Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөршүүдийн шинэ гэрээ нүүрсний экспортыг боомилох уу?

-Оросын Алс Дорнод, Сибирийн хий дамжуулах төвөөс Хятадын хойд хил хүртэл байгалийн хий дамжуулах ажил 2018 оноос эхэлнэ-

ОХУ, БНХАУ-ын хооронд байгалийн хий нийлүүлэхээр арван жил ярьсан гэрээ Шанхайд хоёр өдрийн дотор зурагдлаа. Харин манайхан байгалийн хий дамжуулах хоолойг юу юугүй Монголоор дамжуулах нь гээд ойлгочихож. Нэг хэсэг нь бөөн мөнгө орж ирэх гэж байгаа мэт алга ташиж, нөгөө хэсэг нь Украины араас орох нь хэмээн унтууцсан сэтгэгдлүүд цахим ертөнцөд түгжээ.

Нэг нөхөр Си Зинь Пин, В.Путин хоёрын хундага тулгаж буй зургийн дор "За хө Монголынхоо төлөө нэг тулгачихъя” гэсэн байна. Энэ бол мэдээж наргиа. Харин "Түүгээр явж байгаа гайг үүгээр дуудах хэрэггүй” гэсэн нэгний хариуд нөгөө нь "Тэгвэл чи тонил, хоцрогдсон” энэ тэр хэмээн элдэв хараалын үг урсгасан нь ч байна. Ингэж хэрүүлийн алим шидэлцэх яахав, юу ч болоогүй байхад хоорондоо хэмлэлдэж яс булаалдсан нохой шиг уралцах бүр ч хэрэггүй.

Хоёр улсын хооронд хийн хоолой барих тухай 2000 оноос ярьж, тухайн үед манайхан мөн л "хүзүүвч” болох мөрөөдөл ярьж байсан удаатай.

Ер нь хараад байхад манайхан жижигхэн зүйлийг ч уул овоо мэт босгож, улс оронд байтугай хувь хүнд хэрэггүй сэдвээр өдрийн зугаа хийн толхилцож байдгийн жишээ энэ.

Ултайхан уншиж үзэх юм бол, твиттер, фейсбүүк ашигладаг шигээ мэдээллийн эх сурвалжуудыг харьцуулж харвал байгалийн хий дамжуулах хоолой Монголд ямар ч хүртээлгүй боллоо.

Шанхайн уулзалтаар Си Зинь Пин, Владимир Путин нарын эцэслэн зурсан байгалийн хий нийлүүлэх гэрээний тухай албан ёсны мэдээлэлд Оросын Алс Дорнод, Сибирийн хий дамжуулах төвөөс Хятадын хойд хил хүртэл байгалийн хий дамжуулна гэдэг нь цагаан дээр хараар бичээстэй байна. Энэ нь дээрх асуудал Монголоос холуур өнгөрнө гэсэн үг юм.

Хоёр улсын хооронд хийн хоолой барих тухай 2000 оноос ярьж, тухайн үед манайхан мөн л "хүзүүвч” болох мөрөөдөл ярьж байсан удаатай. Харин 2004 онд Оросын "Газпром”, урд хөршийн Нефтийн үндэсний корпораци хамтран Алс Дорнодоос Хятадын хойд хил хүртэл хийн хоолой барих гэрээнд гарын үсэг зурсан. Манай өмнөд хөрш "Алхам алхмаар, аажим аажмаар хий” гэдэг зарчимтай улс. Хэдийгээр ОХУ-тай байгалийн хийн үнийн талаар санал нийлэхгүй байсан ч хэзээ нэгэн цагт ашгаа өгнө, хүлээвэл хүндлэл олно гэсэн байдлаар дамжуулах хоолойн ажлыг зугуу зугуухнаар явуулсаар өнөөг хүрсэн. Тэгвэл гэрээг зурснаар байгалийн хий дамжуулах хоолой нээхэд бэлэн болсон гэсэн үг.

Ийнхүү урд хөрш удтал хүлээсний эцэст давуу талыг олж авсан нь гэрээний хугацаа 30 жил, үнэ хямд байх нөхцөл юм. Хятад улсад энэ бол зүгээр шахам аманд нь ороод ирсэн шар тос. Дээр нь удаан хугацааны турш хөрөнгө оруулж барьсаар ирсэн хийн хоолой 2018 оноос ашиглалтад орж ашгаа өгөх үлдлээ. Ингэснээр, ОХУ тус улсад жилд 61 тэрбум шоо метр шатдаг хий нийлүүлэхээр болж байна. Энэ нь хоёр улс бараа эргэлтээ 2020 он хүртэл 200 тэрбумд хүргэх зорилтоос цааш алсарч, 30 жилээр тохиролцсон гэрээний нийт дүн нь 400 тэрбум ам.доллар байх тооцоо гарч байгаа юм.

Мэдээж хөршүүд маань хөгжиж, бэл бэнчин нь зузаарч, эдийн засгаа өсгөж байвал хаяа, хаяагаа дэрлэсэн улсуудын хувьд манайд ашигтай. Гэхдээ, ОХУ 2018 оноос эхлэн БНХАУ-ыг байгалийн хийгээр тасралтгүй 30 жил хангаж байгаа тохиолдолд урд хөрш манайхаас нүүрс авах нь багасна, авахгүй ч байж магадгүй нь. Хятад улс бол манай нүүрсний зах зээлийг эзэлж байгаа том хэрэглэгч. Гэтэл байгалийн хий ашиглах болсноор манай улсын мөнгөний эх үүсвэр болж буй гол салбарын нэг нүүрсний экспорт уналтад орно. Энэ нь тэдний хувьд гэнэтийн шийдвэр биш, урдаас төлөвлөж хэрэгжүүлж ирсэн том бодлого. Харин ямар ч бодлогогүй явж байсан манай хувьд гэнэтийн бөгөөд хүнд цохилт болсон гэж болох байх. Хятад улс сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийгээ багасгахад анхаарч чулуун нүүрсний хэрэглээг байгалийн хийгээр орлуулахад ихээхэн идэвх зүтгэл гаргаж байгаа.

Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх зэрэгт явж байгаа, хөгжлөөрөө тивийн нүүр царайг тодорхойлно хэмээн мэдэгдээд буй тэдний хувьд гадаад ертөнцөд оноо алдаж байгаа, том гүрнийг муухай харагдуулж буй зүйл нь хүлэмжийн хий ялгаруулдгаараа дэлхийд гуравдугаарт бичигдсэн явдал юм. Энэ ч үүднээс Женевт болсон дэлхийн улс орнуудын хөгжлийг тодорхойлох уулзалтад БНХАУ 2040 он хүртэл ногоон эдийн засгийг хөгжүүлэхээ амласан.

Тэгвэл тэрхүү байр суурийг нь дагуулан манай Ерөнхийлөгчийн зүгээс "Хятад улс 2040 он хүртэл ногоон эдийн засгийг хөгжүүлбэл, бид эрчим хүч үйлдвэрлэж тус улсын хойд мужуудыг хангана” хэмээн мэдэгдэж байсан нь ч талаар өнгөрч магадгүй боллоо. Одоо цаашид манай улс болон хоёр хөршийн тухайд харилцаанаас шалтгаалах зүйл асар их болов. Тухайлбал, манай улс сүүлийн жилүүдэд /1990 оноос хойш/ уул уурхай болон бусад салбарт БНХАУ-тай нэлээд нээлттэй, харин ОХУ-тай хязгаарлагдмал байдалд харилцаж ирсэн. Тухайлбал, 2013 оны статистикаас харахад, манай улсын гадагш нь гаргасан экспортын тав хүрэхгүй хувь нь ОХУ руу гарсан байгаа юм. Гэтэл манай импортын 60-70 хувийг ОХУ хангасан байх жишээтэй. Нефтийн бүтээгдэхүүний хувьд бараг 100 хувь шахам хойд хөршийн хараат байна. Тэгсэн атлаа манайхан урагшаа илт сүжрээд байдаг. Гэхдээ тэр нь муу гэсэн юм биш л дээ. Ямар ч улс харилцаандаа тэнцвэртэй байдлыг чухалчилдаг.

Хятад үндэстэн "Сайн нь ч, муу нь ч миний багш” гэж сургадаг шиг, ямар ч байлаа гэсэн хоёр том хөрш манай хувьд мөнхийн хөрш, хоёулангаас нь авах бас гээх юм бидэнд бий.

Тухайлбал, хоёр хөршийн хоорондох хийн хоолойн ирээдүй цаашид яахыг мэдэхгүй ч энэ удаагийнхаар бол асуудал биднээс холуур өнгөрөх нь нэгэнт тодорхой байна. Украин болох гээгүй л бол хийн тэр хоолойг Монголоор дамжин өнгөрөөсэй, ашиг хүртэх юмсан гэх хүсэл ч алга. Муудаа тулбал, хүзүүвч улсын хувь тавилан хаашаа ч эргэж мэдэхийг Украины жишээнээс бид хангалттай харлаа.

Үндсэндээ Хятад-Орос хоёрыг ойртуулсан гол ашиг сонирхол нь ОХУ-аас Европын холбоо руу гаргадаг байгалийн хийн хоолой, түүний ашигтай байрлал бүхий Украин, далайн байнгын гарц болох Крымын хойгоос үүдсэн том гүрнүүдийн "зодоон” байлаа.

Орос байгалийн хийн үнээ нэмснээр Европын холбоог бажгадуулж, Украин өрийн хямралаа даангүй тус холбоонд дагаар орж асуудлаа шийдэх гэсэн нь тэр. Эцэст нь Крымыг Орос мэдэлдээ авсан. Хятад улс ч гэсэн өмнөд хэсэгтээ Вьетнам улстай газар нутгийн маргаантай байгаа. Маргаантай газар нутагт БНХАУ газрын тосны "Хайян-Шию 981” өрөмдөлгийн цооног нээснээр байдал улам хурцдаж буй. Түвд, Шинжаан Уйгарт ч бослого, тэмцэл их байна. Бид ийм л хөршүүдтэй айлсан амьдарч байна. Цаашид өөрчлөгдөхгүйгээр ч айлсан амьдрах учиртай. Тиймээс Орос Крымыг өөртөө нэгтгэснийг зөв гэх хаашаа, Хятад улс өмнөд хэсэгтээ Вьетнамтай зөрчилдөж, маргаан бүхий газарт өрөмдлөгийн цооног нээсэнд алга таших ч илүүц. Бид бол бид, Монгол Монголоороо л байх учиртай.

Ч.Үл-Олдох

Хөршүүдийн шинэ гэрээ нүүрсний экспортыг боомилох уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани