Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Цэндоо: Геологич тарчилж нас барсан нь хүндрүүлэх нөхцөл шүү

Л.Цэндоо: Геологич тарчилж нас барсан нь хүндрүүлэх нөхцөл шүүАМГ-ын ажилтан 27 настай геологич залуу өнгөрсөн оны долдугаар сард Баянхонгор аймагт албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Тухайн үед жолооч автомашинаа засах багаж хэрэгсэлгүй, багийн ахлагч томилолтын бэлтгэлээ хангаагүй, багаар ажиллаж чадаагүй зэргээс үүдэлтэй гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн мэдэгдэж байсан. Цэл залуугаараа хорвоог орхисон геологич залуугийн үхэлд юу нөлөөлсөн, хэн буруутай болохыг тогтоох мөрдөн байцаалт өнгөрсөн сард дуусчээ. Мөрдөн байцаагч хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн тухай хохирогчийн өмгөөлөгч Л.Цэндоо ярилаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Геологич залуу албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Ар гэрийнх нь гомдолыг барагдуулахаар шийдвэр гараагүй гэж дууллаа?

-Энэ хэргийн тухайд анх Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Өнгөрсөн оны сүүлчээр харъяалал өөрчлөгдөж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжсэн. Энэ үеэс миний бие талийгаачийн ахын хүсэлтээр хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан. Тухайн үед хэвлэл мэдээллээс авсан өнгөц мэдээлэлтэй байсан. Мөрдөн байцаагч хэргийг Эрүүгийн хуулийн 272 дүгээр зүйл буюу ажилдаа хайрхамжгүй хандсан гэх зүйл ангиар шалгаад хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна лээ. Хэргийг прокурорт шилжүүлэх үед хэргийн материалтай  танилцахад мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгджээ гэж үзлээ. Тиймээс прокурорт хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлэх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт гаргасан.  

 

-Хэрэгсэхгүй болгох үндэслэлийг тодруулж болох уу. Талийгаачийг үхэлд хүргэсэн олон шалтгаан байсан гэдэг байх аа?

-АМГ-ын Захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн техник үйлчилгээ хариуцсан инженер н.Батдэлгэр байгууллагын жолооч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилладаг байсан. Гэвч уг зааварчилгаа, жагсаалт нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны зайлшгүй дагаж мөрдөх шинжтэй дүрэм журам, стандартын бичиг биш болох нь тогтоогдлоо. Тиймээс АМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, инженер н.Батдэлгэр нар үүргээ биелүүлээгүйгээс хүнд хор уршиг үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн. Нэг үгээр, Д.Үүрийнтуяа, н.Батдэлгэр нарын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгох саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байсан.

 

-Яагаад та мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэж үзэв?

-Монгол Улс хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахаар Үндсэн хуульдаа тунхаглан зааж, хүний амь насыг юунаас ч илүү дээдлэн цаазын ялаас түдгэлзээд байгаа. Ийм үед ажил олгогч, албан байгууллагын удирдлагын хууль биелүүлээгүй, хариуцлагагүй ажиллагааны золиос болон амь насаа алдаж байгаа явдлыг зүгээр орхиж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний амь насыг хохироохдоо зовоон тарчлаасан, өлсгөсөн, цангаасан, олон удаагийн үйлдлээр гэмтэл шарх үүсгэсэн зэрэгт оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл болгон авч үздэг. Талийгаач АМГ-ынхны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж удаан хугацаагаар тарчилж, амиа алдсан ноцтой байдал үүссэн шүү дээ. Хэдийгээр энэ хэрэг нь тус газрын удирдлагын санаатай үйлдэл биш боловч хуульд заасан хариуцлагаа хүлээх учиртай. Гэтэл энэ хэргийг ийм өнгөц байдлаар дутуу шалгаад, хэргийн гарах болсон шалтгаан нөхцлийг хууль хяналтын байгууллага нь нь илрүүлж арилгах арга хэмжээ авалгүй, хэрэг гаргасан байгууллага нь ч дараад өнгөрөх нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. 2008 оны тавдугаар сарын 22-нд батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль гэж бий. АМГ энэ хуулийг хэрэгжүүлэх талаар үүргээ биелүүлдэггүй байгууллага болохыг энэ хэрэг харуулсан. Үндсэн үүргээсээ гадна ажилтнуудынхаа хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааг хангах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх талаар арга  хэмжээ аваагүй.

 

-Тэр өдөр юу болсон юм бэ?

-Багийнхан долдугаар сарын 24, 25-нд ажил үүргээ гүйцэтгэж яваад машиных нь дугуй хагарсан байдаг. Талийгаач өөрөө хувийн координат тодорхойлогч буюу GPS-тэй явсан. Тиймээс дараагийн очих сумын чиглэлд GPS-ээ бариад алхсан. Жолооч нь явж чадахгүй үлдээд, түүнийг дагаад ахалж явсан нөхөр хамт үлдсэн. Харин талийгаачийг явуулчихсан байгаа юм. Үлдсэн хоёр нөхөр хоорондоо холбоотой байж байгаад хоёр, гурван хоногийн дараа мотоцикльтэй хүнтэй таарч амь гарсан. Харин талийгаач наймдугаар сарын 1-нд бүх хувцсаа тайлчихсан, нүд халтирмаар байдалтай нас барсан байсныг олсон. Замдаа элс ухаад явсан ул мөр байдаг юм билээ. Хэрэг юунаас болов гээд судлахаар АМГ-ынхан ажилтныхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйтэй шууд холбоотой.

 

-Талийгаач хувиасаа зүг заагчтай явсан гэсэн. Байгууллагын зүгээс тусгай мэргэжлийн хүмүүстээ орон нутагт ажиллахад шаардлагатай эд зүйлсээр хангаагүй байсан уу?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлд байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, түүнийг нь байгууллагын дарга эрхлэгч, эзэн захирал шууд хариуцахаар заачихсан. Түүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэнтэй байна, тэдгээр нь тусгай сургалтанд хамрагдан шалгалт өгч тэнцсэн байх бөгөөд бусад ажилтандаа аюулгүй ажиллагаа хангах чиглэлээр жилд хоёроос доошгүй удаа сургалт явуулсан байх шаардлага тавигддаг. н.Батдэлгэр гэх нөхөр 2010 онд ганц удаа зааварчлагаа өгсөн юм билээ. Тэр зааварчлагааных нь биелэлт ч хангалтгүй. Техник үйлчилгээний хэлтсийн дарга наймдугаар сарын 1-ээс ээлжийн амралтаа авах хуваарьтай байсан ч хувийн ажилтай гэж урьдчилж амралтаа авахдаа ажлаа хүнд хариуцуулаагүй орхисон. Зөвхөн гаражийн түлхүүрээ Ганхуяг гэх жолоочид өгөөд явснаас машины бүрэн бүтэн байдал, жолоочийн хувийн бэлтгэл хангагдсан, заавал  авч явах зүйл болох сансрын холбооны утас, координат тодорхойлогч зэргийг авах эсэх нь багийн ахлагч А.Дэлгэрсайханы сайн дурын асуудал болж үлдсэн байгаа юм.

 

-Багийн ахлагч хариуцлагагүй хандсан гэсэн үг үү?

-Байгууллагын захиргаанаас 2010 онд боловсруулсан ажлын байрны тодорхойлолт, журам заавартаа зарим нэг зүйлийг оруулсан байсан. Хүнд нөхцөлд хөдөө орон нутагт ажилладаг гэдгийг хүлээн зөвшөөрч  координат тодорхойлогч  буюу GPS, сансрын холбооны утас заавал байна гэсэн байдаг. Гэтэл тухайн үед сансрын холбооны утсыг авч яваагүйг байгууллагаас нь тайлбарлахдаа өмнө нь томилолтоор явсан хүмүүс аваад явчихсан байсан. Хэрэв шаардлага тавьсан бол өмнөх томилолтынхныг хүлээх, эсвэл салбар хариуцсан яамнаас авч болох байсан гэсэн байна лээ. Үүнийг багийг ахалж явснаараа А.Дэлгэрсайхан хариуцах ёстой байсан. Гэвч тэрээр шаардлага тавиагүй.

 

-Бас жолооч тэр үед машиныхаа сэлбэг хэрэгслийг бүрэн авч явсан бол хүний амь нас эрсдэхгүй байсан гэлцдэг?

-Т.Түмэнбаяр гээд "Ланд-200” маркийн машинтай жолооч багийн унаа хөсөг нь болж явсан. Гэтэл багийнхан хайгуулын хэмжилтийн ажлаа хийж явахад машиных нь дугуй ойр ойрхон хагарч байхад жолооч бэлэн дугуй сольж тавьснаас биш дугуй нөхөж ажилд бэлтгэх ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр хүн дугуйгаа нөхөх гэсэн ч задалж чадаагүй, обуднаас нь салгаж чадаагүй гэж мэдүүлсэн. Хэргийн материалд холбогдох нотлох баримтаас харахад жолооч дугуй хийлэх насос ч үгүй явсан байгаа юм. Зөвхөн запас хоёр дугуйтай. Ийм үед баг ахалж явсан хүн жолоочийг дараагийн ажилд бэлтгүүлэх үүрэг ч өгөөгүй. Уг нь АМГ-т ажилтны мэдлэг, ур чадварыг шалгаж ажилд авна гэсэн журам байна. Тээврийн жолооч нар ч хөдөө орон нутагт явахдаа машиныхаа дугуйг өөрөө задлаад, нөхөөд хийлээд явдаг. Энгийн иргэн ч орон нутагт явахдаа зохих бэлтгэлээ хийгээд явдаг гэдгийг энэ жолооч мэдэх учиртай. Жолооч ажлаа хийж чаддаг, багаж хэрэгсэл сэлбэгээ гүйцэд авч явсан бол унаагаар явгалахгүй. Багийнхан координот тогтоогч, сансрын холбооны утастай явсан бол зүг чигээ алдахгүй холбоо тогтоочихно. Ийм хэрэг гарахгүй байсан нь ойлгомжтой. Энэ бүх асуултын ганц хариу нь АМГ-ынхан хууль биелүүлдэг, хариуцлагатай, ажилтныхаа төлөө сэтгэлтэй байсан бол гэсэн ганц хариулт дээр тулж байна.

 

-Тэгвэл АМГ-ын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна уу?

-Тэд албан тушаалын үүргээ гүйцэтгээгүйгээс хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсан байхад энэ асуудлыг цаашид дахин гаргахгүй байх талаар, урьдчилан сэргийлэх юу хийсэн талаар мэдээлэл одоо ч байхгүй. Мөрдөн байцаагч ч гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах талаар хуульд заасан арга хэмжээ аваагүй байна. Энэ бол асуудлын гол нь. АМГ-ын дарга нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Талийгаачийн эхнэрээс ч мэдүүлэг аваагүй байдаг.

Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс болж хүний амь нас хохирсон буюу хүнд хор хохирол бий болсныг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа.

Дээрх үйл явдал, хуулийн хэрэгжилтийг хангаагүй, хариуцлага алдсан хүмүүсийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах үндэслэлтэй. Энэ бол хохирогчийн өмгөөлөгчийн хувьд юм уу хүн шийтгүүлэх гэсэндээ хэлж байгаа юм биш. Хуульч мэргэжлийнхээ үүднээс хууль бидний амьдралд хэлбэрэлтгүй хэрэгжих ёстой гэдэг утгаар нь хэлж байна.

 

-АМГ-ынхан талийгаачийн ар гэрийнхнийг харж ханддаг болов уу?

-36 сарын цалинтай тэнцэх тусламж олгосон. Байгууллагын дотоод журмаар эрсдэлтэй нөхцөлд ажилладаг болохоор гэнэтийн ослын даатгалд хамруулах заалттай юм билээ. Гэтэл тэр нь хэрэгжсэн зүйл алга. Ямартаа ч прокурор саналыг  маань хүлээж авсан. Хэргийг мөрдөн байцаалтад  нэмж шалгуулах байх.


Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Л.Цэндоо: Геологич тарчилж нас барсан нь хүндрүүлэх нөхцөл шүү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани