Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Геологичид алга болсныг нэг хоногийн дараа АМГ-ын 9911-тэй дугаарт мэдэгдсэн ч...

Геологичид алга болсныг нэг хоногийн дараа АМГ-ын 9911-тэй дугаарт мэдэгдсэн ч...-ХАЙГУУЛЧДЫГ ОЛСОН МЭДЭЭЛЛИЙГ БАЯН-ӨНДӨРИЙН ЗАСАГ ДАРГА н.ИДЭРМӨНХ ОБХ-ТЭЭ ОЧИЖ ӨГСӨН БАЙНА-

Баянхонгор аймагт 20 хоногийн хугацаатай төлөвлөгөөт шалгалт хийж явсан Ашигт Малтмалын Газрын гурван геологич өнгөрсөн сарын сүүлээр алга болж, хоёр нь эсэн мэнд олдож, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэднийг өнгөрсөн сарын 24-ний өдөр Баян-Өндөр сумаас 120-130 км зайд, Идрэнгийн нуруунд явж байхад машиных нь гурван дугуй хагарч, тусламж дуудах гэж яваад төөрөлдөж, нэг нь сураг тасарчээ. Эх сурвалжийн хэлснээр, тэд GPS төхөөрөмжөөрөө газрын багцаа аваад, Шинэжинст сум руу гурвуулаа алхсан. Гэвч хамгийн ойрын айл 70-80 км хол байсан тул эхнээсээ ядарч сульдсан байна. Жолоочийн бие муу байсан тул ахлагчтайгаа үлджээ. АМГ-ын мэргэжилтэн н.Мөнх-Эрдэнэ ганцаараа гар чийдэн, GPS төхөөрөмжөө аван цааш явсан. Үлдсэн хоёр нь цөлд хоёр хоносны эцэст нутгийн малчинтай таарч амьд гарсан байна.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн сарын 29-ний өдрийн 21.03 цагт хоёр геологичийн байгаа газрыг олсон, хамт явсан нэг геологич нь алга болсон мэдээлэл иржээ. Удалгүй 21.13 цагт Баян-Өндөр сумын малчны мэдээлсний дагуу тус сумын Засаг дарга н.Идэрмөнх аймгийнхаа Онцгой байдлын хэлтэст мэдээллийг биеэр очиж хүргэсэн байна. Ингээд холбогдох албаныхан яаралтай хуралдаж, Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн 6 хүн, Баян-Өндөр, Богд сум, ар гэрийнхэн нийлсэн 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр сураггүй болсон 27 настай мэргэжилтнийг хайх эрлийн ажиллагаа эхэлжээ.

Энд Онцгой байдлынхан дэндүү хариуцлагагүй ажилласан, мөн энэ мэдээллийг авсан даруйдаа АМГ-ын албан тушаалтан ямар нэгэн арга хэмжээ авсан бол мэргэжилтэн залуугийн амийг аврах боломж байсан гэлцэнэ. Өөрөөр хэлбэл, машины дугаараар нь ЗЦГ-аас тодруулахад, "Ашигт малтмалын газрын машин байна” гээд утасны дугаар өгсөн аж. Үүний дагуу 9911...-тэй дугаар луу залгахад утасны цаанаас "Манай машин байна, ойлголоо” хэмээн хариулжээ. Энэ үедээ тэрээр согтуу байсан аж.

Энэ хэрэг хаа хаанаа нэгийг бодож, ажлын хариуцлагаа дээшлүүлэхийг сануулж байна. Зарим геологич "Мэргэжлийн хүний туршлага дутсан. Зайлшгүй нөхцөлд бүх хэрэгцээт зүйлийг авч явах ёстой. Наанадаж, газрын зурагтай, эрсдлээс өөрийгөө аврах чадвартай байх ёстой” гэж шүүмжилж байгаа юм. Өөр нэг геологич "Баян-Өндөр, Шинэжинст сумд ус олддоггүй хэцүү газар юм билээ. Өмнө нь бас нэг геологич архи ууж багийнхантайгаа муудалцаад, ганцаараа гарч яваад, эргээд кемпээ олохгүй төөрч, харангадаж үхсэн тохиолдол гарсан” гэв.

-ТАЛИЙГААЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД ИХЭД ТЭМЦЖЭЭ-

Дөнгөж 27-хон настай байсан талийгаач н.Мөнх-Эрдэнэ АМГ-ын мэргэжилтэнээр ажиллаад жил л болж байжээ. Түүний цогцсыг энэ сарын 1-ний өдрийн 10.00 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, Хар дов гэдэг газраас олсон байна. Талийгаачийн цогцос байгаа газрыг нутгийн малчин илрүүлж, Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэст "Эрж байгаа хүнийг оллоо, хөдлөхгүй байна. Би 20 м-ийн цаана сууж байна. Одоо ар гэрийнхэн, Онцгойгийнхон ирсэн нь дээр байх” гэжээ. Талийгаач залуугийн бие хөөж, нүүр нь өтсөн байсан аж. Мэргэжилтэн н.Мөнх-Эрдэнэ амьд үлдэхийн тулд ихэд тэмцсэн байна лээ гэж хэргийн газар ажилласан холбогдох албаны эх сурвалж мэдээлсэн юм. Тэрээр ус олдохгүйн улмаас нойтон элсэнд өөрийгөө дөрвөн өдрийн турш булж явсан байна. Улмаар машиндаа бичиг үлдээж, утсан дээрээ хүртэл чулуугаар "Эхнэр” хэмээн бичиж үлдээсэн аж. Геологич залуу үхэлтэй тэмцэж явахдаа хувцсаа нэг нэгээр нь замдаа үлдээгээд явсан байжээ. Түүнийг олоход пүүзээ зэрэгцүүлж тавин, хувцсаа дэвсээд, хөшсөн байдалтай өнгөрсөн байсан аж.

"Талийгаачийн мөрийг алга болгочих гээд Онцгойгийнхон энэ хэрэг дээр дэндүү хариуцлагагүй ажилласан... Хүн харангадаж үхэхэд хөлдөж үхэхтэй адилхан тарчилдаг бололтой. Талийгаач хувцасуудаа нэг нэгээр нь тайлсан байсан...” гэж нутгийн иргэн хэлэв.  

н.МӨНХБААТАР: БИД ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙН ДАГУУ БҮХ БОЛОЛЦООГОО ДАЙЧЛАН АЖИЛЛАСАН

"Баянхонгор аймгийн Онцгой байдлынхан энэ хэрэг дээр маш хариуцлагагүй ажилласан. АМГ-ын мэргэжилтнийг аврах боломж байсан” гэсэн мэдээлэл бий. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Мөнхбаатартай холбогдож тодрууллаа.

-Геологич амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ үед танай байгууллагыг маш муу ажилласан гэсэн мэдээлэл байна?

-Сүүлийн үед иймэрхүү мэдээллүүд гарч байна. Хэргийн газар ажилласан онцгойгийн албан хаагчид хоол эргүүлсэн гэсэн мэдээлэл ч гарлаа. Ийм худал мэдээлэл гарч байгаад их гайхаж байна. Өнгөрсөн сарын 29-ний 21.03 цагт хоёр хүн оллоо, бас нэг хүн алга болсон гэсэн мэдээлэл ирсэн. Баян-Өндөр сумын Засаг дарга н.Идэрмөнх 21.13 цагт өөрийн биеэр ирж мэдээлэл өгсөн. Ингээд аймгаас эмч, жолооч, геологичдын тасгийн дарга гэсэн таван хүн 69-тэй хөдөлж, шөнийн 03.04 цагт хоёр геологичид тусламж үзүүлж, аймгийн эмнэлэгт хүргэсэн. Бид үүрэг чиглэлийн дагуу бүхий л бололцоогоо дайчлан ажилласан.

-Хугацаа алдаагүй бол геологичийг аврах боломж байсан гэдэг. Та юу хэлэх вэ?

-Геологичдын унаж явсан машин аймгийн төвөөс 400 км зайд зогссон байсан. Тус газар нь аймгийн төвөөсөө 280 км, Баян-Өндөр сумаас цааш 130 км зайтай. Бид яаралтай ажилласан. Хугацаа алдаагүй. Эхлээд зургаан мотоцикль, хоёр машинтай эрлийн ажилд оролцсон. Нутгийн иргэдийг эрлийн ажиллагаанд оролцуулсан. Тэгэхгүй бол газар мэдэхгүй. Богино хугацаанд 73 хүн, 13 машин, 8 мотоцикльтэй бүлэг очиж, эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн.

-Эрлийн ажиллагаанд танай хэлтсээс хичнээн аврагч ажилласан бэ?

-Манай Онцгой байдлын хэлтэс 18 аврагч, гал сөнөөгчтэй. Зарим нь амарч байгаа. Эрлийн ажиллагаанд 4 нь оролцсон. Манай Баянхонгор аймаг 116 мянган км2-т газар нутагтай, 21 сумтай. Онцгой байдлын хэлтсийн хувьд хүн хүч дутагдалтай ч боломж бололцоогоороо л ажиллаж байна. 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

http://www.medee.mn/main.php?eid=51100

Геологичид алга болсныг нэг хоногийн дараа АМГ-ын 9911-тэй дугаарт мэдэгдсэн ч...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани