Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ярилцлага :Ч.Энх-Амгалан "Дэлхийн нүүрсний өрсөлдөөнөөс Монгол улс шахагдаж эхэлж байна"



Монголын Үйлдвэрлэлийн Геологичдийн Холбооны Ерөнхийлөгч Ч.Энх-Амгалантай уулзаж, Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцлаа. Тэрээр уул уурхай, эрдэс баялгийн холбоодыг төлөөлж өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

-Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээ олон нийтийн анхаарлыг татаж   байгаа энэ үед салбарын мэргэжлийн хүний үгийг сонсох нь зүйтэй болов уу?  

-Саяхан Coal Mongolia-2015 гээд нүүрсний салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж өнгөрсөн. Чуулга уулзалт бүрээр Тавантолгой гэдэг нүүрсний том ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай гэдэг нэг л сэдэв яригдах болсоор нилээдгүй хугацаа өнгөрлөө.

Одоогоор энэ бүлэг ордод төрөөс Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн буюу жижиг Тавантолгой, хувийн хэвшлээс Энержи Ресурс гэсэн гурван компани ажиллаж байгаа.  Гэсэн хэдий ч өнөөдөр энэ орд маань өрсөлдөх чадвар муу, олборлолтын өртөг, зардал өндөр,  мэргэжилтнүүдийн хүсэн хүлээдэг түвшинд хүрээгүй л байгаа. Өртөг зардлын асуудал голдуу тээвэрлэлтээс шалтгаалдаг. Яг өнөөдрийн түвшинд энэ төслийг хөгжлийн шинэ шатанд гаргах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах бодит шаардлага бий. Тийм ч учраас төрөөс тендер зарлаж, тодорхой шалгууруудаар хөрөнгө оруулагчдыг сонгосон байх. Харамсалтай нь одоогоор улстөрийн гацаанд орчихлоо. Нэгэнтээ шийдлийн түвшинд хүрч байгаа энэ цаг үед шийдвэр гаргагчид маань мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсоосой гэдэг үүднээс геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын холбоод хамтарч ил захидал гаргаад, УИХ-ын гишүүдэд хаяглаж, хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэсэн.

-Үнэхээр дуугарахаас өөр аргагүй болов уу, та бүхнийг яг ямар шалтгаан нэгтгэв?  

-Хэн нэгний захиалгаар хөдөлдөг мэргэжилтэн гэж байдаггүй. Яагаад гэвэл хийсэн ажил, хэлсэн үгэндээ эзэн болдог мэргэжилтний хариуцлага, ёс зүй, хэм хэмжээ гэж байдаг. Яагаад нэгдэх болов гэхээр бидний үйл ажиллагаанд гол  мөрдлөг болгодог нэг л хууль бий. Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 7-р сарын 8-нд шинэчлэгдсэн  найруулгаар батлагдсан. Үүнээс хойш 2014 оныг дуустал 18 удаа нэмэлт, өөрчлөлт хийгдсэн. Жилд хоёроос доошгүй удаа өөрчлөлт орж байсан гэсэн үг. 2015 он гараад нэг, хоёрдугаар  сард  гэхэд нийт 4 удаа нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Одоо дахиад нэмэлт өөрчлөлт оруулах гээд хуулийн төсөл явж байна. Ганц хуулинд анх батлагдсанаас нь хойш 22 удаа "гар хүрч байна” гэдэг бол нэг юм хэлээд байгаа биз? Ер нь эрдэс баялгийн салбар маань геологи, хайгуул нөгөө талдаа уул уурхай гэсэн хоёр салбартай байдаг, гэтэл ихэнхи хүмүүс зөвхөн уул уурхай талаас нь хараад байдаг. Социалист, капиталист аль ч нийгмийн үед геологи хайгуулын салбар 100 хувийн эрсдэлтэй гэдэг утгаараа улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж, социалист орнуудад геологийн хамтарсан экспидецүүд ажиллаад орд газруудыг нээгээд явдаг байсан. 1991 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш төр геологи хайгуулын ажлын эрсдлийг үүрэхгүй, хувийн хэвшил гадаадын  болон  хамтарсан хөрөнгө оруулалтын зохицуулалтыг хуулиндаа суулгаад өгчихсөн.  Энэ хуулийн хүрээнд л геологи хайгуулын ажил явагддаг. Хуулинд олон удаа гар хүрэхээр хөрөнгө оруулагчдын итгэл алдардаг. Итгэл алдрахаар 100 хувийн эрсдэлээ даагаад, тийм их хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж манайд тун цөөхөн, бараг байхгүй. Үүнд нэг талаас Монголын хууль эрхзүйн орчин, нөгөө талаас мэдээж  дэлхийн зах зээлийн  ашигт малтмалын үнэ нөлөөлнө. Хууль өөрчлөгдөөд, "савлаад” ирэхээр хөрөнгө оруулагчдын итгэл алдагдаж, тууштай бодлого, хууль байхгүй болохоор хэн ч хөрөнгө оруулахгүй. Ер нь манайд 5000 орчим  геологичид бий. Эдгээрийн дийлэнхи нь өнөөдөр ажилгүй байна. Яагаад гэвэл геологийн суурь судалгааны ажлыг улсын төсвөөр хийдэг. Одоогийн байдлаар 10 тэрбум төгрөгийн 48 төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөл дээр 7-10 геологич ажилладаг гэхээр нийт 400-500 орчим геологочид  улсын төсвөөр  гүйцэтгэж байгаа геологи хайгуулын ажилд оролцож, ажлын байраар хангагдаж байгаа, харин бусад нь хувийн хэвшилд, эсхүл ажилгүй байна. 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль гарсан, дэлхийд эрдэс баялгийн үнэ унасан гэсэн хоёр шалтгаанаар хөрөнгө оруулалт эрс багасч, геологичдын ажлын байр үндсэндээ байхгүй болсон. Ингээд хөрөнгө оруулалтгүй, ажлын байргүй, ирээдүйн итгэлгүй  болсон бид нэгдэж, дуу хоолойгоо нийгэмд, эрх баригчдад хүргэхээс өөр арга үлдсэнгүй.

-Уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан нэгдэж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хүлээж авах нийгмийн сэтгэлзүй хэр байгаа бол?

-Үнэхээр манай нийгмийн сэтгэлзүйд уул уурхай гэхээр нэг их мөнгө харагдаад, хаа сайгүй улс төржиж, туйлширцгаадаг буруу хандлага байгаа нь үнэн. Нэг л жишээ хэлэхэд өнгөрсөн жил Coal Mongolia чуулган болж байхад гадаа нь хоёр өдөр уриа лоозонтой, зорилго нь тодорхойгүй нөхөд жагсаал цуглаан хийж зогссон. Гэтэл энэ жил тэдний бараа нь ч харагдсангүй. Нүүрсний салбарын орлогын байдлаас хамаараад жагсагчид алга болчихов уу гэж бодогдсон. Манай салбарын олон мянган геологич, уурхайчин, инженерүүд улс орныхоо хөгжлийг нуруундаа "үүрээд”, хийж бүтээхийн төлөө явж байна. Тэд хэнээс ч юу ч гуйгаагүй. Зүгээр л бидний  Үндсэн хуулиар олгогдсон эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг  л олго. Энэ мэргэжлийг эзэмшсэн бидний буруу байхгүй биз дээ? Тэгэхээр эзэмшсэн мэргэжлээс хамаараад  эрхэнд маань ямар нэгэн хэмжээгээр  халдаж байна гэж би хувьдаа үзэж байна.

-Хөрөнгө оруулагчдыг буцааж татахын тулд ямар алхам хийх ёстой вэ?

-УИХ манай салбарын яам, мэргэжлийн холбоодтой хамтарч хөрөнгө оруулалтын чиглэлээр нэлээдгүй ажилласан. Хөрөнгө оруулагчдыг татах үүднээс эрдэс баялгийн салбарын хуулиудад зохих хэмжээнд  нэмэлт өөрчлөлт оруулаад, зарим хуулийг шинэчлэн найруулаад явж байгаа. Үүнийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Хөрөнгө оруулалт яаж орж ирдэг вэ гэхээр томоо жижиг нь дагадаг. Том хөрөнгө оруулалт эерэг дохио болж байдаг. 2009 оны 10-р сард Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа геологи хайгуулын салбарт орж ирэх хөрөнгө оруулалтууд маш их нэмэгдэж, 2011 оныг хүртэл тогтворжиж байгаад 2012 оноос эхлэн буурч ирсэн байдаг.  

-Уг нь манай уул уурхайн салбарыг дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид сонирхож байсан цаг саяхан биз дээ?

-Тийм шүү. Дэлхийн топ арван уул уурхайн компаниас эхний гуравт жагсдаг BHP, Vale, Rio Tinto компаниуд бүгд манайд орж ирсэн байдаг. Жишээ нь Оюутолгой, Тавантолгойн лиценз хоёулаа BHP-д байсан. Тухайн үед хөрөнгө оруулалт нь ашиггүй, ашигт малтмалын үнэ маш муу байсан тул тэд Тавантолгойг төрд буцааж өгөөд, Оюутолгойгоо Айвенхоу Майнз гэдэг компанид өгөөд гарч байсан. Дараа нь ашигт малтмалын үнэ сэргээд ирэхээр, хөрөнгө оруулалт дагаж сэргэдэг жишгээр  BHP дахин Монголд орж ирсэн боловч хууль эрхзүйн орчин тогтворгүй болмогц дахиад манайхаас гараад явсан. Мөн Vale компани 30-40 хайгуулын лицензтэй байсан ч 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль гарангуут зарим лицензээ төрд хүлээлгэж өгөөд гарч явсан. Одоо энэ компани Мозамбикт  нүүрсний төсөлд хөрөнгө оруулаад,  олборлолт эхлүүлэх гээд дэд бүтцийн  асуудлаа шийдээд явж байгаа. Бидэнтэй өрсөлдөөд Хятадын нүүрсний зах зээлд тодорхой орон зай эзлэх гээд явж байна. Рио Тинто анх 1996 онд орж ирж байсан. 2000 онд ашигт малтмалын үнэ унамагц бас үйл ажиллагаагаа хаагаад гарч явсан. Гэвч Оюутолгойн хөрөнгө оруулагчаар буцаж орж ирсэн. Эндээс харахаар хууль эрхзүйн орчин тогтвортой байгаад, ашигт малтмалын үнэ тодорхой хэмжээнд өсөлттэй байвал хөрөнгө оруулагчид ороод ирдэг зах зээлийн хууль бий.

-Хөрөнгө оруулагч гэснээс та салбарын мэргэжилтний хувьд Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчдыг хэрхэн дүгнэх вэ?

-Сумитома, Шэньхуа Энержиг дэлхий даяар мэднэ. Энержи Ресурсын тухайд үндэсний компани улс орондоо ямар бүтээн байгуулалт яаж хийж болдгийг ажил, амьдрал дээр бэлээхэн нотлоод харуулчихсан учраас надад нэмж хэлэх зүйл алга.  Мянга сонсохоор нэг үз гэдэг. Цогтцэцийд очоод уурхай болон сум орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтыг үзэж харж болно.  Дээрх компаниуд дэлхийд ч, Монголд ч одооны хэллэгээр брэнд болчихсон. Үнэндээ энэ консорциумд тэр нь тийм, энэ нь ийм гэж өөлөх, муучлах шалтгаан огт алга.

-Энэ төсөлтэй зэрэгцээд тээвэрлэлт, тэр дундаа төмөр замын асуудал зайлшгүй сөхөгддөг. Төмөр замын асуудлаар олон жил ярилцаж, талцлаа. Энэ талаар таны бодол?

-Дор хаяж таван жил бид төмөр ярьсан. Өнөөдөр хийж бүтээсэн зүйл алга, нэг далангийн сураг л сонсогдсон. Зах зээлийн нийгэм өөрөө хэнийг ч хүлээдэггүй, биднийг талцаж чи, би ухаантай, тэнэгээрээ дуудалцаж суух зуур БНХАУ, ОХУ, Казахстан гэсэн улсууд хэдэн арван тэрбумын гэрээнүүд хийгээд эхэлчихлээ. ОХУ 2011 онд Хятад руу нүүрс экспортолдоггүй байсан бол одоо энэ тоо жилд 30 сая гараад явчихлаа. Нэг үгээр хэлбэл, биднийг энд шийдлээ олохгүй муудалцсаар байтал зах зээл багасаад, нүүрсний өрсөлдөөнөөс Монгол Улсыг шахаж байгаа юм биш үү?

-Тэгвэл төслийн эерэг, сөрөг үр дагаврыг хэрхэн харж байна вэ? Эрх баригчид ямар шийдэл гаргах бол?

-Ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашиг, хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хувьцаа эзэмшигч Монголын бүх иргэний эрх ашгийг хамгаалсан тийм шийдэлд хүрэх байх. Гэхдээ миний хувийн бодлоор хүн болгонд таалагдах, хүн бүрийн эрх ашигт 100 хувь нийцсэн шийдвэр гарах боломжгүй.

Үр дагаврын хувьд төслийн хэмжээ хэдий чинээ их байна, төдий чинээ өгөөж нь нэмэгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийн жишээнээс харж болно. Улсын төсвийн 78 хувийг бүрдүүлж байсан цаг бий. Оюутолгой, Тавантолгойг тэр хэмжээнд хүрэх боломжтой гэж би хардаг. Сүүлийн таван жилийн татвар төлөгчдийн жагсаалтын эхний тавд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Энержи Ресурс, МАК, АПУ гэсэн компаниуд байна лээ. Топ таван компанийн эхний дөрөв нь уул уурхайн компаниуд байгаагаас харахад л энэ салбар улс орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч байгаа нь харагдаж байна. Тиймээс энэ том хэмжээний төслийг гацаахгүй явуулах байх гэж бодож байна. Шийдвэр гаргагчид хуулийн төсөл хэлэлцдэг журмаараа хэлэлцэх байх. Энэ хугацаа аль болох богинохон байгаасай гэж найдаж байна. Хугацаа алдвал бүхнийг алдана гэж  бид ил захидалдаа бичсэнчлэн, удах тусам бид зах зээлээ л алдана. АНУ, ОХУ зэрэг орнууд хэдхэн жилийн өмнө  Хятадад нүүрс нийлүүлдэггүй байсан бол одоо нийлүүлж, тоо хэмжээгээ өдөр ирэх тусам нэмэгдүүлж байна. Бидний гол өрсөлдөгч Австрали, Индонези ч бас  зүгээр суугаагүй л байх. Гэтэл бид гараа хумхиад хоорондоо хэрэлдээд суугаад байж болохгүй. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа  нь үнэн л юм бол бизнесийн  зарчмаараа л өрсөлдөх хэрэгтэй. Цаг хугацаа, зах зээл Монгол Улс хэзээ шийдвэр гаргах бол оо гэж  хүлээхгүй.  

-Санал бодлоо хуваалцсан танд баярлалаа.

Ярилцлага :Ч.Энх-Амгалан "Дэлхийн нүүрсний өрсөлдөөнөөс Монгол улс шахагдаж эхэлж байна"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани