Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван Толгойн Гэрээний Тамд Унагах Заалтуудаас...

 Таван Толгойн Гэрээний Тамд Унагах Заалтуудаас...Хэдийгээр Таван Толгойн гэрээнд тусгагдсан үндэсний эрх ашгийг хөсөрдүүлсэн заалт бүрийг нийтлэлдээ нэг бүрчлэн ярих боломжгүй ч нугалаа бүхий гол заалтуудаас олон нийтэд ил болгохыг зорив.
Үндэсний баялаг, ард түмний өмч болох ТТ ордыг үнэгүйдүүлэн хувийн нэг компанид өгөх, улмаар гадны корпорацын мэдэлд оруулах гэсэн хуйвалдааны гэрээг зогсоох, төслийн багийг шинэчлэхийг шаардсан шаардлагуудын зөвийг гэрээнд хийсэн дараах анализ баталж байна.

Монгол улс "нөхөн олговорын төлбөр"-өөр барьцаалагдана.

Хуудас 84-85. Хавсралт 5.ЗГ-аас хөрөнгө оруулагчдад төлөх нөхөн олговрын тооцоолол.
Гэрээнд гарын үсэг зурагдсан мөчөөс эхлээд Монголын ЗГ гэрээнд тусгагдсан "ЗГ-ын нөхөн олговор" заалтад барьцаалагдан гэрээг хүчингүй болгож чадахгүй байх нөхцөл үүснэ.Өөрөөр хэлбэл гэрээ цуцлагдвал гэрээнд заагдсан нөхөн төлбөрийн тооцоолох аргачлалын өнцөг, цаг хугацаанаас хамаараад Монголын засгийн газар хэдэн тэрбумаар хэмжигдэх долларын өрөнд орно.

Гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний хугацаанд (30-60 жил) олохоор төлөвлөж байсан орлогын нөхөн олговор гээд тав, зургаан төрлийн төлбөрийг (нийт хөрөнгө оруулалтын зардал, банкны зээл, төлбөрийн үлдэгдлүүд, санхүүгийн бусад зардал, төслийн хугацаанд олох байсан орлогын алдагдал) ЗГ-аас төсөл хэрэгжүүлэгчид төлөхөөр тусгагдсан нь итгэхэд бэрх ч, цагаан дээр хараар бичигдсэн нь дурайн харагдаж байна. Нөхөн төлбөрийн зөвхөн нэг хэсэг болох концессийн гэрээ дуусах хугацаанд (30жил) олох байсан орлого/ашгийн нөхөн төлбөрийг өгөгдсөн томьёогоор нь тооцож үзвэл $7.5 тэрбумд хүрч буй нь энэ гэрээ Монгол улсад чухам ямаршуухан хэмжээний хохирол учруулах нөхцөлтэй байна вэ гэдгийг харуулж буй хэрэг.

Гэрээний зарим заалтууд, нөхөн олговор, алдагдлыг тооцоолох томьёолол нь ойлгомж муутай, учир битүүлэг байгаа бөгөөд чухам ямар үндэслэлээр энэ томьёог хэрэглэхээр болсны тайлбар шаардагдаж байна. Нөгөө талаас томьёоны өгөгдлүүд, хувьсагч нар нь тайлбаргүй (NCA), эргэлзээ бүхий тодотгол дагуулсан (AWAII), задаргаа нь өгөгдөөгүй байгаа нь гажууд явдал бөгөөд мэргэжлийн эдийн засагч нар, санхүүч нарын хувьд ч ойлгомжгүй байдал үүсгээд байгаа нь орчуулгын алдаа юу, эсвэл зориудын эндүүрэл үү гэж асуухад хүргэж байна.

Тогтворжуулсан татварт буй нугалаабуюу Монголд бүртгэлгүй компаниуд татвар төлөхгүй

Хуудас 26-27. 9.1 Татварын тогтворжуулалт үйлчлэх нь
Гаалийн татвар, НӨАТ, ААНОАТ, АМНАТ, агаарын бохирдлын төлбөр гээд таван төрлийн татвар, төлбөрийн хураамжийг тогтворжуулсан аж.Тогтворжуулсан татвараас гаднах, эсвэл сүүлд нэмэгдэх татварууд энд үйлчлэхгүй гэсэн үг. Энд тодорхой заалтаар оруулах шаардлагатай байсан гадаадад бүртгэлтэй компаниудаас авах 20% хувийн татварын заалт гээгдсэн нь бидний хэлж заншсанаар хуулин дахь нугалаа, цоорхой болж байгаа юм.

Монгол улсын Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын тухай хууль: 17.2.9.-д Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар... гэсэн заалт бий.

Тогтворжуулсан гэх татваруудад ААНОАТ-ыг оруулсан боловч энэ нь зөвхөн дотоодод бүртгэлтэй компаниудад үйлчлэхээр тусгагдсан. Тиймээс гадаадад бүртгэлтэй компаниуд ТТ-д ажил үүрэг гүйцэтгэвэл тэднээс татвар авах боломжгүй гэсэн үг. Үндэстэн дамнасан компаниудын (ҮДК) хувьд энэ нь орлого, ашигаа оффшор шилжүүлэх сонгодог арга юм. Жишээ нь ТТ төслийн компани $4 тэрбумын зардал гаргалаа гэж үзхэд нийт ажлынхаа 96% хувийг гадаадад бүртгэлтэй компаниудтай гэрээлэн (ихэнх нь ҮДК-тай холбоотой оффшор бүртгэлтэй туслан гүйцэтгэгч нар байдаг) гүйцэтгүүлвэл эдгээр компаниуд нь Монголд огт татвар төлөхгүй байх эрх зүйн орчин нь бүрдэнэ. Өөрөөр хэлбэл Монгол улс $3.84 тэрбумд ногдох $768 сая долларын татвараа авч чадахгүй гэсэн үг.
Гадаадад бүртгэлтэй компаниудад Монголын татвараас зугтах боломж олгох нөхцлийг хаасан бас нэгэн заалт орхигдсон нь Монгол улсаас Хятад улстай хийсэн давхар татварын гэрээ юм. Хятадад бүртгэлтэй боловч Монголд үйл ажиллагаа явуулж орлого олж буй компаниуд орлогын зохих хувиасаа Монголд татвар төлөх ёстой гэвч гэрээнд энэ заалт тусгагдаагүй.

Хамтын ажиллагааны төлбөр: баялгийн эзэнд багахан долоолгоод буцааж шулсан нь

Хавсралт 3.73-р хуудас. Хамтын ажиллагааны төлбөр
Хамтын ажиллагааны төлбөр гэх нэгэн шинэ нэр бас томьёо гарч иржээ. Үүнд чухамдаа төслийг хэрэгжүүлэгч Энержи Ресурс ХХК, Шэнхуа компаниуд нь ТТ төслөөс олох бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг албан ёсоор Монголд тайлагнахгүй гэсэн утга агуулагдаж буй бөгөөд харин орлогоос зөвхөн тодорхой бус хувийг өөрсдийн зохиосон, сонгон авсан алин болох бүү мэд нэгэн томьёогоор тооцон Эрдэнэс ТТ-д татварын төлбөр хэлбэээр олгох гэнэ. Энэ томьёонд нь төслийн компанийн төлөх ёстой тогтворжуулсан татварууд ямар нэг байдлаар шингэсэн аж. Гэвч өгөгдсөн томьёололоор тооцвол нийт орлогын дөнгөж 4% Эрдэнэс ТТ-д (Засгийн газарт) ногдох аж. Энэ нь жилд 30 сая тонн нүүрсийг $50 доллараар экспортлана гэж үзвэл $1.5 тэрбум буюу ойролцоогоор 3 их наяд төгрөгийн борлуулалтын орлогын 96% хувь нь татварт хамрагдахгүй байх, гадны эзэмшилтэй компаниудад зардал хэлбэрээр ногдох боломжтой гэсэн үг.
Нөгөө талаас 9-р хуудасны 3.6-д "ЭТТ нь гэрээний дагуу төслийн компанийн төлсөн хамтын ажиллагааны төлбөрөөс (4%) Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр явуулсан уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүхий л татвар, төлбөр, хураамж болон бусад төлбөрийн үүргийг хариуцна" хэмээн заасан нь төслийн компани болоод консорциумын төлөх ёстой бүхий л татвар, төлбөр, хураамжуудыг Эрдэнэс ТТ төлнө гэсэн үг бөгөөд энэ нь тун чиг хүлээн зөвшөөрч боломгүй, шударга бус тулган хүлээлгэлт гэж үзэж байна.Энэ нөхцлийг хүлээн зөвшөөрвөл ЭТТ өөрт ногдох өчүүхэн 4% хувийн татварын орлогын ашгаабуцааншулуулсан хэрэг болно.

Эрдэнэс ТТ лицензээ алдана

76-р хуудас.Хавсралт 3.6.(б)
Гэрээний хугацаанд Цанхийн талбай дахь нүүрсийг байгалийн байдлаас нь олборлсоноор тухайн нүүрсний өмчлөх эрх нь ЭТТ-оос төслийн компанид шилжинэ.

Энэ заалт нь үнэндээ ЭТТ лицензээ Энержи Ресурс ХХК, Шэнхуа Энержи гэсэн хоёр компанид шилжүүлэн өгөх бөгөөд бодит байдал дээрТаван Толгой маань гадны эзэмшил бүхий энэ хоёр компаний мэдэлд очно гэсэн үг.

Таван Толгойд Монголын талын хувь эзэмшил үгүй

7-р хуудас. H.
[Энэхүү Гэрээ байгуулагдах үед] гадаадын хөрөнгө оруулагч болон дотоодын хөрөнгө оруулагч нар консорциумыг төлөөлж, төслийг хэрэгжүүлэх зорилгооор Энержи Ресурс ХХК гэсэн хамтарсан компани ("цаашид "төслийн компани” гэх)-ийг эзэмших гэрээ байгуулна.Дотоодын хөрөнгө оруулагч нь төслийн компанийн нийт гаргасан хувьцааны 51-ээс багагүй хувийг эзэмших талаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид харилцан тохиролцсон болно.
Энержи Ресурс ХХК-ын толгой компаниуд нь Люксембүрг (МСС), Хонконгод(ММС) бүртгэлтэй гадны компаниуд байдаг. Энержи Ресурс ХХК ТТ төслийн компанийн 51% хувийг, Хятадын Шэнхүа компани үлдсэн 49% хувийг эзэмшвэл төслийн компани болоод ТТ орд 100% гадны компаниудын мэдэлд очно. Нөгөө талаас Шэнхуа нь 49% эзэмшлээрээ дамжуулаад Энержи Ресурсыг 8 охин компаниудынх нь хамт хяналтандаа авах, улмаар бүрэн эзэмшилдээ байлгах боломж бүрдэнэ.

Зардлаа өсгөж, ашгаа бууруулж харагдуулах нугалаа

2-р хуудас. 2.2. d Хайгуулын зардал
"Төслийн компанийн гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажилтай холбоотой зардлыг энэхүү гэрээний 9.2(I) хэсэгт заасны дагуу төслийн компанийн татвар ногдох орлогоос хасч тооцно"
Хайгуулын зардал нь хөрөнгө оруулалтын зардал атал татвар ногдох орлогоо багасгахын тулд үйл ажиллагааны зардалд оруулж тооцно гэдэг татвараас зугтах нэгэн арга юм. Үндэстэн дамнасан корпорацуудын хувьд энэ нь орлогоо багасгах, зардлаа өсгөн татвараас зайлсхийх сонгодог аргуудын нэг бөгөөд тэр ч байтугай жилээс жилд алдагдалтай ажилласан баланс гаргаж бодит орлогоо нуун далдлах боломж олгодог.

Алдагдлыг ирээдүйд шилжүүлснээр татвараас зугтана

Хуудас 29.9.2(I) татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлж, уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 8 (найман) жилийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.

Энэ заалт нь ОТ-д орсон заалттай адил бөгөөд компани жил болгон алдагдалтай баланс гаргаснаар ирээдүйд олох орлогоос төлөх татвараас зайлсхийх боломжтой болно гэсэн үг. Тиймээс алдагдлыг ирээдүйд шилжүүлэх нь компаниудын хувьд санхүүгийн тайландаа алдагдалтай ажилласан баланс гаргах сонирхолыг бий болгодог.

Популизм ба зээл зуучлагч

7-р хуудас.3.3 (с) Урьдчилгаа төлбөрийг 4.125% хүүтэй зээлдүүлнэ.
Гадаад, "дотоодын," "ХО" нараас бүрдсэн гэх төслийн компани нь Эрдэнэс ТТ-н хувьд оператор компани ч биш, хамтрагч ч биш харин хүүтэй зээл зуучлагч компани аж.

Урьдчилгаа зээл зүгээр нэг олгогдохгүй бөгөөд ЭТТ нь ТТ-н газрыг төслийн компанийн эзэмшилд бүрэн шилжүүлсэн байх, төмөр замын концессын гэрээ батлагдсан байх зэрэг нөхцлүүд буй. Манай засгийн газрын хувьд ТТ, ОТ-оос авсан урьдчилгаа зээлэндээ барьцаалагддаг асуудал энд давтагдаж буй аж. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс урьдчилгаа төлбөрөө хүүтэй зээл болгож буй бол лицензийн эзэн ЭТТ ордоос авхаар төлөвлөсөн рояльти дээрээ мөн хүү бодож авхад болохгүй зүйл үгүй гэсэн үг.

Ерөнхий сайдын хувьд $200 сая долларын урьчилгаа төлбөр авах сонирхолоо илэрхийлээд энэ мөнгийг 100,000 төгрөг хэлбэрээр хувьцаа эзэмшигч иргэн бүрийн дансанд хийнэ гэсэн нь улсын хөрөнгөнд үрэлгэн хандсан, хуурамч амлалт бүхий популизмын жишээ юм. Бодлогогүй тараагдсан бэлэн мөнгө, худал амлалтын хор уршигийг бид мэднэ. ТТ төслийн хувьцаа эзэмшигч иргэдийн хувьд нийт хувьцааны үнэлгээний 7 хувьд ч хүрэхгүй цөөн хэдэн төгрөгөнд хууртахыг хүсэхгүй байна. Иргэд бэлэн мөнгө биш харин урт хугацааны хөрөнгө оруулалтыг дээдэлж ТТ ордын жинхэнэ эзэд нь байхыг хүсч байна.

Мөнгө нь хилийн чандад байрлана

10-р хуудас. 3.7 (III, IV)
(iii) Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, арилжаанаас Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна олсон бүх орлогоо гадаад улсад байршуулах, чөлөөтэй захиран зарцуулах;
(iv) Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авсан бүх орлогоо (ногдол ашиг, эсвэл бусад хэлбэрээр хуваарилах зэрэг арга замаар) гадаад улсад саадгүй гаргах, чөлөөтэй захиран зарцуулах, бусад төлбөрийг гадаад улсад хийх;

Оюу Толгойн (ОТ) гэрээг уншсан болоод үйл ажиллагаатай нь танил хүмүүсийн хувьд энэ заалт мөн танил. Үйл ажиллагаагаа эхлээд 5 дахь жилдээ явааОТ уурхайн эдийн засгийн үр өгөөж тун чиг чамлалтай байгаа нь орлого нь гадаадад дансанд байрлаж байдаг асуудал нөлөөлсөн нь үнэн. Мэдээж төслийн орлого гадаадад байрлах нь хүлээлт үүсгэсэн гадаад валютын нөөц хэмжээндээ хүрэхгүй байх гээд эдийн засгийн бусад өгөөж замхрах эрсдэлтэй. Мөн бизнесийн орлого, зарцуулалт нь Монголын хяналтаас гадуур байх боломжтой болно. Тиймээс ТТ гэрээний энэ заалт яг л ийм орчин, нөхцөлийг бүрдүүлж буй юм.

Зээл олгогч банкууд, корпорацууд ТТ ордыг дангаараа 100% эзэмших боломжтой

Хуудас 26. 8.4 (d)
(vi) Санхүүжүүлэгч нь энэхүү Гэрээ болон тусгай зөвшөөрлийн дагуу төслийн компанийн хүлээсэн эрх, үүргийг өөрөө эсвэл төслийн компанитай хамтран гуравдагч этгээдээр дамжуулан хэрэгжүүлэх (цаашид "өөрөө хэрэгжүүлэх эрх” гэх), эсвэл төслийн компанийг өөр гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэн хэрэгжүүлэх эрхтэй;

Санхүүжүүлэгч гэдэг нь зээл олгогч банкууд, сангууд, корпорацууд. Төслийн компани зээлээ эргэн төлж чадахгүйд хүрвэл санхүүжүүлэгч нь ТТ ордыг бүрэн мэдэлдээ авах, захиран зарцууалах эрх мэдэлтэй болох бөгөөд, өөрийн хүссэн гуравдагч этгээдэд шилжүүлэх үед ЗГ ямар нэг байдлаар хориг тавих эрхгүй байх юм. Энэ заалтаар бол ТТ ордыг Хятадын Шэнхуа Энержи, Чалко эсвэл аль нэг гадны компани дангаараа 100% эзэмших нөхцөл бүрэлдэнэ.

Үнэ шилжилтийн аргаар зах зээлийг гажуудуулах

Хуудас 60. Нэр томьёо
(a) "Хамааралтай этгээд” гэж аль нэг этгээдийн хувьд түүнийг шууд болон шууд бусаар хянаж байгаа, эсвэл түүний хяналтад буюу хамтын нийтлэг хяналтад байгаа этгээдийг хэлнэ. Гэхдээ компанийн хувьцаа эзэмшигч бус этгээд болон компанид зөвхөн хөрөнгө оруулах зорилгоор хувьцаа эзэмшигч этгээдийг тухайн компанийн хамааралтай этгээд гэж үзэхгүй.

Бүлэг компаниуд болоод ҮДК- иудын дотоод үнэ шилжилтийн механизмын нөхцлийг хангасан заалт. ҮДК-иуд нь ашиг сонирхол нэгдмэл нэгжүүдтэй өөрөөр хэлбэл хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран зах зээлээс доод үнээр худалдан авалт хийдэг. Тиймээс ЗГ-ын зүгээс хамааралтай нэгжүүдийн дотоод үнийн тохиролцоог шалгах, хянах нөхцлөөр хангагдсан байх ёстой. Гэвч хамааралгүй этгээд гэсэн статус нь дотоод үнэ шилжилтийн механизмыг түшиглэн шаардлагатай бол зардлыг ихэсгэх, багасгах, үнийг өөрчлөх тоглолтуудыг хийх нөхцлийг бүрдүүлнэ. ҮДК-иудын зах зээл дээр тоглолт хийх сонгодог аргуудын нэг болох "transfer pricing" буюу үнэ шилжилт нь ядмаг засаглалтай улсад ихээхэн хохирол учруулдаг. Нэр томьёоны энэ заалт нь үнэ шилжилтийн тоглолт явагдах таатай орчинг бүрдүүлж буй юм.

ТТ-г барьцаанд тавьж мөнгө босгоно

Хөрөнгө оруулагч хэмээн гоё нэр зүүсэн компаниуд нь бодит байдал дээр ТТ-д оруулах хөрөнгөгүй харин ТТ ордыг барьцаанд тавьж хөрөнгө босгох бололтой
Хуудас 24. 8.3 (а)

(a) Хөрөнгө оруулагчид болон төслийн компани нь төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг олж авах зорилгоор... төслийн хөрөнгө, эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлын хувьд барьцааны сонирхол үүсгэх эрхтэй.

Хөрөнгө мөнгө, эдийн засгийн чадавхийн асуудал ялангуяа "дотоодын хөрөнгө оруулагч” нэр зүүсэн Энержи Ресурс Корпорэйшн дээр анхаарал төвлөрүүлээд байгаа юм. Их хэмжээний өртэй санхүүгийн чадамжаа алдсан уг компанийн хувьд ямар ч үнээр хамаагүй ТТ ордыг мэдэлдээ авч ордоо барьцаанд тавин хөрөнгө босгох арга л чухам аврал нь болж байна уу гэлтэй. Гэвч энэ нь нэгд үндэсний эрх ашгийг хөсөрдүүлсэн, эдийн засгийн аюулгүй байдалд халтай шийдэл болох тул хүлээн зөвшөөрч болохгүй, хоёрт бизнесийн өнцгөөс харвал санхүүгийн дампууралд ороод буй компанид $250-300 тэрбум доллараар үнэлэгдэх ордоо өгнө гэдэг яав ч зөв шийдвэр биш.
Өмчөө барьцаалан зээл авах эрх зөвхөн өмчийн эзэнд л байдаг бусуу, гэтэл операторын үүрэг гүйцэтгэж буй гэгдээд байгаа Энержи Ресурс, Шэнхуа компаниуд ТТ-г барьцаалан зээл авна гээд байгааг юу гэж ойлгох вэ? ТТ-д эзэн сууж байгаа юмаа даа.

Монголын ЗГ, Энержи Ресурс хоёр Лондонд шүүхдэлцэнэ

Хуудас 54-55. (d) Арбитрын журмаар шийдвэрлэх
(ii) Талууд улс орнуудын болон бусад улс орнуудын иргэдийн хоорондын хөрөнгө оруулалттай холбоотой маргаан шийдвэрлэх конвенци (цаашид "ХОМШОУ-ийн конвенци” гэх)-ийн дагуу маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх ...
(iv) Арбитрын хурал англи хэл дээр явагдана;
(vi) Арбитрын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Лондон хотноо явуулна

Эрх зүйн үүднээс үзвэл одоо хийгдэж буй ТТ гэрээ нь улс хоорондын биш тул олон улсын гэрээ гэж үзэхүү үгүй юу гээд маргаж болох үндэслэл бий.Ямартай ч маргаан үүсвэл шууд Лондонд арбитрын хурлаар шийдхээр заасан нь төслийг хэрэжүүлэгч Энержи Ресурс ХХК нь өөрөө (толгой компани ММС нь Хонконгод бүртгэлтэй) гадаад компани юм гэж үзэх үндэслэлийг тодотгож буй хэрэг.
Гэрээний англи хувилбар шаардлагатай.

Гэрээний хэллэг нь модон, ойлгомжгүй, ашигласан томьёолол болоод тайлбарууд нь утга авцалдаа муутай зэргээс үзвэл гэрээг анхлан бүхэлд нь эсвэл хэсэгчлэн англи хэл дээр үйлдээд мэргэжлийн бус хүн Монгол хэл рүү орчуулсан байх магадлалтай харагдаж байна. Нөгөө талаас гэрээний зарим заалтуудыг зориудаар ойлгомжгүй, учир битүүүлэг яаж ч мушгин тайлбарлаж болхоор орхих нь ҮДК-иудын хувьд зуршил гэхэд хилсдэхгүй тул үүнд гайхах зүйлгүй мэт.
Гэрээг уншиж ойлгоход мэргэжлийн хүмүүсийн мэдлэг, зөвөлгөө гарцаагүй шаардлагатай, гэтэл далд, битүү байлгаж байгаад шууд УИХ-аар оруулан, эвэл бүр оруулахгүйгээр батлуулна гэдэг тун хачирхалтай асуудал юм. Лондонгийн маргаан таслах Арбитрын шүүхэд англи хэл дээрхи хувилбарыг баримтална. Тиймээс гэрээний англи хэл дээрхи хувилбаргүйгээр энэ гэрээг сайтар ойлгох, нарийн деталуудыг гаргах боломжгүй.

УИХ-ын эрхэм гишүүдэд

Нийтэд ил болсон гэрээний хувилбар эцсийн хувилбар мөн биш эсэх талаар маргаан дэгдсэн. Тэр бол онц ач холбогдолтой маргаан биш гэж үзэж байна. Магадгүй гэрээний он сар өөрчлөгдсөн байж болно, ганц нэг заалт, үг үсэг өөрчлөгдсөн байж болно, гэвч гол агуулга нь өөрчлөгдөнө гэжүү?

Ямартай ч эндээс нэг зүйл тодорхой, М.Энхсайхан тэргүүтэй төслийн баг чухам ямаршуухан гэрээг батлуулхаар зэхэж байж вэ гэдэг ил болж судлаачид бид дэлгэрэнгүйгээр баримтжуулан танилцлаа. ТТ төсөл дээр ҮДК-ын буурай улсуудыг шулдаг сонгодог ажиллагаа явагдхаар төлөвлөгдөж байжээ гэж үзэж болно.

Ямартай ч гэрээг энэ хэлбэрээр явуулбал Монголын талд ашиггүй төдийгүй Монгол улсад ноцтой хохирол учруулах нь тодорхой. Эрхэм гишүүдээ салбар салбарын мэргэжилтнүүд, шинжээчид, ард түмэн тань та бүхнээс хоёр зүйлийг хичээнгүйлэн хүсч байна:
1. Улсад ноцтой хохирол учруулах нөхцөлтэй Таван Толгойн гэрээг УИХ-аар батлахгүй байх
2. М.Энхсайхан тэргүүтэй Таван Толгойн гэрээний төслийн багийг өөрчилж, төслийн багийг мэргэшсэн мэргэжилтнүүдийн бүрэлдхүүнтэйгээр шинээр байгуулах

Таван Толгой урагшаа явах ёстой, гэхдээ зөвхөн үндэсний эрх ашигт нийцтэй нөхцлөөр. Бид Оюу Толгой, Чалкогийн гэрээ гээд өмнөх алдаануудаа давтах ёсгүй.

Х.Батсуурь
Таван Толгойн Гэрээний Тамд Унагах Заалтуудаас...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани