Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялгаа зөөхөд ч, банк байгуулахад ч хөршийнд хүрэх дэд бүтэц хэрэгтэй

Баялгаа зөөхөд ч, банк байгуулахад ч хөршийнд хүрэх дэд бүтэц хэрэгтэй-Дараагийн арван жилд АНУ биш Азийн луу тэргүүлэх болно гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид төдийгүй БНХАУ өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаа ил тод зарлачихсан ийм нөхцөлд Монгол Улс хөрштэйгээ хэрхэн хамтрах, мөн хэрхэн өрсөлдөх бодлогоо яг одоо тодорхойлохгүй бол хожимдож мэднэ-

Монгол Улс нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг гаднаас, тэр дундаа стратегийн үр дагавар бүхий нефтийн хэрэглээгээ 100 хувь хойд хөршөөс импортоор хангадаг бол экспорт ч ялгаагүй 99.9 хувь өмнөд хөршөөс хамаарч байна. Нэг үгээр бол монголчууд бид импортын ч хараат, экспортын ч хараат улс болсноо эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой санагдана. Хатуухан хэлэхэд бид ганц хүнээс бүх хэрэглээгээ худалдан авч, мөн бүх бараагаа ганцхан хүнд зарж амьдарч байгаа хүмүүс юм. Тэр бидэнд "үгүй” гэж хэлбэл тэгээд л бид үгүйрэхэд бэлэн амьдарч байна. Тийм ээ, өмнөд хөрш БНХАУ-аас бид импорт, экспорт 100 шахам хувь хамааралтай амьдарч байна. Бараагаа зарахгүй, эсвэл барааг чинь авахгүй гэхэд л бидний хувь заяа шийдэгдэхээр байгаа нь нууц биш. Төр засаг, улс орноороо зорилгогүй, бодолгүй, бодлогогүй, ойлголцолгүй хорь гаруй жил дор дороо хийрхснийхээ үр дагаварт л бид ийм байдалд орсон болохоос биш энэ хугацаанд хөршүүдийн хэн нь ч бидэнд хүч хэрэглээгүй, албадаагүй, өнгөлзөөгүйг бас санах хэрэгтэй. Тэгэхээр цаашид бид яах вэ? Дэлхийн эдийн засгийг дараагийн арван жилд АНУ биш Азийн луу тэргүүлэх болно гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид төдийгүй БНХАУ өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаа ил тод зарлачихсан ийм нөхцөлд Монгол Улс хөрштэйгээ хэрхэн хамтрах, мөн хэрхэн өрсөлдөх бодлогоо яг одоо тодорхойлохгүй бол хожимдож мэднэ. Тухайлбал, БНХАУ-ын Bank of China Монголд салбараа нээх асуудал яригдаж байгаа энэ үед бид ийм шийдвэр гаргах тохиолдолд "хэрхэн хамтрах, хэрхэн өрсөлдөхөө” бодлогын төвшинд тодорхойлж чадаж байгаа эсэхийг энд сөхье.

Ердөө өнгөрсөн долоо хоногт урд хөршийн Гадаад хэргийнсайд Монголд айлчилж,  БНХАУ-ын дарга Си Зэнпиний айлчлалын бэлтгэлийг хангаад буцахдаа хоёр орны өнөөгийн харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хоёр орны харилцаа хамгийн таатай үедээ явааг онцлоод Хятад улс хөршүүддээ илүү боломж олгох, илүү хамтарч ажиллах, илүү чин сэтгэлийн байх бодлогыг саявтархан тунхагласнаа сануулж, Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур нь "худалдаа, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа” гэдгийг тодотгон хэлсэн нь учиртай.

Учир нь Улаанбаатар хотод өнгөрсөн хавар төлөөлөгчийн газраа нээсэн Хятадын төрийн өмчит Bank of China нэг жилийнхээ ойн дээр буюу ердөө хагас сарын өмнө Монголын аж ахуйн нэгжид анхны зээлээ олгож байгаагаа зарлалаа. Энэхүү арга хэмжээний ёслолын үеэр тус банкны төлөөлөгч хэлсэн үгэндээ Bank of China Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад юуны өмнө зээл олгоно гэсэн утгыг илэрхийлсэн нь хэвлэлийн мэдээлэлд төдий л тодорхой тусгагдалгүй өнгөрсөн юм. Монгол Улсад өнөөдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 7000-аад аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв үнэхээр Bank of China-гийн салбар тэдгээрт зээлээ олгоно гэж төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн нь биелбэл үндэсний хөрөнгө оруулалттай дотоодын компаниудын өрсөлдөх чадвар шууд тэглэгдэнэ. Эргэлтийн хөрөнгөө монгол компаниуд дотоодын арилжааны банкуудаас 10-аас дээш хувийн хүүтэй татаж байхад Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын зээлийн хүү нэг оронтой тоонд байна гэдэг асар их зөрүүг үүсгэнэ. Нэг үгээр бол жижиг зах зээлд дээр хоёр эдийн засаг үүснэ гэсэн үг. Ийм тохиолдолд дотоодын компаниуд Хятадын хөрөнгө оруулалттай болох сонирхолд хөтлөгдөх, эсвэл өрсөлдөх чадвараа алдах гэсэн сонголттой тулгарахаар байна.

Монголын арилжааны банкуудын гаргаж буй зээл барьцаа их, хугацаа богино, хүү өндөр учраас бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэдээ өндийж сэхэх бололцоо олгохгүй байгаа гэдгийг өнөөдрийн эдийн засаг нэгэнт нотолчихсон ийм үед гадны том банк орж ирээд хямдхан зээлээр баялаг бүтээгчдийг маань угжаад өгөөсэй гэсэн хүлээлт заримд нь байгаа нь тодорхой. Үүнийг лоббидож байгаа тодорхой хэсэг ч бий. Үүний зэрэгцээ Монгол дахь тус банкны төлөөлөгчийн газрыг цаашид өргөтгөж салбар болгох шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийг сэргээх 100 хоногтоо багтаан шийдвэрлэнэ  гэсэн мэдээлэл сонсогдож байна. Үнэхээр 100 хоногийн амлалтдаа ороогдоод хүзүүндээ олс углачихсан яваа Засгийн газар Bank of China-гийн салбарыг зөвшөөрөх шийдвэр гаргалаа гэхэд гайхахгүй.

Гэтэл дэлхийд есдүгээрт бичигддэг Bank of China-гийн өөрийн хөрөнгө гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг хэд дахин нугалсантай тэнцэнэ. Улсынхаа нийт эдийн засгаас хэдэнтээ давсан ийм аварга амьтантай арилжааны банкуудаа шууд тулааны тавцанд гаргаад дампууруулах уу, эсвэл тоглоомын дүрмээр зохицуулалт хийж, хязгаарлалт тавих уу гэдэг нь чухал асуудал. Муу нуухаар сайн илчил гэдэг учраас Bank of China салбараа нээхэд зөвшөөрөл өгнө гэдгээ Н.Алтанхуяг ил тод мэдэгдээд үүний тулд ямар эрх ашиг, ямар бодлого баримтлахаа ядаж салбарынхнаар нь хэлэлцүүлж, хууль, журмаа гаргах нь илүү шударга.Эцэст нь эрх баригчид өөрсдөө бэлэн биш, бодлогогүйгээс болж буланд шахагдчихаад энэ "муу” хөрш, "муу” хөрөнгө оруулагч гэсэн популизм хийж иргэдээ хөөргөддөгөө энэ удаад ч санах ёстой.

Bank of China Монголын жижиг зах зээлд үйл ажиллагаа явуулна гэдэг үнэндээ эдийн засгийн асуудал төдий биш улс үндэстний аюулгүй байдлын асуудал учраас шийдвэрийг нуух, хаах замаар гаргаж болохгүй нь тодорхой юм. Бирм, Лаос, Камбожид Хятадын банкууд салбараа нээснээр тэдгээр улс орнууд хоёр зэрэгцээ эдийн засагтай болсон гашуун түүхийг бид давтахгүй л гэвэл өөрсдөө эхлээд бодлогоо гаргаж, суурь нөхцөл, дэд бүтцээ бүрдүүлэх ёстой юм. Тэр тусмаа эрс шинэ, маш том эдийн засгийн бодлого хэрэгтэй.

Монголын арилжаа банкууд Bank of China-тай өрсөлдөж, өөр хоорондоо уралдан хүүгээ бууруулаад л, үйл ажиллагаагаа сайжруулаад л, харин ч сайн биз гэсэн үндэслэл хэлж байгаа хүмүүс байна. Тэгвэл тэдний энэ үг өнөөхөндөө биелшгүй үлгэр юм. Учир нь арилжааны банкуудад өнөөдөр хүүгээ бууруулах, тэр тусмаа нэг оронтой тоо хүртэл бууруулах бодит боломж байхгүй. Банкны хүүг хэн нэг шуналтай банкны эзэн зохиогоод тавьчихдаггүй, эдийн засгийн далд гар зохицуулдаг. Банкнаас бидний зээлж авдаг мөнгө өөрөө тодорхой үнэ өртгөөр бүтдэг. Өөрөөр хэлбэл, банк тэр мөнгийг бас л аль нэг эх үүсвэрээс зээлээр татаж авдаг. Жишээ нь, банк хадгаламж эзэмшигчдэд өндөр хүү амлаж байж эх үүсвэр татна. Хадгаламж эзэмшигч өөрт ашигтай нөхцөлөөр мөнгөө банкинд зээлнэ ээ дээ? Мэдээж инфляци өнөөдөр 13 хувьтай байхад өөрийнхөө мөнгийг түүнээс бага хүүтэйгээр банкинд хадгалуулахгүй нь тодорхой байж таарна. Тэгэхээр банк инфляцийг тооцон 13 хувийн хүүг шууд амлана, үүн дээр хадгаламж эзэмшигчийн цэвэр ашгийг тооцон дахиад хэдэн хувийг нэмнэ. Энэ бол банкны зээлийн эх үүсвэрийн өөрийнх нь өртөг. Ямар ч бүтээгдэхүүнийг өөрийнх нь бүтсэн өртгөөр цааш нь зардаг бизнес гэж байхгүй хойно банк өөрийнхөө зардлаа нэмнэ, ашгаа нэмнэ. Ийм шат, зардал дамжиж байж харилцагчдад хүрч байгаа арилжааны банкний зээлийн хүүгакулуудтай өрсөлдүүлж, нэг оронтой тоонд шилжүүл гэж хэлэх боломжгүй харагдаж байна.

Тэгэхээр гадаадын томоохон банкны салбарыг оруулж ирэхээс өмнө инфляцийг бууруулах, бүр нэг оронтой тоонд тогтвортой барих эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх. Дараа нь банкны зардал, татварыг бууруулах бусад хууль, журам мөрдөх шаардлагатай болно. Хэрэв бид ийм бэлтгэлээ хангаж, дэд бүтцээ бүрдүүлж чадаагүй байгаа бол гадаадын банкны салбарын үйл ажиллагааг нэвтрүүлэхдээ тодорхой хаалт, хязгаарлалт тавьж өгөхөөс өөр аргагүй аж. Асуудлын гол учир нь"Bank of China”-д биш бид өөрсдөө ямар зорилготой, ямар бодлоготой, ямар бэлтгэлтэй байгаад л оршино.Хөрштэйгээ хамт хөгжихөд бид ер нь бэлэн үү. Бидэнд уул уурхайд ч, банкинд ч хөршийнх рүүгээ хүрэх дэд бүтэц байна уу?

Баялгаа зөөхөд ч, банк байгуулахад ч хөршийнд хүрэх дэд бүтэц хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани