Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Уламбадрах: Ашиглалт, лицензээс гадна олборлох эрхийг нээж өгөх хэрэгтэй

Х.Уламбадрах: Ашиглалт, лицензээс гадна олборлох эрхийг нээж өгөх хэрэгтэй

 

"Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг "Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МУИС-ын Геологи, геофизикийн тэнхимийн дэд профессор, доктор Х.Уламбадрахыг урьж ярилцлаа.
 
ГЕОЛОГИЙН САЛБАР 10 ЖИЛИЙН ДАРАА БОЛОВСОН ХҮЧИНГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛД ОРСОН
 
-Геологи, уул уурхай манай улсын тулгамдсан асуудлын нэг. Монгол Улсыг авч явж байгаа гол салбар учраас хүн бүр сонирхож байгаа. Энэ жил Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 83 жилийн ой тохиож өнгөрсөн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Энэ үеэр "геологийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах боломж хумигдаж” байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Одоогоос 10 жилийн өмнө бид лиценз олголтын асуудлыг ярьдаг байсан. Тодруулбал, Монгол Улс хэт их лиценз олгож байна. Энэ их лицензийг ингэж олгох нь зөв үү. Хариуцлагагүй компаниуд лиценз авч байна. Лиценз дагасан наймаа их байна зэргээр ярьдаг байсан. Тодорхой хугацааны дараа олборлолт хийж эхэлсэн. Олборлолтын дараа байгаль орчны асуудал үүссэн. Энд тэндгүй олборлолт хийгдэж байна. Малчид бэлчээргүй боллоо гэх болсон. Энэ мэтчилэн уул уурхай дагасан асуудал, хүндрэлүүд циклиэрээ  явж ирлээ. Тэгвэл одоо геологи хайгуулын ажлыг хийх боловсон хүчин байхгүй болох уу гэсэн шинэ асуудал үүсээд байна.
 
Тухайлбал, Геологийн  ангид сурч байгаа оюутны тоо хэт цөөрсөн. Төгссөн оюутнуудын хувьд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа зэрэг асуудал нь 5-10 жилийн дараа Монгол Улс геологичоор ажиллах боловсон хүчний хомсдолд орох эрсдэлийг бий болгож байна. Ажлын байр хангалттай байгаа ч ажиллах хүчин байхгүй болох энэ асуудлыг үе шаттай шийдэхгүй бол геологийн салбарт хүндрэл учрах эрсдэл үүссэн.
 
Яагаад оюутнуудын тоо багассан бэ гэхээр Уул уурхай, геологи хоёрыг тусдаа салбар гэдгийг ойлгохгүй байгаа байна. Саяхан би хөдөө ажлаар яваад ирлээ. Зарим нэг хүүхдүүд "Уг нь би энэ мэргэжлийг сонирхож байсан юм. Гэвч аав, ээж маань газар ус ухдаг ажил хийж яах юм бэ. Тэгснээс өөр мэргэжилтэй бол гээд болж чадаагүй” гэж мэр сэр ярьж байна. Энэ юуг харуулж байна гэхээр төгсөөд л газар ухаад явчихна гэсэн ойлголттой болсон байна. Энэ нь бас бидний хэт шашинлаг ёс заншилтай холбоотой байх л даа. Жилд 15-20 хүүхэд МУИС-ийн Геологи, геофизикийн ангид элсэж орж ирдэг.  Түүний зарим нь өөр анги руу шилждэг, бас зарим нь жилийн чөлөө авдаг. Ингээд жилдээ арав орчим хүүхэд л төгсдөг. Жил ирэх тусам багасах хандлага ажиглагдаж байгаа.
 
сонин mn
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ТӨРӨӨС СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
 
-Геологи бол байгалийн шинжлэх ухаан. Гэвч байгалийн шинжлэх ухааны салбарт элсэж буй хүүхдийн тоо Монгол Улсын хэмжээнд буурсан. Байгалийн ухааны салбарт оюутан элсүүлэхийн тулд улсаас тэтгэлэг өгснөөр энэ асуудал шийдэгдэхгүй. Хуучин социализмын үе сайхан байжээ гээд хүмүүс эргэн дурсаад байдаг. Тогтолцоо нь тэр үед өөр байсан учраас хүмүүс тэгж яриад байгаа юм.
 
Тухайлбал, байгалийн ухаанд суурилсан мэргэжлийг сонирхох хүмүүс хамгийн их байсан үе. Байгалийн ухаанаар амжилт гаргах нь улс орны хөгжил цэцэглэлтэд ингэж нөлөөлдөг, инженерүүд, байгалийн ухааны чиглэлээр ажилладаг хүмүүс геологичид, химичид, математикчид, физикчид мундаг гэсэн ойлголтыг төр засгаас иргэдэд ойлгуулдаг байсан. Харин одоо санхүүч, хуульч, эдийн засгаар явсан хүмүүс гоё амьдраад байгаа юм шиг ойлголтыг төрүүлээд байгаа.
 
Тэд дарга болж их мөнгө олж байна гэсэн ойлголт үүсчихсэн. Тиймээс нийгмийн ухааны чиглэлээр явах нь амар юм байна гээд байгалийн ухааны чиглэл хаягдчихаад байгаа юм. Тиймээс нийгмийг хамарсан байгалийн ухааныг сурталчилсан төрийн бодлого хэрэгтэй байна. Ингэснээр хэсэг хугацааны дараа энэ салбарын мэргэжлүүд эргэн сэргэх боломжтой. Жишээлбэл, МУИС-д хими, физикийн чиглэлээр 2-3 хүн л төгсөж байгаа бол хууль, эдийн засгаар зуу зуун хүн төгсөж байна. Энэ нь төрийн бодлого хэрэгтэйг л харуулж байгаа хэрэг. Төрөөс бодлогоор байгалийн ухаан, геологийн сурталчилгаагаа идэвхжүүлж, лицензээ тавиад өгөх юм бол аажмаар хэвийн голдиролдоо орно.
 
АЖИЛ ОЛГОГЧДЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ДУТМАГААС БОЛЖ АЖИЛЛАХ ХҮЧИНГҮЙ БОЛСОН
 
-Манай улсын зарим ажил олгогч байгууллага, компаниудын нийгмийн хариуцлага муу байдгаас болж залуучууд ажил хийх дургүй болж байна. Бид төгсөгчдөөсөө жил бүр судалгаа авдаг.  Ингэхэд хэд хэдэн шалтгаан гарч байгаа. Жишээлбэл, зарим компани шинэ орсон хүмүүсээ эхний гурван сар туршилтаар явуулдаг. Арай гэж жинхлээд цалингаа авах гэхээр дутуу өгдөг. Түүнээс үүдэж анхны итгэлтэй байдал нь алга болдог зэргээр шантраад гарсан тохиолдлууд элбэг. Мөн тогтвортой ажлын байр алга. Зун хөдөө яваад өвөл нь суурин боловсруулалтаар боловсруулдаг тогтолцоотой ажил. Гэтэл компаниуд зун хөдөө явуулчхаад өвөл нь цалингүй амраадаг. Өвөл ажиллуулсан ч бүтэн улирлын турш ажиллуулахгүй тэдэн сар ажилла, тэгээд дараагийн хөдөө явах хүртэл түр чөлөөлнө гэдэг.  Ингэхээр тогтвортой ажлын байранд мэргэжлээсээ өөр ажил хийдэг. Шинэ үеийн хүүхдүүд бол бүх юмыг гоёор хүлээж авахыг хүсэж байгаа юм. Тогтвортой ажлын байр, ахиу цалин, боломжийн ахуй хангамж хүсээд байгаа. Мөн цалин хангамж харьцангуй бага ч нөлөөлж байна. Ар гэртэйгээ ойр баймаар байна. Тиймээс геологийн мэргэжил бол надад тохирох ажил биш гэдэг цөөхөн хувь бас байна.  Бид барууны стандартад очиход хол байгаа.
 
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙ ХОЁРЫГ ЯЛГАЖ САЛГАХ ХЭРЭГТЭЙ 
 
-Манай ард түмний хувьд геологи, уул уурхай хоёр чинь ялгаатай салбар юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуучин бол ялгаатай явдаг байсан. Одоо геологи, уул уурхай гээд нэг нэршил болгож холбочихоод байна.Тиймээс  энэ хоёр салбарын алдаатай оноотой асуудлуудыг хоёр салбарт хамтад нь наагаад байна. Геологи хайгуулын үед байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин хариуцлагагүй уул уурхай ард иргэдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Геологичид ирээд явахаар, араас нь уурхай нь ирээд ухдаг, тиймээс иргэдийн зүгээс нийтэд нь эсэргүүцье гэсэн хандлага бий болсон.
 
Геологийн судалгаа, хайгуул нь Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг бэлдэж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах ёстой салбар. Харин уул уурхайн асуудал дээрээ төр бодлогоо тавих хэрэгтэй байна.
 
Уул уурхай бол гадаад валют олж байгаа ганц салбар боловч аль ордыг ашиглах, алийг нь ашиглахгүй байх вэ гэдэг нь төрийн бодлого байхгүй юу. Энэ нь геологид ямар ч хамаагүй. Геологчид бол хайгуулаа хийгээд л нөөцөө бэлдээд л яваад байхад болно. Олон улсад бол нөөцөө бэлдэхтэй зэрэгцээд нөөцөө хамгаалах, нөөцлөх гэсэн зарчимтай ажилладаг. Тодруулбал, бид нэг орд олчихвол том, жижиг хамаагүй шууд маргаашаас нь олборлох биш нөөцлөхийг хэлээд байгаа юм. Энэ ордыг одоохондоо ашиглахгүй, энийг 50 жилийн дараа 100 жилийн дараа ашиглана, харин одоо энэ ордоо олборлоё гэсэн төрийн бодлого хэрэгтэй. Гэвч ийм төрийн бодлого дутмаг байна. Ашиглалтын лиценз авсан бүх хүн том, жижиг хамаагүй олборлолт хийж байна, тэр эрх нь ч нээлттэй. Зарим нь гараараа ч болтугай ухаж байна шүү дээ.
 
ЛИЦЕНЗ ОЛГОЛТЫГ НЭМСНЭЭР ГЕОЛОГИЙН САЛБАР ХЭВИЙН БАЙДАЛДАА ОРНО
 
-Геологийн салбарыг үндэслэлтэйгээр дээш татах нэг арга бол лиценз олголтыг нэмэх юм. Ингэснээр геологийн салбар хэвийн үйл ажиллагаандаа орох боломжтой болно. Геологийн салбарын гол зангилаа лиценз олголт дээр тогтож байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн үндсэн логик бол лицензийг ямар зарчмаар олгох вэ гэсэн лицензийн харилцааг зохицуулсан зүйл юм. 2010 оноос хойш лиценз олгогдохгүй, ерөнхийдөө зогсонги байдалд орсон. Ингэснээр геологиудын ажиллах орон зай хумигдчихаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2010 оноос өмнө олгогдож байсан лицензүүд дээр хийгдэх ажил дуусчихаад нэмж олгохгүй болохоор ажил байхгүй болоод байна гэсэн үг.
 
Одоогоор манай улсад ашиглалтын лиценз нь 1800 гаруй, хайгуулын лиценз нь 1200 орчим байна. Энэ нь монголын газар нутгийн маш бага хувь юм. Тиймээс лицензээ олгох хэрэгтэй. Төр засгийн  мэдээг харахаар лиценз олгохоор боловсруулж байна. Удахгүй олгоно л гээд байгаа.
 
2010 оноос хойш 12 жил боллоо. Энэ хооронд ажиллах хүчний хомсдолд орохоор уналтын байдалд орчихоод байна. Цаг хугацаа алдалгүй шийдмээр байна. Лиценз олгоод эхлэх юм бол гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэнэ. Өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлэг дээр геологиуд ярьж байна л даа. "Хэрэв лиценз олгоод эхэлбэл манай хөрөнгө оруулагчид орж ирэхэд бэлэн байгаа” гэнэ. Гадаад гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагч нар ч ажиллахад бэлэн байгаа. Өмнө хөрөнгө оруулалт, лиценз олголт сайн байсан учраас геологи уул уурхайн салбар сайн хөгжсөн.
 
ГЕОЛОГИО ДАГАЖ УУЛ УУРХАЙ НЬ ЯВДАГ ЗАРЧИМТАЙ
 
-Сүүлийн жилүүдэд геологичид орон нутагт ажиллахад их хүндрэлтэй байсан. Харин одоо бол геологийн холбогдох төрийн байгууллагуудаас "Ажил хийхээр хүмүүс очсон” гээд орон нутаг руу нь бичиг явуулдаг болсон. Энэ нь орон нутагт ажиллахад амар болгож өгч байгаа юм. Гэхдээ орон нутагт ажиллах нь одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулахад асар их дарамт мэдрүүлдэг болсон. Жишээлбэл, саяхан хөдөө явж  чулууны дээж авахад малчид нэг нэгээрээ ирээд манаад байгаа юм. Гурван цаг  тутамд нэг мотоцикльтой хүн ирээд хараад суугаад байх нь их хэцүү байсан. Энэ нь нөгөө л иргэдийн буруу ойлголтоос болж байгаа юм. Энэ нь хайгуул, зураглалаа байтугай геологи, уул уурхайгаа ялгаж ойлгохгүй байгаатай холбоотой.
 
сонин mn
Хариуцлагатай уул уурхайг дагуулж геологийг хөгжүүлэх гээд байна. Гэвч геологио дагаж уул уурхай хөгждөг зарчимтай. Тэгвэл хариуцлагатай уул уурхайн асуудлыг төр өөрөө хариуц. Геологичдод ажиллах боломжийг нь олгооч ээ гэдэг л асуудал үүсээд байгаа юм. Геологи гэдэг бол уул уурхайгаас багадаа 10 жилээр түрүүлж явдаг. Геологийн нөөц бэлтгэгдсэнээр уул уурхай араас нь олборлодог. Тэгэхээр уул уурхайг дагах боломжгүй нь харагдана. Уул уурхайн ард геологи явбал уул уурхай олборлох юмгүй болно гэсэн үг.
 
ОЛБОРЛОЛТЫН ЭРХ ГЭДЭГ ЗААЛТЫГ НЭМСНЭЭР ЭНЭ БҮХ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ
 
-Дээрх асуудлуудыг шийдэх гарц бий. Лиценз олголтоо нэмээд эхлэхээр геологийн салбарт ажлын байр, хөрөнгө оруулалт нэмэгдэж, геологиуд нь ажлаа хийгээд нөөцөө бэлдээд явах боломжтой. Гол асуудал хаана үүсээд байна вэ гэхээр харилцаан дээр байгаа юм. Манай одоогийн харилцаа бол геологийн үе шатанд бэлтгэсэн нөөцийг хэн ч ашиглах эрхтэй болгож ашиглалтын эрхээрээ зохицуулчхаад байгаа. Энэ чинь л бүх асуудлын эх үүсвэр. Тодруулбал, таван тонны нөөцтэй орд ашиглах, 500 кг нөөц ашиглах зарчим нь яг адилхан. Таван тонны нөөцтэй орд бол улс орон, ард иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ. Харин байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь том, жижиг гэлтгүй яг адилхан. Төр том, жижиг ордоо ашиглах уу, ашиглахгүй байх уу гэдэг дээрээ оролцох шаардлагатай. Одоо бол хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын  тусгай зөвшөөрөл гээд бүгд тэгш гараан дээр явж байгаа. Бүгд тэгш гараан дээр байж болдоггүй юм аа гэдгийг амьдрал батлаад өгч байна шүү дээ. Тиймээс дунд нь нэг тусгай зөвшөөрөл нэмээд хайгуулын тусгай зөвшөөрлөө чөлөөтэй өгөх хэрэгтэй. Геологичид ордоо л бэлдье. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийн дунд олборлолтын эрх гэдэг зүйлийг оруулж өгөөд үүндээ төр оролцъё. Энэ ордыг бид энэ удаа өгөхгүй ээ. Танайд олборлох эрх бол нээлттэй. Гэхдээ энэ удаа олборлуулах болоогүй байна гэдэг дээр оролцоод явбал бүх зүйл шийдэгдэнэ. Ашигт малтмал бол ард түмний баялаг. Төр заавал мэдэж оролцох ёстой байхгүй юу. Нэг компани мэддэг зүйл биш. Тиймээс төрийн харилцаа заавал байх ёстой. Ингэснээр бүх асуудал шийдэгдэх боломжтой. Зарим жижиг ордуудыг ашиглана гэвэл улсад тодорхой хэмжээний мөнгө төлж олборлох тусгай эрхээ авдаг тогтолцоо ч байж болно. Ингээд ганцхан зүйлийг нэмээд өгөхөд л энэ асуудал шийдэгдэх боломжтой юм. Магадгүй өөр гарц ховор гэж бодож байна.
 
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Х.Уламбадрах: Ашиглалт, лицензээс гадна олборлох эрхийг нээж өгөх хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани