Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадад алдсанаа гаднаас нөхсөн ”Bank of China”

Хятадад алдсанаа гаднаас нөхсөн ”Bank of China”Товч мэдээлэл
2013 оны тоо баримт
"Bank of China” (эх сурвалж forbes.com)
Хувьцааны үнийн дүн: 131.68 тэрбум ам.доллар
Бэлэн мөнгөний хэмжээ: 443.43 тэрбум ам.доллар
Өрийн хэмжээ: 359.82 тэрбум ам.доллар
Орлого: 98.12 тэрбум ам.доллар
Активийн хэмжээ: 2.03 их наяд ам.доллар
Цэвэр ашиг: 22.1 тэрбум ам.доллар
Ажилтны тоо: 302 мянга


Хятадын дөрвөн том банкны нэг болох "Bank of China” Монголд төлөөлөгчийн газраа нээх тухай мэдээлэл цацагдах болсон билээ. Үүнтэй холбоотойгоор тус банкны тухай зарим мэдээллийг толилуулж байна. Энэ банкийг анх 1912 онд хуучин Ta Ching Government Bank хэмээх банкийг шинэчлэх замаар байгуулжээ.

"Bank of China” нь 1912-1942 оны хооронд тухай үеийн дөрвөн том банктай хамт Засгийн газрын нэрийн өмнөөс гүйлгээнд бэлэн мөнгө гаргах үүрэг хүлээж байсан. Гэхдээ төв банкны үүргийг Хятадын төв банк (Central Bank of China) болон Хятадын Ардын банкинд аажмаар шилжүүлсэн байна. "Bank of China” нь 1942 оноос Хятадын Засгийн газрын эрх ашгийн үүднээс гадаад зах зээлд зонхилон ажиллаж эхэлжээ. "Bank of China”- ийн хувьцааны 67.72 хувь буюу хяналтын багцийг Хятадын Засгийн газар эзэмшдэг. Түүнчлэн томоохон хөрөнгийн оруулагчдынх нь тоонд Хятадын "Чалко”, "Шинхуа” групп, The Bank of Tokyo-Mitsubish, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллага ордог юм.

Хятаддаа хэмжээгээрээ эхний дөрөвт орох тус банк 2006 онд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр IPO хийж, үүнээсээ найман тэрбум евротой тэнцэх хөрөнгө босгосон. "Форбес” сэтгүүлээс гаргадаг томоохон компаниудын жагсаалтад "Bank of China” 2013 онд 11-рт эрэмбэлэгдэж байв. Дашрамд өгүүлэхэд, манай урд хөршийн төрийн мэдлийн дөрвөн компани уг жагсаалтад нэлээд дээгүүр байр эзэлжээ.

Тухайлбал, Хятадын аж үйлдвэр худалдааны банк (ICBC) тэргүүлж, China Construction Bank хоёрдугаарт, Хятадын Хөдөө аж ахуйн банк наймдугаарт, "Петрочайна” 10-т эрэмбэлэгдсэн байна. Уг жагсаалтын тайлбарт өгүүлснээр "Bank of China”- ийн борлуулалтын орлого болон ашиг хоёр оронтой тоогоор өссөн нь тус жагсаалтад 10 байр ахиж, 11-т орууллаа” гэжээ. Дээрх жагсаалтад тэргүүлсэн Хятадын банкууд бүгд орлого, ашгаа хоёр оронтой тоогоор өсгөж, уг жагсаалт дахь байр сууриа нэлээд ахиулсан аж. Түүнчлэн "The banker” сэтгүүлээс жил бүр гаргадаг банкуудын рейтингэд Хятадын гурван банк тэргүүлж, "Bank of China” гуравдугаарт орсон байна. Уг чансааг тогтоохдоо тухайн байгууллагын хөрөнгө, актив, ашгийн хэмжээ гэсэн олон үзүүлэлтийг харгалздаг байна. "Bank of China” нь сүүлийн жилүүдэд Хятадын бусад томоохон банкны адил Хонконгийн хөрөнгийн бирж болон бусад нээлттэй зах зээл дээр хувьцаагаа борлуулах замаар хөрөнгийнхөө хэмжээг өсгөж иржээ.

Гэхдээ банкны Ерөнхийлөгчөөсөө эхлээд томоохон албан тушаалтнууд нь авлигын хэрэгт холбогдож байсан боловч барагтаа шийтгэл хүлээж байгаагүй. Энэ банк барагдуулаагүй их хэмжээний өр хуримтлуулж, төрийн их хэмжээний хөрөнгийг үрэгдүүлснээс 2006-2007 оны үед дампуурахдаа тулсан гэж ажиглагчид үзэж байсан. Ер нь Хятадын банкуудад төрөөс шууд тусалдаггүй тул тэд IPO хийх замаар эрсдэлийнхээ тодорхой хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчдад үүрүүлэхийг зорьдог болоод уджээ.

"Bank of China” өнгөрсөн нэгдүгээр улиралд нийт 45.4 тэрбум юань буюу 7.3 тэрбум ам.доллартай дүйцэх цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн байна. Хятадын бусад томоохон банкийн нэгэн адил тус банк ийн гадаад зээл олгосныхоо хүчинд ашиг орлогоо нэмэгдүүлж чаджээ. "Юанийн хөрвөх чадвар нэмэгдсэн нь "Bank of China”-д гадаад орнуудад зээл олгоход ихээхэн тусаллаа. Дээр нь дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн болохоор Хятадын банкууд гадаадад салбараа улам олноор  байгуулж байна” хэмээн Guotai Junan Securities компанийн шинжээч энэ амжилтыг тайлбарласан байна. "Bank of China”-ий ашиг орлогын тухай энэхүү мэдээ гарсны дараа Хонконгийн Хөрөнгийн бирж дэх хувьцааных нь ханш өчигдөр 0.9 хувиар өсч, 3.42 хонконг доллар болжээ. Энэ бол оны эхнээс хойш "Bank of China”-ий хувьцааны ханш 4.2 хувь унасан үзүүлэлт болохыг Блүүмберт мэдээлсэн юм.

Түүнчлэн банкнаас гаргасан албан ёсны баримтаас үзэхэд, өнгөрсөн гуравдугаар сарын 31-ий байдлаар хугацаа хэтэрсэн зээлийнх нь хэмжээ өнгөрсөн оны эцсээс 7.2 хувиар өссөн байна. Хятадын эрх баригчид хэт их зээл олгон эдийн засаг халж, зарим салбарт нь үйлдвэрлэлийн хүчин чадал хэт илүүдсэнийг хазаарлах бодлого явуулж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд гадаад зах зээлд зээл эрчимтэй олгож эхэлсэн. Тиймээс "Bank of China”-ийг Ерөнхийлөгч Чен Сикин өнгөрсөн сарын ашиг орлогын өсөлт, нэн ялангуяа гадаад зээлийн өсөлтөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь аргагүй юм. Зээлийг хумих шинэ бодлогын хүрээнд Хятадад шинээр олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн оны гуравдугаар сартай харьцуулахад нь 19 хувиар буурсан байна.

Гэсэн хэдий ч "Bank of China”-ийн муу зээлийн хэмжээ гуравдугаар сарын 31-ий байдлаар 73.3 тэрбум юаньд хүрч, нийт зээлд эзлэх хувь хэмжээ нь өнгөрсөн оны эцсийн дүнтэй харьцуулахад 0.96-аас 0.98 болж өссөнийг мэдээлжээ. Гэхдээ Хятадын зарим статистик тоон үзүүлэлтэд итгэхэд хэцүү болохыг барууны шинжээчид байнга өгүүлдэг юм.

Хятадын банкуудтай холбоотой зарим дуулиан Хятадын барилгын COVEC хэмээх төрийн өмчийн корпораци Польшийн нийслэл Варшав хотыг Германы хилтэй холбох үүрэгтэй А2 хэмээх хурдны зам барих ажил авч чадаагүйгээс компани болон "Bank of China” тус улсын төрийн агентлагт баталгааны мөнгөө төлж чадаагүй. Шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн мөнгийг "Bank of China” болон Хятадын экспорт импортын банк (Exim Bank of China) хоёр энэ нөхөн төлбөрийг барагдуулахаас татгалзсан бол Deutsche Bank тодорхой хувийг нь шилжүүлсэн байна. АНУ-ын иргэн Дэниэл Вульц хэмээх хүү 2006 онд Израильд халдлагад өртсөн.

Түүний эцэг эх 2008 онд Вашингтон хотноо шүүхэд зарга мэдүүлж, ХАМАС бүлэглэлд санхүүгийн үйлчилгээ үзүүлж, мөнгө шилжүүлж өгсөн "Bank of China”-г уг хэрэгт буруутгасан юм. Уг хэргийн хүрээнд Израилийн эрх баригчид гэрчийн мэдүүлэг өгөх ёстой байсан. Гэвч Израилийн эрх баригчид гол холбоотон нь болох АНУ-ын нөмөр нөөлгөөс илүүтэйгээр хүч, нөлөө нь өдөр ирэх тусам нэмэгдэж буй Хятадын банк, Хятадын эрх баригчидтай муудалцахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Дээрхтэй төстэй заргыг 2008 онд Израилийн Иерусалим хотноо амь насаа алдсан найман хүний гэр бүлийнхэн гаргасан. Тэр үед "Bank of China”-ийн удирдлага алан хядагчдад тусалж, мөнгөн шилжүүлэг хийдгээ үгүйсгэсэн аж. Банкны удирдлагууд "Bank of China” нь НҮБ-аас баталсан мөнгө угаах, алан хядлагыг санхүүжүүлэхгүй зэрэг бүхий журмуудыг ёсчлон биелүүдэг тухайгаа мэдэгдэж байв. "Bank of China” нь 2013 оны тавдугаар сард Умард Солонгостой тогтоосон харилцаагаа тасалснаа мэдэгдсэн билээ.

Учир нь АНУ-ын тал өмнө нь тус банкийг "Умардын цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд оролцдог” хэмээн буруутгасан юм. Хятадын төрийн өмчийн банкууд гадаад зах зээлд IPO хийсэн боловч тэдний тайлан мэдээнд барууны шинжээчид итгэх нь бага аж. Тэд тус улсын банкны систем дэх зээлийн тэн хагас нь найдваргүй зээл байх магадлалтай гэж үздэг байна. Дээр нь Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгааг харгалзан үзвэл зээлээ эргэн төлөх чадваргүй зээлдэгч цаашид ч нэмэгдэж болзошгүй. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын Жиансу мужид "Хөдөөгийн арилжааны банк (Rural Commercial Bank) нэг дор 200 мянган юань гаргаж чадахгүй байна” гэсэн цуу гарч, энэ сургаар хадгаламж эзэмшигчид нь мөнгөө их хэмжээгээр татаж эхэлснээс эрх баригчид шуурхай арга хэмжээ авч, иргэдийг тайвшруулахад хүрсэн байна. Хятадын төв банкны төлөөлөл болон "Bank of China”-ийн удирдлага тус мужид ирж "Та бүгдийн хадгаламж хуулиар хамгаалагдсан” гэж байж ард иргэдийн уур бухимдлыг намжаасан аж. Гэвч Хятадад хуулиар хамгаалагдсан гэдэг нь бусад орны жишгээс нэлээд ондоо ажээ. Тухайлбал, 1998 онд Хайнаны хөгжлийн банк дампуурахад иргэдийн хадгаламжийг Хятадын дөрвөн том банкны нэг ICBC рүү шилжүүлсэн.

Гэтэл ирээдүйд яах вэ. Бээжингийн эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сард хадгаламжийг даатгах тухай төлөвлөгөө боловсруулсан боловч одоог хүртэл олон нийтэд танилцуулаагүй. Энэ нь банкны салбарынхаа бодит байдлыг иргэдэд мэдрүүлж, тэднийг цочроохгүй хэмээн сэрэмжилсэн хэрэг гэж үзэж болно. Хятад дэлхийд хамгийн их хэмжээний алт, валютын нөөцтэй ч банкууд нь дампуурч эхэлвэл тэр нөөцөөсөө бусдын бодож байгаа шиг их хэмжээгээр зарцуулах боломжгүйг "Форбес”-ын шинжээч өгүүлжээ.

Д. Мөнхболд
 
Хятадад алдсанаа гаднаас нөхсөн ”Bank of China”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани