Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗАСГИЙН ГАЗАР БАЯЧУУДЫГ ДЭМЖИНЭ

"МАК" компанийн эзэмшдэг гэх Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоол гарах тухай нийгэм даяар шүүмжлэн шуугиж байна. Хэвлэл мэдээллийнхэн ч ихээхэн анхаарал хандуулж байна. Уг асуудал нь дан ганц Засгийн газар болон нэг компанийн хэмжээнд хязгаарлагдахгүй.

 

Улс орны эдийн засаг төдийгүй улс төр, цаашилбал Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой эмзэг асуудал учир олон нийт тэгж их анхаараад байгаа хэрэг. Учир нь уг орд бол жирийн нэг жижигхэн орд биш стратегийн ач холбогдол бүхий орд. Тэгээд ч өмнөх жилүүдэд стратегийн ордыг төрийн мэдэлд авсан юм. Ийм л байх ёстой гэсэн ойлголт нийгэмд хүчтэй болж олон хүний дэмжлэгийг авсан. Нийгмийн сэтгэл зүй, шахалт шаардлагад автсан зарим улс төрч нэртэнгүүд Таван толгойд эззмшиж байсан ард түмний баялгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхөес өөр аргагүй байдалд орсон. /Одоо зарим нь харамссан, харамласан өнгө аястай яриа хөөрөө гаргаад байдаг, Бодөол хүний юмыг эргүүлж өгөхдөө хармын сэтгэл бууж цаашаа харж уйлан наашаа харж инээснийх биз/

Учир нь стратегийн орд бол монголын нийт ард тумэнд хамааралтай баялаг болохоос ороо бусгаа цагийн сиймхийгээр лицөнзийг нь гартаа оруулсан хэн нэгэн хүнийх биш. Лиценз эзэмшигч бол тэр их баялгийг тарьж ургуулж бий болгоогүй. Угаас өвөг дээдсээс маань үр хойчдоо үлдээж өгсөн баялаг. Гэтэл стратегийн орд нэртэй энэ их баялгийг ээлж дараалан гадаад, дотоодын баян гэх хүмүүстэй нийлж хуваан идзх аргыг Засгийн газар сонгож байгаа нь харамсалтай төдийгүй хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх үйлдэл юм. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордод төр 50-аас дээш хувь эзэмших хуультай байдаг.

 

Гэтэл нэмэлт хайгуул хийсэн нэрээр төрийн эзэмшлийн, хувийг бууруулах луйврын аргыг бодож олжээ. Тэд эхний ээлжинд Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийг тогтооно гэсэн зарим талаараа дажгүй сонсогдож байж мэдэх хуурамч үгээр жинэхэнэ үйлдлээ нуун далдалж байна.

Учир нь уг ордын 66 хувь нь "МАК" хэмээх ганцхан компанийн өмч болон үлдэж байна. Түүгээр ч зогсохгүй 66 хувиа ашиглах үйл ажиллагаанд нь зориулж 360 орчим сая долларыг олгож байна. Тэгээд бас үйлдвэр барьж өгнө гэнэ. Өөрөөр хэлбэл "МАК"-ыг бүх л талаар нь харж үзэж байгаа хэрэг. Гэтэл их хааныхаа нэрийг дэнчин тавьж, ард түмнээ өрөнд оруулан байж олж ирсэн Чингис бондоос хишиг хүртэх гэсэн үндэсний 800 илүү үйлдвэрлэгчдэд одоо болтол ганц ч зоос хялайлгасангүй. Монголын төрөөр үйлдвэрээ бариулчихаад асар их баялгийн, 66 хувийг мөнгө болгон халаасаа түнтийлгэх дээрэмчин энэ хүмүүсийг азтай гэх үу?

 

Эсвэл их баялгийг зөвхөн нэг гэр бүлийн увайгүй компанид, эгчихөөд ард түмнээ хоосон орхисныхоо хариуд шуүмжлэл төдийгүй хариуцлага нэхүүлж байгаа Засгийн газрыг азгүй гэх үү?

 

Аливаа ордын 50-аас дээш хувийг нь төр эзэмшээгүй тохиолдолд гэрээ шударга бус болж гадаад дотоодын хувь хөрөнгөтөнгүүд илүү ашиг олж баялаг маань баялаг биш болдгийн хамгийн том жишээ бол Оюу толгойн гэрээ.

 

Гэтэл хэдхэн улс төрч, гадныханд л ашигтай болсон энэ гэрээг дахин долоон удаа / дордохын долоон удаа шүү/ давтахаар айж ичилгүй шийдсэн Засгийн газар түүнийг нь үг дуугүй зөвшеөрдөг УИХ-ын хэрэг монголчуудад байна уу?

Оюутолгойнх шиг 7 муу гэрээ хийх гэж байгаа энэ хүмүүс хэний талд үйлчлээд байна аа? Яагаад Оюутолгойн гэрээг дурдаад байна вэ гэвэл "дордуулсан долоон орд"-ын ард мөнгө ихтзй гадныхан, тэдний эрх ашигт үйлчилж байгаа улс төрчид байгаа нь нууц биш. Сөрж чаддаггүй сөрөг хүчин нэр авсан МАН-ынхан энэ тухай зарлана гээд сүр болсон.Таг чиг. Бодвол өөрийнх нь намынхан байгаа болоод дуугарахгүй байгаа биз гэж олон түмэн ярьж байна.

 

Цагаан суваргын орд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хамаатайн адил цаана нь хэд хичнээн МАН-ынхан 7 ордын ард, нуугдаж байгаа юм. УИХ, Засгийн газар одоо олон түмний дургүйцлийн хариуд төрийн мэдэл дэх 34 хувь чинь ард түмнийх гэсэн үг гэж хууран ам таглах гэж оролдох биз. Угаас үе уеийн эрх баригчид тэгж хуурдаг юм.

 

Эхлээд Оюутолгой ард түмнийх шүү гэж хуурсан. Дараа нь Таван толгой, одоо Цагаан суварга гэж хуурна. Энэ мэтээр стратегийн ордуудын өчүүхэн хувийг нь төрийн нэрээр эрх баригчид мэдэлдээ авна. Ихэнх хэсгийг нь хувийн өмчид халдаж болохгүй нэрээр олигархиудын мэдэлд үлдээнэ. Аль алинаас нь улс төрчид хувь хүртэнэ.

 

Одоо "дордуулсан-долоон орд" нэр авчихаад байгаа стратегийн 7 ордыг энэ мэтээр монголчууд биш ээ УИХ, Засгийн газар ашиглана. Уул нь хувийн өмч гзж тухайн өмчлөгчийн хөрөнгө мөнгө болоод хөдөлмөр шингэсэн өмчийг хэлдэг.

 

Түүнээс биш хайгуул нь улсын хөрөнгөөр хийгдэж нөөц нь тогтоогдсон орд газрууд бол бүх ард түмний өмч юм. Ийм ордыг гадаадад бол ард түмэндээ хувьцаа хэлбэрээр 100 хувь эзэмшүүлж байна. Гэтэл манайх 100 хувь төрийн мэдэлд буюу ард түмний мэдэлд авсан гэж зарлаад байсан Таван толгойгоо гурав хувааж нэг хэсгийнх нь 10 хувийг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр хэзээ нэгэн цагт өгөх болно гэж мэдэгдэж байх жишээтэй.

Тэр ч байтугай Таван толгойг 100 хувь ард түмэнд өгнө гэж гарч ирсэн МАХН, МҮАН-нхан хүртэл стратегийн ордын талаар баримтлах Засгийн газрын бодлогыг дэмжиж байна шуү дээ. Даанч дээ гэж хэлэхэд далан үг багадна гэдэг л болоод байна. Манайхан уул нь бусдыг их дуурайх дуртай улс даа. Гэтэл эрх баригчид маань дуурайх юман дээрээ дуурайхгүйг нь яана. Эрх баригчид дуурайж чадахгуй бол энгийн ард олон дуурайх түүхийн төөрөг гэж бас байна.

 

Бид муу улс төрч, муу эрх баригчидтай тооцоо хийж хариуцлага тооцож чадаад байгаа бусад ард түмнийг дуурайя л даа. Харалган нь дэндсэн их хурал хариуцлагагүй нь хэтэрсэн Засгийн газрыг дуртай үедээ огцруулж чаддаг дархан эрхээ өөрсдийн болгоё л доо. Ингэхийн тулд хувьсгал, цус гэж дөвчигнөөд хэрэггүй. Сонгуулийн луйврын хар машинаас салах ёстой. Хуучнаас хол байж чадах шинэ хүмүүсийг л сэтгэл итгэлээрээ дэмжихэд болоо.

Гэртээ сууж байгаа, гэргий хуүхдээ зовоолгүй, ажлаа хийж байгаад аав ээжийнхээ сэтгэлийг шаналгалгүй хувьсгал хийх арга чинь энэ шүү дээ. Ийм хувьсгалыг хийхийн тулд хэн нэгэнтэй тэрсэлдэж хараал зүхэл болох хэрэг ер байхгүй. Зүгээр л шинэ хүмүүсийг дэмж, тэдний үгийг сонс, тэднийг анхаар. Хамгийн гол нь тэдэнд итгэ. Тэд хийж чадна. Тэр цагт муу улс төрчид монголчуудыг дарлаж чадахгүй болно.


Д.ПҮРЭВСҮРЭН /ХӨХ ТОЛБО/

ЗАСГИЙН ГАЗАР БАЯЧУУДЫГ ДЭМЖИНЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани