Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван утганы ард ганцхан үг бий (зугаатай таавар)

Таван утганы ард ганцхан үг бий (зугаатай таавар)Монголчууд бид, гурван үгний ард утга бий, гурвалжин нѳхѳѳсний дор нүх бий гэж ярьцгаадаг, монгол ухааны гайхамшигтай оносон зүйрлэл (метафоза) юм даа. Гэтэл бүр таван утганы ард ганцхан үг байх тохиолдол бас гардаг л юм байна.

Би энд, монгол, энглиш, орос, монголжсон гадаад үг холилдсон 5 үгийн утга гаргая, тод хараар онцолсон үгийн эхний үсгүүдийг нь холбоод уншигчид ѳѳрсдѳѳ тэр ганц үгийг олоорой! Тэр үгийг бас http://www.trends.mn/n/2823 линкэд байгаа УЧИРТАЙ ТАВАН ТОЛГОЙ  жүжгийн  тавдахь учиртай толгойн эрэлд кандидатаар нэр дэвшүүлж буйгаа давхар илэрхийлье.

Жлоб. Монголчууд баас, жорлон гэж онож орчуулсан байдаг. Зүйрлэмэл утга нь болхоор бие хаа сайтай мѳрт, ухамсар дорой, соёл боловсрол муутай, мулгуу, бүдүүлэг хүнийг хэлнэ. Монголчууд явдаг жорлон гэж сүүлийн үед хочилдог болсон байна лээ. Саяхан, Сахалины ѳнѳѳ үеийн цуутай авилгач Хорошавингийн тухай нэвтрүүлгийг шууд эфирээр (РТР Планета прямой эфир) сонирхож суутал улс тѳрч В.Жириновский, үйлийн үртэй Хорошавиныг ѳѳдгүй муу жлоб гэх нь сонсогдов. Тэр бас хэзээ ч билээ,  оросын толгой баян гэгддэг Базовый элементийн Дерипаскаг падла (жлоб) гэж доромжилж харагдсан. Жириновский ч ѳѳрѳѳ бас жлоб л нѳхѳр дѳѳ. Тэрээр, бүдүүлэг Монголыг хир таарсан үнэ хүргээд урд хѳршид нь худалдчих юмсан гэж хашхирч байсан удаатай. Саяхан даа, Соколовын Битва нэвтүүлэг дээр энэ Монголын муухай ы үсгийг оросын цагаан толгойгоос хасмаар байна гэж хэлэх нь дуулдсан. Шар шүдээ ярзайлган замбуулин доргитол хашхирдаг харизмтай, Монголын аллергитай муу жлоб.

Дерипаска бол тун баян олигаaрх, түүний насанд хүрээгүй хүү Олег гэхэд л 20 млрдын хѳрѳнгѳтэй гэж байгаа. Дерипаскаг Монголын зарим олигаархитай нилээд суурь холбоотой гэж ярьцгаадаг. Бриягийн маш нууц тѳлѳвлѳгѳѳ, заавраар 1950-иад онд умард Сибирьт бариад, огтхон ч ашиглаагүй хаячихсан 1200 км урт тѳмѳр замын ѳргѳн царигтай хос рельс, үндсэндээ металлын хаягдлыг арчиж зүлгээд  Казахстан юмуу Монголд шахах санааг сэдэж байсан бизнес эр. Дерипаскатай холбоотой монгол олигаaрх байгаа бол оросын талын сонирхол, эрх ашиг дээр үхэн хатан зогсдог, урд хѳршийг аюул гэж үздэг эрхмүүдийн дунд байх нь дамжиггүй юм.

Бизнесийн хүрээнд оросын талыг баримталдаг хүмүүс, найрсаг хѳршийн бодлогод сайн үр нѳлѳѳтэй гэдэгт эргэлзэх юм байхгүй, гагцхүү эх орноо муугаар харуулах, эсвэл ашиг сонирхлоор улс орны эрх ашигт харшлах юм хийгээд байдаг бол үнэхээр жинхэнэ явдаг жорлон (жлоб) мѳн.

ОТЗын дарга Якунин гэхэд л Монголд тааруухан ханддаг нь Монголын талаар муухай мэдээлэлтэй байдгийн уршиг, гэхдээ Путины залгамжлагч гэгддэг тэр том хүн юу л гэж ховын мэдээлэл сонирхов гэж, манай улс тѳрчид л хоорондоо дандаа хѳлѳѳрѳѳ жийлцэж, толгойгоороо мѳргѳлдѳж, хэл амаар шѳргѳлцѳж байдаг болохоор итгэл нь алдардаг буй заа. Хоёр хѳрш нь хоорондоо хэрэлдээгүй байхад хѳршүүдээрээ талцаж хэрэлдэж, луу, цагаан баавгайн идэш болж явдаг Монголын улс тѳрчид бол ѳѳрсдѳѳ харин ч жлобууд юм биш үү!=

Ерѳнхий боловсрол. Бизнес хийхэд боловсрол хэрэггүй, зүтгэл л хэрэгтэй гэж хэлдэг эрхмүүд Монголд бий. Ингэж хэлчхээд боловсролын системийнхний дургүйг нь хүргэн шуугиан тарьж байсан хүн ч байгаа.

Ерѳнхий боловсрол үнэхээр чухал нь мэдээж, гэхдээ нийгэмд тодорхой байр суурь эзлэхээр карьер хѳѳж яваа залууст ерѳнхий боловсролын мэдлэг даанч хангалтгүй л дээ. Мэдлэгийн эдийн засаг босгоно гээд л улс тѳрчид нэг хэсэг хийрхэж гүйцгээсэн. Мэдлэггүй ч хүнгүй болсон, энглиш гадарладаг, интернэтээс мэдээлэл авдгаа мэдлэг гэж андууран ѳѳрсдийгѳѳ их мэдлэгтнүүдэд тооцсон. Үүний уршгаар жинхэнэ тодорхой мэргэжлийн академик мэдлэг, суурь ухааны үзэл баримтлалуудын үнэлэмж шал дээр унасан.

Монголчууд түүх судлал, ѳнгѳрснѳѳ эргүүлж тойруулан ухахад дэндүү их цаг зарж байна. Ѳнгѳрснѳѳ судлах биш, гагцхүү сургамж аваад л одоогоор сайтар судлаад ирээдүйд тэмүүлж. очих цэгээ тогтоон түүн рүү тасралтгүй ойртон урагшлах ёстой. Энэ нь олон  концепци (conception) дотроос аль нь давамгайлж явах тухай асуудал юм.

Герман улс гүн ухаан, социологи, Марксын Капитал судалж хѳгжил нь урагшилсаар байна. Гегелийн клубүүд газар сайгүй ажиллагаа явуулж байна. Мэдлэг олох нь чѳлѳѳт цагийн хобби биш албан цагийн бүрэлдэхүүн болон хэвшсэн байна. Австрид мэдлэг олгох, мэргэшил суулгах курсийн тѳлбѳрийг тѳрѳѳс хариуцан санхүүжүүлж байна. Суурь ухааны болон мэргэжлийн академик мэдлэгийг хѳгжлийн түлхүүр, хүчин зүйлд тооцож байна. Мэдлэг олгох хэдэн зуун стандарт эрх зүйн орчин болон үйлчилж байна. Албан тушаалтны ажил үүрэг гүйцэтгэх чадварыг диплом олгосон сургуулиуд хариуцаж, дахин сургалтын зардлыг сургууль ѳѳрсдѳѳ гаргаж байна. Ажил хэрэгч нийгэмд хэрэлдэх зав, чѳлѳѳт цагаар ч гардаггүй л юм байна.

Монголын олигархуудаас эхлээд булууны ноход шиг тѳсѳл булаацалдан арсалдах хэрүүлийн цагаа мэдлэг олоход зарцуулбал нийгмийн амьд цагийг урагш түлхэнэ. Түмэн олон маань ч гэсэн ашиггүй улс тѳржихѳд зарцуулдаг цагаа мэдлэг олоход чиглүүлвээс нийгмээрээ урагш шат ахих болно доо. Монгол зон олноороо цагт захирагдаж, мэдлэгт шунаж амьдарцгаая, хѳгжлийн хоцрогдлоос салах ѳѳр гарц (alternate) байхгүй.

Нарийн цариг. Нарийн цариг гэх нэрийн дор Монголын тѳмѳр замын бүтээн байгуулалтыг 7 жилээр хэн саатууллаа, монголчуудыг тѳмѳр замын нарийн бүдүүнээр талцаж хэрэлдүүлэх галыг анх хэн асаалаа! Мэдээж Энхсайхантай чоно, хонийн харьцаатай л явдаг эрхэм байж таарнаа даа, тэр л учиртай таван толгойн нэг гарцаагүй байж таараад байгаа юм.

Нарийн царигтай тѳмѳр зам баригдчихвал монгол улсын эдийн засаг тэр чигтээ нэг улсаас хамааралтай  болчихно гэсэн бүдүүн хадуун популист сэтгэлгээ ѳнѳѳдѳр ч байсаар байгаа. Эрдэнэт мега тѳслийг дан оросын удирдлагаар, тусламжаар, хѳрѳнгѳ оруулалтаар гүйцэтгэсэн, тэглээ гээд монгол улсаараа оросын мэдэлд орчихоогүй л байна л даа, ийм харьцуулалт байж болох уу!

Тавантолгойн ордыг унацтай ашиглах, урагш хѳдѳлгѳх тал дээр ард түмэн улс тѳрчид нийтлэг саналтай байгаа нь ойрын хэдэн жил үзэгдээгүй үзэгдэл. ( phenomen). Нѳгѳѳ уул уурхайтай хиншүү, хярвас ханхалтал үзэлцдэг популист хочит Гамбаа гишүүн хүртэл санал нэгдэж харагдсан шүү. Олон түмний нийтлэг эрх ашгийн хажуугаар тѳмѳр зам, бусад элдэв хангайн хаалт боолтоор тѳсѳлд бүхэлд нь саад хийхийг оролдож, чадвал нѳлѳѳ, ядвал бага ч атугай хувийн хонжоо гаргаад авах гэсэн далд улс тѳрчид байваас тэд л ёстой далд жлоб мѳн гэж хэлцгээе!

Коррупци (corruption). Монгол хэлнээ АВИЛГАЛ гэж хѳрвүүлсэн нь үндсэндээ хэвшиж яваа хэллэг. Тѳсвийн мѳнгѳѳр уул уурхайн хайгуул хийлгэдэг ч юм уу эсвэл тѳсѳл тендер ярьж байгаад тѳсвѳѳс асар их хѳрѳнгѳ зувчуулах, мѳнгѳ угаах, хээл хахууль авах...бүгд авилгал. Хойд, урд хѳршүүд маань авилгатай үнэхээр сайн тэмцэж байгаа. Губернатор Хорошавины гарын үсэг мутарладаг үзэг нь гэхэд л 20 саяын үнэтэй, ер нь бол нийтдээ түүний 5 млрд долларын хѳрѳнгийг битүүмжилж хураасан гэсэн. Урд хѳрш бол зүгээр л олны нүдэн дээр цаазлан хороох нь бий. Манайд бол авилгатай тэмцэх биш АТГ-тайгаа долоон жорын тэмцэл явуулдаг, олигаархижсан тѳртэй, жижиг улс орны амьдрал иймэрхүү л байдаг болтой юм. Бодит амьдрал дээр бол үнэндээ авилга цэцэглэж, арга нь нарийсаад гамшгийн хэмжээнд оччихоод байгаа шүү дээ. Тѳмѳр зам барих ч гэдиймүү их санхүүжилттэй том тѳслүүд амлаж аваад тѳслѳѳ хэрэгжүүлэхгүйгээр мѳнгѳн эх үүсвэрийг нь улаан цагаан хувьдаа зувчуулчихдаг шуналын дадал Монголоор хавтгайдаа болсон.

Авилгачид бараг 100% УИХын гишүүд, тэхээр авилгатай хийх тэмцэл нь ИХ-ын дийлэнх гишүүдтэй хийх тэмцэл юм. Улс орон, ард түмний эрх ашигт авилгал саад болж, авилгачидтай хийх тэмцэлд гишүүний дархан эрх саад болж асуудал бүхэлдээ чѳтгѳрийн тойрогт орсон байна.

 

Олигарх. Oligarchy нь цѳѳнхийн засаглал гэсэн утгатай грек үг юм.Олигархууд аль ч улс оронд байдаг, зарим оронд тухайлвал Украинд олигархуудын  дайн болж байна. Тэнд олигархууд хувийн армитай, Коломойский жишээ нь 50 000 контингент бүхий армитай гэхчлэн. Орост олигарх Елцины үед цэцэглэн хѳгжиж, дэлхийд данстай орос их наядтангуудын тоо 30 гарсан. Путины үед олигархын тоо 60 гарч 2 дахин ѳссѳн. Оросууд олигаархиудаа силогархи гэж нэрлэдэг, учир нь сүүлийн үеийн олигархууд голдуу хүчний байгууллагаас гаралтай болсноос үүдэлтэй. Америкчууд олигаархиудаа fat cat (бүдүүн муур) гэнэ, тэд голдуу тѳрийн чухал албан тушаалтныг лоббидож гарч ирдэг. Монголын олигархууд бүхэлдээ хулгай, луйврын аргаар тодорсон байдаг. Тэхээр тэдэнд хулгаархи, луйгархи гэхчлэн нэр ѳгч болно. Тэгээд ч монголчууд шоронгийн хулгайч нараа хулгар гэж нэрийддэг, дуудлага ойролцоо таарч байна. Баян хүн болгон олигарх байдаггүй, шударга хѳдѳлмѳрѳѳр, шинэ технологи сэдэж, нэвтрүүлэн баяжсан хүн дэлхийд олигаархиасаа хавьгүй олон, гэхдээ Монголд урвуугаар, шударга хѳрѳнгѳтѳн нь цѳѳхѳн. Үндэсний хѳрѳнгѳтѳн улсаа боддог, олигарх бол хар амиа боддог зарчмын зѳрүүтэй. Үндэсний хѳрѳнгѳтнийг бүтээлийн дон хѳтѳлж байдаг бол олигархийг хулгай, луйврын дон хѳтѳлж явдаг, үндсээрээ ялгаатай.

Тавантолгой тѳслийн хувьд олигтой хувь хүртэж чадаагүй хэсэг олигархууд л шуналын дондоо хѳтлѳгдѳн   зориуд саад хийж  байгаа гэсэн ард түмний хардлага үнэний талтай байхаа.

И.Цэрэнхүү
Таван утганы ард ганцхан үг бий (зугаатай таавар)
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани