Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Баян-айраг эксплорэйшн” ХХК Дөрвөлжин сумыг цианид натрид “ЖИВҮҮЛЖ” байна

“Баян-айраг эксплорэйшн” ХХК Дөрвөлжин сумыг цианид натрид “ЖИВҮҮЛЖ” байна

 

"Баян-Айраг эксплорэйшн" ХХК компанийн олборлолт явуулдаг алтны шороон орд Улаанбаатараас 1200 гаруй км-ийн зайд Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт оршдог аж. Үүсээд байгаа нөхцөл байдлыг Цогт багийн Засаг дарга В.Цэрэнбатаас тодрууллаа.
 

-"Баян-Айраг эксплорэйшн” ХХК  танай багийн нутаг дэвсгэрт хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Уурхайн олборлолт Дөрвөлжин сумаас баруун хойшоо 25 км-ийн зайд яг манай багийн нутаг дэвсгэрт явагдаад арван жил болж байна. Ашигт малтмалынхаа лицензийг бол 2008 онд авсан байдаг юм билээ. Бид Баян-Айраг уулаа ухуулахгүй гэж анхнаасаа л эсэргүүцсэн.

-Уурхайнхан иргэдийн эсэргүүцлийг хүлээн авдаггүй хэрэг үү?

-Миний хувьд багийнхаа Засаг даргаар ажиллаад 10 жил болж байгаа хүн. Нутгийн иргэд малчдынхаа хамтаар эхний гурван жил буюу 2010-2013 онд энэ уурхайн үйл ажиллагааг зогсоолгох, уул усаа ухаж төнхүүлэхгүй гэж их тэмцсэн дээ. Сүүлдээ хүн чинь цөхөрдөг юм билээ.

-Уурхайн зүгээс нэг бус удаа цианид натрийг алдсан гэдэг. Энэ удаагийн хэргийн талаар мэдээлэл  өгөөч?

-Нийтдээ дөрвөн ч удаа цианид алдаж байгаа нь энэ. Энэ удаагийнх нь бүр их хэмжээтэй алдагдсан сураг байна. Цианидынх нь хоолой нь задарсан гэж байгаа юм.

-Та багийн Засаг даргын хувьд яг газар дээр нь очиж нөх­цөл байдалтай танилцсан уу?

-Өглөөний 08:00 цагийн үед алдагдсан байсан. Миний хувьд сүлжээгүй газар байдаг хүн чинь хэл амаа аваад өдрийн 14:00 цагийн үед багийнхаа иргэдийн төлөөлөлтэй уурхай дээр очсон. Гэтэл биднийг оруулаагүй. Бидний өмнөхөн аймгийн Цагдаагийн газрын дарга, мэргэжлийн хүмүүстэй хамт хэргийн газар ажиллаж байгаа гээд дотогш нэвтрүүлээгүй.

-Уг нь хөндлөнгийн хяналт тавиад орон нутгийн төлөөлөл орсон бол. Учир нь урьд өмнө хэд хэдэн удаа цианид алдагдахад Мэргэжлийн байгууллагаас "Хөрсөнд хортой бодис нэвчээгүй, аюулгүй” гэсэн дүгнэлтийг гаргаад л уурхайн хэвийн үйл ажиллагааг хангадаг гэж байсан?

-Би дахиад хэлье. Энэ чинь дөрөв дэх удаагаа цианид алдагдсан тохиолдол шүү дээ. Урьд нь бид хэчнээн эсэргүүцсэн ч үнэхээр хүчин мөхөсдөж байсан. Уурхай олборлолтоо хийгээд л байдаг. Үнэхээр зүгээр байсан бол малын гэдэс дотор яагаад хав хар болчихоод байгаа юм бэ, яагаад уушги нь устаад байгаа юм бэ. Малд ингэж нөлөөлж байгаа юм чинь хүмүүсийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй байна биз дээ.

-Өнгөрсөн хугацаанд хүн болон малын эрүүл мэндэд сөрөг нөлөө их л үзүүлж байгаа юм байна даа... Ирээдүйд ямар ч хор хохирол гарах юм билээ?

-Тэгэлгүй яах вэ, уурхайн эргэн тойрны тоос гэж найгүй. Малын уушги дотор хав хар өнгөтэй байдаг болсон. Хамгийн гол нь алдагдаад байгаа энэ цианидаас болж хөрсний бохирдол үүсч улмаар ундны усанд ч уусаж байгааг үгүйсгэхгүй. Хор хөнөөл өнөөдөр мэдэгддэггүй юмаа гэхэд ирээдүйд үнэхээр ямар сөрөг нөлөө гарахыг одоо хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Уурхайн олборлолт хийж байгаа газар чинь уг нь малчдын маань өвөлжөөний бууц малын бэлчээр байсан юм шүү дээ.

-Уурхайтай ойрхон хэчнээн малчин өрх амьдарч байна вэ?

-Яг Баян-Айрагийн уурхайг тойроод 70 гаруй малчин өрхийн өвөлжөө бууц байна. Одоогийн байдлаар 40 гаруй малчин өрх  23 мянган мал өвөлжиж байна. Энэ олон хүн, малын эрүүл аюулгүй амьдрах орчныг энэ уурхай сүйтгэж байна шүү дээ.

-Нутгийн иргэдийн хувьд цаашдаа яах бодолтой байна вэ?

-Бидний хувьд ямартаа ч мэргэжлийн байгууллагын  ажлын дүгнэлт шийдвэрийг хүлээцтэй харна. Ийм их зөрчил гаргаж,  байгаль орчинд хор хөнөөл учруулж байгаа уурхайн үйл ажиллагааг бүр мөсөн хаана гэдэгт итгэж байна. Хэрвээ тийм шийдвэр гаргахгүй бол нутгийн иргэд бид тэмцэнэ. Зэвсэг барин босоцгооход бэлэн байгаа.

"ИРГЭД БИД ИХ АЙДАСТАЙ БАЙНА”
 

Дөрвөлжин суманд насаараа амьдарч байгаа нутгийн уугуул иргэн өндөр настан Л.Цэвэлмаа ингэж ярьж байна.

Тэрбээр "Миний хувьд энэ нутагтаа үе удмаараа амьдарч байгаа хүн. Үр хүүхдийнхээ ирээдүйд ихээхэн санаа зовж байна. Баян-Айраг уурхай цианид алдлаа, үерийн усанд автаад цианидтай ус урслаа, тэнд өчнөөн усны шувуу үхжээ, төхөөрсөн малын гэдэс дотор авах юмгүй харлажээ гэсэн яриа иргэдийн дунд их л гарах юм. Битүүхэндээ их айдастай л явна. Анх энэ уурхайг нээгдээд цианид алдагдлаа гэх үед хүн малд их хортой юм гэсэн яриа гарч байсан. Тухайн үедээ ч анзаардаггүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд малын төлийн хоргодол нэмэгдсэн. Мөн малын уушги дотор гэдэс хав хар байдаг болсон нь их хардалтыг төрүүлээд байгаа. Ер нь цианид гэдэг бол байгаль орчин хүн амьтанд их л хортой. Олон жилийн дараа хор хөнөөл нь гардаг гэх юм билээ. Үр хойчийнхоо ирээдүй, сум орон нутгийнхаа байгаль экологид маш их санаа зовниж байна. Төрийн томчууд, уул уурхайн яам, байгаль орчны яамны удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа аваад үзээч ээ гэж л хэлмээр байна” гэв.


"БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” ХХК "БАРУУН БОР ТОЛГОЙ”-Г УХАХААР УЛАЙРЧ ЭХЭЛЖЭЭ

 

Завхан аймгийн Дөрвөлжин суманд алт ухаж, улмаар газар нутгийг нь цианидаар хордуулж буй гэх "Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн тухай  дараах мэдээлэл байгаа юм. Тус компани нь олон улсын хөрөнгө оруулалттай, захирлууд нь гадаад хүмүүс байдаг. Ерөнхий захирал нь солигдоод нутаг буцсан гэх бөгөөд одоо дэд захирлын албан тушаалыг Дэвид Браун гэх нөхөр хашдаг гэнэ. Тус компани нь Дөрвөлжин  суманд алт олборлох тусгай зөвшөөрлийг 2008, 2015 онуудад гаргуулсан байдаг байна. 2008 оны ашиглалтын лиценз нь 2021 оны зургаадугаар сард дуусах гэж байгаа ч дараагийн олборлолтоо эхлүүлэхээр хайгуулын ажил хийж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм. Тодруулбал, Дөрвөлжин сумын "Баруун бор толгой” гэх газар алт ухахаар улайран дайрах болжээ. Тэд нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын өөдөөс 2015 онд гаргуулсан ашиглалтын лицензээ харуулаад "Бид хуулийн дагуу энэ газарт олборлолт явуулах эрхтэй” хэмээн хариулдаг гэнэ. Хамгийн харамсалтай нь тус компани уул усыг нь ухаад зогсохгүй, үхлийн аюултай гэгддэг химийн хорт бодисоор Дөрвөлжин сумын газар нутгийг бузарлаж байгаа явдал юм. "Баян-Айраг эксплорэйшн” ХХК алт олборлолтын нуруулдан уусгах технологи ашигладаг аж. Алтны хүдрийн овоолго дээрээс цианидыг бороожуулах байдлаар цацдаг энэ аргыг  нуруулдан уусгах технологи гэдэг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар уурхайн энэ технологи  маш аюултай өндөр эрсдэлтэйд тооцогддог юм байна. Ийм л технологийг "Баян айраг эксплорэйшн” ХХК ашигладаг гээд бод. Тэгээд болоогүй дээрх технологийг ашиглахдаа аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх  хамгааллын стандартыг мөрдөхгүй, цианидыг удаа дараа гадагш алдсан нь дэндүү хариуцлагагүй байгаагийн илрэл юм. Ийм компанийг толгойг нь илээд энэ олон жилийн хугацаанд үйл ажиллагааг нь хэвийн явуулсаар байх уу.
 


1120 ЛИТР ЦИАНИДЫГ ГАДААД ТАЛБАЙД АЛДЖЭЭ


Баттай эх сурвалжийн мэдээлс­нээр "Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайн уусмал хадгалах савнаас боловсруулах үйлдвэр рүү дамждаг хоолой энэ сарын 12-ны өглөө задарсан. Хоолой задарсны улмаас 553 ам.метр талбайд 1120 литр цианид гадаа талбайд алдагдсан гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг тонн 120 литр цианид асгарч ойр орчмын талбайд уусаж, агаарт дэгдсэн гэсэн үг. Хүн 200 граммыг л уухад шууд үхэлд хүргэдэг гэх цианид тонноороо асгарсан гээд бод доо. Тэр бүс нутаг, ойр орчмын экологийн асуудал сүйрч байгаа л гэсэн үг. Үнэхээр аймшигтай.  Албаныхны мэдээлснээр уурхайн дөрвөн агуулахад 157 тонн цианид, 12 тонн идэмхий натри, 5600 литр азотын хүчил байсан гэх.

Уг уурхайд урьд нь буюу  2019 оны зургаадугаар сард үерийн ус даланг нь  сэтэлж орж ирсний улмаас 1700 гаруй ам.метр тал­байд цианид натритай ус алдагд­сан гэх мэдээлэл байгаа юм.

Ингээд бодохоор "Баян-Айраг эксплорэйшн” ХХК Дөрвөлжин сум тэр тусмаа  Цогт багийн нутаг дэвсгэрийг ухаж сэндийчээд зогсохгүй, химийн хороор бохирдуулж дуусаж байна.

Энэ бүхний үр дагавраар эргэн тойрны ан амьтан, жигүүртэн шувуудаас эхлээд хүн малын эрүүл мэндэд онцгой хохирол учирсаар л байна. Эхний удаад цианид алдахад болжмор  шувуу хоёр мянга гаруйд хүрч үхсэн гэх мэдээлэл бий. Мөн сүүлийн жилүүдэд Дөрвөлжин сумын ойролцоох хоёр нууранд шувууд олон тоогоор хорогдсон гэх мэдээллийг нутгийн иргэд өгөөд байгаа юм. Малчдын дунд малын хорогдол их болсон, малын гэдэс дотрын өнгө хав хар байдаг болсон сонин үзэгдлүүд гарах ажээ. Удаа дараа цианид алдсанаас болж, хөрсөнд химийн хортой бодисын нэвчилт үүсэх, ундны ус бохирдох аюулууд учрах эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Магадгүй их хэмжээний цианид ундны усанд уусчихсан бол Дөрвөлжин сумын нутгаар урсан өнгөрөх Завхан голоор дамжаад баруун таван аймгийн усны ай савд аюул нүүрлэж байгаа гэсэн үг.

ҮХЛИЙН АЮУЛТАЙ ЦИАНИД ГЭЖ ЮУ ВЭ?

Уул уурхайн салбарт алт ялгах технологид хэрэглэдэг Натрийн цианид /NaCN/  гэх энэхүү химийн бодис нь амьд буй бүхэнд асар их хор хөнөөлтэй гэнэ. Эндээс зөвхөн хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх зарим мэдээллийг хүргэе.

Амьсгалын зам:Амьсгалын ферментүүдийн хориг үүсгэх замаар хүний биеийн эд эсийн төвшинд дараах сөрөг нөлөөг үүсгэдэг байна. Үүнд толгой эргэх, даралт ихсэх,  амьсгал гүнзгийрэх, зүрхний хэмнэл алдагдах, төв мэдрэлийн тогтолцоо гэмтэх, ухаан алдах шинж тэмдэг илэрч болдог гэнэ.

Хоол боловсруулах зам: Дотор эрхтэн түлэгдэх, хүчил төрөгчийн дутагдал үүсэх, зүрх судасны хурц хямралд орох, таталт өгөх шинж тэмдэг илэрдэг байна.

Арьс салстын замаар: Арьсыг түлж, удаан эдгэдэг гүн шархлаа үүсгэнэ, нүд түлэгдэх, хүчтэй өвдөлт мэдрэгддэг аж.


ЦИАНИДЫГ ЦААЗЛАЯ
 

Улс орныхоо экологийн тэнцвэрт байдал иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дэлхийн ихэнх оронд цианид натрийг ашиглахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл манай улсад алт олборлодог захын уурхай нь цианидыг ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ. Уг нь  "Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад хэргийн сайдын 2008 оны арванхоёрдугаар сарын 29-ний 92/90 хамтарсан” тушаалаар "Химийн хорт болон аюултай бодис экспортлох импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын 2.1, 2.5-д зааснаар натрийн цианидыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлд­вэрлэх, худалдахыг хориглосон байдаг. Гэвч цианидыг хэрэглэх тохиолдолд "Байгаль орчин аялал жуучлалын яам”-наас тусгай зөвшөөрөл аваад ашиглаж болно гэсэн журам байдаг нь Монгол Улс цианидыг хүлээн зөвшөөрсөн гэдэгтэй агаар нэг юм. Тиймээс хэн дуртай гаднын нэг компани Монголын газар нутгаас алт ухаж, цианид натри хэмээх химийн хорт бодисыг хайр найргүй байгаль орчинд цацаж байгаа нь дэндүү харамсалтай. Энэ бүхний тод жишээ болсон Завхан аймгийн Дөрвөлжин сумынхан цианид натрид "живж” дууслаа. Төр гэж байгаа бол, дагаж мөрддөг хууль гэж байгаа бол "Баян-айраг эксплорэйшн” ХХК-ийн даварсан үйлдлийг таслан зогсоох цаг нь болсон гэдгийг энэхүү сурвалжилгаараа дамжуулъя.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

“Баян-айраг эксплорэйшн” ХХК Дөрвөлжин сумыг цианид натрид “ЖИВҮҮЛЖ” байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани