Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орон нутгийн иргэд геологичдыг хөөж туун, дарамт шахалт үзүүлдэг болжээ

Орон нутгийн иргэд геологичдыг хөөж туун, дарамт шахалт үзүүлдэг болжээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт илгээх ил захидал
 
Геологийн хайгуулын ажлыг шинэ шатанд гаргаж, геологичиддоо урам хайрлая! "Хүн байгалаас хишиг горьдож суух биш түүнийг булааж авах ёстой” гэсэн сургаалийг нэгэн эрдэмтэн судлаач хэлсэн байдаг билээ. Энэ сургаалийн булаах гэдэг үг өнөө үед тааламжгүй байж мэдэх юм. Гэлээ ч байгалийн хишгийг зүгээр биширч суугаад хүртэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Оюун бодлоо уралдуулж, хөдөлмөрлөж, хөрөнгө хүч гаргаж байж сая үр шимийг нь хүртэж байдгийг хүн төрөлхтний түүх гэрчилнэ.
Өнөө цагт Монгол түмэн маань байгалийн баялгаа (хишиг) хүртэж амьдарцгааж байгааг сүүлийн 30 жилийн түүх яруу тодоор харуулж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Байгальд тархаж хуримтлагдсан эрдэс баялгаа (эрдсийн түүхий эд) дотооддоо ашиглахын зэрэгцээ гадаад зах зээлд борлуулж байж л Монгол орон оршин тогтож байгааг дээр, дооргүй ойлгох биз ээ.
Бидний өнөөдрийн амьдралыг тэтгэж, тэнхрүүлж байгаа эрдэс баялгийн орд газруудыг өмнөх нийгэм буюу социализмын үед геологич (газрын баялгийг судлаач шинжээч) хүмүүс л олж илрүүлж, түүнийгээ хайгуулын олон үе шатны ажлаар нөөцийг баталгаажуулж тогтоосон гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Геологичдын нөр их хөдөлмөрөөр нээгдсэн томоохон ордуудыг энд дурьдвал Эрдэнэтийн овоо, Тавантолгой, Багануур, Оюутолгой, Цагаан Суварга, Хармагтай, Шивээ-Овоо, Нарийн Сухайт, Бор-Өндөр, Заамарын район... Геологийн судалгаа нь эрэл хайгуул шинжлэх ухааны олон салбарын үр дүн ололт дээр түшиглэн, хийгддэгээрээ онцлогтой. Тэр онцлогийг дагаж геологичид ч гэсэн тэр шинжлэх ухааны нэрийг дагуулж явдаг. Тухайлбал, геофизикч, гео-морфологич, геохимич, гидро-геологич, биогеохимич гэх мэт.
 
 
 
Геологичид ч гэсэн дээрхи чиглэлээр мэргэшсэн байх бөгөөд аливаа эрдсийн орд, илрэлийг цогц байдлаар судлаж тус бүрийн чиглэлээр эцсийн дүгнэлтүүдийг тодорхойлж өгдөг онцлогтой.
 
 
Геологичид нээсэн, судалсан бүхнээ өөрсдөдөө ашиг хардаггүй улс, орондоо л өгдөг. Эрдэнэтийн овоогоор овоглосон Төрийн шагналт геологич Г.Сандуйжав, Л.Мягмар нар Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн эзэн болоогүй, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу дахиад нэг Эрдэнэт шиг орд нээх юмсан гээд л алхаа бариад, хээрийн цүнхээ үүрээд геологийн судалгаандаа ажиллаж байсан даа.
 
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Мөнхтогоо Өмнөд Монголын нутаг дэвсгэрт нүүрсний олон ордын хайгуул хийж, ашиглалтанд шилжүүлсэн ч өөрөө нэг ч ордын эзэн болоогүй л байна.
 
Өнөөдөр Монголын ард түмэн цар тахлын өвчинд нэрвэгдэж, улс даяараа л маш хүнд байдалд, ёстой л мостонд орсон бөхтэй адил байна. Энэ хүнд байдлыг даван туулахад нөгөө л заримд нь ад шоо үзэгдэж хэл ам дагуулж байдаг уул уурхайн үйлдвэрүүд аминд нь орж байх шив дээ. Энэ ач тусыг Засгийн газар, түүний дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ард түмэндээ зөв ойлгуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ эрдэс баялийг нээн илрүүлж уурхай байгуулах бүх нөхцлийг бүрдүүлж өгдөг геологичидоо мартаж болохгүй шүү!
Сүүлийн үед мартахааргүй үйлс бүтээсэн геологичидынхоо ариун цагаан хөдөлмөрийг урам хайрлаж эрэл хайгуулын ажлыг далайцтай өрнүүлж, идэвхтэй ажиллах эрх зүйн орчинг ойрын хугацаанд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт заалт оруулж шийдэх боломжтой. Өнөө үед геологи хайгуулын ажлыг орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллага (сум, баг) маш дурамжхан хүлээн авч ихэнх тохиолдолд ажлыг хийлгэхгүй, хөөж туух, дарамт шахалт үзүүлж байгаа нь ердийн үзэгдэл болсон байна. Ийм өрөөсгөл хандлага нь геологичдын ажилд ноцтой хохирол учруулж байна.
 
 
 
Энэ зохисгүй байдлыг таслан зогсоож, геологи хайгуулын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах цаг болоод байна. Геологичдын нэр хүнд унаж байгаа тухай Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай нэг уулзалт дээр ярихдаа "Дээр үед (социализмын үе) нутгийн ард иргэд гөологийнхон ирлээ гэхээр ихэд сонирхон, "Манай нутагт ямар баялаг байна вэ ?” гээд л өөрсдийн сонирхсон эрдэс чулууны хэлтэрхий хүртэл барьж ирээд асууж лавлаж, шинжилж судлаж өгөөрэй гээд л олзуурхаж байдаг байлаа. Тэгсэн чинь одоо цагт геологичдыг бараг л хөөж туух холгүй байна” гэж хэлж байсан нь санагдаж байна. Харин сүүлийн үед буюу 2020 онд олзуурхууштай чухал үйл ажиллагаа өрнөж байгааг харахад бахархууштай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар батлагдан гарсан "Алсын хараа 2050” хөтөлбөр нь гөологи, уул уурхай төдийгүй Монгол Улсыг хөгжүүлэх цогц бодлого юм. Уг хөтөлбөрийн 4.2.5-д "Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ” гэж заасан байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтарч нарийвчилж тодотгосон төлөвлөгөө гарган түүнийгээ мөрдөж ажиллахыг уриалж байна.
Монголын геологийн салбарын чадварлаг мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүд нэгдэж Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийг байгуулсныг цаг үеэ олсон томоохон үйл хэрэг болсон гэж өвгөн би олзуурхаж явдаг. Энэхүү мэргэжлийн байгууллагатай төр засаг хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
 
 
Ахмад геологич Хөтгөрийн ДАГВАДОРЖ
Орон нутгийн иргэд геологичдыг хөөж туун, дарамт шахалт үзүүлдэг болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани