Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Энх-Амгалан: Хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө нэмэгдсэн

Ч.Энх-Амгалан: Хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө нэмэгдсэн Э.ӨНӨР

Монголын үйлдвэрлэлийн геологичдийн холбооны ерөнхийлөгч Ч.Энх-Амгалантай гоелоги хайгуулын салбарын хөгжил, энэ салбар дахь хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

-Геологи хайгуулын салбарт зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээ нэмэгдсэн гэсэн. Төрөөс төсөвлөж байгаа энэ мөнгө хайгуулын ажилд хэр хүрэлцэж байна?  

 -Эрдэс баялгийн салбар геологи хайгуул, уул уурхай гэсэн үндсэн хоёр салбараас бүрдэж байдаг. Геологи хайгуулын ажил 5-10 жилийн түрүүнд явдаг судалгааны ажил. Энэ ажил тодорхой шинжлэх ухааны үндэслэл, аргачлалаар хийгддэг. Геологи хайгуулын ажил эрсдэл их дагуулж байдаг учраас социолизмын үеэс гадны хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн байдаг. Тухайлбал, Монгол стартегийн 15 ордтой дараагийн ээлжинд 39 ордыг нэрлээд байгаа. Эдгээр ордын эрэл хайгуулын ажлыг Чех, Польш, Герман, Урмен зэрэг оронтой хамтарч хайгуулын ажлыг нь хийсэн байдаг. Яагаад заавал гадны туршлагатай орнуудтай хамтраад байгаа нь хайгуулын ажил өөрөө хөрөнгө мөнгө их шаарддаг учраас тэр юм. 100 хувийн эрсдэлтэй ажил шүү дээ. Тиймээс эрсдэл дагуулсан ажлыг төр дангаараа үүрэхгүй гээд хуульдаа заагаад өгчихсөн. Геологийн хайгуулын ажлыг хувийн болон гадаад дотоодын хамтарсан аж ахуйн нэгжээр хийлгэнэ гэж заасан байдаг. 1997 оноос хойш энэ хуулийн хүрээнд ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд энэ салбарын хууль эрх зүйн орчин сонгуулийн давтамжтайгаар өөрчлөгдөж байгаа. 2012 оны сонгуулийн өмнө гарсан стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль салбарын хөгжилд их чөдөр тушаа болсон. Ганцхан жишээ дурдахад Овооттолгойн нүүрсний уурхайн ордыг эзэмшдэг "Саусгоби сэндс” компани хувьцааныхаа 57.6 хувийг Хятадын төрийн өмчит "Чалко” компанид 900 орчим сая ам.доллараар зарах гэрээг байгуулсан. Энэ мэтчилэн гадны хөрөнгө оруулалт багассан. Уг нь тэр 900 гаруй сая ам.доллар манай дотоодын зах зээлд шингэх ёстой байсан гэж боддог. Ер нь бол зах зээлийн жамаар зохицуулагддаг энэ салбарт төр оролцох хэрэггүй. Энэ онд төсвөөс 10 тэрбум төгрөг гаргаж, геологи судалгааны ажилд зарцуулж байна.

-Уул уурхайн салбарт холбоотой хэд хэдэн хуулийг шинээр баталлаа. Та энэ эрх зүйн өөрчлөлтөөс ямар үр дүн хүлээж байна?

-1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш олон хууль хасагдаж, өөрчлөгдсөн. Алтны 68 хувийн онцгой татвар, Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай гээд олон хууль бий болсон. Гэхдээ эдгээр хууль судалгаагүйгээр бий болсон учраас амьдралд хэрэгжихгүй гэдэг нь батлагдаад төр эхнээс нь алдаагаа засаад явж байна. Хөндөгдөөгүй үлдэж байгаа ганц хууль байгаа нь Урт нэртэй хууль. Гэхдээ энэ хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан юм байна лээ. Энэ хуулийн "Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайг төр цуцалбал нөхөн олговор олгоно” гэсэн заалтын хүрээнд нөхөн олгох хөрөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс олгох нь тодорхойгүй байсан учраас энэ хууль гарснаас хойш хэрэгжихгүй байгаа. Засгийн газар  Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг 2025 он хүртэл тогтвортой байлгахаар баталсан. Энэ хүрээнд геологи хайгуулын ажлыг дэмжээд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хууль эрх зүйн орчныг тодорхой, ойлгомжтой байлгах талаар тусгасан байдаг. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Алтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан. Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийг шинээр баталсан. Үүнийг уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтвортой байлгахаар хийсэн өөрчлөлт гэж харж байгаа. Хуулиудыг  харахад өмнөх жилүүдээс байдал сайжрах итгэл харагдаж байгаа. Дэлхийн уул уурхайн топ компаниуд манай улсад ажил хийхээр хэд хэдэн удаа орж, гарсан байдаг. Энэ нь манай уул уурхайн салбарын эрх зүйн орчин  хэр тогтворгүйг харуулж байгаа хэрэг. Үйл ажиллагаагаараа дэлхийд эхний зургадугаарт багтдаг BHP Billiton, Vale, Glecore Xstrata зэрэг компани манайд хоёр ч удаа орж ирээд гарсан. Гэхдээ энэ байдал давтагдахгүй байх. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, урт хугацааны тогтвортой байдлыг хангах талаар тусгасан байна лээ.

-Геологи хайгуулын ажил социолизмын үед ид өрнөж байсан. Тэрнээс хойш энэ салбарт дорвитой ажил хийгээгүй гэдэг юм билээ?

-Ашигт малтмалын тухай хуульд нутаг дэвсгэрийн судалгааг улсын төсвөөр хийнэ гээд заасан байдаг. Энэ хөрөнгө жилээс жилд нэмэгдэж байна. Дөрөв орчим тэрбум төгрөг байдаг байсан бол өнгөрсөн оноос 7.5 тэрбум болсон. Энэ онд төсвөөс 10 тэрбум төгрөг гаргаж, геологи судалгааны ажилд зарцуулж байна. Статистик мэдээнээс харахад жилд 200-300 сая ам.долларыг геологи хайгуулын ажилд зарцуулдаг байсан. Үүнийг дэлхийн хэмжээнд жилд 4-5 тэрбум ам.долларыг геологи хайгуулын ажилд зарцуулдагтай харьцуулахад чамлахаар тоо.

Хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсний гол үр дүн нь дэлхийн туршлагатай том компаниудтай хамтрах явдал. Энэ жишгээр хайгуулын томоохон ажлууд явж л байгаа. Үүний хүрээнд Оюутолгой гэж дэлхийн хэмжээнд яригдах том ордтой болсон. Харамсалтайн ордыг нээгээд 12 жил өнгөрөхөд хангалттай эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй л байна. Урт нэртэй хууль хэрэгжиж эхэлснээр 254 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. Үүний ихэнхийг нь дотоодын компаниуд эзэмшдэг байсан. Тэдний ихэнх нь алтны компани байсан. Энэ хуулиас болж дотоодын алт олборлогч, үйлдвэрлэгчдийн ажил зогссон гэж болно.

-Танай холбоонд хэчнээн геологич, хайгуулын компани бүртгэлтэй байна. Тэдний хэд нь ажилтай байгаа вэ?

-Манай холбоонд 280 орчим геологич, 20 гаруй хайгуулын компани бүртгэлтэй байдаг. Тэдний ажлын байр сүүлийн жилүүдэд нэлээд хумигдсан. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хайгуулын компани хуруу дарам цөөхөн байна. Тухайлбал, 40 гаруй геологич ажиллуулж байсан компани ажилчдаа 10 болгож бууруулсан байна. Ер нь хайгуулын ажил дуусч нөөц тогтоогдсоны дараа ордыг хэр хурдан хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулна тэр хэмжээгээр нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгч байдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ч.Энх-Амгалан: Хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө нэмэгдсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани