Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Баян айраг эксплорэйшн”-ий балаг-2

“Баян айраг эксплорэйшн”-ий балаг-2

 

Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн” компанийн уурхайд цианид натри алдагдаж, УОК-ийн шийдвэрээр Улаанбаатараас Шуурхай бүлэг очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцан шийдвэр гаргасан талаар бид мэдээлж байгаа билээ.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх төр засгийн шийдвэр бодит амьдрал дээр хэрэгждэггүй, орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чаддаггүй гашуун жишээний томоохон төлөөлөл бол "Баян айраг эксплорэйшн” компани. Сүүлийн 6 жил дараалан хүн ардын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах цианид натри алдаж байгаль орчин бохирдуулаад зогсохгүй орон нутаг, иргэдтэй хамтран ажиллах хууль журам, мөн үйл ажиллагаа явуулахтай холбоотой Монгол Улсын хууль журмуудыг удаа дараа зөрчсөөр ирсэн нь ч энэ шалгалтаар илэрсэн байдаг.

УОК-ийн шийдвэрээр Улаанбаатараас Шуурхай бүлгийнхэн газар дээр нь танилцаж Завхан аймгийн иргэдэд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид дараах асуултыг асуусан байдаг.

Хариултыг МХЕГ-ын Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр өгсөн юм.

-Одоо ямар нэгэн хор хөнөөл аюулгүй болсон гэж үзэж болох уу?

-Тухайн үед 07:50 цаг орчимд 8:15 цагийн хооронд энэ явдал болсон. Орчны хэм хүйтэн байсан. Гарсан ус уусмал тарж урсаад богино хугацаанд хөлдсөн. Газрын хөрс рүү гүн рүү нэвчиж чадаагүй. 10 орчим см зузаан мөс овоолсон талбай дээр байгаа. Аймгийн Ажлын хэсэг нимгэн газраа 20 см, зузаан газраа 50 см хүртэл ухаж хөрсийг цэвэрлэсэн байсан. Тиймээс тухайн үед хийгдэх ёстой авран хамгаалах ажлыг хийжээ гэж үзэж байгаа. Хөрсний 18 дээж, усны 5 дээжийг шинжлүүлэхээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хүргүүлсэн. Усны дээжийн шинжилгээ хийгдэж дууссан байна. Гүний усанд ямар нэгэн өөрчлөлт өгсөн байна уу, химийн хорт бодисоор бохирдогдсон байна уу гэдгйиг үзэж байгаа. Хохирол гараагүй байна гэсэн дүн гарсан байна. Сэтгэл амарч болохоор байна. Гэхдээ зайлшгүй мэргэжлийн байгууллагаар шинжилгээ судалгаа хийлгэж түүний дагуу байгаль орчин хүн малд хохирол учруулах хэмжээний аваар осол болсон эсэхийг тодорхойлох ёстой шүү.

Аймгийн МХГ-аас албан шаардлага өгнө. Түүний хүрээнд заагдсан асуудлыг арилгах нь ААН-ийн үүрэг. Тэр албан шаардлагад бодитой асуудал байх ёстой. Удаа дараа гараад байгаа осол аваар цаашид гарахгүй байхад чиглэгдсэн асуудлыг тусгаж өгөх ёстой. Урт хугацаанд авч хэрэгжүүлэх ёстой зүйлийг та бүхэн хамтдаа шаардах ёстой. Мэдээж түүнд нь төрйин байгууллагуудаас баталж өгч байгаа бичиг баримтууд түүний чанар агуулгын асуудал байна. Үүний та бүхэн анхаарах ёстой. Нэг талаас ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах асуудал яригдаж байгаа. Тийм учраас бид эрхийг хамгаалахын тулд 2 сарын хугацаа өгч дахин ийм аваар гарахгүй байх нөхцөл бүрдүүл.

-Ард иргэдийн зүгээс энэ компанийн үйл ажиллагааг зогсоож өгөөч гэсэн шаардлагыг тавьж байгаа. Энэ 2 сарын хугацаа өнгөрч үйл ажиллагаа явуулж эхлэхэд дахин ийм осол гарвал ямар хариуцлага тооцох вэ. 6 удаагийн аваар осол гаргасан. 2014 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш жил бүр цианит натритай холбоотой осол гаргасан?

-Ашигт малтмалын тухай хуулийн 66.3 дахь заалтаар өмнө нь МХГ-аас гаргасан байсан актыг хүчингүй болгоод хүндрүүлэх нөхцөлтэйгээр шийдвэр гаргалаа. Холбогдох хууль аюулгүй ажиллагааны дүрмийг удаа дараа зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг 2 сар хүртэл хугацаагаар зогсоож энэ хугацаанд зөрчлийг арилгуулаад хэрэв арилсан тохиолдолд үйл ажиллагаа цааш үргэлжилнэ. Арилгаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Энэ хуулийн дагуу явна.

-Зөрчил арилгаад үйл ажиллагаа явуулж байгаад дахин зөрчил гаргавал...

-Бид түүнийг тааварлах бололцоогүй. Зөрчил гаргахгүйн тулд ажиллаж байгаа. Хэрэв зөрчил арилаагүй бол тусгай зөвшөөрөл хүчингүй болно гэсэн юм.

Үргэлжлүүлэн МХЕГ-ын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан дараах мэдээллийг хийсэн билээ. Тэрээр:

-Угсралтын ажлын чанар анхнаасаа норм дүрмийн дагуу хийгдээгүй. Байх ёстой тулгуур хийц байхгүй бэхэлгээ хийгдээгүй. Шугам хоолой нь ямар ч гарал үүслийн гэрчилгээ байхгүй зориулалтын бус шугам хоолой байна гэдэг эхний зүйл байгаа. Шугам хоолойн өнгөний код гэж байдаг. хар шугам дээр цэнхэр канттай шугам байх ёстой. Энэ шугам маань цэвэр усны шугамд тавигддаг. Яг одоо химийн бодистой саарал усны ч юм уу бохир усны шугамуудад саарал улаан шар канттай шугам тавигддаг. УОК-ын бичиг баримтыг үзэхээр байх ёстой материал хоолой олдохгүй байгаа юм. Ямар сайндаа бид хагарсан шугам хоолойны дулаалгыг бүрэн хуулуулж байгаад түүн дээр байгаа тэмдэглэгээ бичиглэлүүдийг зургийг авч баталгаажуулсан. Улаанбаатарт очиж яаралтай судлаад ямар стандартаар үйлдвэрлэгдсэн ямар зориулалтай шугам хооллойг тогтооно. Ер нь энэ шугам хоолойг угсрахдаа чанар стандартыг хангаагүй ажил хийгдсэн байгаа юм. Ерөнхий гүйцэтгэгч нь монгол компани. Зураг төсөл Австрали компани хийсэн байна. 2013 онд зураг төслийг боловсруулж батлуулаад хийсэн юм билээ. Зураг төсөл нь маш их шаардлага хангахгүй, тайлбар тодорхойлолт нь дутуу. Нэг үгээр зураг төслийн байнууллага маш хариуцлагагүй хандсан, гүйцэтгэгч байгууллага хангалттай бариагүй. Түүн дээр нь захиалагч Баян Айраг ХХК захиалагчийн хяналтыг сайн хийгээгүй. Техникийн комиссоор хүлээж авсан байдаг. Улсын комиссоор аймгийн Барилга хот байгуулалт газрын харилцааны газар 2014 онд хүлээж авсан байдаг.

Осол болсон өдөр шинээр орсон оператор ажиллаж байсан. Тэр хүн хаасан нээснээ мэдэхгүй, асуултад хариулж чадаагүй. Техник ашиглалтын заавар дүрэм байна уу гэхээр байхгүй. Аюулгүй ажиллагааны заавар гэж жижиг цаас тавьчихсан. Шугам хоолойн үед ямар техник ашиглалтын дүрэм мөрддөг хаалт арматурын үед ямар техник ашиглалтын дүрэм мөрддөг вэ гэхээр байхгүй. Ашиглалтын ажилтнуудын хариуцлага, тэнд байгаа ашиглалытн үйл ажиллагаа маш хангалтгүй. Ийм хоёр том хүчин зүйлээс нөлөөлж энэ осол гарсан. Бид үүнийг цаашид гаргуулахгүй байх үүднээс шугам хоолой хаалт арматурын /даралттай шугам хоолой байгаа ш дээ/ даралттай хоолойнуудыг иж бүрэн шинэчлэн солих шаардлага тавьж байгаа. Ингэхдээ шинээр зураг төсөл гаргуулж түүний дараа шугам хоолой хаалт арматурыг шинэчилж солих, стандартын шаардлага хангасан тулгуур бэхэлгээ хийцүүдийг хийх үндсэн шаардлагыг тавина.

Шугам хоолойгоо олсоор дүүжлээд тавьчихсан. Тулгууруудыг төмрөөр түр тогтоочихсон, мод эвчихсэн зөрчил нийтлэг байгаа. Ерөөс угсралтын ажлыг хариуцлагагүй хийсэн. Дараа нь технологийн горим бариагүй. Осол гарах үед даралтын өндөр хэлбэлзэл үүссэн байгаа юм. 25 минутын хугацаанд 30-50 м.куб шингэн алдсан байх боломжтой. Хүн хүчээ сургах бэлтгэх ажил хийгдэх ёстой. Автомат ажиллагаатай зүйлүүд даралтын хэлбэлзэл үүссэн үед насос зогсох зэрэг зарим зүйлийг суулгах асуудал байна.

Одоо салчихсан байгаа хэсэг нь нэг төө буюу 18 см зайтай байна. Шугамаа хооронд нийлэх боломжгүй маш хатуу. Анхнаасаа татаж наасан байна. Уг нь таталт өгөхгүйгээр наах ёстой. Материалаа хэмнэсэн үү, угсралтын нөхөд залхуурсан уу татаж наагаад хүчдэл үүсгэчихсэн. Дээр нь гагнуурын технологи дээр алдаа гарсан. Мөчидхөн наасан. Зарим хэсэгт дутуу наасан. 6 жил гайгүй явсан. Шинэ хүмүүс ажиллаад хаалтыг битүү шахаж өндөр даралт үүсгэсэн байх магадлалтай. Эсвэл хаалтуудыг огцом нээж хааж цохилт үүсгэснээс үүссэн. Даралтын огцом цэг үүсгэснээс шугам наалтаараа салсан. Түүнд нь нөлөөлсөн зүйл бол угсралтын алдаанууд байсан. Шугам өөрөө унжилттай байсан. Тулгуурууд байх ёстой хэжмээнд тавигдаагүй учраас шугам унжсан. Ийм зүйлийг засч залруулаад шинээр шугам хоолой солих шаардлагатай. Тэгэхгүй бол дахиад шугам задрах эрсдэлтэй. Стандартынх нь дагуу угсарч шинэчлэх ёстой. Материал судлалын лабораториудыг авчирч үзлэг хийлгэх хэрэгтэй. Аль гагнуур дээр согог байна, насжилт ямар байна гэдгийг тогтоох ёстой.

Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга О. Болд:

-Бид Гамшгаас хамгаалах тухай хууль хуульд нийцүүлэн гаргасан дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Тус уурхайн үйл ажиллагаанд 2 ч удаа хяналт шалгалт хийсэн. Үүгээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.3 дугаар заалтаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна гэдэг. Мөн төлөвлөгөөг яаж хийх арга аргачлалыг зааж өгсөн. Энэ төлөвлөгөөг хийсэн байсан. Гэхдээ их ерөнхий болсон гэдгийг манай мэргэжлийн хүмүүс үзэж харж дүгнэсэн. Эрсдэлийн үнэлгээ хийдэг. Үүн дээр нь бас манай газрын Гамшгийн эрсдэлийн мэргэжилтэн үнэлгээн дээр нь зөвлөмж өгсөн. Мөн уулын аваар ослын төлөвлөгөө гэж байдаг. Энэ гурав дээр л онцгой байдлын байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт явуулах чиг үүрэгтэй гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагын зүгээс хуулийн тус компанийн үйл ажиллагааг 2 сараар зогсоосон юм. Цаашид дахин ийм төрлийн осол гарвал тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг ч онцолсон.

Тэгвэл Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл уржигдар энэ асуудлаар цахимаар хуралдсан юм.

Манай улсын уул уурхайн салбарт натрийн цианид ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь "Баян айраг эксплорэйшн” ХХК юм. Тус компаний боловсруулах үйлдвэрт 12 сарын 11-ний өдөр натрийн цианидын сулруулсан уусмалыг 813 м.кв талбайд алдсан осол гарсан.

БОАЖ-ын сайд, ХХБАББЗАЭҮЗ-ийн дарга Д.Сарангэрэл "Баян айраг эксплорэйшн компанийн хувьд маш хариуцлагагүй алдааг олон удаа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч  цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна.

Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлтийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй боловч нөгөө талаараа бүхэл аймаг, сумдаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй. Тиймээс Монгол Улсад ашиглах хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар цуцлаж МХЕГ-аас өгсөн 12 үүрэг,даалгаврыг ягштал биелүүлж, дахин ийм осол гаргахгүй байх нөхцлийг бүрэн дүүрэн хангасан үед натрийн цианид ашиглах дүгнэлтийн асуудлыг дахин хэлэлцэх саналыг гаргаж байна” гэсэн. Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх саналыг бүрэлдэхүүнээрээ бүрэн дэмжиж Баян айраг Эксплорэйшн ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

“Баян айраг эксплорэйшн”-ий балаг-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

    "Оюу толгой” төслийн ирээдүйг дэнслэх чухал цаг мөч ирж ...

2021 оны 01 сарын 19, 16 цаг 51 минут
Бээжин хотын нүүрсний зарцуулалт ихээхэн буурав

  "Арван гуравдугаар таван жил (2016-2020 он)”-ийн хугацаанд Бээжин ...

2021 оны 01 сарын 19, 15 цаг 11 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээлээ

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн ...

2021 оны 01 сарын 18, 18 цаг 55 минут
Шивээхүрэн боомтоор өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна

    Нарийн сухайтын бүлэг орд газарт өнөөдрийн /01.18/ ...

2021 оны 01 сарын 18, 16 цаг 23 минут
Тэдний тэвшинд “ТӨРИЙН” түрийвч яваа

 Манай эрчүүдийн энэ нэг "ГҮНДҮҮГҮЙ” зан олон буруугийн эхлэл болдог ...

2021 оны 01 сарын 18, 15 цаг 42 минут
Далайн ус шорвог болсоор байна

 Саяхан Хятадын Шинжлэх Ухааны Академийн Агаар мандлын физикийн ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 29 минут
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

 Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой орд бол Монголдоо ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 18 минут
БАЯНЗАМЫН ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО: Тээвэрчдийг цалин хөлсөөр хясан боогдуулж байна

      Тээвэр хүндэрч буй нөхцөлд тээвэрчдийг цалин ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 16 минут
Тээвэрчдийн ар гэр, үр хүүхэд, ах дүү, найз нөхдөд хүргэх захидал

      Тээвэр хийж яваа найзаасаа мөнгө төгрөг ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 09 минут
2021 оны 01 сарын 18, 13 цаг 08 минут
Цагаан хадны бараан амьдрал

      Алаг тармагхан цастай өмнийн цэнхэр говь налайж ...

2021 оны 01 сарын 18, 12 цаг 58 минут
Монгол Улс "Оюу толгой"-н далд уурхайг цуцалж магадгүйг олон улсад мэдээлжээ

      Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн ...

2021 оны 01 сарын 12, 17 цаг 29 минут
"Оюу толгой ХХК"-д Татварын Ерөнхий Газраас 649 тэрбум төгрөгийн акт тавьжээ

    Оюу толгой ХХК өөрийн цахим хуудаснаа Татварын ерөнхий ...

2021 оны 01 сарын 12, 12 цаг 14 минут
Оюу толгойн далд уурхайн гэрээг цуцлах шаардлагатай байна гэжээ

    2015 онд Оюу толгойн хувьцаа эзэмшигчид болох Монгол ...

2021 оны 01 сарын 12, 11 цаг 55 минут
Нүүрсний экспортын ойрын ирээдүй өөдрөг байна

  Дэлхий дахиныг хамарсан "COVID-19” вирусийн цар тахлын нөлөөгөөр ...

2021 оны 01 сарын 11, 13 цаг 50 минут
Л.Жаргалсайхан: Цианид хурдан задардаг хоруу чанар багатай, харин мөнгөн ус урагт нөлөөлдөг

    ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, ...

2021 оны 01 сарын 11, 13 цаг 35 минут
2021 оны 01 сарын 09, 17 цаг 48 минут
2021 оны 01 сарын 08, 15 цаг 59 минут
2021 оны 01 сарын 06, 11 цаг 18 минут
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-6

 Манай улс зарлигаар дархалсан  10 хайрхантай.  Тэр дотроос ...

2021 оны 01 сарын 06, 09 цаг 57 минут
"Багануур" ХК 4 сая тонн нүүрс олборлон борлуулна

    Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим ...

2021 оны 01 сарын 05, 11 цаг 10 минут
Багануурын уурхайн нүүрсний нийлүүлэлт өсжээ

      "Багануур” хувьцаат компанийн нүүрсний нийлүүлэлт ...

2021 оны 01 сарын 04, 11 цаг 35 минут
"Эрдэнэс Монгол" ХК-ийн дэд захирлуудыг томилжээ

      "Эрдэнэс-Монгол" компанийн  ТУЗ хуралдан, ...

2020 оны 12 сарын 31, 14 цаг 05 минут
Хармагтайн ордын 53.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

      Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны ...

2020 оны 12 сарын 30, 18 цаг 25 минут
“Баян айраг эксплорэйшн”-ий балаг-2

  Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа ...

2020 оны 12 сарын 29, 14 цаг 04 минут
Жилд 60 сая гаруй тонн газрын тос байгалийн хий олборлох орд байгуулав

 Энэ сарын 27-ны 10:00 цагт Хятадын хамгийн том газрын тос, хийн орд ...

2020 оны 12 сарын 28, 20 цаг 23 минут
2020 оны 12 сарын 28, 19 цаг 36 минут
2020 оны 12 сарын 28, 19 цаг 18 минут
Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрт урамшуулал хүртээлээ

 Цар тахлын амаргүй цаг үед уурхайчнаар овоглосон өрх бүрийг дэмжих ...

2020 оны 12 сарын 28, 18 цаг 48 минут
2020 оны 12 сарын 28, 18 цаг 34 минут
Монголын геологичид алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ

    "Эрдэнэс Монгол" нэгдлийн "Эрдэнэс силвер ресурс" ...

2020 оны 12 сарын 28, 10 цаг 59 минут
Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл хийнэ

    Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлэгч Багануур, ...

2020 оны 12 сарын 28, 10 цаг 56 минут
2020 оны 12 сарын 26, 17 цаг 21 минут
Оюутолгой компанид 228 сая ам.долларын татварын акт тавьжээ

 Монголын Татварын Ерөнхий Газраас Оюутолгой ХХК-д 228 сая ...

2020 оны 12 сарын 25, 14 цаг 52 минут
Оюутолгой компанид 228 сая ам.долларын татварын акт тавьжээ

  Монголын Татварын Ерөнхий Газраас Оюутолгой ХХК-д 228 сая ...

2020 оны 12 сарын 24, 16 цаг 34 минут
2020 оны 12 сарын 23, 13 цаг 09 минут
МАХН: Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой

  МАХН-ЫН ШААРДЛАГА   МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ...

2020 оны 12 сарын 23, 12 цаг 00 минут
Эдийн засагт нүүрсний экспорт голлох нөлөөгөө алдаагүй байна

      Монгол Улс бурхны хишиг гэлтэй нүүрсний арвин их ...

2020 оны 12 сарын 23, 11 цаг 35 минут
Оюутолгойн хөрөнгө оруулагчид Тусгай хороогоор ШАЛГУУЛАХ ХҮСЭЛГҮЙ...

      Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд ...

2020 оны 12 сарын 22, 17 цаг 36 минут
“Rio Tinto”: Оюу толгойн олборлолт 2022 онд эхэлнэ

  "Rio Tinto” компани Монголын Оюу толгой зэс-алтны уурхайн ...

2020 оны 12 сарын 17, 17 цаг 52 минут
Бидний “дургүй” уул уурхай

 Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжөөд 100 орчим ...

2020 оны 12 сарын 16, 19 цаг 07 минут
Алдагдсан протколын мөрөөр: Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн гэрээг дэмжсэн

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар өнгөрсөн баасан ...

2020 оны 12 сарын 16, 10 цаг 35 минут
Оюутолгойн гэрээг байгуулсан Д.Зоригтын үндэслэлгүй баяжсан асуудлыг хэзээ шалгах вэ?

 Монгол Улсын Засгийн газар 2009 онд Рио Тинто компанитай хамтран ...

2020 оны 12 сарын 16, 09 цаг 55 минут
“Эрдэнэт үйлдвэр" түүхийн ҮНЭ ЦЭНЭ

 Тэртээх 42 жилийн өмнөх  яг энэ өдөр эх  орныг минь ...

2020 оны 12 сарын 15, 15 цаг 59 минут
“Баян-айраг эксплорэйшн” ХХК Дөрвөлжин сумыг цианид натрид “ЖИВҮҮЛЖ” байна

 "Баян-Айраг эксплорэйшн" ХХК компанийн олборлолт явуулдаг алтны ...

2020 оны 12 сарын 15, 13 цаг 57 минут
БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаа албан ёсоор мэдэгдэв

      БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаа ...

2020 оны 12 сарын 15, 13 цаг 53 минут
“Бадрах энержи”-н үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас ...

2020 оны 12 сарын 15, 09 цаг 55 минут
Номхон далайн дор асар том супер галт уул байж болзошгүй

 Алеутын арлуудын зарим жижиг арал болон тэдгээрт байрлах зурган том ...

2020 оны 12 сарын 15, 08 цаг 56 минут
Компаниуд мөнгө төвлөрүүлдэг ч нөхөн сэргээлтээ хийдэггүй

 БОАЖЯ-ны төрийн сангийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ...

2020 оны 12 сарын 15, 08 цаг 54 минут
2020 оны 12 сарын 14, 18 цаг 04 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани