Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн гэрээний ноцтой баримтууд

УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтийн үеэр Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой гэрээ үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг зарласнаар АН-ын бүлгийн дэмжлэгтэйгээр гэрээг хаврын чуулганаар оруулж хэлэлцэхээр болсон.

14 хоногийн дотор хэлэлцэх Тавантолгой төслийн гэрээг тойрсон шуугиан ойрын хугацаанд тасрахгүй бололтой. Улс эх орны хувь заяанд нөлөөлөхүйц амин чухал шийдвэр гарах дөхөж буйтай зэрэгцэн гэрээг тойрсон худал үнэн элдэв мэдээлэл хэвлэлүүдээр түгээгдсээр.

УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүх Монгол Улсын сайд М.Энхсайханыг энэ асуудлаар халз мэтгэлцээнд дуудад байгаа. Тэгвэл А.Гансүхийн үзэж байгаачлан Монгол Улсын эдийн засгийн хувьд цаашид нэг зах зээлээс хамаарах нөхцөл байдал үүсэхээр байгааг тэрбээр хэрхэн дэлгэрэнгүй тайлбарласаныг хүргэе.


Гурав хоногийн зайтай 2 гэрээ гарч иржээ

Гэрээг Гадаад харилцааны яамаар дамжуулан УИХ дарга авсан. Гэтэл уг гэрээ жинхэнэ хувилбар биш болж таарсан. Үүний дараа М.Энхсайхан сайд дөрөвдүгээр сарын 6-нд өөр мэдэгдэл гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сард ярьж байсан гэрээний хувилбараа зөвхөн Гадаад харилцааны болон Хууль зүйн яаманд өгсөн байсан. Улмаар дөрөвдүгээр сарын 6-нд гэрээний өөр хувилбар дээр гарын үсэг зурахаар бэлтгэж байжээ. УИХ-ын дарга эхлээд дөрөвдүгээр сарын 3-ны гэрээтэй танилцсан. Үүнээс өөр гэрээ байгаагүй. Дараа нь дөрөвдүгээр сарын 6-нд өөр гэрээтэй танилцсан. Үүнээс хойш тэр гэрээн дээр ажиллаж байна. Тавантолгойтой холбоотой энэ гэрээ Монгол Улсын эрх ашгийг хамгаалж чадаагүй. Үүнийг заалт тус бүрээр нь тайлбарлаж болж байна.

Хамтын ажиллагааны гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, төмөр замын концессын гэрээ юм. Гэрээнүүд хоорондоо уялдаа холбоотой, нэг гэрээний заалт нөгөөгийнхтэйгээ уялдаж буй юм. Гэрээний үндсэн хугацаа 30 жил, түүнийг мөн 30 жилээр сунгах боломжтой. Хөрөнгө оруулагч талаас гэрээний хугацаатай холбоотой оруулсан нэг заалт нь хөрөнгө оруулалтаа нөхөөгүй бол түүнийгээ нөхөх хүртэл хугацаагаар гэрээг сунгана гэж байгаа. Энэ маш ноцтой. Хөрөнгө оруулалтаа нөхөөгүй гэх нэрийдлээр гэрээний хугацааг дахин хэдэн ч жилээр сунгаж болох нь. Гэрээний хугацааг Засгийн газар хумих боломжгүй. Учир нь, хөрөнгө оруулагч хэзээ хөрөнгө оруулах, ТЭЗҮ-ийн хуваарь, тооцоо, жилд олборлох нүүрсний хэмжээ, экспортод гаргаж, борлуулах үнэ зэргийг энэ компани өөрийнхөө үзэмжээр шийднэ. Ингээд тооцоод үзэхээр өөрийнхөө хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүйгээр энэ бизнесийг удирдаад аваад явбал 60 байтугай жилээр үргэлжлэхээр байна.


Төрийн халдашгүй бүрэн эрх зөрчигдсөн заалтыг 6-ны гэрээнээс авчихсан байсан

Дөрөвдүгээр сарын 3-ны гэрээнд маш ноцтой заалтууд байгаа. Засгийн газар үүргээ зөрчихтэй холбоотой хэсэг дээр Засгийн газар үндэсний үйлдвэрлэл, нийтийн эрх ашигтай холбоотой аливаа шийдвэр гаргавал гэрээгээ зөрчсөнд тооцно гэж заасан. Энд төрийн халдашгүй бүрэн эрх зөрчигдсөн заалт байна.

Харин дөрөвдүгээр сарын 6-ны гэрээнээс энэ заалтаа авчихсан байна лээ. Энэ гэрээний эдийн засагт өгөх үр ашгийг PR-ийн хэлбэрээр ярьж байна. Уг гэрээг хийж буй М.Энхсайхан сайд гэрээний нэг, хоёрдугаар үе шат дуусч байна гэх мэтээр PR-ийн хэлбэрээр ярих болсон. Энд ямар ашигтай нөхцөл байдал үүсээд буй талаар огт ярьдаггүй.

Хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллар орчим болно гэсэн. Түүнээс ийм хэмжээний хөрөнгө оруулалт оруулна гэсэн үүрэг хүлээгээгүй. Гэхдээ санхүүжилтийн гэрээ, ТЭЗ-ийн тооцоо судалгаанаас шалтгаалаад тухай бүрт нь өөрчлөгдөнө гэж байгаа. Энэ заалтаар дөрвөн тэрбум ам.долларыг өөрчлөх боломжтой гэдгийг хэлээд байна.

Үүнээс гадна гэрээнд "Энержи ресурс” компанийн ашиглаж буй Ухаахудагийн уурхайн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж тооцно гэжээ. Ухаахудаг 1.3 тэрбум ам.долларын өртэй байгаа. Өөрийнх нь үндсэн хөрөнгө 400 сая ам.доллар. Ийм компанийг нэг тэрбум ам.доллараар үнэлээд оруулах нь мэдээж алдагдалтай. Үүнээс гадна дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хэзээ яаж оруулах нь тодорхойгүй.

Хөрөнгө оруулалтыг маш өргөн хүрээнд авч үзэж байгаа. Нүүрс олборлох, боловсруулах, эрчим хүч, дэд бүтэц, борлуулалт гээд бүхий л үйл ажиллагааг энэ мөнгөөр хийнэ гэж тусгасан. Мөн Тавантолгойн ордод бусдыг нэвтрэх эрхгүй гэж заасан байна. Тухайн ордод нэвтрэхээр бол "Энержи ресурс” компаниас бичгээр зөвшөөрөл авахаар тусгаж.


Төмөр замыг 30 жилээр эзэмшилдээ байлгаад дараа нь төрд 51 хувийг нь л өгнө

Гэрээний нэг чухал зүйл нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих асуудал юм. Одоогоор уг төмөр замын бүтээн байгуулалтад 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Уг ажилд нэмж 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай гэх тооцоо бий. Энэ консерциум төмөр замыг ашиглалтад орсны дараа 30 жилээр өөрийнхөө эзэмшилд байлгаж, дараа нь төрд 51 хувийг нь өгөхөөр гэрээнд тусгасан байна лээ. Төмөр замтай холбоотой эрх бүхий байгууллагуудын хэд хэдэн шийдвэр бий. Төмөр замын төрийн өмчит эсвэл төрийн хувь эзэмшил давамгайлсан компанид хувьчлахаар хуульд заасан байдаг.

Энэ дагуу ҮАБЗ 2010 онд хуралдаж, төрийн өмчит компанид төмөр замыг өгөх нь зүйтэй гэдгийг шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт хууль эрхзүйн орчин өөрчлөгдөөгүй байхад дээрх баригдах төмөр замыг консерциумд өгөх ямар ч боломжгүй. Уг гэрээний төмөр замын концессын тухай гэрээ нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалтыг бүхэлдээ зөрчиж байна.


Гэрээнд иргэдийн хувьцаатай холбоотой нэг ч заалт алга

Хувьцааны асуудал хамгийн чухал.Хувьцааг үр өгөөжтэй байлгах үүргийг төр засаг хүлээж байна. Энэ асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт үүрэг өгсөн. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцааг Тавантолгойн гэрээнд үр өгөөжтэй байлгах тусгайлан бие даасан бүлэг оруулахыг үүрэгдсэн. Харамсалтай нь, гэрээнд иргэдийн хувьцаатай холбоотой нэг ч заалт алга.

Энэ заалтыг оруулахгүй бол Засгийн газар үүргээ зөрчсөн болно. Үүнээс гадна энэ гэрээг байгуулснаас хойш Засгийн газар ямар ч нөхцөл дахин тавьж болохгүй. Мөн борлуулалтын орлого гадагш урсана, зарим төлбөрийг гадаадын банкуудаар дамжуулна хийнэ гэж байгаа. Ингэхээр Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодод борлуулсан нүүрсний төлбөрийг бүгдийг нь гадагш гаргана гэж байна.


Хөрөнгө оруулагч талд 195-320 тэрбум ам.долларын бүх эрх мэдэл очих гээд байна

Төсөлд ажиллах гадаадын ажиллах хүчний тоогоор Засгийн газар квот тогтоож өгөх ноцтой заалт байна. Тэгсэн хэр нь монголчуудыг өрсөлдөөний журмаар авч ажиллуулахыг эрмэлзэнэ гэсэн байна. Түүнчлэн ажлын байртай холбоотой бодитой тооцоо энэ гэрээнд байхгүй. Мөн хөрөнгө оруулагч жилд олборлох нүүрсний хэмжээ, үнийг өөрөө тогтооно. Өөрийнхөө тогтоосон үнээр борлуулж, орлогынхоохоёр хувийг төлөх заалттай. Хөрөнгө оруулагч талд бүх эрх мэдэл очих нь. Ямар ч хяналтгүйгээр ажиллах эрхийг өөртэй авсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрсөн үүргийг Засгийн газар хүлээх жишээтэй. Энэ шударга бус, хэт нэг талыг баримталж. Тавантолгойн ордын нөөц 6.5 тэрбум тонн. Нэг тонн нүүрсийг 30-50 ам.доллараар бодоход 195-320 орчим тэрбум ам.доллар тэнд байна.

Н.Умард

Тавантолгойн гэрээний ноцтой баримтууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани