Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жилд 50 тэрбум ам долларын орлого авчрах төмөр зам хэзээ “амилах” вэ

 

Жилд 50 тэрбум ам долларын орлого авчрах төмөр зам хэзээ “амилах” вэ

 

Өчигдөр "Эрдэнэс Тавантолгой”  компани 50 сая дахь тонн нүүрсээ олборлов. Харин Монгол Улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортлох шахуу төлөвлөгөөтэй.  Гэвч он гарсаар нүүрсний экспорт өмнөх  жилийн үетэй харьцуулбал ихээхэн буураад байна. Нүүрсний экспортын гол саад тээг нь тээврийн асуудал. Ийм ч байсаар ирсэн.

Тавантолгой- Гашуунсухайт  чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт  сүүлийн 10 гаруй жил  яригдсан ч ажил болж чадаагүй хэвээр байна.  Өмнөх засгийн үед  энэ замын дэд бүтцийн ажил эхэлсэн ч  сүүлдээ хөрөнгө мөнгөний асуудал дэгдэж  овоолсон шороотой үлдсэн.  Гэхдээ суурь ажлын 50 хувь нь  хийгдчихсэн байгаа. Үүнд төрөөс 280 сая ам доллар зарцуулсан.  Энэ бүхнийг өнгөрсөн асуудал, үлдсэн сургамж гэж тодотгож болно.

Хэдийгээр МАН эрх бариад 3 жил шахам болж байгаа ч одоогоор төмөр замын бүтээн байгуулалт руу ороогүй байна. ҮАБЗ замын асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргасан.  Ингэхдээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх жил гэхэд барьж дуусгахыг  "үүрэгдсэн” гэдгийг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  хэлсэн.

Харин төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод туссанаар нэгдүгээр үе шатанд хийж хэрэгжүүлэх 1100 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил бий. Тэр нь Тавантолгойгоос  Зүүнбаян, Сайншандаар дайрч улмаар Чойбалсан,  Хөөт, Бичигтийн боомт  хүрэх зам. Эндээс тэргүүн ээлжинд Тавантолгой- Зүүнбаян–Сайншанд-Ханги чиглэлийн төмөр замд илүү ач холбогдол өгч байгаа юм.  З.Энхболд  Сайншандын төмөр замыг энэ онд барьж дуусгах талаар зөвлөмж гарсан гэдгийг хэлсэн. Энэ нь ойролцоогоор 324 км төмөр замын тухай ярьж байгаа  хэрэг болов уу.  Өөрөөр хэлбэл Сайншанд- Зүүнбаянгийн замыг цааш үргэлжлүүлж Ханги хүртэл 281 км зам тавина гэсэн үг.  Гэхдээ үүн дээр Тавантолгой-Зүүнбаянгийн зам  нэмэгдэх учиртай. Ийм хэмжээний замыг  энэ ондоо багтаж барьж дуусгана гэдэг эргэлзээтэй л юм.

Тавантолгойгоос зүүн чиглэлд барих замын хөрөнгө санхүү үндсэндээ бэлэн гэж байгаа юм. Энэ замыг Эрдэнэс Тавантолгойн компанийн ашгаас санхүүжүүлнэ. Тодруулбал тус компани өнгөрсөн онд 800  орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн компанийн  85 хувийг төр эзэмшдэг. Тэгвэл төрд ногдох энэ 85 хувийн ашгаас замын ажлыг санхүүжүүлнэ гэж байгаа юм. Энэ замаар  төмрийн хүдэр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент  тээвэрлэхээр тооцжээ.

Хэд хоногийн өмнө БНХАУ-ын "Хятадын Төмөр Зам” /China Railway Group Limited/ группийн дэд Ерөнхийлөгч Монголд айлчлах үеэрээ   Монголын төмөр замын бүтээн байгуулалтад оролцох хүсэлтээ манай талд илэрхийлсэн. 2018 онд дэлхийн шилдэг 500 компанийн эхний 56 дугаарт нэрлэгдэж, нийт 80 гаруй улсад төмөр зам, авто замын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн тус групп Таван толгой-Гашуун сухайт, Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтээ илэрхийллээ.  Ингэхдээ тэд нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа ажээ.

"Хятадын Төмөр зам”  групп нь Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км хурдны авто замыг шинээр барьж байгуулсан гэдгээр н монголчууд сайн мэдэх байх.

Монголын төр 2010 онд Төмөр замын талаар баримтлах бодлогоо баталсан. Түүнчлэн УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтолоор батлагдсан "Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” баталсан бөгөөд  энд:

-Тавантолгой-Гашуун сухайт”, "Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна.

-Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам,

-"Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгана гэсэн том амбиц бий.

Харин  эдгээрээс  хэрэгжсэн нь одоогоор үгүй.  Гэхдээ оргүйгээс охинтой нь гэгчээр  эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайтын 267 км замаа  ашиглалтад оруулчихвал нүүрсний тээвэр хоёр дахин нэмэгдэх  боломжтой гэдгийг  мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Бас говь нутгийн байгаль орчныг  хамгаалах, тоосжилтыг багасгах  боломж нь энэ төмөр зам болно. Энэ далимд  нүүрсний  экспортоос 50 тэрбум  ам долларын орлого олно гэсэн тооцоог анх хийж байсныг  эргэн санах хэрэгтэй байх.

 Г.Хантулга

http://www.zaluu.com/read/32a630g04
Жилд 50 тэрбум ам долларын орлого авчрах төмөр зам хэзээ “амилах” вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өнөөдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өнөөдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өнөөдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани