Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!

Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!

 

Ердөө хагас жилийн өмнө "...Нүүрсний хулгай” гээд улсаараа шуугиж байв. Одоо энэ хулгайн талаарх яриа, мэдээлэл, үйл явдлууд "уугих” төдий болжээ. Удаандаа унтарч ч мэдэх нь, энэ байдлаараа.

Үнэндээ, төмөр замын С.Батдөлийнхөөс өөр шүүх рүү явсан нүүрсний гэх хэрэг алга. Тэгээд ч "...С.Батдөлийн цаадах хүн сугарааад үлдчихлээ” гэсэн шүүмжлэл нийгэмд байна.

Ажлаа бүтээхээр авлига өгсөн арваад компанийн хүн л түүнтэй хамт шүүгдэх бололтой. Ер нь хагас жилийн өмнө нийгмийг шуугиулаад байсан нүүрсний 17 хулгайч, УИХ-ын нэр бүхий гишүүд хаачсан юм, бүү мэд. Бас нууцаас гаргаж сүйд болоод байсан оффтейк гэрээнүүд ч юу болж дууссан нь тодорхойгүй боллоо. Энэ мэтээс болоод сүүлийн үед "...Нүүрсний хулгай байсан юм уу. Огт байгаагүй юм биш үү” гэж хүртэл яригдаж байна.

Гэтэл нүүрсний борлуулалт, гэрээ тендер дээр төрийн цензур тавиад хагас жил болтол их наяд гаруй төгрөгийн "сул орлого” нүүрснээс ороод иржээ. Одоо түүгээр төсвөө тодотгох гэж байна. Цалин пүнлүүг нэмж, хүүхдийн мөнгийг олгоно. Ийм бодит үр дүн гараад ирлээ. Тэгэхээр нүүрсний хулгай байхын дээдээр байсан болох нь тодорхой болж байгаа юм. Хагас жилд их наяд төгрөг хуулиас гадуур нөхдүүдийн халаас руу ордог байсан л  гэсэн үг.

Нүүрсний хулгай бодитой байсан гэх өөр том нотолгоо нь "Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалтай холбогдоно. Уг нь энэ залуу 10 гаруй жил гацаад байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 234 км төмөр замыг барьж дуусгасан. Энэ бол том үйл явдал. Тэр утгаараа ч Н.Удаанжаргалд Хөдөлмөрийн баатар цол олгосон нь тодорхой юм.

Харин тэрбээр төмөр замаа дуусгаж, ашиглалтад өгснөөсөө ердөө сарын дараа Солонгос руу нисээд, тэндээсээ цаашаа явчихсан. Өнөөг хүртэл эргэж ирээгүй байна. Тиймээс түүнийг "шувуу” хэмээн зарлаж эрж хайгаад эхэлсэн. Сар гаруйн өмнө Аргентинд байгааг нь тогтоосон. Гэтэл Н.Удаанжаргал тэндээсээ Тайланд руу нисэж, Тайландаасаа машинд суугаад Малайз руу орчихсон. Одоог хүртэл тэндээ байгаа аж. Ер нь бол "Шувуу” ажиллагааныхан Н.Удаанжаргалын хаана байгааг тогтоочихдог. Тэгсэн атлаа яагаад Монголд авчирч чадахгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. "Шувуу” ажиллагааг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр "...Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Түүний үгнээс Н.Удаанжаргалыг "урьсан” байдал анзаарагдав. Үнэхээр ч Н.Удаанжаргалыг нүүрсний хулгайтай шууд холбоогүй гэдэг. Харин төмөр зам барьсан зардал мөнгөтэй нь холбоотой асуудал яригддаг. Тодорхой хэлбэл, ил болсон оффтейк гэрээний гол гэрч л юм. Тэгэхээр Х.Нямбаатарын хэлдэгчлэн Н.Удаанжаргал эртхэн ирвэл өөрт нь л хэрэгтэй. Хамгийн гол нь хууль түүнийг хүлээсээр л байх болно. Сая харсан даа, Т.Бадамжунай гэдэг хүн дөрвөн жил гаруй харьд амьдарсан ч баригдаж ирээд л хоригдож байна. Уг нь тэрбээр гадаадад тэгж удаагүй бол өдийд төрийн тамга түшээд ч сууж байх боломжтой л хүн байгаа юм.

Нөгөөтэйгүүр Н.Удаанжаргалыг ингэж удаагаад байгаа ямар нэг "хүчин” байсаар л байна. Түүнийг удааж байгаад нүүрсний хэргийг "унтраах” хүсэл зорилго ч ард нь нуугдаж байж болох юм. Тэр хүн, эсвэл тэд хэн бэ. Уг нь энэ бүхэн цаг хугацааны л асуудал шүү дээ. Тун удахгүй нуугаад байсан оффтейк гэрээ шиг зад үсрээд л гараад ирнэ. Тэр цагт Н.Удаанжаргалыг ингэж "удаагаад” байгаа нөхдүүд эс үйлдлээрээ нүүрсний хулгайч л болно. Өнөөдөр бас Г.Ганболд гэдэг гишүүн нүүрсний нээлттэй сонсголыг нам дараад л байна. Энэ ч адилхан. Тиймээс нэг л зүйл ойлгомоор байгаа юм. Одоо Монголд цаг өөр болсон. Нууж, дарж байгаад хэдүүлхнээ хувааж идээд байж болохгүй. Баригддаг болсон. Тэр тусмаа, хамгийн ойлгомжтой, бараг ил болчихсон нүүрсний хулгайг дараад дараад нэмэргүй. Мөдхөн улам хүчтэй дэлбэ үсэрнэ. Гурван сая таван зуун мянган монгол хүн "...Нүүрсний хулгайг яаж шийдэх нь вэ” гээд хараад л сууж байгаа шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

Өнөөдөр, 17:47
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

Өнөөдөр, 14:56
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани