Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөгшин Европ хоосорч...

Газрын тос, шатдаг хий, нүүрс гэсэн ашигт малтмал байгаагүй бол хүн төрөлхтний түүх хэрхэн өрнөх байсныг хэлэхэд бэрх. Өдгөө энэ гурвын оролцоогүйгээр дэлхий дээр бүтэж байгаа зүйл бараг үгүй. Наад захын жишээ нь цахилгаан эрчим хүч. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс эсвэл шатдаг хий шатааж, газрын тосноос гаргасан бензин, керосинээр ажилладаг хэдэн мянган том жижиг цахилгаан станц дэлхий даяар ажиллаж байна. Нар, салхины эрчим хүчийг ашиглан байгаль орчиндоо ээлтэй болно гэж байгаа ч нарны эрчим хүчийг цахилгаан болгон хувиргадаг ялтас, салхины эрчим хүчийг авдаг сэнс гээд бүгдэд шаард­лагатай бодисыг хайх, олборлох, баяжуулах, хай­луу­лах, цутгах, угсрах, тээ­вэрлэх гээд бүх зүйлд газрын тосны бүтээгдэхүүн, нүүрс, шатдаг хийн оролцоо байгаа гэдгийг санахад илүүдэхгүй.  Ийм чухал ач холбогдолтой байгалийн баялаг дуусна гэдэг тун таагүй. Тэгвэл хөгшин Европ яг ийм асуудалтай тулгараад байгаа тухай Британийн "GSI” төвийн бэлдсэн илтгэлд дурджээ.
Тус илтгэлд "Европын нүүрс, газрын тос ба шат­даг хийн нөөц дуусч бай­гаа болохоор эдгээрийг ний­лүүлэх өөр эх үүсвэр шаард­лагатай боллоо” гэжээ. Боловс­руулах, бая­жуу­лах гээд бүх төрлийн үйлд­вэр нь байгаа ч тэр бүг­дэд шаард­лагатай ашигт малт­малын өөрийн гэсэн нөөц байхгүй болж буй гэсэн үг. Тухайлбал, Их Британид гурван жилийн дараа шатдаг хийн нөөц нь дуусна, 4,5 жилийн дараа нүүрс нь дуусна, таван жилийн дараа газрын тос нь дуусна. Францад жил гаруйхны дараа энэ гурван баялаг нь бүрэн шавхагдана.

Шатдаг хий

2000-2012 онд Европын холбооны газар нутагт хай­гуул хийн илрүүлж хэмжээг нь тодорхойлсон шатдаг хийн нөөц хоёр дахин буурч 3,8 их наяд байснаа 1,7 их наяд болжээ. Шатдаг хийн батлагдсан нөөц нь өс­сөн цорын ганц улс нь Нор­веги. Энэ улс геологи хайгуулын ажилд идэвхтэй хөрөнгө оруулалт хийсний хүчинд батлагдсан шатдаг хийн нөөцөө 1,3 их наяд куб метр байсныг 2,1 их наяд болгон өсгөжээ. Гэтэл 2000 онд шатдаг хийн батлагдсан нөөцийн хэмжээгээр Англи ба Норвеги хоёр адил байсан аж. Ерөнхийдөө Европын хэмжээнд сүүлийн арван жи­лийн дотор нөөц бараг 30 хувь унасан. Үүнтэй зэ­рэг­цээд 2000-2012 оны хоо­ронд Европын зах зээл дээрх үнэ нь дөрөв дахин нэ­мэгд­сэн байна. Ингэж үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан шатдаг хийн геологи хай­гуулд хийх хөрөнгө оруулалт өсөө­гүй бол өдгөө Европын холбоо батлагдсан нөөцгүй суух байсан гэдгийг шинжээ­чид онцлов.

Газрын тос

Европ тивийн хэмжээнд газрын тосны олборлолт бүр ч дор байна. Европт олборлодог газрын тосны хэмжээ 157 сая тонн байснаа 69 сая болж буурсан, цаашид ч буурна. Орд газруудын нөөц боломж нь шавхагдаж байгаа болохоор буурахаас ч өөр аргагүй. Манай хойд хөршид бүр Зөвлөлтийн үед хайгуул хийж илрүүлэн нөөцийг нь батласан ордууд шавхагдаж байгаа  болохоор хайгуулдаа нэмэлт хөрөнгө оруулалт хийвэл томоохон шинэ орд газар илрэх нь бараг баталгаатай зүйл. Гэтэл Европт Орос шиг идэвхтэй эрэл хайгуул хийгээд байхаар өргөн уудам газар нутаг байхгүй тул хөрөнгө зараад ч шинэ орд газар гарч ирэх нь юу л бол. Одоогоор Европт Норвеги, Англи гэсэн хоёр­хон улс газрын тос олбор­ло­дог. Норвегид хоногт 1,9 сая баррель, Англид 0,9 сая баррель. Бусад улс нь нийлээд хоногтоо ер­дөө 0,5 сая баррелийг олбор­ло­дог. Европын газрын тос­ны хоногийн хэрэгцээ нь 9,5 сая баррель. Иймд хэрэг­цээгээ хангахын тулд өөрийн олборлож байгаа 3,3 сая баррель дээр Оросоос хоногт таван сая баррелийг импортлон авдаг.

Газрын тос олборлогч орнуудын байгуулага буюу ОПЕК-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Европт зөвхөн Норвеги л саяхан нээсэн далайн эрэг орчмын бүсийн орд газарт олборлолт эхлүүлсний хүчинд хоногт олборлодог газрын тосныхоо хэмжээг нэмнэ. Гэхдээ 2020 оноос хойш эдгээр орд газар ч шавхагдаж эхлэх тул олборлодог газрын тосны хэмжээ ч эргээд буурах гэнэ. Дэлхийн эрчим хүчний агентлагийн тооцсоноор 2025 он гэхэд Европ тивийн хэмжээнд олборлодог газрын тосны хэмжээ 40 тэрбум куб метрээр унахтай зэрэгцэн хэрэглээ нь 43 тэрбумаар өсөх учраас импортын хэрэгцээ нь 83 тэрбум куб метр болно. Иймд мэргэжилтнүүд "Өрнөд Европын орнууд байгалийн баялгийн арвин их нөөцтэй Орос, Норвеги гэх мэт улсаас улам бүр хамааралтай болно” гэсэн дүгнэлт хийж. Гэхдээ газрын тосны хэрэглээ их боллоо гээд манай хойд хөрш улам нөлөөтэй болно гэсэн үг биш гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Украйны хэрэг явдалтай холбоотойгоор Европын холбоо улс төрийн шалтгааны улмаас Оросоос газрын тос их хэмжээгээр авах гэж яарахгүй болсон. Тиймээс  Европын нефтийн хэрэгцээг хангах  замаар хамгийн их ашиг олох улс Африкийн Нигер ба Катар, Саудын Арави гэх мэт Ойрхи Дорнодын орнууд байх ажээ.

Нүүрс

Европт газрын тос ба шатдаг хийн нөөц дуусч байж болох ч нүүрс хангалттай их байгаа. Гэхдээ бараг ил шахуу байрлаж байсан нүүрс нь дуусаад газрын гүнд л орд газрууд үлдээд байгаад хэргийн гол нь оршино. Их гүнээс нүүрс олборлоно гэдэг хэт их зардалтай болохоор Их Британи, Чех, Испани зэрэг улс олон тооны нүүрсний гүний уурхайг эдийн засгийн хувьд алдагдалтай гээд хаах гэж байгаа тухайгаа мэдэгдсэн.

Европт хэдэн зууны турш нүүрсний гол олборлогч, нийлүүлэгч байсаар ирсэн Польш, Германд ч байдал таагүй байна. Польш гэхэд 1980-аад онд нүүрс олбор­лол­тоороо Хятад, Зөв­лөлт, Америкийн да­раа дөрөвдүгээрт орж яв­сан улс. Гэвч тэр цагаас хойш нүүрсний олборлолт буур­саар. Одоо Польшид чулуун нүүрсний олборлолт буурч, хүрэн нүүрснийх бага зэрэг өсөх хандлагатай байна. Учир нь, нэг киловатт цаг цахилгаан эрчим хүч гаргаж авахад шаардлагатай зардлыг тооцож үзэхэд хүрэн нүүрс шатаасан нь чулуун нүүрснээс 35-40 хувь хямд байгаа аж.

Герман 2018 он гэхэд бүх төрлийн нүүрс олборлолтоо бүрэн зогсоох тухай ярьж байсан. Энэ дагуу ч чулуун нүүрсний олборлолтыг бү­рэн зогсоох бол хүрэн нүүрс­ний олборлоод байх бололтой. Гэх­дээ Польштой адил хүрэн нүүрсийг цахилгаан станцуудад ашиглах нь илүү ашигтай байгаадаа бус харин олон нийт хүрэн нүүрсний уурхайг хаахыг эсэргүүцэн жагсаал цуглаан хийсэн болохоор тэр. Германы хүрэн нүүрсний хамгийн том орд газрын нэгийг эзэмшдэг "RWE” компани ашиг багатай гээд уурхайг хаах гэтэл уурхайчид, тэдний ар гэр гээд олон мянган хүн оролцсон жагсаал болж байсан нь үүний нэг жишээ. Тиймээс эдийн засаг гэхээс илүүтэйгээр олон нийтийн бодол санааг тайтгаруулахын тулд хүрэн нүүрсний олборлосоор байна.

Үр дагавар

Ийнхүү стратегийн чухал ач холбогдолтой газрын баялаг нь дуусч байгаагаас үүдэн ямар үр дагавар гарах тухай "GSI” төвийн мэргэжилтнүүд тооцоо хийжээ. Юуны өмнө Өрнөд Европ бүхэлдээ Орос, Катар, Норвеги гэсэн байгалийн баялгаар арвин орнуудаас хамааралтай болно. Хамаа­рал нь жил ирэх тусам нэмэг­дэх тул Европын холбоо одооноос яаралтай шинэчлэл хийж эхлэх хэрэгтэй аж.

Нүүрс, газрын тос, шатдаг хий нь дуусч байгаа тул эдгээр баялгийн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс маш их хамаардаг болно. Бүр дуусчихаагүй байгаа ч өнөөдөр Европын холбоо нь цахилгаан эрчим хүчний үнийн өсөлт гэсэн таагүй асуудалтай тулгарсан. Цаа­шид, бүр дууссан цагт импортын нөөцийг ашиг­лал­аа гээд цахилгааны үнэ өс­нө үү гэхээс буурахгүй. Цахил­гааны өндөр үнийг дагаад Европт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг нэмэгдэн зах зээлд өрсөлдөх чадвар нь буурна.
Иймд европчуудад салхи, нар, түрлэгийн давалгаа гэсэн нөхөн сэргээгддэг эрчим хүчийг илүү идэвхтэй ашигладаг болохтой зэрэгцэн Умард тэнгист газрын тос ба шатдаг хийн геологийн хайгуул эхлүүлэх, АНУ-аас занарын шатдаг хий илүү их хэмжээгээр импортлон авах гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй гэж зарим мэргэжилтэн үзэж байна.

Гэсэн хэдий ч нөхөн сэргээгддэг эх үүсвэрээс гаргаж байгаа цахилгаан эрчим хүчний өртөг хэт өндөр гэсэн том дутагдалтай. Нүүрс, шатдаг хий, газрын тос ашиглах замаар гаргаж буй цахилгаан эрчим хүч хамаагүй хямд болохоор ойрын 100 гаруй жилдээ стратегийн гэсэн тодотголоо алдахгүй.
Германы Эдийн засаг ба Эрчим хүчний сайд Зиг­мар Габриэль нь Европын хол­бооны хэмжээнд нөхөн сэр­гээгддэг эрчим хүч үйлд­вэрлэгчдэд төрөөс олгодог тэтгэлэг дээд цэгтээ тулсан, цаашид өсгөх боломжгүй, харин ч энэ салбарт гаргаж байгаа зардлыг бууруулах шаардлагатай тулгарсан тухай мэдэгдсэн. Одоогоор зөвхөн Германд гэхэд л компаниуд болон хэрэглэгчид нөхөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжихийн тулд жил болгон 32 тэрбум ам.доллар төлж байна.  Улмаар ойрын хугацаанд Европ даяараа цахилгаан эрчим хүчний үнийг багасгах дээр бодит үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол Европын үйлдвэрүүд ээлж дараалан дампуурч магадгүй гэсэн дүгнэлт хийжээ.

АНУ занараас гаргаж авсан шатдаг хий, газрын тосоо нийлүүлэн Европыг аварна гээд байгаа ч тэр болтол цөөнгүй жил болно гэнэ. Юуны өмнө шатдаг хийг их хэмжээгээр шингэрүүлэх тусгай терминал байгуулна. Шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх асар том усан онгоц барина. Үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруу­лаг­чид зарсан мөнгөө эргээд богино хугацаад өсгөж авахыг хүснэ. Иймд АНУ-аас нийлүүлж байгаа шатдаг хий, газрын тос нь Оросоос авч байгаагаас хямд тусах магадлал эрс буурна.
Тэгэхээр Европчууд нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт л хамаг анхаарлаа төвлөрүүлж таарах биз.

Улс орнууд ийнхүү 100-200 гэлтгүй 10, 20 жилийн дараа тулгарах зүйлсдээ бэлдээд эхэлчихсэн байна. Парламент хуралдаад эсвэл Засгийн газар шийдвэр гаргаад байгалийн баялгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй тул ингэж бэлдэхээс өөр аргагүй. Тэгвэл манай улс талаар ямаршуу арга хэмжээ авч байгаа юм бол доо? Улс орны эдийн засгийн гол тулгуур, валютын урсгал хэмээн төсөөлөөд байгаа байгалийн баялаг гэдэг нөхөгдөхгүй. Нэг л өдөр дуусахад хоосон хөндий хэдэн нүхтэй л үлдэнэ. Мэдээж өнгөрсөн жилүүд шиг түүхийгээр нь зөөсөөр байвал чадалтай хүчтэй нэгний идэш болоод өнгөрөх нь тодорхой.
Баяр бахдал болоод байгаа нүүрс, зэс, алт, мөнгө нь нэг л өдөр дуусна. Тэр цагт бидний хойч үе юу зарж, яаж амь зогоох бол гэдэг дээр эртнээс анхаарч эхлэх хэрэгтэй биз ээ.
Эх сурвалж: www.assa.mn
Хөгшин Европ хоосорч...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани