Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баян-Айрагийн уурхайд цианит натри алдагдаж, байгаль орчинд хохирол учруулсан гэв үү

Баян-Айрагийн уурхайд цианит натри алдагдаж, байгаль орчинд хохирол учруулсан гэв үү Завхан аймагт ганц байдаг уурхай Хонконгийн хөрөнгө оруулалттай "Баян-Айраг эксплорэйшн” компанийн эзэмшлийнх. Энэ уурхайн үйл ажиллагааны улмаас их хэмжээний цианит натри алдагдаж, хөрсөнд шингэсэн гэх гомдлыг хууль хяналтын байгууллагынханд шалгуулахаар мэдэгдсэн тухайгаа орон нутгийн эх сурвалж бидэнд мэдээллээ.

Тус аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг дээрх уурхайн орчимд олон тооны шувуу үхэж, харуул хамгаалалтын албаныхан нь түүж, цуглуулан устгаж байгааг орон нутгийн иргэд харсан байна. Улмаар үүнийгээ мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу Ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн гэнэ.

Энэ тухай Дөрвөлжин сумын нутгийн зөвлөлийн эх сурвалж "Баян-Айраг эксплорэйшн” компанийг орон нутагт хөрөнгө оруулж, сайн, сайхан үйл ажиллагаа явуулна гэж бодож байв. Тэгтэл байгаль орчинд хор хохирол учруулаад байна. Малчдын бидэнд хэлж буйгаар наймдугаар сарын 20-доос эхлэн эдний уурхайн орчимд болжмор олноороо үхэх болсон. Аравдугаар сарын 20-дын үед хууль хяналтын байгууллагынхан мэргэжлийн шинжээчидтэй хамт очиж шалгахад нийт 1000 болжмор үхсэн байсныг олж устгасан гэсэн мэдээлэл бий. Шувуу ингэж олноороо үхэж байгаа нь магадгүй химийн хортой бодистой холбоотой болов уу гэж үзэж байгаа” гэв.

Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж "Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн олборлолтын улмаас хөрсөнд цианит натри алдагдаж, шувуу олноороо үхсэн гэх мэдээллийг мэргэжлийн шинжээчдийн баг аравдугаар сарын сүүлчээр шалгаад ирсэн. Улмаар "Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй талбайд химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчсөний улмаас байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн.

Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлт удахгүй гарна. Тэндээс асуудал тодорхой болох байх. Тус уурхайнхан үйл ажиллагаа явуулахдаа анхнаасаа мал, амьтад, шувуудыг химийн хорт бодист ойртуулахгүй байх хамгаалалт хийгээгүйгээс ийм асуудал үүссэн байж болзошгүй. Түүнээс гадна хаягдлын сан нь ч цоорсон байх магадлалтай гэсэн анхан шатны дүгнэлт гарсан гэсэн. Шинжээчдийн дүгнэлт албан ёсны болмогц хаягдлын сан цоорсноос байгаль орчинд ямар хохирол учирч байгаа нь тодорхой болох байх” гэлээ.

Уг нь энэ мэт асуудлаас шалтгаалаад уурхайн үйл ажиллагааг түр зогсоох нөхцөл байдал үүссэнийг тэнд ажилласан шинжээчид холбогдох байгууллагад нь мэдэгдсэн ч ямар ч арга хэмжээ аваагүй, уурхай ажилласаар байгаа аж. Тэнд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал зөрчигдөх явдал ч гарч буй гэнэ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр уурхайн уурын зууханд ажиллаж байсан хоёр хүн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын журам зөрчсөнөөс нүүр нь түлэгдэж гэмтэн, орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж буй гэнэ.

Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй "Баян-Айраг эксплорэйшн” компани нь Хонконгийн "Керри” гэх группийн хөрөнгө оруулалттай, 2002 оноос хайгуулын үйл ажиллагаа явуулж, 2008 оноос ашиглалт явуулах болсон, Завхан аймаг дахь ганц уурхай аж. Тус компани нь энэ оны наймдугаар сараас Бороогийн алтны уурхайн адилаар нуруулдан уусгах технологи үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж буй гэнэ.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дахь алт, мөнгө, зэсийн асар их нөөцтэй Баян айраг уулыг эзэмшин үйл ажиллагаа явуулж буй уг ордод алтны 50 тоннын нөөц тогтоогдсон гэдэг. Харин "Баян-Айраг эксплорэйшн” компани 30 жилийн турш үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй юм байна. Тус компанийн эзэмших талбай нь 6102 га аж.

Харамсалтай нь тус компанийнхан хаягдлын сангийнхаа ус нэвтрүүлэхгүй байх ёстой хамгаалалтын давхаргад чанаргүй плёнк дэвссэнээс тэр нь цоорч, хөрсөнд нэвчиж байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь тус уурхайн өөрийнх нь лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон байна. Тиймдээ ч үйл ажиллагааг нь зогсоох үндэслэл бүрдсэн гэж шинжээчид үзсэн юм байна.

"Баян-Айраг эксплорэйшн”-ий үйл ажиллагаа явуулж буй Завхан аймгийн Дөрвөлжин сум бол тус аймгийн говийн бүс нутаг, усны хомсдолтойд тооцогддог аж. Говь л болсон хойно мэдээж гол, горхи бараг үгүй учраас худаг гарган газрын гүний усаа хүн, малгүй уудаг нь лавтай. Гэтэл хөрсөнд нь цианит натри нэвчиж байгаа нь орон нутгийн иргэд малчид, малд хор хөнөөл учруулж болзошгүй юм.

Магадгүй хэдэн жилийн дараа Хонгорын хордлого Дөрвөлжинд давтагдахгүй гэх газаргүй болох нь. Тиймээс яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар компанийн зүгээс ч, хууль хяналтын байгууллагынхан, БОНХЯ-ныхан ч анхаарч ажиллах цаг болжээ.

 

Г.Равжаа

Өнөөдөр сонин

Баян-Айрагийн уурхайд цианит натри алдагдаж, байгаль орчинд хохирол учруулсан гэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани