Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Баян-Айраг Эксплорэйшн”-ыхон цианит натри аюулгүй гэж орон нутгийнхны тархийг угаасан уу

“Баян-Айраг Эксплорэйшн”-ыхон цианит натри аюулгүй гэж орон нутгийнхны тархийг угаасан уу Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Баян-Айраг эксплорэйшн” компанийн орчимд олон тооны шувуу үхэж, энэ асуудлыг шалгахаар очсон хууль хяналтын байгууллагынхан цианид натри алдагдан, хөрсөнд шингэж байж болзошгүй гэж үзсэн талаар "Өнөөдөр” сонин өмнө нь цувралаар хүргэсэн билээ.

Энэ хэргийн эргэн тойронд юу болж байгааг эргэн сурвалжиллаа. Тус компанитай холбоотой дуулиан дэгдсэнээс хойш Баян-Айрагийн уурхайн кэмп дэх цахим сүлжээнийх нь орох гарах эрхийг хаасан гэдгийг орон нутгийн эх сурвалж хэллээ. Түүгээр ч зогсохгүй харуул хамгаалалтаа ч чангатгажээ. Тус уурхайд ажилладаг эх сурвалж, Дөрвөлжин сумын нутгийн зөвлөл болон өөр бусад эх сурвалжаас болж буй үйл явдлын тухай мэдээлэл цуглуулсан юм.

ҮХСЭН ШУВУУНААС ЦИАНИД НАТРИ ИЛРЭЭГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

"Баян-Айраг эксплорэйшн” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор олон тооны болжмор үхсэн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад Завхан аймгийн Дөрвөлжин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс гаргасан байдаг. Тус компани өвөг дээдсийнх нь ясыг тавьсан, эртнээс өвөлжөө бууцаа барин, нутаглаж ирсэн газрыг нь ухаж төнхөж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэдийн эсэргүүцэл их байсан юм.

2010 оноос хойш Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн малчид тэдний үйл ажиллагааг эсэргүүцээд эцэстээ өвөлжөө бууцаа худалдсаар таг болсон гэхэд хилсдэхгүй. Түүнтэй адил нутгийн зөвлөлийнхөн өргөдөл гаргаснаасаа хойш нэг их гавьтай хөөцөлдөөгүй бололтой.

Нутгийн зөвлөлийн дарга Т.Лувсандоржтой холбогдоход "Шувуу үхсэн хэрэг мандсаны дараа бид хууль хяналтын байгууллагад хандсан. Дүгнэлт нь ч урьдчилсан байдлаар гарсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс гаргасан дүгнэлтэд дурдсанаар үхсэн шувуудаас цианид натри илрээгүй гэсэн байна лээ. Гэхдээ бид хөндлөнгийн шинжээч хэрхэн дүгнэхийг хүлээж байгаа. Хууль хяналтын байгууллагынхан ч нэг тийш шийдвэрлэх биз. Нутгийн иргэд ч чимээгүй болсон. Шувууд нэмж үхээгүй юм шиг байна лээ” гэсэн юм.

Хэрэв "Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайн үйл ажиллагаанаас болоод газар нутаг нь хордож, шувууд нь үхэж байгаа гэж үзэж буй бол хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гартал ажлыг нь зогсоолгохоор БОНХЯ-нд хандах эрх уг нь нутгийн зөвлөлийнхөнд бий. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, тухайн компанид 20 жилийн хугацаанд дахин олгохгүй” гэсэн заалт байгаа шүү дээ.

Тэнд технологийн горим алдагдсан нь өөрсдийнх нь лабораторид хийсэн дүгнэлтээр тодорхой болчихоод байгааг бид өмнө нь мэдээлсэн. Гэтэл тус компанийнхан өөрсдийгөө хаацайлж, шувуу үхсэн нь манайхтай холбоогүй гэх шахам зүйл хэлж байгаа нь хачирхалтай. Уг нь үйл ажиллагааныхаа горимыг өөрчлөх нь зүйд нийцмээр.

ЦИАНИД НАТРИЙН САВЫГ ИЛ ЗАДГАЙ ХАЯХ НЬ ЗӨВ ҮҮ

Нуруулдан уусгах хэмээх технологийг тус компанийнхан ашиглаж буй юм билээ. Ингэхдээ цианид натритай ус руу шувуу орохгүй байх нөхцөл бүрдүүлэх ёстой атал тийм арга хэмжээ аваагүйгээс говийн шувууд ус хармагцаа шунган орж, уугаад нэг их хол нисэлгүй үхэдхийн унасан байх магадлалтай гэнэ. Тийм ч учраас нуруулдан уусгаж буй хүдрүүдийнхээ дэргэд "шувуу үргээгч” хэмээх ажилчин гаргаж, ойртон ирж буй болжморуудыг чулуудан хөөж байсан гэдгийг тус уурхайд ажилладаг эх сурвалж бидэнд өчигдөр мэдээлсэн.
Уг нь шувуу багтахааргүй тор татсан бол жигүүртнүүд ингэж олноороо үхэхгүй ч байсан юм билүү. Тэрбээр мөн "Энд интернэтийн сүлжээ тасалсан учраас хэд хоног холбоо барьж чадсангүй. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн орон нутгийн иргэдэд "Цианид натри аюулгүй” хэмээн гараа угааж үзүүлсэн гэх юм билээ. Аюулгүй атлаа шувуу олноороо үхэх үү. Амьтанд нөлөөлж байгаа болохоор газрын хөрс, гүний усанд нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй. Цианид натритай ус плёнканы цоорхойгоор хөрсөнд шингэж байж болзошгүй гээд хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Үхсэн шувуудыг шатааж устгасан байсныг саяхан цагдаагийнхан ирээд эд мөрийн баримт болгож авсан гэсэн. Шувуу шатаасан төмөр торх болон химийн аюултай хог хаягдал ил задгай хаясан зургийг явууллаа” гэсэн юм.

Химийн хортой болон аюултай хог хаягдлыг Баян-Айрагийнхан ил задгай шахам хаясан байгаа нь зураг дээрээс харагдаж байна. Магадгүй шувуу энэхүү хорт бодистой таглаагүй сав руу ороод үхсэн байхыг ч үгүйсгэхгүй. Харамсалтай нь манай хууль тогтоомжид химийн хортой бодисыг устгах журам л байхаас биш устгахаас өмнө хэрэглэсэн саваа хэрхэх талаар тодорхой тусгаагүйгээс "Баян-Айраг эксплорэйшн” компанийн эрх бүхий хүмүүс таггүй савнуудаа овоолон ил задгай, шувуу орох боломжтой нөхцөлд орхисон байгаа нь энэ.

Түүнээс гадна химийн хортой бодистой усаар гараа цэвэрлэн, орон нутгийнхны "тархийг угаасан” гэх. Цианид натри нь устай урвалд орж, хүн, малд онц аюултай синилийн хүчил үүсдэг гэдгийг дунд сургуульд химийн хичээл судалсан хүн бүр мэднэ. Энэ хүчил дэгдэмхий, 10-15 минутад л ууршин алга болдог гэдгийг химичид хэллээ.

Уг хэрэгт шинжилгээ хийж буй ажилтан "Үхсэн шувуудыг шар хөмсөгт чагнуухай болохыг тогтоосон. Цианид натри гэж та бүхэн бичээд байгаа болохоос албан ёсны нэршил нь натрийн цианид юм шүү дээ. Энэ бодис маш их дэгдэмхий. Тиймээс энэ бодист хордож үхсэн шувуудаас синилийн хүчил илрэхгүй байх нь элбэг. Богино хугацаанд агаарт ууршин алга болно. Үүнийг хуулийн байгууллагынхан хэрхэн ойлгож, дүгнэхээс шувуу мянгаараа үхэж, экологид хохирол учруулсан хэргийн хувь заяа шийдэгдэнэ. Мэргэжлийн хүний хувьд ийм л мэдээлэл өгч чадах байна” гэв.

Г.Равжаа

Өнөөдөр сонин

“Баян-Айраг Эксплорэйшн”-ыхон цианит натри аюулгүй гэж орон нутгийнхны тархийг угаасан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани