Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Казахстан Монгол хоёр хэрэггүй болов уу?

Оросоос байгалийн шатдаг хийг баруун чиглэлээр Хятад руу дамжуулах тухай ерөнхий гэрээнд арваннэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын "Газпром" компанийн захирал Алексей Миллер, БНХАУ-ын "CNPC" компанийн Жоу Зипин нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын үеэр манай хоёр хөршийн төрийн тэргүүнүүд байлцаж.



"Баруун чиглэл"-ээр гэдэг нь 2006 оноос хойш яригдаж байгаа "Алтай" нэртэй хий дамжуулах хоолойг байгуулах дамжуулах юм. Энэ хоолойг тавих тухай Орос, Хятад хоёр бараг арав орчим жил ярилцаж байгаад ийнхүү ямар ч байсан барих нь тодорхой болж байгаа бололтой. Удах болсон шалтгаан нь талууд шатдаг хийн үнэ, нийлүүлэх хэмжээ, төлбөр хийх зарчим зэрэг дээр тохиролцож чаддаггүй байж. Харин Украины хэрэг явдал талуудыг ойлголцолд хүрэх гол хүчин зүйл болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй.

Баруун Сибирийн орд газраас Шинжаан Уйгарын автономиор хил давж шатдаг хий зөөх хоолой нь нийт 6400 гаруй км урт. Хоолой байгуулах өртөгийг янз бүрээр хэлдэг ч ерөнхийдөө 10-14 тэрбум ам.доллар.



2006 онд анх энэ чиглэлээр Хятад руу шатдаг хийн хоолой тавигдах тухай яригдаж эхэлсэн цагаас л манай улс Казахстан хоёр хоолойн тодорхой хэсгийг өөрийн нутгаар тавиулах боломжийг судалсаар ирсэн.



Ерөнхийлөгч Элбэгдорж ч энэ тухай өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотноо Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах мэдэгдэж байв. Ерөнхийлөгч Элбэгдорж нь шатдаг хийн хоолойн Хятад хүрэх хэсгийг Монголын нутгаар тавихын давуу талыг "зардал бага" "аюулгүй байдал", "товч зам", "байгаль орчинд үзүүлэх нөлөө" гэж тодорхойлж байв. Ерөнхийлөгч Путин тухайн үедээ манай даргын энэ саналд ямар нэг тайлбар хийлгүй дуугүй өнгөрсөн.



Гэвч Монгол нь улс төрийн хувьд тогтворгүй, дөрвөн жил тутам бужигнан үймдэг. Сонгуулийн үеэр нэгнээ хятад эсвэл оросын эрлийз урвагч гэх мэтээр харааж зүхэх нь бараг хэвшмэл зүйл. Сонгуулиар эрх баригчид солигдох үед өмнөх засгийн байгуулсан зарим гэрээ, хэлэлцээ, тохиролцоог хэрэгжүүлэх, дагаж мөрдөхөөс хар цагаан татгалздаг гэсэн ноцтой сул талтай. Үүнийг Хятад, Оросын эрх баригчид ажиглаад, дүгнэлт хийгээд л суугаа. Манайхны энэ таагүй зангийн тухай нэг бус удаа мэдэгдэж ч байсан. Нүүрс, ураны ордын тойрон олон жил болж байгаа холион бантан үүний жишээ. Гэхдээ хэрэв хоёр их гүрэн тохиролцоод оросууд манай нутгаар дамжуулан хоолой тавьна гэвэл цаашдаа манай улсад үзүүлэх нөлөө эрс нэмэгдэнэ, бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлтэй болох боломжтой гэх мэт алс хэтийн үр дагавар гарна гэж зарим шинжээч үзсэн байх юм.



Казахстан ч манайтай адилаар шатдаг хийн хоолойн зарим хэсгийн өөрийн нутгаар явуулах сонирхолтой гэдгээ нууж байгаагүй. Тэдний зүгээс өөрийн давуу тал гэж санал болгож байгаа зүйлс нь манайхтай яг адил. Харин ч зарим тал дээр манайхаас бүр давуутай гэнэ. Нэгдүгээрт манай улсыг бодвол Казахстаны өмнөд нутагт буюу Хятадтай хил залгаа хэсгийн материал техникийн бааз өндөр хөгжсөн, бүгдийг шинээр байгуулах шаардлага байхгүй гэсэн давуу талтай. Дараа нь Казахстаны улс төрийн байдал Зөвлөлт задарсан цагаас хойш 20 гаруй жилийн турш тогтвортой яваа.

Орос ба Хятадтай адилхан их нөхөрсөн, таатай харилцаатай. Оростой хамтарч Евразийн эдийн засгийн холбоо байгуулан ажиллаад эхэлсэн. Уранаас эхлээд шатдаг хий хүртэл олон тэрбумын төслийг хамтран хэрэгжүүлдэг.



Хятадтай мөн адил найрсаг харилцаатай. Каспийн тэнгисийн газрын тос, шатдаг хийн асар том ордуудыг гол төлөв Хятадын төрийн өмчит компаниудтай хамтран ашиглаж байгаа гээд жишээ олон гэнэ. Байгуулсан гэрээ хэлэлцээгээ хэрэгжүүлдэг, хожим нь урваж буцдаггүй. Энэ өнцгөөс бодвол манай хойд хөрш хоолойг гуравдагч улсын нутгаар дамжуулаад, дараа нь дамжуулсны хөлс төлөх нь илүү дээр гэж шийдвэл Казахстаныг сонгох магадлал хамаагүй өндөр гэж зарим шинжээч үзсэн байна.



Гэтэл 9-нд Хятад Орос хоёр "Алтай" хоолойгоор шатдаг хий дамжуулах ерөнхий гэрээнд үсэг зурснаар байдал нэлээд өөрчлөгджээ. Учир нь энэхүү санамж бичигт нийлүүлэх шатдаг хийн хэмжээ ба хугацаа, заавал авах хийн хэмжээ, хамгийн гол нь хил дээр шатдаг хийг Хятад руу дамжуулах цэг байрлах бүс нутгийн талаар тохиролцоонд хүрсэн гэдгийг "Газспром" дарга А.Миллер мэдэгдсэн юм.



Ингэмэгц манайх, Казахстан хоёр чих нь сортолзоод эхэлсэн нь ойлгомжтой.



"Алтай" хоолойн Хятадын хилийг давах бүс нутаг, цэг нь тодорхой боллоо гэхээр чих нь сортолзохгүй гээд яах билээ. Хэний нутгаар дамжуулахаар болсон бэ? гэдэг хамгийн чухал асуулт гарч ирж байгаа. Хэнийхээр вэ? Хоёр их гүрэн хэнд нь "таван цаас" хаялах гээд байна?



Гэтэл гарч байгаа мэдээг хараад байхад Орос нь Хятад руу хоолой тавихдаа гуравдагч улсын нутгаар дамжуулалгүй шууд татахаар болж байгаа бололтой. "Алтай" хоолой Хятад руу шууд орох ганцхан газар л бий. Казахстаныг Монголоос зааглаж байдаг хорь гаруй км үргэлжилсэн хэсэг зурвас газар. Энэ хэсэг газраар Хятад Орос хоёр шууд хиллэж байдаг. Яг үүгээр л "Алтай" хоолойг тавих гэж байгаа бололтой. Ингэвэл Казахстан манайх хоёр юу ч үгүй үлдэх нь.



Орос Хятадын хувьд энэ тохиролцоо нэн ашигтай. Хятад гэхэд л олон жилийн турш харьцангуй хямд үнээр шатдаг хий авч байхаар болов. Ингэснээр шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэн, эрчим хүчний үйлдвэрлэл, төмөрлөгийн салбарт нүүрсний эзэлдэг хувийг багасгах замаар байгаль орчинд үзүүлж байгаа хор хохирлоо багасгана гэсэн төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлэхэд нэг алхам ойртов. Хоёр улс хоорондын болон дэлхийн тавцанд өөртөө талтай шийдвэр гаргуулахад Оросыг түлхэж байдаг бас нэг хөшүүрэгтэй болов. Өөрийн нутаг дээгүүр явсан хоолойг барих, байгуулсны дараах үйлчилгээнд олон хүн ажлын байртай болно.
Оросын хувьд шатдаг хийн дийлэнхийг Өрнөд Европ руу гаргадаг байснаа больно. Шатдаг хийгээ өөр улсад ч зарж чаддаг юм шүү, дандаа та нарын амыг харахгүй гэдгийг Европт харуулав. Цаашид европчууд Оросыг үгэнд орохгүй бол шатдаг хийг чинь авахаа байлаа гэж сүрдүүлдэг байдал сулрах тал руугаа болж таарна. Өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээнээс болж нэлээд таагүй байдалд ороод байгаа Орос эдийн засгийнх нь чухал хэсэг болсон хүнд үйлдвэрлэлийн салбараа сөхрүүлэхгүй авч үлдэх төдийгүй олон тэрбумын захиалга өгч, цаашид хөгжүүлэх боломжтой боллоо. Хоолой барих, байгуулсны дараа үйлчилгээ хийхэд олон мянган хүн ажлын байртай болно.



Казахстаны нутгаар энэ хоолойг дамжуулахгүй байлаа гээд онц алдаад байх юмгүй. Энэ хоолойтой хоолойгүй Казахстан нь газрын тос, шатдаг хий, уран, зэс, нүүрс гээд асар их байгалийн баялагаа амжилттай олборлож, борлуулж байгаа.



Харин манай хувьд ... ядаж байхад дэлхийн зах зээл дээрх нүүрс, төмөрлөгийн үнэ унаад хэзээ ахиад өсч эхлэх нь тодорхойгүй байдаг. Газрын баялагаа олборлох, зарахаас өөрөөр мөнгө олох аргагүй улсын хувьд хоолойг нутаг дээгүүрээ бариулж чадалгүй алдана гэдэг том алдагдал.



Гэхдээ манай хувьд бас боломж бий гэнэ. Учир нь Казахстан, Монгол хоёрыг зааглаж байдаг тэр алга дарам газар нь ЮНОСКО-оос Дэлхийн байгаль ба түүхийн үнэт өв гэж бүртгэн авсан дархан цаазат газар юм. Нутгийн иргэд энэ газрыг ариун дагшин гэж олон зууны турш тахин шүтсээр ирсэн. Ийм нандин газраар шатдаг хийн хоолой татна гэдэг нь байгаль орчинд болон түүхийн дурсгалт газруудад нөхөж баршгүй хохирол учруулна гэж шүүмжлэх хүн олон байна. Хөрс шороог нь дахин эдгэхгүй болтол нураах аюултай, хоолой тавихаар өрөмдлөгө тэсэлгээ хийхээр бол 8-9 баллын газар хөдлөлт болдог эрсдэлтэй бүс нутаг тул олон газар хөдлөлт болж магадгүй, түүхийн олон чухал эд өлгийн зүйл устана гээд олон шүүмжлээл явж байна. Тэгэхээр хэрэв нутгийн иргэд эсэргүүцэж үймээн самуун дэгдээгээд, ЮНЕСКО гэх мэт олон улсын нэр хүндтэй байгууллагууд шүүмжилж, үүнийг дагаад өрнөдийн орнууд ээлжит удаагаа хориг арга хэмжээ аваад эхэлвэл дархан цаазат газрыг тойруулаад аль улсын нутгаар хоолой татах вэ гэдэг асуудал дахин сөхөгдөх магадлалтай.



Тэгвэл ч ....

Эх сурвалж: www.assa.mn

Казахстан Монгол хоёр хэрэггүй болов уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани