн том уурхайн нэг болох хүлээлттэй байгаа ч сүүлийн үед хөрөнгө оруулагчдын дунд үүссэн ойлгомжгүй байдал Рио Тинтогийн толгойн өвчин болоод байгаа юм.

Татварын ерөнхий газрын явуулсан шалгалтаар 2013-2015 оны хооронд "Оюу Толгой” компанид ногдуулсан болон төлсөн татварын зөрчилтэй гэж үзэн 155 сая ам.долларын өрийг барагдуулах шийдвэрийг гаргасан юм. Энэ бол 2018 оны нэгдүгээр сард гаргасан шийдвэр. Рио Тинто компанийн мэдээлснээс харахад "Оюу Толгой” компани өөрийн хүлээн зөвшөөрсөн төлөөгүй татварын нөхөн төлөлт, торгуульд 4.8 сая ам.доллар төлжээ. Татварын маргаан "Оюу Толгой”-д шинэ зүйл биш. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2014 онд мөн л ийм маргаан үүсэж байсан түүхтэй.

Үүнээс гадна Хятадын хил дээр нүүрс тээвэрлэгчид маргаан үүсгэсэн нь төслийн борлуулалтад шууд нөлөөлсөн ч үүнийг давагдашгүй хүчин зүйл гэж мэдэгдсэн. Дээрх бүх асуудлууд хөрөнгө оруулагчдыг эргэлзүүлэх гол шалтгаан болсон юм.

Хөрөнгө оруулагчид эргэлзэж байх хооронд Монгол Улсын улстөрчид "Оюу Толгой”-н гэрээг цуцлах тухай ярьдаг болов. Ялангуяа 2015 онд байгуулсан "Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлахыг сануулж байгаа. Шинэ оны өмнөхөн арванхоёрдугаар сард Монгол Улсын парламент санал нэгтэйгээр Оюу Толгойн гэрээнд Монголын талын эрх ашгийг хангуулах тогтоолыг баталсан. Энэ нь тус төсөл хэрэгжиж эхэлсний 10 жилийн тэгш  ойн дээр тохиосон онцлох зүйлсийн нэг байлаа.

"Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын явц геологийн тогтоц, нөхцөл байдлаас шалтгаалан хойшилно, түүгээр ч барахгүй зардал нэмэгдэнэ гэдгийг 2019 оны зун мэдэгдсэн юм. Тодруулбал, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллароос давж 6.5-7.2 тэрбум ам.доллар болох бөгөөд энэ нь 1.2-1.9 тэрбум ам.доллароор давж буй хэрэг аж. Харин ашиглалтад орох хугацаа 2022 оны тавдугаар сар байсан хойшилж 2023 оны дунд үед болж хойшилсон юм. Өөрөөр хэлбэл анх төлөвлөж байснаас 16-30 сараар хойшилсон гэсэн үг. Гэвч зардал үүнээс ч давах төлөвтэй. Голлох хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс” өнгөрсөн долоо хоногт тооцоолол гаргаж далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад нэмж 4.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэж барайлгав.

Ийнхүү дэлхийн гурав дахь том зэсийн уурхай болно гэж ерөөгдөж байсан "Оюу Толгой” компани хэд хэдэн асуудалд орооцолдлоо.

Хөрөнгө оруулагч талаас ч, бүтээн байгуулагчдаас ч, Монгол Улсын Засгийн газраас ч асуудал их бий. Дээрээс нь дотор нь ажиллаж байсан ажилтан эрхээ зөрчүүлсэн гэж үзээд зогсохгүй бүтээн байгуулалтын зардлыг үндэслэлгүйгээр нэмсэн гэж шүгэл үлээгээд байгаа билээ.

Эх сурвалж: Mining, Guardian, Bloomberg, AFP, NPR


Рио Тинто компани “Оюу Толгой” төсөл дээр хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй туллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани