Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Сайханбилэг гарч ирнэ гэдэг чинь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио”-тай зөв “ярьж” байна гэсэн үг

Ч.Сайханбилэг гарч ирнэ гэдэг чинь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио”-тай зөв “ярьж” байна гэсэн үг

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

"... "Рио Тинто” болохгүй байна” гэхээр өрвөлзөөд босоод ирдэг бүлэглэл Монголд бий. Тэр бүлэглэл голдуу төр түшиж явсан, төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан эрхмүүдээс бүрддэг нь эмгэнэлтэй санагддаг юм.

Бүтэн нэг үе буюу 12 жилийн турш хэрэгжиж буй Оюутолгой төслийн үр шим нь бидний монголчуудад 2.2 тэрбум ам.долларын л өр болж үлджээ.

Өр яагаад үүссэн бэ гэдэг схемийн талаар "Зууны мэдээ”хоёр жилийн өмнө нь мэдээлж, нийтэлж л байсан. Сануулахад, "Рио Тинто” дундаа зуучлагч компани оруулчихаад Монголд мөнгө хүүлээд сууж байдаг нь нууц биш болсон. Оюутолгойгоос зээлийн хүү "Мовеле С.А.Р.Л” гэдэг компаниар дамжаад "Рио Тинто”-д оччихдог сүлжээ байдаг юм. Тодруулбал, "Рио Тинто” компани 2010 онд  "Мовеле С.А.Р.Л”  гэдэг оффшор охин компаниа Люксембургийн Вант улсад байгуулсан. Энэ компани эргэлтийн хөрөнгө байхгүй ч олон улсын зах зээлд компаниудын хувьцааны эргэлт, хөрөнгийн зээл олгох зэрэг том том үйл ажиллагааны чиглэлийг гэрчилгээн дээрээ бичүүлсэн байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн манай Оюутолгойд зориулж байгуулсан компани болох нь олон баримтаар нотлогддог. Тухайлбал, "Мовеле С.А.Р.Л”  компани 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр ердөө 12.5 сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулагдсан. Гэсэн атал цаасан дээр Оюутолгойн хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулагч болчихсон байгаа юм. 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр "Мовеле С.А.Р.Л” , "Оюутолгой” ХХК-иудын хооронд Хувь нийлүүлэгчдийн зээлийн эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн. Үүгээр "Айвенхоу Майнз” компани нь хөрөнгө оруулалт гэж хэлэх боломжгүй "зээл”-ийг зээлдүүлэгч талд шилжүүлж байгаа нь халхавч төдий зүйл байсан. "Мовеле С.А.Р.Л”  компанийн бүх тайлангаас "Айвенхоу Майнз” компанид зээл олгосон, авлагатай гэдэг нотлох баримт байдаггүй гэдгийг эх сурвалжууд хэлсээр байгаа юм.

Энэ мэтийн фактуудыг манай ҮАГ, АТГ, УИХ-ын ажлын хэсэг аль хоёр жилийн өмнө хяналт шалгалт хийгээд гаргаад ирсэн. Харамсалтай нь эдгээр шалгалтын материалууд олон нийтэд танилцуулагдалгүй, дарагдаад алга болсон.

Чухамдаа ингэж үүссэн өр ширийг одоогийн Засгийн газар яриад, эсэргүүцээд байгаа юм. Ингэхдээ УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар "Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын дагуу "Рио Тинто”-тай хэлэлцээрийн ширээний ард суусан. "Рио Тинто”-д өмнөх татваруудын зөрүүг нэхэмжилж гаргуулах, ногдол ашгийг нийгмийн хариуцлагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгнүүлэх, Дубайн гэрээг өөрчлөх зэрэг шаардлагыг тавьж байгаа юм байна лээ.

Хамгийн сүүлд "Рио Тинто”-гийн зүгээс дөрвөн санал тавьсан. Тус компани "...Нэгдүгээрт, Монгол Улс 2051 оныг хүртэл 22 тэрбум ам.долларын өр үүрнэ. Өнөөдрийг хүртэл 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон. Үүний 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэе. Хоёрдугаарт, хэрэв далд уурхай цагтаа ашиглалт орсон бол Монгол Улсын Засгийн газрын авах татвар, орлогыг дүйцүүлж нэг их наяд төгрөг буюу 350 сая ам.долларыг гурван жил дараалан өгье. Гуравдугаарт, далд уурхайн зардал 5.4 тэрбум ам.доллараас хэтэрсний менежментийн төлбөрийг авахгүй. 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотой баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг зогсооё. Дөрөвдүгээрт, зардлын хэтрэлтийг нэмж батлуулъя” гэсэн байгаа юм. Харин Засгийн газрын ажлын хэсэг үүнийг хүлээж авалгүй гүрийжээ. Нөгөөх "...Монгол Улсын төлөх ёстой гэх 2.3 тэрбум ам.долларыг тэглэх, Дубайн гэрээг цуцлах” асуудал дээр гол анхаарлаа хандуулж буй аж.

Нэг үгээр хэлбэл, ингэж засаг чангарч, "Рио Тинто” гэдийж байгаа өдрүүд үргэлжилж байна. Тэгмэгц Засгийн газрын эсрэг чиглэсэн улс төр идэвхжээд ирэв. Бүгдээрээ л харсан. Энэ бүхний ард дээр хэлсэн бүлэглэл ажиллажээ. Тэд Сүхбаатарын талбай, сошиал сүлжээнд маш идэвхтэйгээр хөдөлгөөнд орлоо. Гар, хөл бологсдын талаар энд бичиж цаг, цаас гарздаад яахав.

Харин Монголоосоо дайжаад нэг жил арван сар болж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэнэт гарч ирж дараалан "мэдэгдэл” хийсэн нь анхаарал татаж байгаа юм. Тэрбээр 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр өөрийн цахим хаягаар мэдэгдэл хийхдээ, "...Дубайн гэрээ цагаа олсон маш сайн үйл явдал болсон, өөрийг нь шүүмжлэхгүй байх ёстой, энэ гэрээг сайжруулах талаар бүх үеийн Засгийн газар ажиллана” гэсэн агуулга бүхий зүйл ярьжээ. Түүнийг ингэж ярьсны дараа олон монгол хүн дургүйцсэн. Тухайлбал, АН-ын генсек асан Л.Эрхэмбаяр "...Битгий ард түмнийг тэнэг, юу ч ойлгодоггүй гэж доромжилж уур хүргээд бай. Аятайхан бай хүүхэд ээ. Тэсэж чадахгүй хэдэн үг хэлчихье. Чи болон бүлэглэл нууцаар Дубайд очсон. Чи "Рио Тинто”-гийн тансаг зардлаар ашгаа авсныг нь хүлээн зөвшөөрсөн, "Рио Тинто”-гоос өндөр хүүтэй мөнгө Оюутолгойд зээлүүлж мөнгө хүүлэх боломж олгосон, дагалдах баялгаас АМНАТ татвар тооцохгүй гэж УИХ-ын эрхэнд халдаж, ард түмнийг хохироосон, угаасаа гэрээнд өөрчлөлт оруулах явдал чиний болоод бүлэглэлийн мэдэх асуудал биш. УИХ-ын эрхийн асуудал байсан” гэжээ.

Ер нь яагаад Оюутолгой төслийг шалгасан маш ноцтой шалгалтын дүн, дүгнэлт нам дарагдаад алга болдог вэ. Өнөөдөр Ч.Сайханбилэг ямар учраас гарч ирж Дубайн гэрээг хамгаалж байна вэ. Гавьяат дуучин, консул асан нөхдүүд, бас бус олны танил сошиал "од”-ууд тэмцэгчийн дүрээр гарч ирж Засгийн газрын эсрэг хашгичих болсон бэ.

Нэг үг сануулъя л даа. 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн гэрээнүүдийг зурсан Засгийн газрын тэргүүн С.Баяр "... Гэрээний төслийг эцэслэх явцад ҮАБЗ-өөр удаа дараа нухацтай хэлэлцэж, гэрээг боловсруулах, чамбайруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. ...Оюутолгойн энэ төсөл нь дор хаяж 50 жилийн хугацаанд хэрэгжих урт хугацааны төсөл учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үеийнхэн хүртэх бус, цэцэрлэг, яслид хүмүүжиж аав ээжийнхээ хайранд өсч торниж байгаа та бидний үр хойч үеийнхэн ч гэсэн үр өгөөжийг хойшид ч хүртсээр байх юм” гэсэн галтай цогтой үгсийг та бидэнд хандаж хэлж байв шүү дээ. Харамсалтай нь өнгөрсөн 12 жилд бид 2.3 тэрбум ам.доллар, 2051 он гэхэд 22 тэрбум ам.долларын өр үүсэх тооцоог "Рио Тинто” өөрөө гаргаж өгөөд байна.

Тэгвэл Оюутолгойн гэрээнээс хойшхи 12 жилийн хугацаанд С.Баярынхтай нийлээд  найман Засгийн газар ажиллажээ. Бас дөрвөн УИХ-ын бүрэн эрх хэрэгжсэн байдаг.

Бүгд л С.Баярын адил "Рио Тинто” Монголыг гоё болгоно гэж үзэж, дуу хоолой нь болж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, "Рио Тинто”-гийн өөдөөс Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хэмжээний үг дуугарчихаж чадахгүй болчихсон байдаг. Тэгж хэрэлдэх боломжоо худалдчихсан. Ганцхан жишээ, 2019 онд УИХ-ын ЭЗБХ-ны дарга нь УИХ-ын гишүүдийн танилцаж амжаагүй шалгалтын дүнг "Рио Тинто”-д явуулчихаад баригдаж байсан шүү дээ. Бас сая энэ Ч.Сайханбилэгийг харж байгаа биз. Өртэй хүн ингэж л үсэрч гарч ирдэг.

Тийм болохоор эндээс бид ганц л том дүгнэлтийг олж авлаа. Зөв, буруугаа ч олоод харчих шиг боллоо. Юу гэвэл, Ч.Сайханбилэг гарч ирнэ гэдэг чинь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Рио Тинто”-тай зөв "ярьж” байгаа юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ч.Сайханбилэг гарч ирнэ гэдэг чинь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио”-тай зөв “ярьж” байна гэсэн үг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани