Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Дерипаска Таван толгойг Р.А.Абрамовичид амалжээ

О.Дерипаска Таван толгойг Р.А.Абрамовичид амалжээТаван толгойг "тамирдуулах” орос технологи амжилттай хэрэгжиж байна


Дэлхий дээр коксжсон нүүрсээр цангаж буй эдийн засагтай улс орнууд хэдэн арваараа бий. Ази тивд л гэхэд БНХАУ-ын эдийн засаг жилдээ 3.4 тэрбум тонн кокжсон нүүрс зал­гилж байхад Япон 200 сая, өмнөд Солонгос 105, Вьетнам 70 сая хэрэг­цээгээр өлсч байдаг.

Гашуун­сухай­тын хилээр гарч Ганц мод­ны боомт дээр очсон манай нүүрс угааг­даад Буга­тын брэнд нэртэй бол­дог юм би­лээ. Энэ нэрээр овог­лог­дон Тянжины чөлөөт худал­дааны бүс дээр очоод нэг тонн нь 190-250 ам.доллар хүрч байсан сайхан үе бий.

Хилийн цаана ийм их хэрэгцээ, боломжууд бай­хад Монгол Улс жилдээ 30 сая тонн нүүрсээ 30-хан ам.дол­лараар зарах (Бусад оронд нүүрсний үнэ ингэж унаагүй) гэж аргаа барж байна шүү дээ. Лангууны цаа­на наана өөр өөр үнэ яригдаж нүүрсний үнэ уна­саар байгаа билээ.

Цаашдаа энэ чигээрээ үнэ унавал Орос, Хятад нийлээд Таван толгойн нүүрсний ордыг өөрийн эзэмшилд оруулж, бүхлээр нь залгих биз. Тэ­дэнд тийм боломж бий. Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн эрх чөлөө хөндөгдөх болгонд хоёр хөрш нэг байр суурьтай болчихдог. Энэ хоёр улсын оролцоогүйгээр тусгаар тогт­­­­­­нол, эдийн засгийн эрх чө­­­­лөө­ний төлөөх тэмцэл ам­жилт олж байгаагүй билээ.

Чөдөртэй Монголоо алдсан оросууд
2003 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Намбарын Энхбаяр "Их өр” буюу 11.7 тэрбум ам.долларын асуудал тэглэгдсэн талаар мэдээлсэн. Тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Дулам, Ж.Бямбадоржийг уйлахад нийтээрээ шахам "Тойрон хүрээлэгч нарын долдойг” гайхаж байсансан. Яг үнэндээ бол чөдрөө тастах адуу шиг эрх чөлөөг мэдрүүлсэн үйл явц байсан юм. 1990 оноос хойш Оросын их өр гэгчээс гарах социалист лагерийн улс орнууд толгойгоо гашилгаж байв.

Тухайлбал шатахууны дарам­танд орсон "Буурал” Д.Бямбасүрэн 600 сая, П.Очирбат гурван тэрбум ам.долларын өр төлөхөө амлаж байлаа. Ерөнхий сайд М.Энхсайхан, П.Жасрай нарын Засгийн газруудын зүгээс оросууд манай улсад их хэлмэгдүүлэлт явуулж, байгаль орчин сүйтгэсэн гэх мэтээр сөргүүлэн дайрах тактик боловсруулсан ч амжилт олоогүй юм.Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт их өрөнд Эрдэнэт үйлдвэр дэх өөрийн хувийг өгөх захиа орос руу илгээж Засгийн газрын тэргүүнээсээ мултарч байв.

2000 онд Ерөнхий сайдаар томилогдсон Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд М.Касьяновтай тохирол­цоонд хүрч 250 ам.дол­лараар их өрийг тэглэж чад­сан. Энэ мэдээ ОХУ-ын Думын депутатыг сэрээж, "Монголчуудыг өртэй нь үлдээх” хувилбар яригдсан ч гэлээ М.Касьянов хэлсэн үгнээсээ буцаагүйгээс болоод улс төрөөс арчигдах нүхээ ухсан гэдэг юм. Оросын хэвлэлүүд "БНХАУ-тай нийлэн монголчуудыг хүмүүжүүлэх” тухай нийтлэлүүд ч гарч байсан.

"Морьтой хүнтэй ярьснаас явгантай нь дээр” гэгчээр оросууд Монголын Засгийн газрыг их өртэй үлдээх сонирхолтой байсан. П.Жасрайн Засгийн газрын үед их өрөндөө хэд хэдэн уурхай, барилга байгууламжууд, Эрдэнэт, Төмөр зам, Монголросцвет зэрэг газруудыг авах далд сонирхлоо оросууд илэрхийлж байсан гэдэг. Ямартай ч их өрийг тэглэснээр оросууд монголчуудыг боомилсон уяагаа алдаж орхисон гэхэд болно.

Оросуудад "Монголын баялгаас бид хүртэх ёстой” гэсэн гоморхол яваад байдаг
Ингээд оросууд өөрийн уяагаа алдаж орхисон учир Оюу толгой, Таван толгой хэмээх бялуунаас хүртэж чадаагүй. Бялуу хүртэж чадаагүй уураа шатахууныхаа үнийг нэмж, цоргыг хааж гаргадаг байлаа.

Яагаад ч юм бэ оросуудад Монгол Улсын байгалийн баялгаас бид хүртэх ёстой гэх далд гомдол яваад байдаг. 2006 онд ОХУ-ын Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдхүүнд "Хөнгөн цагаан”-ы хаан Олег Дерипаска гэдэг нөхөр Монгол Улсад ирсэн. Тэрбээр Таван толгойд оролцох гол тоглогч гэдгээ зарласан билээ. Энэ үеэс эхлэн Оросын олигарх Олег Дерипаска "Женко” Баттулгыг өөрийн хүн болгосон гэдэг.

Тэр ч бүү хэл монголын хэвлэлүүдийг барихын тулд 850 мянган ам.доллар Х.Баттулга шилжүүлсэн талаар өнөөгийн УИХ-ын гишүүн Г.Уянга бичиж байлаа. Спиртын наймаа хийж яваад уул уурхайн бизнесээс хоцроод одоо хүртэл хөмсөг зангидаж явдаг гэгдэх Х.Баттулга Таван толгойг "булаах ажиллагаа”-г эрчимтэй хийж ирсэн.

Тухайн үед АПУ-ийн Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, "Алтай трейд”-ын Сү.Батболд, Д.Идэвхтэн, MCS груп­пын Д.Оджаргал, "Петровис”-ын Ж.Оюунгэрэл зэрэг 14 хүн Таван тол­гойн ордыг эзэмшиж байсан. Х.Баттулга МоАХ-ны гишүүд дэмжигчдийн хүчээр Таван толгойн орд газрыг төрд буцаан авах (нийгэмчлэх) үйл ажиллагааг амжилттай явуулж чадлаа.

2007 оноос эхлэн Х.Баттулга Таван толгойн хувьцааг олон улсын биржид гаргах талаар санал санаачилга гаргаж байсан юм билээ. Тэрээр "Ухаа худаг” төслийг амжилттай явуулахын тулд төрд шургалсан олигорхууд Таван толгойн IPO гаргахгүй байна” гэж үглэсээр.

Ямартай ч Х.Баттулгын хүчин чармайлалтаар Таван толгойн орд газар төрийн мэдэлд ирсэн. Харин одоо яаж оросуудад өгөх бэ гэдэг нь дараагийн нүүдэл. Таван толгойн хувьцааг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах замаар оросуудад өгөх боловсон арга байсан.

Ийм тохиолдолд төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэргүй ч Таван толгойн орд газрын хувьцаа долоо хоногийн дотор унаж бусдын идэш нь болох нь мэдээж. Олон улсын бирж дээр хувьцаа гаргахыг шахаж байсан энэ үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвшөөрөл өгөөгүй юм.

Хэрвээ зөвшөөрөл өгсөн бол О.Дерипаскагийн "БазЭл” компанийн мэдэлд Таван толгойн хувьцаа орох магадлалтай байсан. Түүний мэдэлд 35 уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй Б.Энэбиш (Эрдэнэс-Таван толгойн захирлаар ажилласан нь тохиолдлын хэрэг биш байсан болов уу) захиралтай "Бату майнинг”, Х.Батулгын хувь эзэмшдэг "Кредит”, "Капитрон” банкууд очоод байлаа. Энэ жижиг банкууд дээр томоохон орд газруудын тусгай зөвшөөрлүүд байсан гэх юм билээ. Яагаад Олег Дерипаскад Таван толгой хэрэг болов оо.

Олег Дерипаска Таван толгойг Роман Аркадьевич Абрамовичид амалсан
2008 онд ЗТБХБ-ын сайд болон төмөр замын удирдлагууд БНХАУ-д айлчлан олон тооны хамтран ажиллах гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн "Баттулга хятадуудтай нууц гэрээ хийсэн” гэдэг асуудал.

Айлчлалын бүрэлдхүүн "Делонги” компанийн ТУЗ-ын дарга, хятадын хамгийн залуу тэрбумтны гэрээр зочилсон байдаг. Моа Зу Дуны амьдарч байсан гэх эртний ордны хажуу байранд ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцины охин Татъяна Деяченко амьдардаг болохыг мэджээ.

Хятадын залуу тэрбумтан "Манай Делонги компанийн 28 хувийг Роман Аркадьевич Абрамович эзэмшдэг. Тэгээд Борис Ельцины охинд энэ ордны нэгээхэн хэсгийг худалдан авч өгсөн юм. Роман Аркадьевич Абрамович Англид биш Хятад улс мөнгө хийдэг. Тэр энд есөн коксжих үйлдвэртэй. Есөн коксжих үйлдвэр нь "Пушин”, "Винсвэй” зэрэг компаниудаар дамжуулан Монголын Таван толгойгоос нүүрс авдаг” гэж ярьжээ.

Энэ яриа айлчлалд явсан эрхмүүдийн нүдийг нээгээд зогсохгүй, харанхуйд гэрэл асах шиг гялбуулж эхэлсэн аж.
Ямартай ч Монголын нүүрсийг Роман Аркадьевич Абрамович авдаг болох нь тодорхой болов. Тэгвэл Олег Дерипаска,Роман Аркадьевич Абрамович хоёр ямар холбоотой бэ. Агуу их ЗХУ улс задран унаж олон арван жилийн турш боссон аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчийг цөөн тооны олигархууд хувьчлал нэрийн дор хуваан авсан. Яг ийм шударга бус хуваарилалт Монгол Улсад ч явагдсан билээ.

Оросын олигархуудын "Загал­майлсан эцэг” бол ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин гэдэг юм билээ. Тэр эрхмийн бүтээсэн бүтээлүүдийн "сороор” Олег Дерипаска, Роман Аркадьевич Абрамович нар зүй ёсоор ордог байх юм. "Хөнгөн цагаан хаан” гэгдэх Олег Дерипаска Монгол дахь "хүүхэлдэйгээрээ” дамжуулан кокжсон хямд нүүрс, ордыг найздаа амалсан байдаг. Тэгээд дараа нь Монголын хямдхан нүүрсээр дамжуулан Хятадын гангыг үйлдвэрт хувь эзэмших, хяналт тогтоох далд сонирхол байсан юм билээ.

Оросууд ямар ч тохиолдолд нарийн царигаар нүүрсээ тээвэрлэнэ. Тэр нүүрс нь Таван толгойн нүүрс шүү дээ. Коксжсон нүүрсний ордыг өөрийн гартаа баттай оруулж авахын тулд үнэ цэнэгүй, мөрөөдөлгүй болгох учиртай.

Дараа нь эрлийз, хурлийз, Энхсайхан мэтийн нөхдөд дийлдсэн мэт дүр үзүүлж нарийн царигаа тавьчихаад хилийн цаана мөнгөө тоолох биз. Нарийн өргөн гэх маргаан хүртэл улс төрчдөд ямар их ашиг авчирч байгааг таахын аргагүй юм даа.

Үргэлжлэл бий...

Г.Эрдэнэ

Эх сурвалж:

О.Дерипаска Таван толгойг Р.А.Абрамовичид амалжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани