Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Дугар: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэж чадахгүй, дийлэхгүй

Н.Дугар: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэж чадахгүй, дийлэхгүй

 

Улс төр судлаач Н.Дугартай ярилцлаа.


-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо. Энэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Таван толгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ гэж байгаа.Энэ тухайд таны байр суурийг сонсъё?

-Зүүнбаян-Ханги мандалын төмөр зам бол эдийн засаг, стратегийн хувьд тун хэрэгтэй зам. Гэхдээ терминалын асуудал гарч ирнэ. Таван толгойгоос нүүрсээ ачих терминал нь алга. Терминалаа бариагүй учраас нэг хоёр жилдээ хэцүү.

Хүрздэж, эсковатороор ачих юм уу. Цаана нь холболтын цэг гэж асуудал бас байна. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг дээ. Ганц урсгалтай төмөр зам учраас жилд 70 сая тонн нүүрс зөөж чадахгүй. Энэ төмөр замыг тавих асуудал 2000 оны эхээр яригдаж байсан. Одоо бараг 20 жил болж байна. Хэрвээ 2005, 2006 онд энэ төмөр замыг тавьчихсан бол түүнээс хойш 15 жилийн турш үр шимийг нь Монголын ард түмэн хүртэх байсан юм. Түүх сөхье л дөө. 2006 онд М.Энхболд Ерөнхий сайд боллоо. Үүний дараахан надтай уулзъя гэхээр нь би орсон. Бид хоёр Таван толгойн асуудал ярьсан. Та олон юм хийх гэж юм, юм руу самгардах хэрэггүй. Оюу толгой, Таван толгой хоёр мега төсөл хөдлөх нь тодорхой болчихлоо. Бугатад маш том хүчин чадалтай гангийн үйлдвэр ашиглалтад орчихлоо. Коксжих нүүрсний хэрэгцээ асар их байна. Тиймээс та Таван толгойгоос Зүүнбаян хүртэл төмөр зам тавь. Үүгээрээ коксжих нүүрсээ зар гэсэн. Та энэ коксжих нүүрсийг зарахын тулд дээр байгаа эрчим хүчний нүүрсийг хуулах болно. Энэ нүүрсийг овоолж хаяхгүйн тулд Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахгүй хүчин чадалтай цахилгаан станц барь. Тэгээд Оюу толгой, Таван толгойг эрчим хүчээр ханга. Хятадад эрчим хүчний хомсдол байна, тийш нь экспорт хий. Илүү гарвал төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлээд дотоодынхоо хэрэгцээнд ард түмэндээ үнэгүй ч хамаагүй түгээчих. Ингэж чадвал Улаанбаатар утаанаас сална. Ийм хоёр ажлыг бариад авчих юм бол та хоёрхон тоолуур хараад мөнгөө тоолоод сууж байна гэж хэлж байсан. Энэ ажлыг хийж чадвал та түүхэнд үлдэх Ерөнхий сайд байна гэхэд мань эр хөдөлж өгөөгүй. Сүүлд 2017 онд М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээс нь өмнө би уулзаад "11 жилийн өмнө Таван толгой Зүүнбаян Ханги мандалын чиглэлийн төмөр замыг барь, цахилгаан станц барь гэж танд хэлж байсан. Түүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Монголын төр 11 жилийн дотор 400 км төмөр зам, нэг станц барихгүй байна гэж хаашаа харсан юм байх вэ дээ” гэж хэлж байсан. Угтаа энэ хоёр бүтээн байгуулалтыг хийчихсэн бол М.Энхболд Ерөнхийлөгчөөс сонгогдох оноогоо кармалчих байсан юм. Тэгээд ч удаагүй Засгийн газар нь огцорч, С.Баяр Ерөнхий сайд болсон. М.Энхболд тодорхой юм хэлээгүй учраас энэ төслийг 2007 онд Х.Баттулгыг хэрэгжүүл гэж хэлж байсан юм. Мань эр тэр үед сайд ч байгаагүй байсан. Төмөр замын төслийг нь л хийсэн. Гэхдээ тэр нь ТЭЗҮ, геодизийн зураглал байхгүй зүгээр л төсөөлөл байсан. Төсөөлөл дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн гэсэндээ нэг макет хийсэн байсан шүү. Тэрийгээ хэрэгжүүлэхийн төлөө явсан хүн. Ингээд 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Энэ үед миний бие тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Сү.Батболд нартай ярилцаж байж энэ бодлогыг дэмжүүлсэн. Төрөөс баримтлах төмөр замын бодлогоор өргөн цариг батлагдсан. Батлагдсаны дараа Д.Дэмбэрэл гуай надад хэлэхдээ хамгийн түрүүнд 267 км төмөр замаа эхлүүлээрэй гэсэн. Би Х.Баттулгад "Эхлээд энэ замаа өргөн царигаар тавьчих. Тэрнээс олсон ашгаараа дараа нь Таван толгой- Хангимандал, Таван толгой-Зүүн баянгийнхаа төмөр замаа барь. Юманд ээлж дараалал байх ёстой гэж хэлсэн”. Мань эр Гашуунсухайт-Таван толгойн төмөр замыг хэзээ ч бариулахгүй гэж хэлсэн.

-Яагаад?

-Нарийн царигаар нь барихгүй, өргөн цариг гээд байгаа юм бол эхлээд өргөн царигаа тавь гэж би хэлсэн. Ингээд ерөнхийдөө төмөр замын асуудал гацчихсан. Би төмөр зам гацсан учраас авто зам барья гэсэн.

-Автозамынхаа төслийн талаар тодруулаач?

-Энэ зам маань таван толгойгоос-Ханбогд-Хатанбулаг-Хангимандал гэсэн маршрут байсан юм. Үүнийг Бээжингийн авто замын зураг төслийн институт боловсруулсан. 430 орчим км-ийн урттай, 120 тн-ын хүнд даацын бүхий 1.2 метр зузаантай дөрвөн эгнээ зам барих төсөл байсан. Монголын талаас геодизи, газрын шинжилгээ, ан амьтад, малчдын нүүдэл, бэлчээр гээд бүгдийг судалж, тооцоолол гаргаж хийж байсан. Энэ зам дагуу хайгуулын болон ашиглалтын нийт 60 гаруй лиценз байдаг. Үүнээс 40 гаруй нөөц нь тогтоогдсон томоохон ордууд. Мал амьтдын нүүдлийн замыг тооцоод дандаа нүхэн гарцуудтай барихаар зураг төслөө боловсруулсан. Уг төслийг би Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад нь оруулж танилцуулаад хэрэгжүүлье гэсэн. Бараг жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй байсаар концессын хууль батлагдангуут тийш нь шидчихсэн байсан. Энэ төсөлд Бугатын металлургийн үйлдвэр, Хөх хот, Бээжингийн гээд долоо, найман томоохон компани консерциум болж хэрэгжүүлэхээр байсан. Үүгээр жилд 40 орчим сая тонн нүүрс зөөнө гэсэн тооцоололтой байсан. Ингээд концессын шалгаруулалтад ороод манай төсөл эхнийхэд шалгарсан. Гэтэл арваад хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар намайг дуудаад "Чиний энэ тендерийн шалгаруулалтыг хүчингүй болголоо” гэсэн. Үүний дагуу гурван шатны шүүхээр явлаа. Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс хүртэл манай компанийн талд шийдвэр гаргасан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад концесс ч зарлаагүй. Тэрийг тэр чигээр нь орхисон.

-Тодруулбал?

-Цаад зорилго нь тэр замыг барихгүй байсан юм билээ. Нэгдүгээр сонирхол нь надад өгүүлэхгүй байх, хоёрдугаар сонирхол нь Дорноговийн Засаг дарга байж байгаад УИХ-д сонгогддог Ж.Батсуурь,"Монлаа”-гийн Энхсайхан нар хятадуудад тэр замыг авч өгөх гэж гацаасан байсан. Ж.Батсуурь, Энхсайхан нар хятадуудаас олон сая юанийн авлига авсан баримт нь надад байна. Би Хятадын компанид авч өгөх гэж гацаалаа гэж ойлгосон. Одоо ингээд харахаар өөрсдөө нүүрс хулгайлах гэж гацаасан юм биш байгаа гэж бодож байна.

-Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Дорвитой шийдэл гарч байна уу?

-Миний бие иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Таван толгойг төрд өгүүлсэн. Харин энэ дээр Х.Баттулга, З.Энхболд хоёр "Бид хоёр Таван толгойг авч үлдсэн” гэж улс төрийн шоу их хийсэн шүү. Энержи ресурс гэсэн арваад гэр бүл тэр том ордын лизенцийг 350 сая ам.доллараар Хятадад зарах гэж байсан. Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой аюултай гэдэг. Дүр эсгэсэн эх оронч улстөрчид тэрнээс илүү аюултай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд байгаа. Үнэндээ тэмцэж чадахгүй, дийлэхгүй. Дийлвэл нар баруунаасаа гарна л гэж хэлье. Ганцхан үүнийг асуудал болгож тавьж байгаа нь Бээжингийн шахаанд байгаа хэрэг. Бээжингийн өмнө авлига, нүүрсний хулгайтай тэмцсэн дүр эсгэж байгаа юм. Бээжин Монголын нүүрсний хулгайтай нийлсэн өөрсдийн хүмүүсдээ хуулийн хариуцлага тооцсон. Одоо манайхыг хэрхэхийг харж байгаа. Бээжингээс нүүрсний хулгайчдын нэрс, угаасан мөнгөө хааш нь яаж гаргасан баримтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн байналээ. Түүнээс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Хуурай мэдэгдэл хийхээс цаашгүй л байна. Ил гаргаж ирсэн нь хаана байгаа юм. Нүүрсний хулгайчид бүгд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн хүрээллийн хүмүүс. Тийм болохоор нүүрсний хулгайчид илэрнэ гэдэг итгэл найдвар тун бүрхэг.

-Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр 1970-аад он хүртэл Монголын нефтийн хэрэгцээг хангаж байсан. Ингээд Х.Баттулгыг сайд байх үед Германууд Зүүнбаянгийн нефтийн хуучин үйлдвэрийн ашиглаж ирсэн талбайгаас нефтийн дээжийг нь аваад Германд хэд хэдэн удаа шинжлээд маш сайн чанарын газрын тос байна гэж байсан. Түүнийг түшиглэж жижиг хүчин чадалтай нефтийн үйлдвэр барих төсөл боловсруулсан байдаг. Энэ хүчин чадал нь говийн гурван аймгийн нефтийг хангах байсан. Үүнийг бас л гацаасан. Монголын улстөрчид, эрх мэдэлтнүүд улс орноо хөгжүүлэх гээд байгаа юм уу. Өөрсдөө хөрөнгөжих гээд байгаа юм уу. Ойлгоход хэцүү. Одоо Зүүнбаянгийн нефтийн хуучин ашиглаж байсан үйлдвэрийн цооногийг ашиглах бүрэн боломжтой. Улстөрчид, эрх баригчид тэр үйлдвэрийг ашиглалтад оруулахыг хүсэхгүй байна.

Б.Номин-Эрдэнэ

Н.Дугар: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэж чадахгүй, дийлэхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани