Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гадаадын банк гай дагуулах уу, мөнгө даллах уу

"Монголын эдийн засгийн чуулган- 2014” чуулга уулзалтын үеэр бизнесийн лидерүүд "Гадаадын банкийг зах зээлдээ оруулах цаг нь болсон” гэдгийг онцолж байв.

Гэвч ийм санал банкны салбарынхнаас гарахгүй нь мэдээж. Хямд хүүтэй, их хэмжээтэй зээл авах "мөрөөдөлтэй” хувийн хэвшлийнхнээс л гарах нь дамжиггүй. Хувийн хэвшлийнхний хүслийг хятадууд сайтар ойлгосон бололтой. Төд удалгүй "Bank of China” салбар нээх хүсэлтээ Монголбанкинд уламжилжээ.

Манай улсад АНУ-ын "Standard Chartered”, Голландын ING, Хятадын "Bank of China”, Японы "Sumimoto Mitsui”, "Tokyo Mitsibushi UFJ” банк Төлөөлөгчийн газраа нээгээд байгаа.

Төвбанкныхан энэ хүсэлтийг Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног аянаар амжуулах ажлын жагсаалтад багтаав. УИХ-д өргөн барьсан уг баримт бичигт "Bank of China”-гийн салбар байгуулахыг зөвшөөрөх гэсэн заалт тэмээнээс тэмдэгтэй харагдаж, дуулианы сэдэв болоод хоёр долоо хоног "торолзлоо”.

Засгийн газар сандарсандаа дуулиантай заалтыг жагсаалтаас үтэр түргэн "сугалав”. "Bank of China”-г оруулж ирвэл манай арилжааны банкуудыг зах зээлээс шахаж, дампууруулаад ганцаараа хаан сууна гэсэн "мессеж” хэвлэлийн хуудсаар тарав.

Манай улсад АНУ-ын "Standard Chartered”, Голландын ING, Хятадын "Bank of China”, Японы "Sumimoto Mitsui”, "Tokyo Mitsibushi UFJ” банк Төлөөлөгчийн газраа нээгээд байгаа. Эдгээрээс "Bank of China” л төрийн өмчит банк. Гадаадын банкууд бүгд салбараа нээх туйлын зорилгоор манайд Төлөөлөгчийн газраа нээдэг. Үүнийгээ ч нууж хааж сүйд болдоггүй. Төрийн өмчийн, гэхдээ бүр Хятадын банк салбараа нээх сонирхлоо илэрхийлсэн нь манайхныг бүр ч айдаст автуулав бололтой.

Их хөрөнгөтэй, төрийн өмчийн банк гэдэг тодотгол нь манайхны гадаадын банкийг зах зээлдээ оруулбал ямар өөрчлөлт гарах бол, гай дагуулах, мөнгө даллах уу гэдгийг дэнслэх завдал ч олгосонгүй. Харин "Bank of China” биш, "Standard Chartered”, ING банк салбараа нээх сонирхлоо илэрхийлсэн бол монголчууд зах зээлийн өнцгөөс нь харах байсан болов уу. Хятадын төрийн өмчийн "Чалко” компани 2012 онд "Саусгоби”-гийн хувьцааны дийлэнхийг худалдаж авах хэлцэл эхлүүлэхэд монголчууд урд хөршийн Засгийн газарт нүүрсний бодлогоо алдах нь гэж маш их сандарсан.

"Чалко”-гийн хэлцлийг зогсоох зорилгоор баталсан гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль нь хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсан гашуун сургамжтай. 2012 оны зунжин "Чалко”-гоос болгоомжилж, хууль гаргаж хэлцлийг нь зогсоосон шиг "Bank of China”-г энэ хаваржин ад үзэж, гадуурхах янзтай.

Салбараа нээж болно, хадгаламж татахгүй шүү, 10 тэрбум төгрөгөөс дээш зээл олго гэх мэтээр арилжааны банкуудынхаа хүрч чаддаггүй зах зээлийн орон зайг нөхөх болзлууд бэлдэх нь зүйтэй болов уу.

Ядаж байхад монголчуудын хятадуудтай түүхийн турш тэмцэлдсэн зэвүүцэл нь эдийн засаг, бизнесийн салбарт ч хүйт даалгах аж. "Bank of China”-д салбараа нээхийг зөвшөөрөх эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэх гэнэ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 100 хоногт амжуулах ажлын жагсаалтад "Bank of China”-г зоригтой багтаасан ч баахан донгодуулаад Үндэсний аюулг үй байдлын зөвлөл рүү чихэв. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалдаг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизээр ярилцлага өгөхдөө "Төрийн өмчит банкийг зах зээлдээ оруулахгүй” гээд бараг хэлчихлээ.

"Bank of China”-гийн Монголын зах зээлд хөл тавих сонирхол төрийн тэргүүний сонорт хүрээд тушигдав. Ер нь ч одоогоор босго давж орж чадахгүй биз. Бизнесийн салбарынханд Хятадынх ч байна уу, Америкийнх нь байна уу хамаагүй, бага хүүтэй зээл өгөх банк орж ирэх нь л чухал. Манай арилжааны 14 банк томоохон төсөл санхүүжүүлэх чадалгүйгээс гадна өндөр хүүтэй. Бизнесийн зээлийн хүү хамгийн бага нь 16 хувь байна. Тэгвэл 0.5 хувиар хадгаламж татдаг гадаадын банк орж ирээд жилийн найман хувийн хүүтэй зээл олгоход "ура” хашгираад уралдацгаана. Угаасаа Монголын компаниуд дотоодын банкнаас зээл авахаас цааргалаад гадаадыг зорьдог болоод удаж буй. Хувийн хэвшлийнхэн 2013 оны эцсийн байдлаар гадаадын банк, санхүүгийн байгууллагаас 13.4 тэрбум ам.доллар буюу 24.1 их наяд төгрөг зээлжээ. Тэгвэл Монголын арилжааны банкнаас өнгөрсөн сарын байдлаар 11.3 их наяд төгрөг зээлсэн байна. Гадаадаас хоёр дахин их зээл авсан байгаа биз. Үүнээс үзвэл, гадаадын банк салбараа нээхийг хориглоод хожих зүйлгүй ч юм шиг.

"Bank of China”-гийн салбараа нээх гэсэн сонирхол нь Монголын банкуудын удирдлагуудад нэгийг бодуулж, хоёрыг тунгаах "боломж олгосон” болов уу. Дараагийн удаа хувийн банк салбараа нээх сонирхлоо илэрхийлэхэд өнөөдрийнхөөс өөдрөг өнцгөөс харж ч магадгүй. Манай хувийн хэвшлийнхэнд урт хугацаатай, их хэмжээтэй, хүү багатай зээл шаардлагатай байгаа нь үнэн. Энэ орон зайг хэн, хэрхэн нөхөх вэ. Магадгүй дотоодын банкууд томрон торниж энэ орон зайг дүүргэхийг хүлээж болох л байх. Хямд хүүтэй мөнгөөр эдийн засгаа хурдан хөгжүүлэх туйлын зорилго бидэнд бий. Тиймээс дараагийн санал ирэхэд угтуулан тавих нөхцөл шаардлагатай.

Салбараа нээж болно, хадгаламж татахгүй шүү, 10 тэрбум төгрөгөөс дээш зээл олго гэх мэтээр арилжааны банкуудынхаа хүрч чаддаггүй зах зээлийн орон зайг нөхөх болзлууд бэлдэх нь зүйтэй болов уу. Юутай ч эдийн засагч, судлаачид хэрхэн үнэлж дүгнэж буйг сонирхъё.

Т.Энхбат

Гадаадын банк гай дагуулах уу, мөнгө даллах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани