Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Жавхланболд: Гацууртын орд Хүннүгийн үеийн булш бунхнаас 7 км зайтай

Д.Жавхланболд: Гацууртын орд Хүннүгийн үеийн булш бунхнаас 7 км зайтай


Д.Жавхланболд: Гацууртын орд Хүннүгийн үеийн булш бунхнаас 7 км зайтай

Гацууртын ордыг тойрсон асуудлаар Уул уурхайн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жавхланболдтой ярилцлаа.

-"Босоо хөх монгол” ТББ, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаж тэмцэл хийж байна. Гацууртын орд болон Ноён уулын талаарх мэдээлэл иргэдэд дутмаг байх шиг санагдлаа. Тиймээс Гацууртын ордын талаар тодруулъя. Олборлолт хийгдэх Гацууртын орд Ноён уулаас хичнээн км зайд байрлаж байна вэ?

-Хойд, урд гэсэн хоёр Ноён уул байгаа. Хойд Ноён уулаа нутгийн иргэд тахиж шүтдэг. Энэ нь орон нутгийн тусгай хэрэгцээнд орчихсон. Нөгөө нэг нь Хүннүгийн олдвортой. "Зуунмод уул” гэсэн компани тусгай зөвшөөрөлтэй, дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Тэр уулаас доошоо уруудаад Сүжигтийн ам гэж бий. Энэ аманд Хүннүгийн булш бунхан байгаа. Харин эндээс шулуун шугамаар буюу газрын зургаар Гацууртын орд хүртэл 5.8 км газар. Газар дээр нь яваад очихоор хоёр нурууг давж байж ордын тусгай зөвшөөрлийн цэгт хүрнэ. Яг олборлолт хийх газар хүртэл дахиад 1.2 км-ийн зайтай. Хүннүгийн үеийн булш бунхнаас Гацууртын орд хүртэл нийтдээ долоон км-ийн зайтай байгаа юм.

-Ноён уулын орчимд одоогоор хичнээн тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа вэ?

-Одоогийн байдлаар хүчин төгөлдөр 23 тусгай зөвшөөрөл байна. Энэ тусгай зөвшөөрлүүдээс зургаа нь хайгуулын, 17 нь ашиглалтынх. Талбайн хувьд янз бүр.

-Хүннүгийн үеийн булш бунхантай ойрхон тусгай зөвшөөрөл байна уу?

-Хамгийн ойрхон нь "Гүн билиг трейд” компаний тусгай зөвшөөрөлтэй талбай. Төв аймгийн Батсүмбэр буюу Борнуурын компани юм билээ. Нэг ёсондоо тэр нутгийн компани гэсэн үг. Үүнийг манайхан буруугаар ойлгоод "Сентерра гоулд” компанитай холиод улс төр хийгээд байна.

-"Гүн билэг трейд” компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-Урт нэртэй хуулийн үйлчлэлээр үйл ажиллагаа явуулахгүй зогсонги байдалтай байгаа. Мөн дээрх 23 тусгай зөвшөөрөлтэй компанийн үйл ажиллагаа ч түр зогсчихсон.

-Гацууртын орд олборлох газар булш бунханаас долоон км-ийн зайтай, тэнд ямарваа нэгэн түүхийн олдвор байхгүй гэж ойлгож болох уу?

-Байхгүй. Энд Археологийн судалгаа явуулсан байгаа. Анх Шинжлэх ухааны түүхийн хүрээлэнгээс судалгаа явуулахад энэ талбай дээр булш, бунхан байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Дараа нь МУИС-ийн Түүх археологийн тэнхимээс судалгаа хийхэд түүхэн олдвор олдоогүй. Гацууртын ордыг олборлосноор түүхийн үеийн олдворуудыг сүйтгэх гэсэн зүйл байхгүй.

-Өлсгөлөн зарлаад тэмцээд байгаа хүмүүс ямар шаардлага таввьсан бэ?

-Гацууртын ордыг битгий олборлуулаач, Ноён уулыг битгий хөндөөч, Урт нэртэй хуулинд битгий өөрчлөлт оруулаач гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээлэл муутайгаасаа болоод энэ хүмүүс тэмцээд байна уу гэж ойлгож байна. Уг нь тахиж шүтдэг Ноён уул, Хүннүгийн үеийн булш бунхныг хөндөх гэсэнгүй. Тийшээ олборлолт очихгүй, уул уурхай тэнд үйл ажиллагаа явуулахгүй, ухахгүй. Нөгөө талаасаа Урт нэртэй хуулинд ямарч өөрчлөлт оруулаагүй. Зөвхөн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Дагаж мөрдөх журмын тухай хууль зургаан сарын хугацаатай байсан нь дуусчихсан. Гэтэл бэлтгэл ажил удсанаас энэ хууль хэрэгжихгүй удсан. Үүнийг өөрчлөх үүднээс журамд өөрчлөлт оруулсан.

-Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарласан хүмүүст мөнгө өгсөн гэх мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Уурхайн олборлолтыг зогсоож байж дараа нь нутгийн нинжа нар ч юм уу, өөр компани ухна гэсэн төлөвлөгөөтэй гэх зүйл яригдаж байна?

-Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн цаана янз бүрийн хүмүүс байна уу, орон нутгийн нинжа нар олборлох гээд байна  уу гэдэг дээр бид тайлбар хэлэх боломжгүй.  Ямар нэгэн үндэслэлгүйгээр тэр хүмүүсийг гүтгэж болохгүй. Миний бодлоор энэ хүмүүс мэдээлэл муутайгаасаа болоод асуудлыг сайн ойлгохгүй ийм байдал үүсгээд байна гэж бодож байгаа.

-Гацууртын орд алтны хэдий хэрийн нөөцтэй юм бэ?

-Геологийн нөөц нь 76 орчим тонн нөөцтэй. Үүнээс ТЭЗҮ-ээр тогтоосон олборлох нөөц нь 50 тонн алтыг олборлоно. 50 тонн алтыг олборлож борлуулснаар нийт борлуултын орлогын хэмжээ ойролцоогоор гурван их наяд буюу 1.7 тэрбум ам.долларын борлуулалт хийгдэх юм. 1.7 тэрбумын борлуулалт хийгдээд нийт гарах зардал нь 1.5 тэрбум. 200 сая ам.долларын цэвэр ашиг гарна.

-Гацууртын ордыг ашигласнаар Монголын эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ?

-Нийтдээ 660 тэрбум төгрөгийн буюу 380 орчим сая ам.долларын татвар хураамжийг Монгол Улсдаа төлнө. Энэ ордыг ашиглах 10 жилийн хугацаанд нийтдээ 730 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа, ажил үйлчилгээ дотоодын аж ахуйн нэгжүүдэд хийгдэнэ. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийгдэж, тэр хэмжээгээр ажлын байр бий болж байна. Дээр нь 1000 орчим ажлын байр бий болно. Үүнд 90 орчим сая ам.долларыг цалин хөлсөд өгнө. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгуудтай хамтарч ажиллана. Үүний хүрээнд 10 сая ам.доллараар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр ажил хийгдэнэ. 200 сая ам.долларын ногдол ашгаас төр өөрөө хувь хүртэнэ. Хөрөнгө оруулагч "Сентерра гоулд” компани цэвэр ашгаас маш бага хувь хүртэж байгаа.

-Өмнө нь "Гацуурт” компани энэ ордын шороон ордыг олборлосон байх аа?

-"Гацуурт” компани 1998-2003 оны хооронд олборлолт хийсэн. Нийтдээ 3.6 орчим тонн алт олборлосон байдаг. Тус компанийн шороон ордыг олборлоод, ухсан нүх нь тэр хэвээрээ үлдчихсэн. Тэр ухсан нүхийг буцаагаад "Сентерра гоулд” компаниар нөхөн сэргээлт хийлгэх юм. Хэрэв энэ ордыг олборлохгүйгээр орхичихоор маш их хэмжээний нөөцтэй гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Үүнийг мэдэж байгаа учраас хууль бус олборлолт явагдахгүй гэх баталгаа байхгүй. Үүнийг дагаад нийгмийн болоод эдийн засгийн, эрүүл ахуйн аюултай асуудлууд бий болдог. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах, гэмт хэрэг их гардаг. Тиймээс энэ ордыг Засгийн газраас дэмжиж байгаа. Эдийн засгийн үр өгөөж нь ч илүү юм.

-Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн. Төр 20 хувийг нь эзэмшихээр оруулж ирсэн ч дэмжээгүй шүү дээ. 20 болон 34 хувь гэсэн хоёр хувилбар яригдаж байсан?

-Засгийн газрын зүгээс хэдэн хувийг нь эзэмшвэл Монгол Улсад оновчтой байх вэ гэсэн судалгаа хийгдсэн. Хэдийгээр их хэмжээний нөөцтэй 1.7 тэрбум ам.долларын борлуулалттай мөртлөө 1.5 тэрбум долларын зардалтай байдаг. Зардал өндөр байгаа учраас эрсдэл нь дагаад өсч байгаа юм. Тэгэхээр 200 саяын ашиг багасах магадлалтай. Тэр эрсдэлийг тооцож үзсэн. Мөн төгрөг, доллартай харьцах харьцааны асуудал байна. Дээр нь ТЭЗҮ-ийг тооцохдоо алтыг 1300 ам.доллараар тооцчихсон. Өнөөдөр зах зээлийн ханшаар унци алт 1250 хэд болчихсон. Үүн дээр асуудал гарч байна. Мөнгөний инфляциас шалтгаалаад зардал өсдөг хандлага байдаг.

Энэ ордыг ухчихаад шороогоо 50 гаруй км замаар зөөгөөд Бороо дээр аваачиж баяжуулна. Энд ямар ч химийн бодис байхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй. Тээврийн зардал асар их өндөр гарч байна. Мөн Гацууртын орд  нь сулфиттэй эвшэлддэг. Сулфитээс алтыг нь салгаж авахын тулд исэлдүүлэх үйлдэр барьж байгаа. Энэ үйлдвэрт их хөрөнгө зарж байгаа. Ийм эрсдэлүүд байгаа учраас төр эрсдлээ харж байна. Эрдэлтэй зүйлд их хэмжээний хөрөнгө оруулбал их алдагдал хүлээх магадлалтай. 20 хувийг авах тохиолдолд урьдчилсан гэрээ хэлэлцээр хийсэн байгаа. 20 хувийг төр авахад "Сентерра гоулд”  компанийн зүгээс хүүгүй зээлээр өгье гэсэн. Оюутолгой бол хүүтэй зээл. Харин 34 хувь болговол хүүгээс чөлөөлж чадахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. 20 хувиар авбал ногдол ашиг авах хугацаа нь арай наана, 34 хувь нь хүүтэй юм чинь зээлээ төлөх хугацаа нь хойшилж ногдол ашиг авах хугацаа нь мөн тэр хэрээр хойшилно гэсэн үг.

-Энэ асуудлыг Хаврын чуулганд дахин өргөн барих уу?

-УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн саналыг тусгаад "Сентерра гоулд”  компанитай дахин хэлэлцээр хийгээд, илүү оновчтой хувилбараар дахин өргөн барина.

Д.Жавхланболд: Гацууртын орд Хүннүгийн үеийн булш бунхнаас 7 км зайтай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани